Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “5-р хэсэг”

“МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “5-р хэсэг”

11 секунд уншина
0
0
276

Өөрийнхөө талаар бодох гэхлээр Базараа л бодогтдол түүний барлагийн ажлыг хийж. Харин би чинь хэн билээ? Би өөрөө мэдэхгүй байна. Энэ айлд ажилд орсон мөчид би өөрийгөө олсон мэт андуурч

байсан нь тэнэг зүйл. Би зурах дуртай. Би зураач болохыг хүсдэг байсан болохоор чөлөөт цагаараа зурдаг. Би нэг зурсан зургаа хэзээ ч дахин зурдаггүй ч би нэг бүсгүйг харснаас хойш түүний төрхийг

цаасандээр буулгаад болтугай удаан ширтэхийг хүссэн. Түүний нэр бол Маяа. Нэр нь хүртэл давтагдашгүй гайхалтай. Маяа… Би Маяаг мэддэг болсон түүх гэвэл… бас л Базараатай холбоотой. Базараа хэдэн

өдрийн өмнө нэг моделийг агентлагруу намайг дагуулж явсан. -Энэ согоонуудаас харж байгаад таалагдсанаа агнах уу Зоригоо андаа? гэж ресторанд хоолоо захиалах гэж байгаа аятай шүлсээ гоожуулан

охидыг нь ажиж сууснаа -Хөөе тэр! Тэрийг хардаа! Гээд намайг сэгсэрч нэг бүсгүйрүү эрүүгээрээ дохин заатал миний харж байсан хамгийн сайхан эмэгтэй байсан. Түүнээс гэрэл цацраад байна уу гэлтэй

үзэсгэлэнтэй. Би өмнө нь тийм мэдрэмж авч байсан удаагүй. Дурлах гэж ийм байдаг юм байхдаа хэмээн тэнэг амьтан шиг инээж байтал Базараа: -Би энэ агентлагт тэмцээн зохион байгуулж ивээн тэтгэх хэрэгтэй байна. Чи яриад тохирчих. Саяны буржгар үстэйг агнамаар байна, – гэж юу ч болоогүй юм шиг хэлснээ: -Тэрийг мисс болгоод мөнгөөрөө зодсон байхад хаа холддог юм. Базараа бүхнийг мөнгөөр шийдэж болдог гэсэн бодлоороо үхэх юм байхдаа тэнэг новш. Би тэр өдөр ажлаасаа гарах талаар хэлэх гээд хүлээж байсан боловч Маяа аюулд орж магадгүй байсан болохоор ажлаасаа гарч чадаагүй. Хэлснийх нь дагуу Маяагийн хажуунаас холдохгүй байсан бүсгүйтэй

холбогдож Базараатай уулзаач гэж дуудлаа. Тэр хүүхэн харваас найзыгаа худалдахаар харагдсан нь миний зөв байж. Базараа хэдэн сайхан охины амьдралыг бусниулах гэсэн юм болоо. Би одоо хэлээд нэмэргүй болохоор заавал саад хийх аргаа олно. Маяагийн найзыг Ариунсанаа гэдэг юм байна. Нэрнээсээ тэс эсрэг хүн юм. Базараагийн зохиослон шоу ч болж, Ариунсанаа Маяаг дагуулаад ирэв. Би өмнө нь Базараагийн охидыг өрөвдөж ч байгаагүй учир нь тэд өөрсдөө дуртай байдаг. Харин Маяа бол өөр хүн. Би Маяаг аврах ёстой. Ариунсанаа ч Маяаг орхиж, үдэшлэг ч дуусах шатандаа оров. Базараа намайг Маяагийн уух юм руу нойрсуулах эм хий гэж тушаасан. Мэдээж би хийгээгүй ч түүний хэлснээр байгаа юм шиг цаг үргэлж жүжиглэж

байлаа. Эцэст нь Маяа Базараа хоёр хамт үлдэх үед би Базарааг өрөөнөөс гаргахын тулд: -Базараа, Цогзолмаа даргын бие нь гэнэт муудсан гэнэ, – гэж гаргах гэсэн боловч хөгийн новш тоох ч гүй Маяаруу дайрах гэж оролдов. Аргаа бараад Базараагийн хувцсандээр зууш асгатал ухаан орсон мэт болж намайг хараасаар угаалгын өрөө оров. Тэр үед би Маяад “хурдан гар” гэж хэлэхийн хооронд гараад гүйчихэв. Маяа үнэхээр айсан бололтой уйлсан байсан… Базараа өрөөнд орж ирээд Маяа байхгүйг харчихаад намайг шанаадах гэж оролдоод бүтэлгүйтэв. -Базараа, одоо би чиний туслахын тушаалаас халагдмаар байна. Мөнгө бүхнийг шийддэг гэсэн хямд бодол чинь, охидуудыг тоглоом шиг хардаг гээд бүх л зүйлс чинь хэрээс хэтэрлээ.

-Наадах чинь мөнгө муутай, охин тоодоггүй хүний л хэлэх үг байна даа, Зоригоо. Чам шиг юмыг би олоод туслахаа болгоод авч чадахтайгаа шүү дээ. Энэ бол эрх мэдэл. -Эрх мэдэл гэдэг бол ээжид чинь л байдаг зүйл. Харин чамд юу ч биш, ээж чинь л байгаа. Ээжийгээ хайрлаж байгаарай, – гэж хэлчихээд би Базарааг орхив. Барилгаас гарахад Базараа галзуу хүн шиг л орилсон. Би хаачихаа мэдэхгүй хотоор давхиад л олон ч зүйлийг бодсон. Тэгтэл Ариунсанаа залгаад Маяаг асуусан. Ядаж асууж залгах сэтгэл байгаа нь яамай даа. Тун удалгүй дахиж залгаад: -Байна уу? Базараа намайг мөргөчихлөө, – гэж уйлангаа надруу залгасан. Би хамаг хурднаараа давхиад очтол машины зогсоол дээр Ариунсанаа ганцаараа уйлаад хэвтэж байсан. Өнгөцхөн л мөргөсөн юм шиг байсан боловч эмнэлэг дээр очоод

шинжлүүлтэл хөлөндөө гэмтэл авсан байна гэсэн. Ариунсанааг хэд хоног эмнэлэг дээр нь очиж эргээд л Маяагийн талаар зөндөө асуусан. -Ариунсанаа, чамайг эргэх гэр бүл гэх хүмүүс байдаггүй юм уу? -Намайг Ари гэж дуудаж болно гэж хэдэн удаа хэлэх юм бэ? Ээж минь байдаг юм. Тэхдээ би ээжийнхээ санааг зовоохгүйн тулд Маяатай гадаадад хэд хоноод ирье гээд хэлчихсэн. Чи санаа зоволтгүй, -Маяа гэснээс… чи түүнтэй холбогдоогүй л байна уу? -Маяаруу би залгахаас ч айж байсан ч зориг гаргаад залгатал утсыг минь блоклосон байсан. Би Маяагийн өмнө түмэн буруутайгаа мэдэж байгаа болохоор надад юу ч хэлэх гээд хэрэггүй. -Зүгээр миний санаа зовоод байна л даа. Сайн найз нь тэгэж урваад л, танихгүй залуу дайраад л… -Харин тийм ээ. Би

уулзаад царайг нь хармаар л байна. Даанч 2–3 хоногийн дараа л эмнэлгээс гарна… Чи очоод уулзаад үз, -Тэр бүхний дараа Маяа надтай зүгээр уулзана гэж үү? -Тайлбарлаад хэлэхэд л болно. Би чамд гэрийнх нь хаягийг өгье. Бас Базараа намайг мөргөөд шоронд орсон талаар хэл. Тэр тайвшрах байх. Би Аригаас Маяагийн хаягийг авсан даруйдаа Маяагийн гэрийг зүглэв. Гэрийнх нь тэр хавьд очтол нэг бүсгүй намайг харснаа орцруугаа орчихов. Харанхуй байсан тул би Маяа мөн байсан эсэхийг хэлж чадахгүй л байна. Хаягийн дагуу хаалгыг нь т

огштол Маяагийн дүү болтой охин их л айсан янзтай байхгүй гэж хэлсэн. Би айлгачихвий гэсэндээ зүгээр л яваад өгөхөөс өөр сонголт байгаагүй тул инээмсэглээд яваад өгөв. Дараа өдөр нь би Маяаг болзоонд урихаар шийдэв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *