Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “4-р хэсэг”

“МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “4-р хэсэг”

6 секунд уншина
0
0
330

Маяа ээжийг эмчлүүлхийн тулд ааваасаа гуйн байж мөнгө авч харин би Маяаг Базараад бэлдэж өгч байж ээ… Би бушуухан л гэрээсээ гарч Маяаг орхисон газарлуу зүглэв. Би юу хийчихэв ээ? Надад өөр сонголт

байж болох талаар ч би бодоогүй юм гэж үү? Эсвэл Маяад нууцхан атаархаж байсан болохоор тэр гэж үү? Маяа үнэхээр л үзэсгэлэнтэй бас ухаалаг, сайхан ч гэр бүлтэй, аав нь бизнесмен… Тийм хүний доор

орохгүйн тулд би зовлонгоо тоочих байтугай үргэлж л түүнээс илүү байхын тулд, түүнээс аз жаргалтай санагдхын тулд л хамаг анхаарлаа хандуулсан ч хангалтгүй… Одоо бодох нь ээ миний ганц дутагдал эд

хөрөнгө ч биш, бусдыг өөртөө татах чадвар ч биш, бусдыг гэх сэтгэд байж. Маяа ээжийн минь өвчнийг хүртэл мэдчихээд туслахыг л хүсэж. Ишш муу Маяа минь дээ. Яагаад очиж очиж над шиг найзтай

учирсан юм бэ? Одоо очиход минь юу ч болоогүй л байгаасай… Үдэшлэг зохион байгуулагдаж байсан клубрүү очтол тэнд байсан хүмүүс бүгд явж клуб хаасан байлаа. Маяаруу залгах гээд утсаа хартал

надруу 4н удаа Маяагаас дуудлага ирсэн байлаа. Бурхан минь. Эргээд залгатал утас нь унтраатай. Базарааруу залгаад үзтэл дуудаад авахгүй болохоор нь туслахруу нь залгахад аваад ярив: -Байна. -Сайн уу… би Маяагийн найз Ари байна… Маяа хаана байна!? -Чамайг ямар юмны найз гэхэв дээ. Маяаг би зугтахад тусалсан. -Юу? Яагаад? -Би анхнаасаа л саад хийхийг хүссэн. Базараа шиг бузарын амьтны доор ажиллахаас залхаж байна. Тэгээд ч Маяа шиг бүсгүйчүүд Базараа шиг юмны тоглоом болох ёсгүй. Өдий болтол хүүхнүүд нь угийн л мөнгөнөөс болж өөрийгөө зарчихдаг байсан… энэ удаа Маяа түүний аазгайг

хөдөлгөсөн болтой байсан. -Маяа чамд бас таалагдаж ээ… -Тийм ээ. Даанч надад эцсийн мөч хүртэл итгээгүй…Надтай яг л Базараагийн бууны нохойтой байгаа юм шиг л харьцсан. -Юу ч болоогүй бол яамайдаа.Хэлж өгсөнд баярлалаа. -Базараа та хоёртой таарах юм бол зүгээр өнгөрөөхөөргүй байх шиг байсан. Болгоомжтой л байгаарай. Ингэж би Базараагийн туслахтай ярьж бүтэн амьсгаа авч чадахаар болов. Тийм шүү Маяа бол хэн дуртай нь хүсээд зулгаадаг цэцэг үнэхээр биш юм. Харих гэж байтал дэргэдүүр өнгөрөх хар теньтэй машин сигналдсаар наашаа чиглэж намайг мөргөчихөв….Намайг

Зоригоо гэдэг. Би Базараагийн туслах хийгээд бараг 5н жилийн нүүр үзэх гэж байна. Гэхдээ эртхэн энэ ажлаа больж бусдын туслах биш харин өөрийнхөө амьдралын эзэн нь байх хэрэгтэй гэдгээ даанч сүүлд ухаарч байна даа. 6н жилийн өмнө би Цогзолмаа даргын жолооч хийдэг байлаа. Цогзолмаа дарга бол өөрийн гэсэн том бизнестэй, эцгээсээ хоёр том компани өвлөж аваад амжилттай залгуулж яваа эмэгтэй. Миний мэдэх хамгийн шударга, хөдөлмөрч хүмүүсийн нэг. Даанч түүний нөхөр энгийн нэгэн байсан бөгөөд хүүхдүүдээ томорсны дараа салцгаасан гэдэг. Тэр хоёрын салсан талаар олон янзын цуурхал байдаг ч лавдаг Цогзолмаа даргын буруу үүнд байхгүй гэж боддог. Тэд

нэг хүү нэг охинтой. Охиныг нь Нархан гэдэг хүүгээс нь 3 дүү бөгөөд италид загвар зохион бүтээгчээр сурдаг. Би Нархантай бараг уулзаж байгаагүй ч тэдний гэр, ажлын газар, машин гээд хаа сайгүй Нарханы зурагнууд байдаг болохоор түүнийг сайн мэддэг юм шиг л санагддаг болсон. Харин хүү нь бол Базараа, бид чацуу . Би Цогзолмаа даргын жолоочоор ажиллаад удалгүй Базараагийн жолооч, туслах, найз нь болсон. Цогзолмаа дарга намайг хүмүүжилтэй сайн хүү гэж их магтдаг. Хааяа бүр Базараагаас илүү надад итгэх үе түүнд цөөнгүй. Тийм болохоор л Базарааг харж хандаж, муу зүйлсээс хол байлгахыг хүсдэг. Базараа бол хүн чанар муутай, хор шартай яг л баяны бацаан.

Гэхдээ тэр багадаа их л хөөрхөн хүү байсан гэж дарга ярьдаг. Би итгэж өгдөггүй ч тэр айлын гэрийн үйлчлэгч хүртэл Базарааг нэг зүйл буруу тал руу маш хүчтэй өөрчилсөн байх гэж ярьдаг. Магадгүй тэр багадаа хүртэж чадаагүй бүх хайраа өөр зүйлсээр нөхөж авахыг хүсдэг байх. Базараа 10н жилээ төгсөөд л Лондонгийн их сургуульд суралцахаар явсан болохоор залуус дундаа Базараа алдартай болж амжаагүй л байв. Англируу намайг бас хамт явуулсан. Энгийн нэгэн айлын над шиг хүнд гадны оронг зорино гэдэг мэдээж л сайхан санагддаг байсан. Тэгтэл бүх хүний төсөөллөөс ондоо зүйлс болсон юмдаа. Базараа хичээлээ хийж, харин би түүнийг хамгаалж, хань болох ёстой байтал

Базараа шоу цэнгээн, хүүхнүүд, архи дарс, хар тамхи мэтийн болохгүй бүх зүйлсийг л “сурч байв.” Харин би түүний хийх ёстой хичээлийг нь хийдэг байсан. Мэдээж би Базарааг ухаан оруулах гэж хичээдэг байсан ч бүтэлтэй байсан удаа бараг байхгүй. Нэг удаа бүр зодолдох дээрээ тулахад Базараа намайг “зүгээр л зарц байж эзнийхээ амьдралд оролцох хэрэггүй” гэж хэлсэн. Тэр үед тэвчээр минь барагдаж анд шигээ санаж байснаа алдсанд тооцож юу ч бодолгүй ажлаасаа халагдаад Лондонгоос явах гэж байтал Базараа тэндхийн хүмүүст нь зодуулж, дээрээс нь өөрөө шоронд орох шахах үед Цогзолмаа дарга Базарааг битгий орхиоч гэж сэтгэлээсээ гуйж байсан. Амьдралд минь надад Цогзолмаа даргаас өөр хүн тэгэж их итгэж, тийм их хариуцлага

хүлээлгэж байгаагүй болохоор миний гэж бодоол зөвшөөрсөн хэрэг. Тэхдээ би ч тийм сайн залуу биш шүү дээ. Базараагийн дэргэд өөрийгөө сайн хүн шиг мэдэрдэг болохоор би муу хүн. Хамгийн их жигшдэг түүний бохир ажлуудыг би гүйцэтгэдэг гэж бодохоор… Би тийм л хог шаарын туслах. Би Базарааг ээждээ хайртай гэж хэлээд ядаж нэг үнсэж байгаагийг нь харж байгаагүй болохоор их л дургүй минь хүрдэг байлаа. Гэхдээ надад нэг бодол төрөхөд би яг л хүнийг

түлхчихээд өөрөө унаж байгаа мэт санагдсан… Яагаад гээч? би өөрөө ижийдээ тэгэж байсан удаагүй юм билээ… Би ээждээ хайртай гэж хэлэх байтугай түрүүлж залгадаггүй юм байна лээ. Би Базараагаас ямар ч ялгаагүй л өчүүхэн амьтан байсан юм байна лээ. Энэ ажлыг хийдэг хамгийн том шалтгаан их цалин, үнэгүй унаа, чанартай хоол гээд л дандаа л материаллаг зүйлс. Надад уул нь эзэмшсэн мэргэжил гэж бий л дээ. Миний авдаг цалин гэрийхэнд минь үнэхээр нэмэртэй

байдаг ч, аав минь намайг хүний туслах хийдэг гэж хүмүүст хэлэхээсээ ичдэг гэсэн. Аргагуй дээ. Ямар хүн хүүхдээ хэн нэгний туслах болгох гэж өсгөдөг гэж? Удахгүй ээ, аав аа ээж ээ. Хүү нь хадгалсан хэдэн төгрөгөөрөө хийх гэж бодсон зүйл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *