Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “3-р хэсэг”

“МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “3-р хэсэг”

14 секунд уншина
0
0
312

“Маяа чамайг угаасаа л тоохгүй” гэж тэр үед Базараад шууд л хэлсэн. Тэгтэл тэр “Ариунсанаа минь дээ, Маяа намайг тоохгүй байх тусам сонирхол төрж байна. Би хүссэндээ хүрч чаддаг хүн. Чи надад багахан

л туслах хэрэгтэй байна. Чи топ моделийн шалгаруултад тэнцмээр байгаа биз. Шагналын мөнгө нь бага байвал би нэмээд өгж чадна.” Би бодож үзье гэж хэлээд гарсан. Мэдээж би найзыгаа худалдахыг

хүсээгүй ч муу ээжийгээ бодоод зөвшөөрсөн юм. Ээж минь савны хорт хавдартай гэдгээ сүүлд л мэдсэн. Тийм болохоор хүүхэд гаргаж чадалгүй намайг өргөж авсан хэрэг. Маяаг Базараатай уулзууллаа гээд

Маяа үхчихгүй харин ээжийнхээ хорт хавдрыг эмчлэхгүй бол би түүнийг үүрд алдана гэсэн бодол намайг хөдөлгөж байлаа. Ээж минь нөхөртэйгөө гэр бүл болсны дараа хөөрхөн охин хүүхэдтэй болохыг

маш их хүсдэг байсан гэсэн. Тийм болохоор л намайг 5тай байхад минь өргөж аваад хамгийн сайхан хайраар хайрласан. Тэр үед асрамжийн газрын бүх хүүхдүүдийг тийм их хайраар хайрлах эцэг эх

өргөж аваасай хэмээн хүсэж билээ.Золгүй явдлаар ээжийн минь нөхөр нас барсан ч ээж намайг юугаар ч дутаахгүйн тулд өөрийгөө умартан миний төлөө бүхнээ зориулсан. Сургуулийн минь төлбөрийг төлөхийн тулд гэрийн үйлчлэгчийн ажлыг нуруугаа бөгтийтөл хийсэн тэр эмэгтэйн нурууг нь барьж өгсөн удаа байхгүй. Би хайрлуулж л сурсан байсан болохоос хайрлаж сураагүй байлаа. Би 2 сарын өмнө ээжийн өвчний талаар олж мэдсэн. Яагаад нуусан талаар асуухад намайг ерөөсөө зовоомооргүй байна гэж хэлсэн. Насаараа цааш нь хийж цуглуулж байсан мөнгөө өгөөд санаа амар яваад

өгчихнө гэж хэлээд уйлж байсан. Тэр үед л ээжийнхээ бууралтаж зарим хэсгээрээ халзарсан үсийг хараад уйлж суусан. Тэгтэл ээж минь үе нь томроод арьс нь хатуурсан гараараа миний гарыг минь бариад атгасан. Би нүдрүү нь харахаас ч айж байлаа. Арай гэж хартал намайг анх харсан тэр л хайр дүүрэн харцаар надруу ширтэж байсан. Ээж минь хэзээдээ ингээд үрчлээтчих вэ? Охиныгоо уучлаарай…Би ачийг нь хариулах байтугай залуустай зугаалж, ээждээ хоол ч хийж өгж байгаагүй. Тэгтэл ээж минь өөрөө идэлгүй надад үлдээдэг байсан юм билээ. Би хааяа гэртээ ч хонодоггүй байхад ээж минь хүлээсээр

байгаад нойргүй хоноод өдөр нь унтаж байхад нь би яасан их унтдаг юм бэ гэж уурлаж байсандаа өөрийгөө зэмлэж байсан. Би тэр хүний амьдралыг хулгайлсан мэт санагдаж байна. Тийм болохоор хамгийн өөдгүй хүүхэд. Би Базаараагаас мөнгийг нь аваад ээжийг эмчлүүлээд ээжийгээ өөрийнх нь амьдралаар амьдруулж сайн сайхныг мэдрүүлмээр байна. Базараа надад тус болох хүн үү? Гай болох хүн үү? Базараагийн санал болгосон мөнгө гадаадрүү очоод ээжийг эмчлүүлэхэд хангалттай мөнгө байлаа. Удаан бодсоны эцэст би Базарааруу залгаад: -Базараа би чиний саналыг зөвшөөрч байна.

Тэхдээ Маяад ямар нэгэн юм тохиолдохгүй гэж амла. -Тийм их мөнгө өгч байгаа хүн чамд юу ч амлах ёсгүйшүүдээ-гэж хэлчхээд араас нь инээв,- За за би найзыг чинь яав л гэж дээ. Маргааш орой миний хэлсэн газар найзыгаа дагуулаад ир. -Байна уу? Маяа, -Байна байна. Сайн уу? -Сайн, найз нь сайн байлгүй яахав. Өнөө орой завтай биздээ? -Орой юу? Яасан юм? Би Мартатай гарч кино үздэг юм уу гээд л. -Юун кино вэ? Найзаа орой нэг очих газар байна аа. Чи нөгөө бариу хар даашинзаа өмсчих. -Яах юм? -Хэд хоногийн дараа тэмцээн болохыг арай мартаагүй биз дээ. Тэгээд л үдэшлэг зохиоё гэж ярьцгаасан юм. -Тэр ивээн тэтгэгч залуу арай бас байх юм биш биздээ? Тийм бол

очихгуй шүү. Эртээд миний дугаарыг асуугаад намайг явуулаагүй тэнэгтэж өгсөн. Хачин баяны бацаан. -Бацаан биш ээ нэр нь Базараа гэдэг юм. Зүгээрээ, Маяа, тэр одоо намайг сонирхож байгаа болохоор чамайг дахиж оролдохгүй байх. Зүгээр л хамт явъя. Найз нь ганцаараа очихгүй ээ. Чамтай л очмоор байна. -Ёо заза. Би тэгэхдээ удахгүй харина шүү. Ойрд дүүтэйгээ хамт байж чадаагүй болохоор эртхэн очмоор байна. -За найзаа. Орой ч болж би нэг найзаасаа хэд хоног уначхаад өгье гэж машиныг нь зээлээд Маяа дээр очоод дуудлаа. Тэр миний өмсөөрэй гэж хэлсэн даашинзыг бус өөр урт ногоон даашинзаа өмссөн байлаа. Найз минь юу ч өмссөн үзэсгэлэнтэй. Ийм сайхан

бүсгүйг Базараа арай ч… Үдэшлэг ч эхэлж манай агентлагийнхан бүгд аль хэдийнээ согтсон харагдана. Маяа бид хоёр бусад охидтой мэндлээд зогсож байтал Базараа хоёр гартаа коктейл барисаар бид хоёр дээр ирээд дайлав. -Энэ үдэшлэгийн гол чимэг болсон Ари Маяа хоёр ирж ээ. Үнэхээр үзэсгэлэнтэй байна. Май коктейл ууцгаа л даа. Бүжиглэцгээ, дураараа нарги, цэнгэ – гэж Базараа “гэртээ байгаа мэт тухал” гэж буй гэрийн эзэн шиг л хэлж орхиод явчихав. -Тэр одоо өөрийгөө юу гээд бодсон юм бол оо тэ Ари? Цэнгэ ч гэх шиг…гэж шоолонгуйгээр хэлээд Маяа надруу хараад инээгээд, – бүр нэг бүхнийг худалдаад авчхаж чадна гэсэн царайтай. Тэр бусдыг өөр шигээ хямд гэж санадаг биз… -Харин тиймээ. Төд удалгүй Базараагаас мессэж

ирэв. “Маяатай 2давхарт байгаа вип өрөөнд ороод ир. Тэгээд намайг дохио өгөхөөр чи гараарай. Өнөөдөртөө багтаагаад мөнгийг чинь шилжүүлчихнэ.” Би Маяад “шинэ найз залуу” болох Базарааг илүү дотно танилцуулмаар байна гэж худал хэлээд заасан өрөөрүү нь дагуулаад орлоо. Өрөөнд Базараа болон түүний хэдэн дагуул бас манай агентлагийн Сараа сууж байсан нь надад сэжигтэй санагдав. Бид хоёр ч сууж надад улам л эвгүй санагдаж амьсгаадав. Гэтэл Базараа: -Охид бүжиглээд халууцсан харагдаж байна. Сараа тэдэнд уух зүйл аваад ир, – гэж Сараад хэлэхэд нөгөөдөх нь бид хоёрын өмнө хоёр коктейл авчирлаа. Тэр үед Базараа надруу гар гэсэн дохио өгөөд би

Маяад: -Найз нь гялс будгаа сэргээчээд ороод ирье. Миний найз байж байгаарай. Маяагийн торомгор алаг нүдэнд гуниг бүрхэж ‘Ари хурдан ирээрэй’ гэсэн харц намайг дагуулсаар би ч гарч одлоо. Юу хийснээ бодохоос дотор муухай оргиж байтал ээжээс минь дуудлага ирэв: -Ари миний охин. Ээжид нь дуулгах сайхан мэдээ байна. Ээжийнх нь эмчилгээний мөнгийг нэг хүн төлөх болсон. Чи хурдан хүрээд ир. Баяр тэмдэглэцгээе… хэмээн ээж минь хэзээ ч байгаагүйгээрээ жаргалтай надруу залгав. Базараа хэлсэн үгэндээ үнэхээр хүрч байна шүү… Би хэн бас яагаад гэдгийг мэдэж байсан учраас юу ч асуулгүй яваад очтол намайг тэврээд л уйлчихав: -Охин минь, сая Маяагийн аав ирээд

явсан. Чиний найз Маяа чинь ааваасаа намайг эмчлүүлэхэд туслаач гэж эцсээ хүртэл гуйсаар байгаад ятгаж чадсан гэсэн. Тэгээд Маяа чиний бардам занг мэддэг болохоор хамгийн сүүлд нь хэлж гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм билээ. Охин минь, хоёулаа найзын чинь ачаар буцаад аз жаргалтай амьдарч болох юм байна шд ээ. Би Маяад

болон аавд талархаад барахгүй нь. Тэднийхэн бусад баячуудыг бодвол хүн чанартай хүмүүс гэж ээж нь мэддэг байсан. Маяагийн аав өнөө шөнө германруу томилолтоор явах нислэгтэй гээд мөнгийг өгчхөөд явчихсан. Харин Маяа хаачсан юм бэ, охин минь?

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *