Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “2-р хэсэг”

“МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “2-р хэсэг”

11 секунд уншина
0
0
336

Эгчийн өрөөрүү орох гээд хаалгыг нь таттал дотроосоо түгжсэн байлаа. Эгч чичрэн айсан байртай хаалгаа онгойлгож: -Явчихсан уу? -Явсаан явсан. Маяа юу болоод байгааг яг одоо хэлээдэх! Саяных юун

хүн юм бэ? Өчигдөр шөнө яагаад уйлсан юм? – гэж би эгчээсээ уйлахын наагуур асуув. Тэгтэл эгч минь амьсгаагаа гэнэт гаргаж тайван байх гэж оролдсон ч нүдэндэх түгшүүр улам ихэссэн байлаа.

-Аниа л даа! Юм хэлэхгүй юм уу?! -Би чамайг айлгамааргүй байна, дүү минь. Би чамд хэд хоногоос хэлнэ. Гэхдээ тэр болтол аавд юу ч мэдэгдэх хэрэггүй шүү! Гуйя…- гэж хэлээд л өрөөндөө ороод хаалгаа

хаачихав. Миний уур, гайхшрал бас өрөвдөх сэтгэл бүгд зэрэг хүрж байлаа. Хаалганаас нь холдоогүй байж байтал эгчийн утсаар ярих сонсогдов. ‘Ари би чамайг ийм хүн гэж бодож байсангүй. Тэр олон хүн

дундаас чи намайг ийм байдалтай болгоно гэж бодсонгүй. Одоо зайл.’ Ари гэж Ариунсанаа гэдэг эгчийн маань найз. Тэд 2 жилийн өмнө моделийн агентлагт танилцаад тэрнээс хойш найзлацгаасан.

Ариунсанаа эгч бол манайд хааяа ирдэг ч аав бид 2 түүнд дургуй. Маяа түүнийг бүтэн өнчин болохоор өрөвдөөд найзладаг ч Ариунсанаа эгчид ариун юм гэж байдаггүй. Уул нь их л хөөрхөн донжтой бас гоолиг ч нүүрээ хэт будаж хэт задгай хувцаслаад онцгүй харагдаад байдаг. Амандаа үргэлж бохьтой бас гарандаа үргэлж шинэ утастай. Ирэх болгондоо л тэр утаснуудыг бэлэглэсэн өөр өөр залуусын талаар ярьсаар орж ирдэг. Үнэндээ тэд нар нь залуус биш байдаг байх. Тэдний насны залуус гэж Ариунсанаад утас авж өгөх байтугай өөрсдийгөө

яаая гэж байдаг оюутан залуус байдаг байх. Би Маяа эгчид Ари эгчтэй найзлахаа больж болдоггүй юм уу гэж асууж байсан ч ‘ хичнээн гаднаа аальгүй хүүхэн шиг байдаг ч дотроо их цайлган охин’ гэж хэлж билээ. Ари эгч бүтэн өнчин ч бага байхдаа хүүхэд тогтдоггүй нэг айлд өргүүлээд төд удалгүй тэр айлын нөхөр нь нас барсан гэдэг юм билээ. Тийм хүүхэд насыг нь бодохоор би ч хааяа өрөвддөг. Би шөнөжин унтаж чадалгүй байж байгаад үүрээр дуг хийсэн байв. Сэрээд Маяаруу очтол гараад явж. Би ч хичээлдээ явах гээд гартал Ари эгч ирж байгаа харагдав. Намайг харчихаад наашаа хамаг хурдаараа гүйж ирээд:

-Марта сайн уу? Маяа хаана байна? -Мэдэхгүй ээ. Би харин таниас л асуумаар байна. Эгч ойрдоо амиа хорлохоос л наагуур уйлж, айж, сандарч байгааг та мэдэж байна уу? Өчигдөр манайд танихгүй ах хүртэл ирж эгчийг асуусан. Маяа надад ямар ч тайлбар хэлээгүй. Хамгийн ихийг асуумаар байгааг би л байна! Тэгтэл Ариунсанаа эгч машинд сууж ярья гээд намайг танихгуй машинд суулгаад өөрөө тамхи татчихаад хажууд суув. -Эгчээс нь л бүх юм боллоо,-хэмэээ Ари эгч рулиндээ духаа наав. Би Базараа орооцолдох ёсгүй байсан юм. -Базараа гэж хэн юм? Тэр Маяаг зовоогоод байгаа юм уу? -Тэр бол хогийн новш. Базараа олонд танигдаж амжаагүй нэг баяны хүүхэд. Тэр залуу Маяа бид хоёроос 5н насаар ах ч бидний үе юм шиг л

харагддаг. Хэд хоногийн өмнө топ модел шалгаруулах том тэмцээн болсныг санаж байна уу? Тэр тэмцээнийг Базараа ивээн тэтгэсэн юм. Хэдхэн жижиг байгууллагууд ивээн тэтгээд олигтой ч шагнал олгодоггүй тэр тэмцээнийг Базраа ирээд л аварсан. Нэг болзолтой байсан нь тэр шүүгчээр ажиллах явдал байсан. Нэг өдөр Базараа манай агентлаг дээр ирээд биднийг харж байгаад яваад өгсөн. Харин тэр орой надруу 9988-тай дугаар залгахаар нь гайхаад автал

Базараагийн туслах гээд залуу залгаад даргатай нь уулзах санал тависан. Мэдээж би очсон. Тэр намайг шууд л буудалруу дуудаж байна гэж бодсон чинь амьдардаг газар нь байж таарсан. Надаас юу ч асуулгүй Маяагийн зургийг үзүүлээд: -Чи энэ хүүхэнтэй найзууд тэ? Нэрийг нь хэн гэдэг юм? -Маяа -Юу? Гадаад юм уу? -Үгүй ээ зүгээр л нэр

нь. -Чамшиг хүүхнүүд мөнгөнд дуртай харин би Маяа шиг хүүхэнд дуртай. Надад нэг санал байна… Ари эгчийн энэ яриа үргэлжлэх тусам л Ари эгч уйлж би сонсохыг хүсээгүй юм… Маяа эгч минь дээ одоо яана аа Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *