Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “1-р хэсэг”

“МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг “1-р хэсэг”

4 секунд уншина
0
0
392

Миний эгч бол миний мэдэх хамгийн цоглог хамгийн галзуу бүсгүй. Хааяа хайрт аниа минь, хааяа муухай ааштай шулам. Би хааяа эгч шигээ болохыг хүсдэг. Учир нь тэр туранхай бас метр 70, хамгийн гол

нь тэр үнэхээр хөөрхөн. Нүүрээ будчихаараа бүр ч үзэсгэлэнтэй. Эгч маань сэтгэл зүйчийн мэргэжлээр сурдаг 4дүгээр курсын оюутан. Хааяа түүнд өөрт нь сэтгэл зүйч хэрэгтэй юм шиг л гэрээр дүүрэн

дуулж бүжиглэдэг ч их хөгжилтэй байдаг болохоор байхгүй үед нь их санадаг. Өдөржин өсгийтэй гутал өмсдөг болохоор би орой ирэхэд нь хөлийг нь барьж өгдөг юм. Зүгээр барихгүй оронд нь түүний ганган

хувцаснуудыг өмсөж гардаг. Эгч бид хоёрт нэг л ижил зүйл байдаг. Тэр нь бидний овог. Би эгч шигээ мисс биш учраас эрэгтэй хүүхэдтэй ойртож үзээгүй л дээ. Яахав ойртох үе байсан ч тэр нь зодоон байсан

юм. Эгч бид хоёр 4н л насны зөрүүтэй ч хааяа яг л ээж шиг минь байж сайн орлодог. Харин эгчид маань ээж шиг аашлах хүн байдаггүй болохоор хэцүү л байдаг байхдаа гэсэг бодол үргэлж орж ирдэг. Хоол

хийх үед ихэнхидээ аав бид хоёр ээлжилж хийдэг байлаа харин эгч маань нэг бол завгүй нэг бол маникюр хийлгэсэн байдаг болохоор бараг хийдэггүй. Харин хийх үедээ үнэхээр сайхан амттай хийдэг шүү. Эгч бид хоёр дандаа л маргадаг ч бие биенээ өмөөрөөд хүмүүстэй хэрэлдэх үе цөөнгүй байдаг. Нэг удаа бид хоёр бүр манай нөгөө ангийн охидуудтай үсдэлцээд дараа нь аавдаа загинуулж билээ. Эгч маань лусын дагина шиг урт долгионтой үстэй болохоор тэр үед аавд загинуулсандаа ч биш харин үсээ зулгаалуулсанд уйлж байсныг нь би одоо ч санадаг. Харин эрэгтэй хүнээс болж эгч минь нэг ч удаа уйлж

байгаагүй юм. Уйлах байтугай эрэгтэй хүнд цаг заваа ч зарцуулах хүсэлгүй байдаг. Түүний араас залуус олноороо гүйдэг ч тэр эелдгээр татгалзчихдаг аргаа надад ярьж байсан ч надад хэзээ ч хэрэг бодоогүй юм. Сүүлийн хэдэн өдөр эгч минь дуугаа хураагаад л нэг л өөрийхөөрөө байхаа больсон байлаа. Өнгөрсөн шөнө ус уухгээд бостол эгчийнхээ амаа дараад уйлж байгааг сонслоо. Тэр үед би юм асуух байтугай үргэлж эрч хүч эерэг энергиэр дүүрэн аниагаа ихэр татан уйлахгээд уйлж ч чадахгуй байгааг хараад дэндүү гайхширч бас өрөвдлөө. Өглөө аавыг ажилдаа явсаны дараа би эгч дээр очих юу болсон талаар асуухад юу ч болоогүй юм шиг л эгч жүжиглэж байлаа.

Зүгээр юм шиг л дүр эсгэнгээ ‘утсаараа кино үзээд уйлчихсан юм аа’ гээд ярианы сэдэв солихыг хэд хэд оролдов. Тэр үед би утсыг нь тоглоом тоглох гээл авсан байсныг мэдээгүй бололтой. Орой л яг тухтай ярья гэж шийдээд хичээлээсээ ирчихээд эгчийгээ хүлээж байв. Шөнийн 1 цаг болж эгч харин утсаа авахгуй байснаа салгачихав. Би айсандаа сандарч яахаа мэдэхгүй байлаа. Томилолтоор хөдөө явсан аавын санааг зовоолтой бишдээ. Эсвэл хэлчихдэг юм билүү? Гэнэт хаалга дуугарч эгч минь орж ирэнгүүтээ: -Одоо хүн ирж хаалга тогшихоор нь онгойлгоод эгч байхгүй ээ гэж хэлээд явуулаарай

ойлгосон уу, Марта? -Юу? Хэн ирэх ёстой гэж? Та ойрдоо ер нь яачихсан юм бэ? -Зүгээр хэлснээр хий- гэж хэлээд өрөөндөө ороод хаалгаа хаачихав. Түүний нэг л зүйлээс түгшсэн байдал намайг бүр ч их айлгаж орхив. Надад ойлгох юм байсангүй харин бид аюулд орсон гэдгээ л сайн мэдэж байлаа. Хаалгыг хэн нэгэн хүчтэй нүдэж эхэллээ. Яах вэ? Онгойлгохоор бид хоёрыг алаад хаячихвал яах уу? Хэрвээ тийм л аюултай байсан бол эгч юу гэж л хаалга онгойлгохыг зөвшөөрөхөв гэж бодоод нээлээ. Аяархан хаалгаа нээтэл хар савхи өмссөн өндөр

цагаан залуу эелдгээр инээмсэглэв. -Сайн уу ахын дүү? Маяа байна уу? -Байхгүй ээ. Эгч найзындаа хонож байна. Аав бид хоёр л байна.- хэмээн би цээжилсэн шүлгээ багшдаа шалгуулж буй хүүхэд шиг л дуржигнатал хэллээ. Ашгүй тэр ах ч явж би эгчээсээ юу болоод байгааг асуухаар очлоо. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *