Нүүр Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “9-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “9-р хэсэг”

31 секунд уншина
0
0
137

Би түүнээс зугтасаар шүүгээн дотор орж нуугдав. Араас өнөөх дөрвөн хөллөсөн урт мөчтэй амьтан орж ирлээ. Би түүний явах чимээг сонсож байна. Шалан дээр явах, ханан дээр явах, таазан дээр явах…

тэр элдэв зүйлсийг онгичиж нааш цааш шидлэх нь намайг хайж байгаагын шинж байлаа. Тэр эцэст нь миний хаалганы өмнө ирэв. Тэгээд хаалга онгойлголоо. Тиймээ тэр намайг барьчихлаа. Тэр байж

боломгүй урт биетэй этгээд миний толгойноос барин өргөлөө. Би өөрөө яаж ч хичээсэн хөдлөх тэнхээгүй болсон учир түүний гарын аясаар байхаас өөр яалтай. Гэхдээ тэр урт биетэй этгээдийн хувьд ч

гэсэн хөдлөхөд хэцүү байгаа бололтой. Би ядрангуй ч гэсэн өөрийгөө хүчилж арайхийн: -Хаха… чамайг өвдөлт мэдэрдэг гэж мэдээд байсан юм аа… гэж хэллээ. Тэнд авах юмгүй байв. Хаа сайгүй шатсан эвдэрч

хэмхэрсэн. Мөн бидний эргэн тойронд хөдлөх тэнхээгүй амьтад, мөн цогцоснуудаар дүүрсэн байх бөгөөд би яг одоо үхлээ хүлээж байна. Энд хөдөлж чадах амьд амьтад зөвхөн тэр бид хоёр л байх ажээ. Тэр

чөтгөрийн хөх гэрэлтэй хар нүдээрээ яг миний нүд рүү цоо ширтэлээ. Тиймээ, тэр бол өршөөлгүй нүд, галзуурсан нүд, цусанд улайрсан нүд байв. Би гарцаагүй үхэх нь, одоо бол үнэхээр амьд үлдэх арга алга. Бурхан минь, надад туслаач. Түүний гар миний гэдсийг чиглэв. Тэр миний гэдсийг хүүлэх гэж байгаа бололтой. Тиймээ… би зөв тааж… түүний гар сунаж байна. Түүний гар сунасаар миний гэдэс рүү бүр тулчихлаа… Одоо нэгхэн см… -Үнэндээ уран зөгнөлт, аймшигийн кинонууд нэг их худлаа хэлдэггүй бололтой. Чи яг миний хэзээ ч билээ нэг аймшигийн киноноос харсан ер бусын дүртэй тун адилхан юм…. гэлээ. Миний амнаас өөрийн эрхгүй л энэ үг гарчихлаа. Тэр миний хэлж байгааг гайхан, толгойгоо гэлжийлгэв. Ашгүй чи ахиад л

миний сэдсэн зүйлд унах шив. -Гэснээс. Сэнд гэдэг эрэгтэй нэр юмуу? эмэгтэй нэр юмуу? -Юу?… Түүний амнаас гайхсан чөтгөрийн дуу хоолой сонсогдов. Намайг өөрт нь баригдчихаад амь тэмцэн чарлана гэж бодсон бололтой. Гэхдээ чамайг хэсэгхэн зуур яахаа мэдэхгүй байдалд оруулах хэрэгтэй. Амьд гарахын тулд… -Гэхдээ байж байгаарай чи ер нь яаж ийм болсын… гар чинь яг л супер дөрөв дээр гардаг шиг сунаж байна яаж ийм болсын, хөөх чиний үс ч үнэхээр урт юмаа… бас ийм чөргөр гартай байж яаж ийм хүчтэй байгаа юм, Бас чи эд нарыг яаж удирдаад байгаа юм… чамайг эд нар туршилтанд оруулсан юм уу? Эсхүл чи ямар нэгэн зан үйл ашигласан уу? Яг аль

арга нь вэ? Ер нь чи амьд уу? үхчихсэн юмуу? гэхэд тэр тэсэлгүй миний үгийг таслан хашгирлаа. Тэр хашгираан миний чихний хэнгэрэгийг хагалах дөхөв. Хашгирч дуусаад бүр үнэхээр тэвчээр нь барагдаж гүйцсэн бололтой амьсгаадан үглэж чөтгөрийн хоолойгоороо: -Цусаараа тээглэ, чи ямар яншаа юм бэ? бурхан минь, би амьдралдаа бас үхсэнийхээ дараа ч, хэзээ ч ийм яншаа эрэгтэйг харж байсангүй бурхан минь гэж… гэлээ. Үхлээ хүлээж байх зуур нүдээ гүйлгэн цонхны цаанаас нарны гэрэл тэр хавийг гэрэлтүүж эхэлсэнийг харлаа. Боломж гарлаа. Харин тэр үргэлжлүүлэн уурлаж толгойг минь хага базахад бэлэн байх бөгөөд азаар базахын оронд өөрийн муухай нүүр рүүгээ ойртуулж: -Би хэзээ ч ийм хөгжилтэй

байсангүй… тэд надад хэрхэн тэдгээр азгүй охидуудыг тамлахыг зааж өгсөн дөө ч тэр, эцэг эхээ алахдаа ч тэр, хараалгуулаад ийм болсоныхоо дараа, түүний дараах бүх аллагуудад… үүний алинд нь ч надад өнөөдрийнх шиг хөгжилтэй байсангүй. “Гурвалжин”-гынханы шидэж өгдөг махнуудаас аль нь ч намайг ингэж зугаацуулаагүй… баярлалаа… гэж хэлээд тэр гараа миний цээж рүү бүлчихлээ. # # # Үүнээс хэдэн арван минутын дараа… Орших нүдээ нээлээ. Түүний дээрээс Женни хараад сууж байв. Орших хэсэг хугацааны дараа бүрэн ухаан орж өөрийгөө нисдэг тэргэнд яваагаа, мөн Женнигийн өвөр дээр хэвтэж байгаа гэдгээ мэдэв. -Чам руу ирж явна гээд яриагаа тасалсаны

дараа сүлжээнээс болоод юу болсоныг харж чадсангүй. Чи надад ярьж өгөх үү? -Хм… уг нь чи бүгдийг нь камернаас харчихаж болно шүү дээ. Оршихыг ийн хэлэхэд Женни инээмсэглэн: -Үгүй ээ… чиний л амнаас сонсомоор байна… гэлээ. -За яахав… тэгвэл ярьж өгье л дөө… гэхдээ би жаахан яншаа шүү. Ер нь нэлээн яншаа… -Тиймээ харсан… гэж хэлээд Женни бас л инээмсэглэв. # # # Үйл явдал болохоос цагийн өмнө… Би эргэн тойрноо харлаа. Миний хэрэгтэй бүх юм байна. Инээмсэглэв. Учир нь энэ төлөвлөгөө бүтнэ. Женни үгээ хэлж байна. -Ойлголоо тийм байж… одоо би эндээс гараад наад руу чинь очлоо. Чамайг гарч ирнэ гэдэгт найдаж байгаа шүү. Гарч ирэхээр чинь би угтаж байх болно. Чамтай ахин нүүр нүүрээрээ уулзна гэхээс тэсч ядаж байна шүү. Амжилт хүсье хонгор минь… Дуу таслагдалаа. Бид хэсэг чимээгүй

байв… хэсэг чимээгүй байсаны эцэст Мөнхөө 03:12 минутыг зааж байгаа цагны зүг хяламхийсэнээ: -Одоо тэгээд яахав… гэхэд нь би түүн рүү хараад: -Ямартай ч үзээд л алдая… гээд нөгөө хоёр руу эргэж харан: -Нааш ир… тойроод сууцгаа… тэгээд төлөвлөгөөгөө ярьцгаая… гэхэд тэр хоёр нэг нэгэн рүүгээ харлаа. Мэдээж санаанд нь багтахгүй байгаа бололтой. Хөдөлж өгсөнгүй. -Та нар сонголтыг сонссон биз дээ. Бүгд амь үлдмээр байвал яг л түрүүнийх шигээ миний үгийг дагасан чинь дээр шүү… Тэд мөн л хөдөлсөнгүй. Хөдөлж чадахгүй цөхрөнг байдалд орчихоод суугаад л байна. Гагц Мөнхөө л хөмсөг зангидсан байдалтай байх бөгөөд одоо ч гэсэн эр хүн шиг харагдаж байна. -Өөө арай та нар хэн нь… эхний сонголтыг сонгох гээд байгаа юм биш бээз… тэгсэн ч… Тийм бол бид гуравт амьд үлдэх боломж олдохгүй шүү. Ер нь бол

Мөнхөө л амьд үлдэнэ. Бууг нь булааж амжина гэж бодож байгаа бол гонж. Мөнхөө биднийг тэр аймшигтай амьтадаас яг энэ буугаараа л хамгаалсан… хэрвээ бид өөрсдөө тэр бууных нь эсрэг байвал үнэхээр хэрэггүй шүү. Би л лав амьд үлдэх сонголтыг хиймээр байна… гэж хэлээд түрүүнээс хойш энгэртээ байсан хутгаа сугалаад Мөнхөө рүү алхав. # # # Гэтэл Женни гэнэтхэн түүхийг зогсоож: -Байж байгаарай… чамд юун хутга байсан билээ… хэмээн асуулаа… гэхэд Орших: -Аан… би тэр хүүхдүүд хачин болсон цагаас л өгсүүлээд өмдөнийхөө халаасанд хутга хийж авч явахаар шийдсэн юм. -Аан заза… үргэлжлүүл, үргэлжлүүл… # # # Тэгээд би хутгаа сугалан Мөнхөө рүү ойртов. Тэд бүр гайхаж гүйцлээ. -Чи чинь яаж байна аа… гэж хэлээд

Мөнхөө буугаа над руу чиглүүлэв. Харин би Мөнхөө рүү хээв нэг ойртож очсоноо хажуугаар нь зөрөөд өрөөг дулаанаар, эсхүл хохирогчийн биеийг шатаахад зориулсан байж болох, зооринд орж ирсэн газын хоолойг тасаллаа. Хоолойноос газ гарч эхлэв. Тэгээд эргэж харан: -За та хоёрт хэлээгүй юу?… тэр эмэгтэй бид нарт амьд үлдэх боломж үлдээгээд байна аа? гэж… яг энэ хэсэгт хананы шохой, шавар өчүүхээн ховхорчихож… тоглоом болохоор ялах ямар нэгэн сэжүүр заавал үлдээдэг бололтой. Одоо хүлээх л үлдэлээ… гэв. Тэр хэд бүүр гайхаж хоцорлоо.. -Яасан… юуг нь гайхаав.?… мэдээж би юу гэж дотны найзаа алах гэж оролдох вэ дээ?… хамтдаа амьд үлдэнэ… гэж би хэлсэн байхаа… Тэр хэд гайхсаар л байна. Тэр дундаасаа Мөнхөө хамгийн түрүүнд ухаан орж: -Аан… тэгэхээр чи ингэж бодож байгаа юм биз дээ… нээрээ тийм байна. Тэд галанд их мэдрэг юм шиг байсан. Гэхдээ бид өөрсдийгөө цуг шатаачих юм биш үү?… гэлээ. -Тийм л дээ… тийм учраас л хэдүүлээ жоохон хөдлөөд өгөх хэрэгтэй байна. -Юу?… хөөх бүр

тэгэх байсымуу?… Амжихымуу? Хангалттай газ өрөөнд цугларч болно гэж бодож байна уу? -Тэгэлгүй яахав… гээд цаг 3:13 болж буйг хараад: -Бид нарт одоо яг 47-н минут байна… -Юу? Юу вэ? тэгэхээр чинь яг 4:00-н цаг болчих юм байна шүү дээ… тэд, тэд… ороод ирчих юм биш үү?… ер нь та хоёр юу яриад байгаа юм бэ?… гэлээ. Энэ бол Оргил байв. Би нүүрээ гараараа таглан: -Ёоооё муу тэнэг наадахдаа тайлбарлаадах даа Мөнхөө… гэлээ. Мөнхөө ч тайвнаар тайлбарлаж өгөв. -Гүэ яахав дээ… миний ойлгосон зөв бол… бид энэ өрөөг газаар дүүргэнэ. 4:00 цаг болохоор хаалга автоматаар онгойж тэдгээр амьтадыг бүгдийг нь орж ирэх үед гал гаргаж зоорийг тэр амьтадтай нь, бас өөрсөдтэйгөө цуг дэлбэлэх гэж байгаа юм байна. Тэгэхгүйгээр өөрсдөө гараараа тэдний эсрэг тэмцэнэ гэдэг бүтэшгүй санаа. Бид хэдэн хэсэг тастуулах болно. Эхний сонголтыг сонгох гэж оролдвол би та нарыг нээрээ л хороохоос

өөр аргагүй. Уучилж үзээрэй. Би чинь хоёрын хоёр мөндөл шиг жаалтай хүн шүү дээ. Бас эхнэр минь бүлтийтэл харуулдаад хүлээж байгаа… Тиймээс тэднийг бөөнд нь зоорин дотор оруулж ирж байгаад дэлбэлсэн нь дээр. Тэгвэл бидэнд амьд үлдэх боломж хамаагүй нэмэгдэнэ. Гэхдээ миний нэг ойлгоогүй юм нь яаж өөрсдийгөө амьд үлдээх байгаа гэдэг нь л байна. # # # Энэ үед Женни ахиад тэсэлгүй Оршихын яриаг тасалчихлаа. -Хөөх… би тэр байшинд үнэхээр олон хүн авчирсан… гэхдээ анзаарч өөрдийгөө амьд үлдээх гарц болгож чадсан нь ганц чи л байна. Тэгээд өөрсдийгөө шатаачихгүйхэн шиг амьд үлдсэн юм бэ дээ… биднийг нэг ч хүн үхээгүй байсан. Бүгд амьд эсэн мэнд… -Аан… юу… тэнд надад хэрэгтэй бүх юм байсан юм л даа. Тамлалын зэвсэгүүд, тамлалын сандалнууд, тэгээд хамгийн гол нь тамлалын ширээнүүд байсан. Тэгээд л… # # # -За тэгэхээр бүх зүйл бэлэн боллоо. Бүгдийг маш хурдан хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа

биз… секунд доль бүрээр бидний амь гарах боломж хэмжигдэх болно шүү… гэж Орших хэллээ. Ингээд 4:00-н цаг болж зоорийн хаалга онгойн бүх төлөвлөгөөгөө ярьж, бэлдэж амжсан Орших, Мөнхөө, Оргил, Гэрлээ дөрөв тэднийг угтан авлаа. Өнөөх амьтад зоорийн тагаар яг л шоргоолжнууд шиг урсан орж ирцгээлээ. Тэд энэ удаад ч гэсэн тэднийг олж харж чадсангүй. Тэд бүр хэдэн арвуулаа чихцэлдэн орж ирцгээх бөгөөд шоргоолж шиг тал тал тийш урсан мөлхөлдөж тал тал тийш хананы зүг явцгааж эхлэв. Тиймээ тэд бид нар руу ойртож байна. Учир нь бид зоориноос хамгийн хол буланд нь нэг том төмөр ширээг нь босгоод ард нь сууж байсан юм. Тэдгээр бид нар руу улам ч ойртох ёстой. Ингэж байж л илүү олон бугнууд дэлбэрэлтэнд өртөнө. Тэгтэл гэнэт нэг буг нь бидний зүг харан архирлаа. Бусад нь ч гэсэн

анзаарчихлаа. Тэд биднийг мэдчихлээ. Бид нар руу асар хурдтайгаар дайрч эхлэв. -Хурдлаачээ… гэж Гэрлээ хашгирав. Би хөдөлсөнгүй. Оргил: -Хүүеээ бид бариулах нь… гэж бас хашгирав. Тэд орж ирсээр байлаа. Тэгэхээр бүгд орж ирээгүй гэсэн үг. Тэгтэл хамгийн эхэнд явж байсан. Хэд гурван бугнууд нь бид нар руу үсэрлээ. Оргил Гэрлээ хоёр амь тэмцэн хашгирлаа. Яг энэ үед ахиж ямар ч амьтан орж ирэхгүй байгааг би анзаарав. Одоо л яг цаг нь… Би зоорын хаалганы ойролцоо тогтоосон байсан утсыг татаж, тамлагч сандалны гар тастдаг хавируул наасан цавчигч доош бууж, сандалны бариулдах нь ховил нүхэн дээр тааруулсан шүдэнз зурагдан гал асч, дэлбэрэн бид өөрсдийгөө хамаг байдгаараа хааж хамгааллаа. Хүүгсэн их гал нүргэлэн дуугарч, бугнууд хэдэн арваараа чарлалдан бахиралдалаа. Гал тэднийг залгиж байна. Гал тэднийг залгисан шигээ биднийг ч

залгих дөхөв. Азаар би өрөөнд байсан бүх л даавуун зориулалттай материалаар өөрсдийгөө олон давхар ороож, ширээнүүдээр бамбай болгохыг сэтгэсэн байсан тул арай л гайгүй өнгөрлөө. Чимээгүй болчихов. Гарч харвал… нэг ч хөдлөх тэнхээтэй амьтан алга. -Хөөрхий амьтад… одоо л нэг юм амирлах шиг боллоо. Алив гараад ирцгээ аюулгүй. Нөгөө гурав маань гарч ирлээ. -Заза… бодож байсанчлан тэдний удирдагч болон охидууд алга… тэгэхээр тэднийг агнах хэрэгтэй бололтой… эсхүл ядаж нар гартал цаг хожих… дөрвүүлээ үхсэнээс хоёр нь үхсэн нь дээр… та хоёр минь… наанаа үлд… Харин чи надтай хамт биз дээ анд минь… Мөнхөө инээмсэглэн буугаа нүд ирмэхийн зуурт л сумалж дуусгаад: -Тиймээ анд минь… арыг чинь даана… гэлээ. Би инээмсэглэлээ. Өөрийгөө насаараа ганцаараа явсан, одоо ч гэсэн ганцаараа гэж өөрийгөө андуураад л явдаг байж… надад ийм анд байсан юм байна шүү дээ. -Баярлалаа… гэхдээ нэг их сүртэй зүйл бодох

хэрэггүй дээ. Чи үхэхгүй. Амжихгүй учраас… за явцгаая… гэж хэлээд нэмж хоёр зүйлийг сануулаад, дараа нь Оргил Гэрэл хоёроор туслуулан ширээ сандал давхарлан өрж ахин нэгдүгээр давхарт гарлаа. Тиймээ мөн миний бодсоноор болж. Газын хоолой бүх өрөөг эзэлсэн байсан тул, нэгхэн оч байшинг үнсэн товрого болгожээ. Цонхоор нар яг цухуйх гэж байна. -Новш гэж тэр нэг юм ахиад л энд алга… хурдан байраа эзэлцгээе -Ойлголоо… Бид ийн хэлэлцээд яг өөрсдийн бодож олсон байрлал руу дөхөж байтал… тэгтэл гэнэтхэн нэгэн аймшигтай муухай хашгирах сонсогдож хаанаас ч юм тэр урт биетэй амьтан чинь дүрээрээ гарч ирлээ. Түүний замд хамгийн түрүүнд Мөнхөө тааралдаж хоёр ч удаа буудаж амжсан ч тэр амьтанд

огтхон ч нөлөөлсөнгүй. Ороолон Мөнхөөг хийстэл нь цохьчихоод намайг барихаар давхилаа. Гэвч би энэ хооронд аль хэдийн тэр амьтаны нүднээс нь далд орж зугтаж амжсан байв. Зугтаж байхдаа яагаад ч юм Халиунаагын “Амь авраач” гэж хэрчигнэхийг сонсож ёстой мэл гайхав. Гэхдээ надад гайхах ч зав байхгүй байлаа. Тэгсээр нэг өрөөн дотор орж шүүгээнд нь нуугдаж…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *