Нүүр Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “8-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “8-р хэсэг”

22 секунд уншина
0
0
158

-Нэг бол өөрсдийгөө алж нэг нь л амьд үлд, нэг бол ямар нэгэн аргаар наад Сэнд гэгч нэгдүгээр зэрэглэлийн ороолонг, бусад бугнуудтай хамт устга. Шийдвэртэй алхам хийхгүй бол… нар мандахаас өмнө, яг 4:00-н

цагаас өмнө аль нэг сонголтыг бүрэн гүйцэтгэсэн байхгүй бол… зоорийн хаалгыг нээх болно шүү. Оршихын хэлсэнчлэн бүх юм миний гарт байгаа… Бүгд ангайж хоцорлоо. Оргил бүр өвдөг сөхрөн унав.

Гэрлээ Оргилыг түшин уйлж эхэллээ. Мөнхөөгийн царай ч гэсэн цөхрөлд автаж үрчийжээ. -Чи ч биднийг үнэхээр ацан шалаанд орууллаа шүү. -Хаха… та нарыг цөхрөлд орохыг харах гэж л… хм…

ямартай ч та нарын цөхөрсөн царайг харж байна аа… гэхдээ чамаас бусад нь… энэ чамд таалагдаж байна тийм үү?… -Үгүй ээ… сайн мэдэхгүй л байна. Таалагдаж ч байж болох юм. Гэхдээ нэг юм миний

дургүйг их хүргэж байна. -Юу тэр вэ? -Үхэн хатан амь тэмцэж байгаа минь… надад яагаад ч юм новшийн сайхан, яг л ахин төрсөн юм шиг мэдрэмж өгч байгаа ч… новшнуудын нүдийг баясгахын төлөө хийж

байгаа нь… миний уурыг үнэхээр хүргэж байна. # # # Женни Оршихын хэлэхийг сонсоод гацаж орхилоо. Нүд нь гэрэлтэж байна. Хацар нь аажмаар улайгаад ирлээ. Тэгээд гэнэтхэн хачин их янаг тачаангуйгаар инээмсэглэв. “Тиймээ би ч гэсэн дотроо үүнийг үзэн яддаг. Оршихын хажууд байгаа тэр азгүй амьтадын оронд тэр хэдэн гахайнуудыг тавьчихмаар… хэрхэн орилж хашгичиж, хэрхэн цөхрөнгөө барж, хэрхэн гахай шиг нядлуулахыг нь хармаар л байна шүү…” Бүсгүй нүдээ анин өнгөрсөний дурсамжин дахь үзэгдэлүүдээ харж эхэллээ. Тэр нэг аймшигтай байшингаас дүн өвлийн хүйтнээр хар хурдаараа гаран гүйх бөгөөд жавараас үл халхлах нимгэхээн хувцастай, цусанд будагдаж үхтэлээ айсан 5-хан настай Солонго /Женни/ охин_ ах болох

өөрөөс нь нэг их ялгаагүй жаахан хүүтэй цуг хөтлөлцөн аймшигт амьтадаас зугтаж явна. Тэдний араас нэгэн заазуур барьсан аврага туулай шил даран хөөх ажээ. Тэр хүн шиг том, үгүй ээ… бүр баавгай шиг том биетэй туулай, асар хурдан хөдөлгөөнтэй ба давхиж ирээд хүүг бариад авчээ. Харин бяцхан Женни азаар мултараад нэг модны араар нуугдаж, ахынхаа хэрхэн идүүлэхийг харах бөгөөд тэр амьтаны хажуугаар бас нэг туранхай урт хөх биетэй этгээд найран дээр нэмэгджээ. Газар дээрх төрсөн ганц ахыгаа амьдаараа идүүлэхийг харж буй Женни яаж ч чадалгүй амаа даран уйлна. Энэ бүхнийг дурсан санах Женнигийн аньсага норох ажээ. “Хоёулаа хамтдаа хийнэ

ээ… Орших оо. Бас… чамтай хамт бол… Гоньд, туулай хоёртой хоёр дахь удаагаа нэг хөгжилдөж болох юм шиг байна. Тиймээ энэ удаад энэ эр миний дэргэд байх болно. Тэр удаагийнх шиг юм болохгүй шүү.”… хэмээн бодлоо. # # # -4:00-н цагаас өмнө тэр ороолонг алж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? 4:00 гэхэд л зоорийн хаалга нээгдэх болно шүү дээ. Чамд ердөө ганцхан цаг л байна… гэж Женни хэсэг чимээгүй байсанаа хэллээ. -Яг дөрвөн цаг гэхэд л… хаалга нээнэ гэж үү? -Тиймээ… дөрвөн цагаас өмнө та нарын зөвхөн нэг нь л амьд үлдэх, эсхүл тэр нэгдүгээр зэрэглэлийн ороолонг тэр цогцоснуудтай нь хамт устгахгүй бол… яг цагтаа хаалга онгойно. Би дөнгөж сая цаг тохируулчихлаа… гэхэд зоорийн өрөөн дотор байсан ханан дээрх том

дэлгэц дээр цаг явж эхэллээ. Цаг шөнийн 3:05-н минут болж байлаа. -Ойлголоо… гэснээс… тэгвэл надад ядаж боломж олгохгүй юмуу? -Юу гэнээ…? -Өөрөө надад тэгж шиг л санагдах юм. -Хөөөх тийм үү?… хм… тэгэхээр чи эргэлзэлгүй тулалдахаар шийдсэн юм биз дээ. -Мэдэхгүй ээ… тулалдаж ч магадгүй… эсхүл эд нарыг бүгдийг нь цааш нь харуулсан нь илүү амар байж ч болох юм. Мэдээж тэр гурав миний хэлсэнд гайхан нэгэн рүүгээ харцгаалаа. Харин Женни намжиртайгаар хөхөрч: -Уг нь бол сүүлийнх нь сонголт арай л дээр… угаасаа чамайг ганцаараа амьд үлдэнэ гэсэн тохиолдолд л гэж хэлсэн шиг санагдах юм. Би хариу дуугарсангүй. Нэгэнт л тэр хэлэхийг хүсэхгүй байгаа бол би яаж ятгалтай нь билээ дээ. -Заза ойлголоо…

тэгвэл би чамд амьд гарах боломжын тухай ганц удаа дөхүүлж өгье… Бид өрөөний дээд буланд байх дуу өсгөгч рүү найдвар тавьсан нүдээр харцгаана. -Гэхдээ байзаарай… бодоод байсан чамд аль хэдийн боломжын тухай хэлчихсэн юм байна шүү дээ. Үгүй ээ… чи өөрөө олоод мэдчихсэн. -Аан… Тиймээ би одоо л ойлголоо. Тэгвэл ямартай ч боломж байгаа юм байна. Гэхдээ… -Тэгвэл чи үнэхээр миний бодож байсан зөв гэдгийг баталж байгаа гэж үү? Тэр бүр тэднийг алах арга байсан гэж үү? -Тиймээ… хачирхалтай нь үнэхээр тийм… тэд тийм үхэшгүй байж яагаад тиймхэн юманд хэврэг байдгыг би үнэхээр ойлгоогүй. Манай байгууллагын эрдэмтэд надад уг нь их чухал зүйлс

ярьсан л даа. Даанч би юу ч ойлгоогүй хаха… ямартай ч үүнээс л болж бурхан байдаг гэдгийг Сатан ч байдаг гэдгийг жаахан ч атугай эргэцүүлэх болсон доо… -Ойлголоо… ядаж энэ зэрэгтэй тусалсан нь л үнэхээр сайн хэрэг… -Тийм гэж үү? ядаж тэр хэдийг наад зоорины чинь тагнаас холдуулахыг гуйхгүй гэж үү?… Энэ хооронд тэд одоо хүртэл зоорины тагны дээрээс нүдсээр л байлаа. Би эргэн тойрноо, өрөөн дотор байгаа янз бүрийн хэрэгсэлүүдийг харж, мөн байшин доторх зохион байгуулалтыг ахин нэг санаад тэднийг үнэндээ яг зоорины таган дээр л бөөнөөр нь байлгах ёстой гэдгийг ойлгож: -Хэрэггүй дээ… Ингэж байж л… бид хангалттай хөгжилдөж чадна шүү

дээ… гэлээ. -Ойлголоо тийм байж… одоо би эндээс гараад наад руу чинь очлоо. Чамайг гарч ирнэ гэдэгт найдаж байгаа шүү. Гарч ирэхээр чинь би угтаж байх болно. Чамтай ахин нүүр нүүрээрээ уулзна гэхээс тэсч ядаж байна шүү. Амжилт хүсье хонгор минь… Дуу таслагдалаа. Бид хэсэг чимээгүй байв… хэсэг чимээгүй байсаны эцэст Мөнхөө 03:12 минутыг зааж байгаа цагны зүг хяламхийсэнээ: -Одоо тэгээд яахав… гэхэд нь би түүн рүү хараад: -Ямартай ч үзээд л алдая… гээд нөгөө хоёр руу эргэж харан: -Нааш ир… тойрллд сууцгаа… тэгээд төлөвлөгөөгөө ярьцгаая… гэхэд тэр хоёр нэг нэгэн рүүгээ харлаа. Мэдээж санаанд нь багтахгүй байгаа бололтой. # # # -За тэгэхээр бүх зүйл бэлэн боллоо.

Бүгдийг маш хурдан хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа биз… секунд доль бүрээр бидний амь гарах боломж хэмжигдэх болно шүү… гэж Орших хэллээ. Ингээд 4:00-н цаг болж зоорийн хаалга онгойн бүх төлөвлөгөөгөө ярьж, бэлдэж амжсан Орших, Мөнхөө, Оргил, Гэрлээ дөрөв тэднийг угтан авлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *