Home Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “7-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “7-р хэсэг”

36 second read
0
0
430

Би түүн рүү ойртсоор л байв. Өөрийгөө удирдаж чадахгүй байна. Анхнаасаа л надад түүний өөдөөс тэмцэх боломж байхгүй байж… Ингээд үхэдгийн байжээ. Ухаан минь баларталаа. Ухаан алдахаасаа

өмнө би хаалга онгойх бас бууны чих дөжрөм чимээ сонсож амжив. # # # Би сэрлээ. Сэрээд хамгийн түрүүнд төмөр тааз олж харав. Мөн яг тэр дээрээс хүчтэй мөргөх чимээ, муухай бахирах чимээ тасралтгүй

сонсогдож байна. Нүдээ нээснийг минь анзаарсан бололтой нэг хүн миний дээр хүрч ирээд: -Гайгүй юу хөгшөөн? Зүгээр үү?… хэмээн асуулаа. Тэр хүн хэн болохыг, ер нь юу болоод байгааг мэдэхгүй хэсэг

зуур эргүүтсэний эцэст миний урд сууж байгаа хүн бол миний хамгийн сайн анд Мөнхөө болохыг, эргэн тойрноо хальтхан харсаны дараа амьдралдаа хэзээ ч харж байгаагүй нэгэн үл таних томоо

гэгчийн өрөөн дотор Оргил, Гэрлээ хоёрынхоо хамтаар орж ирсэнээ мэдлээ. Ямартай ч бид зооринд орж ирж тэд маань аврагдаж… Дээрээс түн түн хийтэл мөргөх чимээ сонсогдсоор… -Энэ… бид зоорин дотор

орж ирж чадсан гэж үү?… гэхэд Мөнхөө зүүн гараа миний мөрөн дээр тавиад яг л андын инээмсэглэлээр инээн: -Тиймээ чиний ачаар бидний ихэнх нь амьд үлдсэн. Чиний ачаар зоорийг олсон. Одоо бид энд байна… гэлээ. -Харин чи өөрөө яаж амьд үлдэв ээ? -Аан… би юу?… яагаад ч юм машинаа сахиад хонохоор шийдсэн минь л аз боллоо. Гэхдээ ер нь бол тэр түүхээс л жаахан жийрхээд явчихсан хэрэг. Тэр үед Оргилын ярьж байгаа нь үнэн эсхүл худлаа эсэх нь мэдэгдэхгүй байсан ч… би угийн тийм юмнаас жийрхүү жаахан мухар сүсэгтэй талдаа хүн болохоор л байшинд биш… өөрийнхөө машинд хонохоор шийдсэн юм. Ер нь чи намайг ямар хашир хүн болохыг мэднэ дээ….

гэж Мөнхөө тайвнаар хэллээ. Түүнийг ийн ярьж байхад баруун гарт нь shotgun байхыг, цаашлаад харвал гар буу хутга зүүж өөрийгөө бүрэн зэвсэглэсэн байхыг нь би харж амжилаа. -Тиймээ… чи ч хэзээний л хашир хүн байсан л даа… гэр бүлээ дагасан цагдаагийн офицер. Гэхдээ чамайг энгийн үедээ хүртэл ийм бэлтгэлтэй байдаг чинээ санасангүй шүү. -Зүгээр л бэлэн байх үүднээс… гэх үү дээ… бидний ийм газар ирсэн нь, чиний ер бусын санаа гаргаж бид нарт амьд үлдэх боломж олдсон нь… ядаж байхад ийм байнгын бэлтгэлтэй намайг ийм газар дуудсан нь, тэр бүхэн минь хоёр ч удаа яг хэрэгтэй цагтаа хэргээ гаргасан нь… яах аргагүй л гайхалтай зохицол тохироо биш гэж үү? Оргилын надад хэлсэнээр… үгүй ээ, чиний хэлсэнээр энэ

үнэхээр зэвүүн зохион байгуулалттай шоу юм… тэд шоуг яаж хөгжилтэй байлгахаа мэддэг бололтой… гээд инээмсэглэн: -Хэрвээ би энэ газраас амьд үлддэг л юм бол… заавал эд нарыг барьж илрүүлэх болно оо… азаар Сүхээ маань тэдгээр амьтадаас мэнд мултарч чадсан болохоор нэмэлт хүч удахгүй ирнэ… гэхэд Гэрлээ гэнэтхэн Мөнхөөгийн хажуу талд нь хүрч ирээд: -Сүхээ амьд гэж үү?… гэж хашгирах шахан асуухад Мөнхөө мөн л түүн рүү харж инээмсэглээд: -Миний машин хүчтэй. Сүхээ одоо уулнаас буухдаа мод л мөргөчихгүй хотод амжилттай хүрнэ… гэлээ. Санаа минь одоо л нэг амарч, нүдээ анин уртаар амьсгаа авлаа. Амьсгаа аваад: -Ямартай ч бид аврагдаж… одоо өглөө хүртэл тэсэх л үлдсэн… гэлээ. Тэгээд нүдээ аниад сууж байтал Мөнхөө миний хажууд суусанаа гэнэтхэн: -Оргилоос чиний хэлсэн, бас тэр нууцлаг эмэгтэйгийн хэлсэн зүйлсийг хальтхан л

сонссон. Одоо бид аюулгүй… гэхдээ чамаас асуух юм хэд байна. Оргил ч гэсэн мөн хажуу талаас зориг муутай хоолойгоор: -Тийм шүү… энд орж ирээд Мөнхөөтэй ярилцаж байхдаа л… чиний хэлсэн, мөн тэр эмэгтэйгийн хэлсэн мөн одоо бид нарт тохиолдоод байгаа бүхнээс хэдэн нууцлаг учир нь олдохгүй зүйл байгааг анзаарлаа л даа… гэхэд Мөнхөө: -Тийм шүү… Нууцлаг зүйл их байна. Хэрвээ бид энэ хэдэн нууцлаг зүйлийн учрыг тайлж байдлыг бага ч атугай ойлговол, энэ биднийг өнөө шөнө амьд үлдэхэд бас… гэхэд: -Бас ямар новш нь бид нарт ийм аймшигтай зүйл хийснийг мэдэж өшөөгөө авахад хэрэгтэй ч юм бил үү?… гэж доошоо хараад гөлийж орхисон Гэрлээ Мөнхөөгийн үгийг таслан хэллээ. Түүний нүд үнэхээр аймшигтай харагдаж байна. Тэр аль хэдийн сэтгэцийн өөрчлөлтөнд орчихжээ. Одоо тэр хэнийг ч алахаас, юу ч хийхээс сийхгүй болчихож. Ер нь Оргил ч гэсэн

түрүүнийх шиг хачин аймхай гөлөгнөсөн байдлаасаа гарч арай л дээрджээ. Харин Мөнхөөгийн тухайд бол аль хэзээнээс л хал үзэж дөл цохисон даруухан чимээгүй мөртөлөө эршүүд төрхтэй байсанаараа хэвээр үлдэжээ. Яг л бодож байсан шиг минь жинхэнэ эр хүн юм. Тэр урьд юу үзсэн болоод ийм тайван байгаа юм бол? Би чимээгүй байж байж, нэг өндийгөөд дээшээ харсанаа: -Тэд нүдээд л байна аа?… хэмээн хэнд ч юм асуулт тавив. Мөнхөө ч гэсэн дагаж босон дээшээгээ хальтхан хараад: -Тиймээ энэ амьтад бараг гучин минут орчим тасралтгүй нүдлээ. Цуцна гэдгийг мэддэгүй бололтой. Эдний тухай чи юу гэж бодож байна?… гэж надаас асуулаа. -Мэдэхгүй харин чи юу гэж бодож байна? Наад буу чинь тэд нарт нөлөөлж байна уу?… тэд үхэшгүй юу?… гэж би хариу асуув. -Хм… харин ээ? Анх тэр доор

нуугдаж байхдаа… Сүхээг зугтаалгахаар шийдэж тэд нартай нүцгэн гараараа тулалдаж үзсэн. Тэд тийм ч хүчтэй биш байсан. Харин хурдны хувьд ямар айхтарыг нь чи харсан байх. Аймшигтай нь буу тэд нарыг алж чадахгүй. Уг нь буудахад бол тэдний мах, зарим нэг хэсэг, мөчнүүд нь өмрөн унаж, цээж нь нэвт цоорч байсан ч тэд буцаж босч ирээд л байсан. Тэд нарыг алах аргагүй. Ялангуяа тэр бусдаасаа том биетэй урт мөчтэй этгээд… тэр бол дийлдэшгүй… би бүр нүдэндээ ч итгэхгүй нь… -Учир нь тэд аль хэдийн үхчихсэн… Намайг Мөнхөөгийн үгийг ийн гүйцээхэд тэд над руу эхлээд гайхсан, дараа нь учиргүй сэжиглэсэн нүдээр ширтэж эхэллээ. Магадгүй намайг энэ бүхний буруутан, энэ аймшигийг бий болгосон хүмүүстэй холбоотой

хэмээн тэд сохроор итгэж байгаа байж ч болох юм. Аргагүй л дээ. Болсон бүхнийг эргэцүүлээд байхаар намайг ингэж бодохоос ч яахав… Ялангуяа болж байгаа бүхнийг тоглоом чигээр нь хүлээн авч ялахыг хүсч байгаа тухайгаа ам цухуйлгасан нөхцөлд бол бүр ч… Гэрлээгийн өрөвдөлтэй тархи үүнд бараг итгэж эхэлж байгааг би харж байна. Харин Оргил, Мөнхөө хоёрын хувьд үүнд итгэж ядан эргэлзэж байна. Гэсэн ч Мөнхөө бодлоо ил болголгүй: -Чамд ямар нэгэн мэдэж байгаа юм байгаа юмуу?… гэж өнөөх л тайван байдлаараа асуув. -Мэдээж бүгдийг нь мэдэхгүй ээ… гэхдээ ямартай ч… тэдгээр амьтадыг хараад байх нь ээ… амьд байна гэдэг нь боломжгүй. Урт үстэйгээс нь ажвал бүгд эмэгтэй хүн байсан. Мөн тэдний заримынх нь бие анхнаасаа л сэглэгдсэн байсан… гээд би өөрийн эрхгүй өнөөх хачин

инээмсэглэлээрээ инээн: -Яагаад ч юм надад… их сонирхолтой бодол орж ирээд байна… ер нь энэ бүхэн эхэлсэнээс хойш л… Оргилын ярьсан түүх ч надад үүнийг баталж өгч байгаа юм л даа… гэлээ. -Юу тэр вэ? -Тэд өнөөх Мазохист нөхөрт алуулсан хохирогчид байх… -Хөөөх… нээрээ тийм байж болох юм байна шүү… энэ тухай би бодож үзээгүй. Үзэх ч сөхөө байгаагүй юм байна. Гэхдээ тэд яаж ч байсан хорин таваас илүү л байсан даа… миний харсанаар л лав тавь орчим… гэж Мөнхөөг хэлэхэд би сахлаа имрэн төмөр орнуудын нэг дээр нь гарч суугаад: -Түүхээс бодож үзэхээр… тэр үед цагдаа нарт олдсон нь л хорин тав байсан байх. Харин… энэ Сэнд гэгч этгээд, эсхүл энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүмүүс бүгдийг нь олоод зомби маягаар амилуулчихаж… шинжлэх ухаан үнэхээр хүчтэй хөгжжээ. Харин тэр Сэнд гэгч этгээд… тэр ер бусын юм. Байж боломгүй… тэр яг юу юм

бол?… гэхэд -Тэр үнэхээр сүнс чөтгөр юм байх… гэж Оргил мөнөөх хулчгар хоолойгоороо хэллээ. -Тийм шүү. Түүний тэр энгийн хүнд баймааргүй аймшигтай дүр төрх, тэдгээр муухай амьтадыг яг л биеийнхээ нэг хэсэг шиг хөдөлгөж байхыг хүүхдүүдийг тийм болгосон нь… чөтгөрийн л хийж чадах зүйл биш гэж үү?… хэмээн Мөнхөө түүнийг дэмжив. -Хмм… ийм тохиолдол болгон дээр заавал мухар сүсэгт захирагдсаны хэрэггүй. Энд ирсэн хүмүүс түүнийг зүгээр л сүнс чөтгөр, ялагдашгүй гэж бодсон учираас алуулцгаасан биз. Мэдээж би ч гэсэн бүр хамгийн эхлээд л ямар нэг чөтгөртэй байшинд ирсэн. Одоо тэр чөтгөр нь биднийг ангуучилж байгаа учираас бид нарт амьд гарах боломж байхгүй гэж бодсон. Гэхдээ тэр өрөөнд Сүхээ, Оргил, Гэрлээ гуравтай үхлийн ирмэг дээр байхдаа… гээд үгээ гүйцээгээгүй байхад минь Гэрлээ ууртайгаар хашгирч: -Хараал ид гэж одоо больж үз…

больж үз Орших оо… би наад хараал идсэн үгнүүдээс чинь бүр залхаж гүйцлээ. Тэд нар хэдүүлээ байгаа, ямар нэг аргаар амилсан энэ тэр ч гэх шиг… тэд нар чинь хэнд хамаатай юм бэ?… Яах гэж ингэж дэмий балай чалчаад байгаа юм. Бид тэртээ тэргүй аймшигтай юманд алуулах болно. Эсхүл аз таарвал алж чадах байх… тиймээс одоо амаа хамхиад өг… гэлээ. -Үгүй ээ… би зүгээр л… найзуудынхаа бас өөрийнхөө амийг аврах гэж оролдож байна… гэхэд Гэрлээ толгой сэгсрэн: -Үгүй ээ… чи энд байгаа хүмүүст, бас өөртөө худлаа хэлж болно. Гэхдээ чи намайг хуурах хэрэггүй… үнэндээ… энэ бүх үхэл аймшиг чамд таалагдаж байгаа биз дээ. Чамд яг л нэг тийм… сонирхолтой өрсөлдөөн шиг… сэтгэл догдлуулмаар санагдаж байгаа биз дээ. Бид нарт тохиолдсон азгүй явдал… бидний үхэж магадгүй нь,

бидний үзсэн… үгүй ээ миний үзсэн үхэл хагацал чиний хувьд зүгээр л тоглоом… тийм биз дээ… магадгүй чи бүгдийг зохион байгуулсан хүн нь чи биз… чи магадгүй уйдсан байх… тэгээд уйдаагаа гаргахын тулд ийм зүйл, өөрийгөө ч тэр бусдыг ч тэр амь тулсан нөхцөлд оруулсан ийм новшийн юм хийгээд амьд гарч таашаал эдэлдэг биз… гэлээ. Тэр гурав гурвуул над руу харж байна. Тиймээ хүн цагаа тулахаар үнэхээр тэнэг зүйлд чин сэтгэлээсээ итгэж орхидог бололтой. Эд нарт бол, ялангуяа Гэрлээд “энэ чөтгөр биднээс буян нэхээд арцаар сайн аривал” гээд хэлчихвэл бараг итгэчих байх… Оргил ч гэсэн түүнээс нэг их дутахааргүй л харагдаж байна… Гэхдээ… зарим нэг хэсэг нь үнэн л дээ. Энэ бүх аймшиг надад яагаад ч юм таалагдаад байна. -Чи юу яриад байгаагаа мэдэж байна уу? Би чамтай хэдэн сар амьдараа биз дээ. -Хэдхэн л сар… дараагийн зугаагаа гаргахдаа бэлдэх хэдхэн сар… Би нүдээ анив. -Хм… ингэж ч бодож гэж дээ. Та нар надад

итгэхгүй бол… битгий миний үгээр яв… би зүгээр л хамтдаа амьд үлдэхийг хүссэн юм. Халиунааг яаж ч чадалгүй тэнд нь үлдээснийхээ дараа… тэр өрөөнд би Гэрлээ, Сүхээ, Оргил гуравтай үхлийн ирмэг дээр байхдаа… заавал та нартай хамт амьд үлдэнэ гэж шийдсэн. Тэгэхийн тулд ухаанаа ашиглах хэрэгтэйгээ ойлгосон. Яадаг ч байсан, ямар ч байдалд орсон бай ухаанаа л ашиглах хэрэгтэй. Тэгээд л бүх зүйлд аль болох зөв үнэлэлт дүгнэлт хийхийг хичээж, үүний ачаар зөв шийдвэрт хүрч байсан болохоор л би энд ирсэн. Одоо ч гэсэн ухаанаа ашиглан амьд гарах гэж хичээж л байна. Зүгээр л ийм маягаар муйхар бодол, муйхар айдастаа захирагдах гэдэг чинь өөрсдийгөө үхэл рүүгээ л түлхэж байна. Аймшигийн кинон дээр гардаг шиг юу болоод байгааг ч ойлгохгүй хэдэн тэнэг залуус зугтаж алуулж явсаар нэг нь золоор амьд үлдэнэ, эсхүл хэдэн азтай бацаанууд нийлж байгаад өөрсдийг нь агнаж байсан алиалагч чөтгөрийг устгана… энэ тэр гэдэг чинь… зүгээр

л шал тэнэг, ямар ч логикгүй тэнэг зохиолтой шоу. Харин яг жинхэнэ нөхцөлд юу болоод байгааг бүрэн ойлгохгүй л бол… хэн ч амьд үлдэхгүй. Та нарын энд зогсож байгааг нь… нөхцөл байдлыг нэг ч дутуу зүйл үлдээлгүй ойлгох гэж хичээсэн оролдлогын л ач биз дээ… гээд нүдээ нээн тэд нар руу нэг бүрчлэн эгцэлж хараад: -Алив л дээ… миний буруу гэдгийг хэлээд өгөөч… миний буруу юу?… гэж хэллээ. Тэд нарт мэдээж хэлэх хариу байхгүй байлаа. -Байхгүй байгаа биз… учир нь миний зөв учираас… энд байгаа нөхцөл байдал болж байгаа явдал хэзээ ч хүн болгоны мэддэг, үргэлж нэг нэгнээ хуулчихдаг тэнэг аймшигийн зохиолууд, кинонууд шиг өрнөхгүй. Та нарын бодож байгаа шиг биш… Нэг бол бүгд үхнэ. Нэг бол хамтдаа ухаанаа ашиглаад… эндээс гарцгаана. Тэдэнд мөн л хариу байсангүй. Тэдний нүд жаахан зөөлөрцгөөж ирэх нь, миний хэлсэн үгийг бага багаар хүлээн зөвшөөрч буйн шинж байлаа. Бид хэсэг зуур чимээгүй байв.

Хэдэн минутын турш зоорь яг л унтаж байгаа юм шиг чимээгүй байлаа. Надад жаахан ч гэсэн эргэцүүлэх, тайвшираад бодох боломж олдов. Нүдэх чимээнээс өөр ямар нэгэн юм дуулдахааргүй хэсэгхэн зуур тайван байж амсхийх нь надад үнэхээр таалагдаж байлаа. Мөн тэр цаана Оргил Гэрлээг мөрөөр нь тэвэрчихсэн, Гэрлээ нь Оргилынхоо энгэрт наалдчихсан сууцгаана. Хаха… Оргилыг дээ… ёстой нэг хаана ч жомбого зангаа тавихгүйм даа. Гэхдээ яахав. Чадаж байгаа юманд арга байхгүй. Чи чадаж байна. Нэгнийгээ тайвшируулж байна… гүэ ингэж тайвширч чадаж байгаа бол яамай даа… новш гэж… энэ бүхэн дуусаад… би женниг олж харвал, үхэх байсан ч хамаагүй заавал уруул дээр нь үнсэнэ дээ. Тэр уруулыг нь ёстой озох шиг болно. Намайг ийн бодож байтал Мөнхөө бодлыг минь таслан: -Нэг сайхан тамхилчих уу?… гээд инээмсэглэн хайрцагтай халааснаасаа

хайрцагтай тамхиа гарган над руу сарвайлаа. -Ёооё бурханы аврал… Би нэг янжуурыг нь сугалж аваад дотроо онгойтол хэд сайхан сорлоо. Одоо л нэг юм амсхийх шиг санагдаж байна. -Чиний хэлсэнийг сонсоод байх нь ээ… бас чиний тухай Оргил, Гэрлээ хоёрын хэлсэнийг сонсоод байх нь ээ… чи нэлээд олон сонирхолтой зүйл хэлж байсан гэсэн… тэр талаараа хальт цухуйлгаж болох уу? Би тамхиа нэг соронгоо: -Хххүү… женни л надад хэлсэн юм. Тэр надад л зөвхөн бооцоо тавьсан учраас тэр хэдэн шипиг хэлж өгсөн гэж хэлсэн. Эхний хэдэн минутад үнэхээр л тийм юм болов уу? гэж бодсон л доо… гэхдээ тэр худлаа хэлсэн. Үнэндээ гол дүр нь би л байж… гэлээ. Би бодсоноо л хэлсэн юм. -Хаха… ухаан хүрэхгүй нь ээ… гэж Мөнхөө хэллээ. -Зүгээр дээ… би ч гэсэн нэг их ойлгомжтой тайлбарлаагүй… гээд би яг Женни

гэгч эмэгтэйтэй уулзсанаас өдийг хүртэл болсон бүхнийг хэллээ. Бүгдийг сонсож дууссаны дараа Мөнхөө хэсэг зуур бодолхийлж байсанаа: -Хмм… тэр эмэгтэйгийн тэгээд зөвхөн чамд л туслана энэ тэр гэсэн нь нээрээ худлаа гэж үү? Чи яаж мэдэж байгаа юм… гэж асуулаа. -Зүгээр л түүнд надад туслах шалтгаан байхгүй… тэр тусмаа үзэгчид бас зохион байгуулагчид бүгдийг харж байгаа тохиолдолд шүү. Түүний хэлсэн болгон нь… зүгээр л бүхнийг илүү хөгжилтэй болгох л гэсэн санаа. Өөрийнх нь ч зөв байсан. Бид одоо үнэхээр хөгжилтэй байна. Тэдний зорьсон зүйл бол анхнаасаа л би байсан. Намайг яаж ийгээд ийм санаанд оромгүй үйлдэл хийж ухаантайгаар, ер нь бол тэд нарт хөгжилтэйгээр амьд үлдэж чадна гэдгийг тэд мэдэж. Тиймээс л хамгийн анх надад тэр зүүдийг хүчээр зүүдлүүлж, дараа нь үргэлж

буутай явдаг хашир чи, юу ч хийж мэдэхээр зоригтой Сүхээ, хуйвалдах бас үзэгчидэд по.рно үзүүлэх Оргил Халиунаа хоёр, биднийг эндээс цаг нь болоогүй байхад явуулахгүй биднийг энд үлдээхээр ятгах Гэрлээ, тэгээд юм болгонд амархан өртөмтгий хоёр охин. Бас л хөгжилтэй болгох зориулалтаар… Тэгээд Сэнд гэгч хүн чөтгөр нь үл мэдэгдэх амьтанаар удирдуулсан зомбинууд бүхий байшин. Ийм зүйл байдаг гэдэг нь хүртэл гайхамшиг байхад, тэрүүгээр зугаацаж байна гэдэг дэлхийн баячууд дэлхийг тэргүүлэгчид бидний бодож байсанаас ч илүү нууцтайг, бас тэднийг үнэхээр хөгжилдөж чаддаг гэдгийг харуулж байгаам… бүх зүйл одоог хүртэл үнэхээр хөгжилтэйгөөр өрнөсөөр энд хүрч…. Азаар ч гэх үү? ямартай ч Халиунаагаас бусад нь эсэн мэнд байна. Гэтэл үүр цайх, өглөө болох арай болоогүй байдаг. Одоо бол энэ л миний санааг зовоож эхэлж байна даа. -Наадах чинь

юу гэсэн үг үү? -Юу гэсэн үг вэ гэж үү? Үүр цайх хүртэл… ахиад л хөгжилдөнө гэсэн үг. Мөнхөө над руу түгшүүртэйгээр харлаа. -Зоорь бидний аврал биш байж… бүх зүйл тэдний гарт байгаа… Тэгтэл гэнэт зоориор дүүрэн өсгөгчний дуу хадаад явчихав. Тэр бол Женни байлаа. Бүгд өсгөгчийг хайн өрөөний булангуудаар нүд гүйлгэж эхэллээ. -Хахаха… чи үнэхээр сэрэл хөдөлгөж байна залуу минь… чамтай хамтрана гэсэн залинд ихэнх нь… үгүй ээ, чамаас бусад нь хууртсан… тэгтэл зөвхөн чи л зөв хариултыг нь олчихлоо. Хэдхэн минутын дотор шүү… чи үнэхээр хөгжилтэй юм… үнэхээр сэрэл хөдөлгөж байна. Таамаглах чадвар чинь үнэхээр тоглоом биш юм. Бид үнэхээр дотор байсан хүчийг чинь сэрээж өгсөн бололтой. Хэрвээ чи эндээс амьд үлдвэл чамайг дахиад нэг тоглоомонд урьж болохоор бололтой. Би яг одоо та нарын тоглож байгаа тоглоомыг хамгийн олон удаа давсан

номер нэг тоглогч… чамайг миний амжилтыг эвдэнэ гэдэгт итгэж байгаа шүү… -Баярлалаа… одоо хэлэх гээд байгаагаа тойруулалгүй хэлж болохсон болов уу? -Хахаха… тойруулалгүй гэнэ ээ? Болж байна… одоо цаг яг шөнийн 3:00 өнгөрч байна. Эд зун цаг учир цагийн дараа л нар гарах болно. Тэгэхээр чамд, та нарт хоёр сонголт байна. Нэг бол өөрсдийгөө алж нэг нь л амьд үлд, нэг бол ямар нэгэн аргаар наад Сэнд гэгч нэгдүгээр зэрэглэлийн ороолонг, бусад бугнуудтай хамт устга. Шийдвэртэй алхам хийхгүй бол… нар мандахаас өмнө яг 4:00-н цагаас өмнө аль нэг сонголтыг бүрэн гүйцэтгэсэн байхгүй бол…

зоорийн хаалгыг нээх болно шүү. Оршихын хэлсэнчлэн бүх юм миний гарт байгаа… тоглоом дуусах гэж байгаа учраас сүүлийн бооссоо давах хэрэгтэй шүү дээ… харин шагнал нь… асар их мөнгө бас би… хэрвээ чи амьд гараад ирвэл чамд би өөрийгөө бэлэглэх болно. Хоёулаа өөр ч гоё тоглоомуудыг хамт тоглох болно оо. За амжилт хүсье Оршихоо

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…