Home Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “5-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “5-р хэсэг”

28 second read
0
0
462

Би нүдээ нээлээ. Тааз харагдав. Үл танигдах хүчирхэг амьтадын хаалга хэмхлэх шахам нүдэх чимээ, мөн найзуудын минь орилолдох, нэг нэгэн рүүгээ хашгиралдах чимээ миний чихэнд бүдэг бадагхан

сонсогдоно. Тэгээд хамгийн түрүүнд эрүүл ухаанаас минь түрүүлж миний чих ухаанаа олж тэдний яг юу гээд байгааг сонсож эхлэв. -Намайг тавь Сүхээ тэнд хүүхдүүд минь байгаа… чи бид хоёрын

охидууд тэнд байгаа… хэмээн Гэрлээг хашгирахад Сүхээ: -Больж үз Гэрлээ… тийшээ очих гэж оролдвол бид бүгд үхэх болно… гэхэд Оргил ууртайгаар: -Пяцта… наад хараал идсэн гэр бүлийн хэрүүлээ

зогсоогоод наашаа хүрээд ирээдхээ ч тээ. Та хоёр туслахгүй бол бид үхэх нь байна. Яг энэ үед миний нүд дараа нь эрүүл ухаан маань ухаан орлоо. Тэгээд шууд өндийв. Юу болоод байгааг олж харлаа. Хаалган

дээр тэд ор шүүгээ гээд л хамаг юмаа овоолсон байх агаад Оргил хаалган дээр нэмж том том, хүнд хүнд зүйлс овоолж тавих бөгөөд Гэрлээ хаалга руу зүтгэлж Сүхээ түүнийг барьж тогтоох гэж

байдгаараа хичээж байлаа. Харин хаалганы цаанаас нээрээ л маш олон хүчирхэг амьтад хаалгыг эвдэх гэж хамаг хүчээрээ нүдэж мөргөцгөөж байх бөгөөд аз болж энэ хаалга хужаад хийгдсэн ямар нэг хог новш биш, дээр үеийн жинхэнэ орос чанараар хийгдсэн урлагын бүтээл байсан тул тийм аймшигтай хүчтэй цохилтуудаас гайгүй өнгөрч байлаа. Үнэхээр яг хаалганы чанараас л болсон байх. Өөр ямар нэг орчин үеийн гэж нэрлэгддэг үзэсгэлэнтэй хог новшнууд байсан бол аль хэдийн хэмхэрч бид тэр цаана байгаа үл мэдэгдэх хүчирхэг амьтадын хоол болох байжээ. Одоо л өөрийгөө ямар аймшиг дунд байгаагаа, амь наана там хаалганы цаах нь байгааг ойлгов. Эргээд асар их айдас миний дотор хуримтлагдаж би хаашаа ч хөдөлж чадахааргүй болжээ. Энэ амьтад… одоо… энэ хаалгыг хэмхэлж орж

ирээд л намайг бас биднийг хэдэн хэсэг тасчин хаях болно. Ямар ч амьдралгүй ямар ч мөрөөдөлгүй… ингээд л дуусчих байсан юм гэж үү?… хэзээ ч сэрж чадахгүй, зүүд ч байхгүй… зүгээр л унтаад өгөх нь… зүүд ч байхгүй унталт… зүгээр л байгаагүй мэт өнгөрдөг. Унтаад сэрэхэд бүтэн нэг шөнө юу ч тохиолдоогүй мэт алга болчихсон байдаг. Харин энэ удаа энэ зүүдгүй унталт, нэг шөнө, нэг жил ч биш. Үүрд үргэлжлэх болно. Би үүрд алга болох болно… энэ хаалга удахгүй эвдрэх нь… энэ хаалга удахгүй эвдрэхэд бид ингээд л үүрд алга болох нь… тэд миний хоолойг яг л Халиунаагынх шиг болгоод өм хазаж орхино. Миний гэдэс дотрыг гаргаж ирээд ховдоглон идэх болно. Гэсэн ч мэдрэхгүй. Учир нь би аль хэдэн мөнхийн зүүдгүй нойронд автсан байх болно. Одоо ингээд л үхэх нь… тэд хэтэрхий олуулаа, хэтэрхий

хүчтэй байна. Тэд хаа сайгүй байна. Тэр… тэр эмэгтэй түүнийг хаа сайгүй байна гэж хэлсэн. Тиймээ хаалганы цаана үнэхээр олон амьтад байгаа нь цохилтоос нь л мэдрэгдэж байв. Хэдэн арав уу? хэдэн зуу юу?… аль нь ч байж болно. Цонх хаалга хоёроо ахиад нэмж битүүлэх юмгүй болсон Оргил эргэн тойрноо харж харж байсанаа над дээр ирээд намайг унатал минь цохиод авав. Тэгээд дээрээс минь тонгойн заамдаж: -Энэ ямар… энэ ямар новшнууд нь юм бэ? Оршихоо чи биднийг хааш нь аваад ирэв ээ?… хэмээн хашгирлаа. Би ч гэсэн түүнийг нүүр рүү нь цохиод авав. Миний цохилтоос болж тэр арагш манаран ухрахад би босч ирээд: -Би мэдэхгүй… би мэдэхгүй мэдэв үү?… бүх зүйл тэр хараал идсэн өлөгчингөөс л болсон… тэр гичий л биднийг ийш нь аваачсан. Бас чи… бас чи л өөрөө энд ирсэн. Чи бүгдийг нь мэдэж байсан мөртөлөө тэр хоёрыг нааш нь аваачсан.

Тэгээд Халиунаа үхчихсэн. Мөнхөө… Мөнхөө… Миний толгойнд тийм нэг найз минь байсан гэх дурсамж одоо л нэг орж ирэв. -Тэр ч гэсэн одоо алуулчихсан биз… Тэгэхээр өөрийгөө л буруутга. Энд ирсэн сонголт чинийх… чи сэжигтэй гэгдгийг нь мэдэж байсан… гэхэд тэр чимээгүй болов. Харин би Сүхээ Гэрлээ хоёр руу хараад Гэрлээд хандаж: -Би… би чамд зүүднийхээ тухай өчнөөн ярьсан байхаа… бас хоёр охин чинь болохгүй байна аа гэдгийг чи мэдэж байсан. Тэд хараал идсэн шувууг амьдаар нь идэж байхад чи тоогоогүй. Бүр намайг ажилгүй амьтнаар нь дуудаад чимээгүй болгосон байхаа. Тиймээс чи ч гэсэн битгий гомдлоод бай… одоо охидууд чинь байхгүй болсон. Аягүй бол… тэдний нэг болоо биз… одоо бүх зүйл өнгөрсөн Гэрлээ… гэхэд Оргил: -Тиймээ түүний зөв. Оршихыг алахаа шахсан тэр амьтаныг би харсан. Тэр Золоо мөн байсан. Үгүй ээ… Золоо биш

байсан. Тэр хачин амьтан яавч тэр хөөрхөн охин байх учиргүй. Охинтой чинь адилхан ямар нэг өөр юм байсан. Аймшигтай хурдан яг л амьтан шиг хөдөлдөг. Тэр Оршихыг өм цөм хазахаар дайрч байсан. Тэр үед Орших намайг аварсаныг ойлгоод би ч гэсэн тэр амьтанаас Оршихыг салгахын тулд өшиглөж орхисон. Тэр над руу хараад архирсан. Тэр хоолой үнэхээр… -Аймшигтай сонсогдож байсан. Бид хоёр сонссоон… тэр хоолой хүнээс гарах хоолой биш. Тэр бол ямар нэг өөр юмных… гэж Сүхээ үгийг нь гүйцээв. Гэрлээ өвдөг сөхөрлөө. Тэр цөхөрчээ. -Тиймээс… тиймээс битгий хашгичаж гуугчиад бай. Одоо тэгж хашгирч хэрэлдэж муудалцалаа гээд юу ч өөрчилөгдөхгүй… Энэнээс хойш би бүгдэнд нь хандан ярьж эхэллээ. -Одоо бид… яаж ийж байгаад амьд үлдэх ёстой. Эндээс гарах ёстой. Тэгэхийн тулд… бид нэг нэгэндээ итгэж, хамтдаа үүнийг хийх гэж оролдох хэрэгтэй байна… гэснээ дээш таазны булангууд руу ээлжлэн тойруулж харж байхдаа:

-Чи сонсож байна уу?… чи биднийг харж байна уу?… бид хамтдаа амьд үлдэх болно за юу? Бид хамтдаа эндээс гарах болно… гэж би хэллээ. Гэтэл… Гэтэл… гэнэтхэн нэгэн дуу өсгөгчөөр байшин дүүрэн нэгэн хоолой цуурайтаж эхлэв. Энэ мэдээж өнөөх эмэгтэй байв. -Сонслоо… залуу минь… чи хөөрхөн зоригтой юм. Ийм нэг кино шиг үзүүлбэр энэ шоуны бусад дугааруудад тийм ч их тохиолдоод байдаггүй юм шүү? Яг одоо наана чинь чиний дэргэд саяны хэлсэн болгоныг чинь сонсоод сууж байсан ч болоосой гэж бодогдож байна шүү. Хичнээн их эр хүний нөмөр нөөлөгийг мэдрэх байсан бол?… гэхэд Оргил: -Ямар новш нь болоод байгаа юм бэ?… хэмээн тэсэхгүй үгийг нь тасаллаа. -Хөөх ямар гайхалтай асуулт вэ? Шоуны дугаар болгоны энэ хэсэг дээр ийм асуулт сонссоор би бүр залхаж гүйцлээ. За яахав хариулахаас… чи нэгэн гайхалтай шоуны оролцогч болоод байна. Чиний дугаар 5… гээд зогсосхийв. Бид гурвын хэн нь ч юу ч

дуугарсангүй. Тэр эмэгтэй биднээс хариулт хүлээж гүйцсэндээ бүр залхсан бололтой: -Хм… энэ хэсэгт ихэвчлэн хүмүүс ямар шоу? юугаа яриад байгаа юм бэ? биднийг эндээс гарга өлөгчин минь… гэх мэтээр намайг хараалаар булдаг. Тэднийг тийм хөгжилтэй байдалд орсоныг харах… надад үнэхээр таалагддаг шүү. Харин та нар шийртэй юм гээч… энэ бол… шууд цацалт бөгөөд дугаар болгон дээрээ хэдэн сая долларын цэвэр ашиг олж, бооцоо тавьдаг ДАРК ВЭЭБ-ын бяцхан шоунуудын л нэг. Тэр Оргил гэгч халуухан залуугийн хэлсэн Мазохист гэх нэр томъёонд хамаарах хүмүүс бол манай гол үзэгчид. Тэд та нарын хэрхэн айдастаа, өвчиндөө тарчлах, хэрхэн үй зайгүй найз нөхөд, хань гэргийгээ өөрийнхөө өмнөөс өгөөш болгохыг, эцэст нь зугтаж явсаар хэрхэн найдвар тасарч үхэхийг чинь харах дуртай. Үүнийг угаас яахин таашаахгүй байх билээ. Та нар ч гэсэн үүнийг таашаах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт би өөрөө ч хүртэл энэ шоуны

оролцогч байсаны хувьд энэ таашаал та нарыг дахин шинээр төрүүлчихэж ч магад гэдгийг хэлэхэд таатай байна. Ялангуяа өнөөдрийнх бүр ч хөгжилтэй байх бололтой. Энэ удаагийн “хөөгчид” үнэхээр хүчтэй юм. Одоо хүртэл хаалгыг чинь нүдсээр л байна. Энэ хаалга чинь бараг минут гарангын дараа л хэрэггүй болох нь… хурдхан шиг зөв сэтгэж өмиа аврахгүй бол… та нар бүгд үхэж шоу маань ялагчгүй болох нь байна шүү. Та нарт сануулахад… нэг л хүн амьд гарах боломжтой шүү. Эсхүл өөр хэн ч амьд гарахгүй. За тэр ялах нэгэнд амжилт хүсье. Тайван байж хором мөч бүрийг таашаагаарай гэж хэлмээр байна… Энэ бол хараал идсэн “Өлсгөлөн тоглоом” кино биш. Нэг чинь л амьд үлднэ. Эсхүл бүгд үхнэ… Оршихоо би чиний уруулыг хүлээгээд л байгаа шүү… гээд дуу тасрав. Бүгд чимээгүй боллоо. Хамгийн тэнэг нь… хэн ч түүнээс өөрсдийгөө эндээс гаргаж өгөхийг, амьд үлдээхийг гуйсангүй. Бид нэг бол зоригтой, нэг бол

цөхөрсөн, юу ч хийж чадахгүй гэдгээ ойлгосон. Эхнийх нь байх юу л бол… хэдийгээр цонхны урд нэлээд хэдэн юм тавьсан ч завсараар нь тусах сарны гэрлээр хаалга хэрхэн махийж тэдний урт чөргөр гарнууд онгорхой хаалганы завсараар сарвалзаж байгааг бид харж байв. Ямартай ч аль нь ч охидуудынх биш өөр ямар нэг юмных… өөр… хүн шиг харагддаг ямар нэг юмнуудынх… бид бүгд өвдөг сөхөрцгөөв. -Одоо бүх зүйл өнгөрсөн. Хаалга одоо эвдрэх гэж байна. Цонхоор гарлаа гэхэд машин байгаа ч… тэр юмнууд хүмүүн бусын хурдтай. Бид тэд нартай задгай талбайд тааралддаг л юм бол тэгээд л дуусаа гэсэн үг… хэмээн Оргилыг цөхрөнгүй хэлэхэд нь анзаарвал нээрээ л тэдгээр амьтадын гар нааш цааш тэмтрэхдээ яг л хорхой шиг огцом, огцом хөдөлж байх бөгөөд энэ нь тэдний хичнээн хурдан байж болохыг илтгэж байлаа… -Бид нарт ямар ч зам байхгүй гэж үү?… гэж Гэрлээг бүүр л цөхрөнгүй өрөвдөлтэйгөөр хэлэхэд Оргил: -Биднийг хамгаалах ямар нэгэн саад

тотгор байхгүй л бол… гэлээ. -Эсхүл биднийг хаана байгааг мэдэхгүй бол… Энэ үгийг би хэлсэн бөгөөд Оргилыг ярьж байх үед Женнигийн хэлсэн “тэдний мэдрэхүйнүүд хүнээс ялгаагүй” гэх үгс нь миний санаанд орсон ба миний толгойнд нэгэн санаанд оромгүй хачин төлөвлөгөө орж ирсэн юм. -Манайхаан… надад нэг санаа байна. # # # Ганцхан минутын дараа цонх хагарах чимээ цонхоор хэдэн юм түсхийтэл унах яг энэ мөчид, тэдгээр амьтад хаалгыг хэмх цохин орж ирлээ. Тэд хаалгаар орж ирэхдээ яг л аалз шиг дөрвөн хөллөн, тал бүр тийш, шал хана таазаар орж ирж байна. Заримд нь дөрвөн мөчнийх нь нэг хоёр хэсэг нь байхгүй байх бөгөөд сэгсийж ширэлдсэн урт үснүүдээ унжуулан, сэг болсон нүүрээ халхлах ажээ. Нүүр… тэдний нүүр нь үнэхээр аймшигтай сэглэгдэж хүн харахын эцэсгүй болсон байлаа. Тэдний хөдөлгөөн үнэхээр хүмүүн бусынх байв. Тэд хүн биш

байв. Тэд эргэн тойрноо өрөөний доторхыг нэгд нэгэнгүй шиншлэн харж байлаа. Тэднийг хайж байлаа. Гэтэл хаана ч алга. Тийм олуулаа тэднийг хайж байсан ч үнэхээр ямар нэгэн юм, шинж тэмдэг олж чадахгүй байлаа. Харин өрөөнд үлдсэн “гурав” тэднийг өөрсдийн нуугдсан газраасаа сэмээрхэн харж хаалгаар гарах мөчийг анаж байв. # # # -Эсхүл хаана байгааг мэдэхгүй байвал… гэхэд тэр гурав над руу гайхан харахад би тэднийг гараа дохин дуудав. Тэд над руу үл мэдэгхэн шивнээг сонсохоор хэмжээний хангалттай ойртолоо. -Тэдний мэдрэхүйнүүд яг л хүнийх шиг гэж надад тэр хэлсэн. Тэгэхээр тэднээс зүгээр л нуугдчихаж болно. Хэрвээ биднийг олохгүй бол тэгээд л яваад өгнө биз… энэ хооронд бид нарт тэд нараас зугтаж машиндаа хүрэх боломж олдох байх… гэж аль болох чимээгүй хэллээ. -Яагаад шивнээд байгаа юм?… гэж түрүүнээс чив чимээгүй байсан үг дуу цөөтэй Сүхээ надаас асуухад би: -Яагаад гэвэл тэд оюун ухаантай байж магадгүй. Тэдний дунд Сэнд гэгч байгаа… тэр амьтан бид нараар аль

өдрөөс хойш л тоглоод байна. Тэр Сэнд гэгчид биднийг айлгах, тамлах шалтгаан байна. Эсхүл зүгээр л таашаал авч байгаа байх. За аль нь ч байлаа гэсэн. Тэр эдгээр амьтадыг удирдаж байна. -Юу? хэмээн Гэрлээг айдастай нүдээр над руу ширтэн амаа дарахад би: -Энэ амьтад яагаад зөвхөн шөнө л гарч ирэв? За яахав тэд наранд байж чаддагүй юм байж. Тэгвэл яагаад шөнө болсон ч гэсэн бид нар руу дайрахгүй байв. Энэ амьтад бид нар руу ямар ч ухамсаргүй амьтас шиг дайрч байгаа ч, тэр Сэнд гэгч нэр яагаад ингэж тодро гарч ирсэн нь, энэ байшинд ирсэнээс хойш бид нарт тохиолдсон зүйлс, тэгээд Оргилын яагаад энэ байшингын түүхийг мэдэж байсан нь, тэд яагаад зөвхөн одоо л дайрсан нь… тэднийг тийм ч ухамсаргүй амьтад бишийг илтгэж, тэр Сэнд гэгч үнэхээр энд хаа нэгтэй байгааг, бид нараар тохуурхаад байгааг илтгэж байна. Энэ бол хараал идсэн шоу гэдгийг тэр Женни гэгч өлөгчин бид нарт хангалттай баталсан. Одоо харин тэр Сэнд гэгч этгээд бид нараар тохуурхаж биднийг үзэж байгаа тэр новшнуудын бах тавыг хангаж байна. Биднийг зүгээр л тэдний тоглоом болгож

байна. Магадгүй миний зүүд ч гэсэн тэр хараал идсэн тоглоомных нь нэг хэсэг байх. Хүн шууд ирээдүйгээ зүүдэлчихнэ гэж байхгүй. Хүний зүүдэнд хүссэнээ харагдуулах боломж, магадлалыг би мэднэ. Харин тэд аль хэдийн хэрэгжүүлсэн юм шиг байна. Тэгэхээр бид бүр анхнаасаа л ийшээ ирэх байж… тэд бүгдийг бэлдсэн байж. Одоо бид бол зүгээр хэрчсэн мах… тийм үү? Оргилоо… гэж би Оргилоогоос асуув. Тэд бүр гайхаж орхисон байлаа. Би ч бүр өөрийгөө юу яриад байгаагаа, мөн өөрийн дотор ямар нэг хачин зүйл буцалж байгааг мэдрэн, бас үл мэдэг гайхаж байв. Гэхдээ юун ингэх манатай. Би Оргилыг заамдаж аваад: -Чамайг ямар хүн гэдгийг чинь би багаасаа л мэддэг байсан. Чи бол хөөрхөн ухаалаг жүжигчин залуу… биднийг хоёрын хооронд юманд хутгахаар хангалттай зэвүүн новш. Гэхдээ чи энд яг одоо бид нартай үхлийн тоглоом тоглож амиа эрсдүүлэхээр зоригтой нэгэн биш. Чи үнэндээ ийм юм болно гэдгийг мэдээгүй биз дээ. Чи зүгээр л энд Халиунаа, Мөнхөө хоёрыг авч ирэх ёстой нэгэн байж. Тэд чамд худлаа хэлж мөнгө өгсөн. Сэжигтэй гэдгийг жаахан

гадарлаж байсан ч чи зөвшөөрсөн. Биднийг бүгдийг нь энд хонуулах үүргээ хөөрхөн биелүүлж чадсан. Ямар юмных нь сонин, ямар юмных аавын яриа байх вэ дээ. Энэ түүхийг ярьж өгсөн эмэгтэй. Тэр их үзэсгэлэнтэй байгаа биз?. Гэхдээ ямар хорон өлөгчин гэдгийг чи мэдэж авлаа. Одоо харамсаж байгаа биз дээ… гэхэд минь Оргил толгой гудайлган байж уйлагнан: -Би их мөнгөнөөс татгалзаж чадаагүй намайг уучлаарай би… гэж хашхичих гэж оролдонгуут би аман дээр нь даран: -Чи… ямартай ч чи уйлж байна. Үхнэ гэдгээ мэдээд айж байна. Бид бүгд айж байна. Би та нарын цөхрөлийн нүдийг харж байна. Тэгэхээр ядаж л энд байгаа дөрвөн хүн нэг айдастай, нэг зовлонтой гэсэн үг. Энэ дотор урвагч байхгүй гэсэн үг. Гэхдээ одооноос бүх зүйл эргэлзээтэй байх болно. Бид хамтдаа байх хэрэгтэй нь үнэн. Гэхдээ бас нэг нэгнээсээ эргэлзэж байх нь дээр байх. Ийм хэмжээний шоу зохион байгуулсан нөхдүүд… тэд үнэхээр ухаантай юм… гэхэд

Сүхээ надаас асуув. -Тэгээд бид юу хийх ёстой юм? -Асуух юу байхав. Эхлээд энэ өрөөнөөс ямар нэг аргаар гарна. Сэнд гэгч тэр этгээд, эсхүл өөр хэн нэгэн зүв зүгээр байсан хүүхдүүдийг тийм болгосон. Тэгэхээр биднийг ч тийм болгохыг үгүйсгэхгүй. Түүнтэй тэгээд өөр бас хэнтэй ч таарахгүйгээр явсаар яаж ийгээд өглөө болгоно. Одоо ганцхан өглөө хүртэл тэсэх л бидний амьд үлдэх магадлал хамгийн өндөртэй боломж… -Яагаад машин биш гэж… хэмээн ахин Сүхээ асуув. -Тэд биднийг зүгээр л машинд суулгаад зугатаалгачихна гэж үү? Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Машин ажиллаж байж ч магадгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд машинаа унаад явах гэж оролдож үзсэн ч болж байна. Гэхдээ тэнд биднийг отож байвал яах уу? Тэгээд л дуусаа. Тэгэхээр өглөө болтол тэсэх л бидний амьд үлдэж болох хамгийн өндөр магадлалтай боломж болж байгаа юм. Шоуны дүрмийн дагуу өглөө болтол нэг оролцогч тэсэж үлдвэл тэр нь амьд гарах боломжтой

гэсэн үг. Тэд бид нар дээр, магадгүй хүн нэг бүр дээр бооцоо тавьсан болохоор тэд бидний нэгийг л амьд үлдээх болж ч магад. Гутрах хэрэггүй дээ. Сайхан талаас нь хар. Бидний ядаж нэг нь амьд үлдэж болно. Тэр хүртэл бид хамтдаа тэсч чадах нь амьд үлдэх ганц арга. Ганц хүн эндээс амьд мултрах гэж оролдох нь амьд үлдэх боломжыг огцом багасгана. Амьд үлдэх боломжыг ихэсгэх ганц зүйл нь бидний хамтын ажиллагаа. Нэгнийгээ золиосолж ганцаараа амьд үлдэнэ гэдэг чинь бүтэхгүй. Хамтдаа байж нэгнийгээ авран хамгаалж, нэгнийхээ арыг дааж, хамтран ажиллаж боломжоо өсгөн, магадгүй зөвхөн чи үхэх үү? эсхүл чи ч бид нар ч бүгд хамтдаа үхэх үү? гэх хоёр сонголттой тулгарах үед арай ухаалагыг нь сонгож байж л энэ шөнийг даван гарах боломжтой. Тэд биднээс олуулаа бас хүчтэй байж болно оо. Гэхдээ тэд бидний юуг сэтгэн бодож, юуг хийж чадахыг мэдэхгүй.

Бид үүгээрээ гэнэтийн бэлэг барих болно. Өнөө оройны шоу онцгой болно гэж тэр хэлж байсан. Бид тэд нарт жинхэнэ онцгой бэлгийг барих болно… гээд үгээ дуусгах үед хаалга мөн наагуур нь тавьсан зүйлс одоо хэдхэн секунд ч торгоож тэсэхээргүй болжээ. “Бид нарт цаг алга хурдан нуугдацгаая…” гэж би жаахан байхдаа хөл бөмбөг тоглохдоо ашигладаг байсан дохионы хэлээр ярилаа. Бид Хэнтий аймгийн Дархан сум гэдэг тэр жижигхэн хэрнээ ширүүн өрсөлдөөнтэй газарт жаахан байхдаа нөгөө багууддаа тактикаа мэдэгдэж хожигдохгүйн тулд дохионы хэл ашигладаг байсан юм. Аа бас “одооноос хойш ингэж харьцах болно” гэдгээ ч ойлгууллаа. Бид гурав нуугдах газар хайв. Тэгээд ашгүй нуугдах газараа ч олж яг нуугдахын даваан дөрөв дэх хүн болох Сүхээ маань байхгүй байгааг би анзааран эргэж харвал Сүхээ цонхны наагуур тавьсан юмнуудыг буулгаж байх бөгөөд над руу эргэж харан миний бүлтэртэлээ гайхсан нүдний

хариуд: -Чи сайхан хэлсээн хөгшөөн. Яг одоо би арай ухаалыг сонголтыг нь хийж байна. Эхнэрийг минь харж хандаарай. Түүнийг минь заавал амьд үлдээх ёстой шүү… гэж хэлэхэд Гэрлээ: -Үгүй ээ… хэмээн хашгиран босч ирээд Сүхээг тэврэх гэж оролдоход Оргил түүнийг нам цохиж унагаагаад барьж аван нэг шүүгээн дотор ороод хаалгаа хаалаа. Сүхээ бид хоёр эцсийн удаа нэгнийгээ харан дохилцов. Цээж рүү минь нэг аймшигтай хатуу юм гулгаж ороод гацаж орхих мэт мэдрэмж төрж байсан ч би өөрийгөө барин өөр нэг шүүгээн дотор орж нуугдав. Удалгүй цонх хагарах дараа нь газар яг дөрвөн хүнд юм түгхийтэл буух чимээ гарав. “Ухаантай залуу бид дөрвийг дөрвүүлэнг нь доош буусан гэдэгт тэд нарыг итгүүлж байна. Чиний золиосыг хэзээ ч мартахгүй ээ хөгшөөн…” мөн удалгүй хаалга онгойх сонстолоо. Үнэхээр хүн бусын аймшигтай сүгнүүд орж ирэв. Тэдгээр сүгнүүд

биднийг хайж эхэллээ. Энэ маягаараа тун удахгүй биднийг олох нь… Гэтэл… Гэтэл… хүний дуу гарав. Үгүй ээ… огтхон ч хүнтэй адил биш. Ямар нэг ад чөтгөрийн дуу сонсогдож эхлэв. /-Та нар хаана байна? Энд нуугдаж байна уу? Нэг чинь яг одоо хоолойгоо тас хэмлүүлчихээд хэвтэж байгаа. Үхэж чадахгүй л хэвтэж байгаа. Яаж тэсээд байгаа юм бүү мэд… Үлдсэн нь энд нуугдаж байгаа юм биз дээ. Хүүхдүүд минь та нарыг тун удахгүй олох нь байна шүү. Та нар биднийг чулуу хөөлгөсөн үү? Тэгээд өөрсдөө энд нуугдаж тийм үү? Хм… ингэнэ санасангүй шүү…/ Яг энэ үед нэгэн дөрвөн хөлтэй этгээд миний нуугдаж буй шүүгээн дээр гараад ирэх нь тэр… хаалгыг онгойлгох нь… Гэтэл… яг энэ үед тээр доор хэдэн амьтад бахиралдаж, үзэлцэх Сүхээгийн хашгирах дуу… үгүй ээ ганц Сүхээгийн хашгирах ч биш, мөн өөр нэг хүний ч хашгирах дуу дуулдаж тэд хоёул тэдгээр

бугнуудтай зууралдан тэмцэлдэх чимээ ар араасаа гарч эхэллээ. Тэгсэнээ тун удахгүй Оргилын машины моторынх нь хүнгэнэсэн дуу гарч нөгөөх амьтан шүүгээ рүү анзаарахаа болих нь тэр… “Бурхан минь Сүхээ зугтчихлаа ашгүй дээ… та нар ингэнэ чинээ бодоогүй биз… ашгүй дээ нэг нь ч гэсэн.”… Яг үүний дараа аймшигтай хүмүүн бусын хашгираан дуулдаж: -Муу зулбадсагнууд нээрээ зугтачихлаа. Бүгд араас нь хөө… хэнийг ч зугтаалгаж болохгүй шүү… гэх дуу гарч тушаал сонссон буг чөтгөрүүдийн сүрэг хуйлралдан цонхоор гарцгаалаа. Нөгөө хачин муухай чөтгөрийн хоолойтой этгээд ч хашгирсаар цонхоор гаран араас нь хөөх нь дуулдав. “Бурхан минь… андыг минь ивээгээрэй… андад минь ивээлээ хайрлаарай” гэж би залбирав. Тэгээд… Чив чимээгүй болов. Гэхдээ одоо ч тэнд хэн ч байхгүй гэх баталгаа байхгүй. Үүнийг мэдэх ганц л арга байна. Би

шүүгээнийхээ хаалгыг аажмаар нээлээ. Ямар нэг чимээ дуулдсангүй. Тэгэхээр нь нээгээд харвал хэн ч алга. Намайг шүүгээнийхээ хаалгыг нээхийг сонссон Оргил, Гэрлээ хоёр ч гэсэн гарч ирэв. Гэрлээ ухаан алдсан хэвээр байсан бөгөөд Оргил түүнийг сэрээлээ. Гэрлээ уйлах гэж оролдсон ч Оргил түүний амыг даран: -Зүгээр дээ… Сүхээ үнэхээр сүйхээтэй эр байж… жинхэнэ эр хүн байж… тэр машин унаад зугтчихлаа… одоо хэдүүлээ л амьд гарах үлдсэн… гэлээ. Гэрлээгийн багтарч үхэх гэж байсан сэтгэл одоо л нэг юм тайтгарсан бололтой аажуухан нүдээ анилаа. Харин би Сүхээд атаархав. Араас минь үхэхэд

санаа зовох хэн ч байхгүй байх нь яагаад тийм гунигтай хэрэг гэдгийг одоо л нэг юм биеэрээ амсаж байх шиг байна. Тэгээд толгойгоо сэгсрэн бодлоосоо саллаа. -Эндээс гарцгаая… # # # Түрүүнээс хойш тэдний үйлдэл нэг бүрийг ажиглан, хэлэлцсэн үг бүрийг нь сонсож байсан үзэгчид тэр гурвыг өрөөнөөс гарч явахыг хараад бүр гайхаж хоцорсон бөгөөд харин Женнигийн нүд гэрэлтэж, тааламжтайгаар мушилзан: -Эрийг бүү бас , Далайг бүү янд гэж… чи надад үнэхээр таалагдаж

байна шүү Оршихоо… чи миний сэрлийг хөдөлгөж… би тачаадаж байна… уруул минь… энэ бие минь бүхэлдээ чамайг хүлээж байна… хэмээн амандаа үглэлээ. Түүний хэлсэн үгс огтхон ч эрүүл ухаанаас гархаараа үгс мэт сонсогдох ажээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…