Home Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “2-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “2-р хэсэг”

58 second read
0
0
667

Бид явсаар хотоос гарч Богд уулын нэг хүн амьдардаггүй шахуу уулын амаар орж, ойн дундуур явсаар өнөөх байшинд ирлээ. Би хөшиж орхив. Харин тэр эмэгтэй над руу өрөвдөлтэй харна. # # # Бас гэр

бүлийн хоёрын дагуулж ирсэн хоёр охины нэг Золоо тэр хуучин цонхны цаана зогсох, үл мэдэгдэх этгээд рүү бяцхан нүдээрээ гайхан харна. Тэр этгээд ч гэсэн түүн рүү нөгөөх цог шиг улаан, чөтгөр шиг

хурц нүдээрээ харах агаад тэдний хэн нь ч тэр нүдийг, гэрийн эзнийг анзаарсангүй. # # # – Эргэн тойрон ой мод. Халцархай улаан будагтай, шохойн ханатай бага зэрэг хуучин байшин. Хараал ид гэж… тэр нөгөө

улаан байшин яг мөн байна… хэмээн би өөрийн эрхгүй дуу алдав. Намайг хөшөөд зогсчихсоныг гайхсан Сүхээ: -Юу болоов андаа… зүгээр үү?… гэхэд нь л нэг юм би сэхээ орж өнөөх эмэгтэй рүү харлаа. -Зүгээр

зүгээр… чи явж байшингын эргэн тойрныг үзэж бай. Юмыг яаж мэдэх вэ? Тийм биз дээ… гэхэд найз маань ч зөвшөөрч, байшингийн эргэн тойроныг харахаар тэндээ үлдэн харин би өнөөх машинаасаа буулгүй

суух нууцлаг эмэгтэй рүү шууд явж очоод найзууддаа дуулдахааргүй зөөлхөнөөр: -Энэ юун байшин юм бэ?… гэж асуухад тэр над рүү юу гэж хариулах вэ? гэсэн янзтай харж байсанаа: -Миний гэр… гэж хариулахад нь би: -Та тэгээд гэр рүүгээ GPS ашиглаж харьдаг юмуу?… гэж асуулаа. Тиймээ Женни гэгч тэр эмэгтэй үнэндээ хэд хэдэн удаа машиныхаа байршил заагчийг асаан явахыг би харсан юм л даа. Харин тэр нууцлаг эмэгтэй юу ч болоогүй юм шиг байхыг хичээн: -Тэгээд юу гэж? Энэ байшинг аваад би тийм ч удаагүй. Тэглээ ч замаа олохдоо тийм ч сайн биш. Их амархан төөрчихдөг. Хотоос хэдэн километр хол, ойн дундуур машинаар нэлээн хэдэн минут явж байж

очдог болохоор хэцүү л дээ. Гэхдээ чи айгаад байгаа бол ердөө энэ доор л хот байгаа шүү дээ. Эсхүл би өөр хүмүүс олчихьё… гэхэд гэнэтхэн ард хэн нэгэн: -Өө хэрэггүй хэрэггүй… бид энд байх болно. Харин ч их боломжийн ажил байна…. гэж хэлэхэд нь харвал, хаанаас гараад ирсэн юм бүү мэд Гэрлээ бидний дэргэд зогсож байлаа. Эмэгтэй инээмсэглэн над руу хараад: -Харин чи… гэж асуулаа. -Ойлголоо… би хийнэ ээ… гэхэд нөгөөх эмэгтэйд миний хариулт таалагдаагүй бололтой жаахан зовсхийх шиг болсоноо инээмсэглэж: -Болж байна… дотор хэрэгтэй бүх зүйлс чинь байгаа. Интернеттэй, утасны сүлжээ сайн барьдаг. 55-н инчийн зурагт, playstation, уух архи, пиво дарс ч хүртэл байгаа. Тэгэхээр хот явах хэрэг байхгүй гэсэн үг. Хот явах

хэрэггүй. Эндээ л сайхан зугаацна биз. Харин өдөрт гурван удаа байдлыг илтгэж байхаа мартаваа. Та гурав бүгд утсаа байнгын асаалттай байлгах хэрэгтэй шүү… гээд: -Өөр асуух юм байна уу?… гэж асуулаа. Лав л Сүхээ бид хоёрын толгойнд ямар нэгэн юм орж ирсэнгүй. Харин Гэрлээ: -Байлгүй яахав… та цалингаа хэзээ тавих вэ? сүүлд нь бөөндөх үү?… гэвэл нөгөөх эмэгтэй ахиад л хачин инээмсэглсэнээ: -Таван өдрийнхийг урьдчилаад төлчихье… гээд шууд утсаараа бид гурвын дансанд таван өдрийн цалинг минь хийчихэв. Тэр мэдээж бидний дансыг явах замдаа мэдчихсэн байсан ч бид ийм хурдан дансандаа дөрвөн зуун мянган төгрөгтэй болчихсондоо бүр гайхаж орхив. -Таван өдрөөсөө хэтэрвэл… ахиад таван өдрийн цалинг чинь явуулна. Хэрвээ та нар энд таван өдөр байж тэсвэл шүү дээ. Мөнгө чинь орохгүй бол та нар хэзээ ч хамаагүй яваад өгч болно. Бид

ямар гэрээ контакт байгуулсан биш дээ… өөр асуух юм байна уу? Мэдээж бид гурвын хэн нь ч үг дуугарсангүй. -За тэгвэл сайн байна. Өдөрт заавал гурван удаа шүү мартаваа… гэж хэллээ. Тэгсэнээ: -Ингэхэд танай хүүхдүүд чинь хаана байна?… гэж гэнэтхэн асуух нь тэр. Бид мэдээж хэлсэн дариуд нь эргэн тойрноо гүйлгэн харвал хоёр хүүхэд хаана ч алга. Мөнгөнд шунаж нүд нь гэрэлтсэн Гэрлээ: -Зүгээр дээ… энэ хавьд хаа нэгтэй тоглож байгаа биз… Тэд жоохон боловч их хөдөлгөөнтэй хүүхдүүд байгаа юм. Та санаа зовох хэрэггүй дээ… гэхэд өнөөх эмэгтэй мөн л хачин инээмсэглэж: -Би санаа зовохгүй байна аа… харин та нар л санаа зовох хэрэгтэй. Шөнө их л хөгжилтэй өнгөрөх байх шүү… гэж хэллээ. Хөгжилтэй өнгөрөх байх шүү гэж хэлэхдээ яг над руу харсан. Тэгээд машинаа асаан яваад өглөө. Ингээд бид ойд, миний шөнө болгон тамлуулж үхэж байсан энэ байшинд

хэдүүлэхнээ үлдэж хоцорлоо. Ойр хавьд хүн амьтан алга. Ердөө л бид тавуулаа. Тавуулаа ч гэж хоёр хүүхэд хаана байгааг бүү мэд. Тэгтэл Гэрлээ юу ч болоогүй юм шиг бид хоёр руу хөгжилтэйгөөр хараад: -Заза хэдүүлээ юмаа аваад орцгоох уу? Ойрд ууж наргиагүй юм байна. Ороод цэвэрлэх юм байвал цэвэрлэчихээд, эмхлэх юм байвал эмхлэж цэгцэлчихээд найз нь нэг сайхан хоол хийгээдхье… тэгээд хэдүүлээ жаал наргицгаая. Сүүлийн хэдэн сар ерөөсөө бүтэлгүй, бүтэл муутай байгаад байсын. Одоо харин ийм аз тохиосон юм чинь тэмдэглэх хэрэгтэй биш гэж үү?… гэхэд нь би: -Гэхдээ хүүхдүүд чинь… гэхэд Гэрлээ бүр огтхон ч тоосон шинжгүй. -Зүгээрээ энэ хавьцаа тоглож л байгаа байлгүй дээ… гэв. -Гүэ Гэхдээ л… гэхэд Гэрлээ байшин руу толгойгоо хагас эргүүлэн: -Хөөе Нараа Золоо хоёроо… гэж хашхирахад

байшингын ар хэсгээс зургаан настай том охин Нараагийн дуу гарч: -Бид хоёр энд Сэндтэй цуг тоглож байна аа… орой болохоос өмнө гэртээ орж ирнэ ээ ээжээ… гэж хашхирах нь тэр. “Юун Сэнд билээ” -Заза… наад Сэнд чинь хэн ч байсан гэсэн. Тэрэнтэйгээ болгоомжтой тоглоорой. Оройн хоол гэхэд орж ирэх хэрэгтэй шүү. -За ээжээ… гэж цаанаас хашхирахад Гэрлээ над руу өөрийнх нь зөв байсан хүн шиг итгэлтэйхэн, илт доош нь хийсэн мэт хараад: -За тэр харж байна уу?… бид зүгээр дээ… гэхэд нь би бүр сандарч: -Үгүй ээ гэхдээ… энэ чинь нөгөө миний зүүдэндээ хараад байсан байшин байна шүү дээ. Би та хоёрт хэлж байсан санаж байна уу? Би энд маш олон удаа алуулсан… гэхэд Сүхээ, Гэрлээ хоёрын царай хачин болоод ирэв. Тэгсэнээ Гэрлээ гэнэтхэн тас тас хөхөрч намайг шоолон: -Хаха… тэнэг шүү чи нээрээ. Тэр чинь ердөө л зүүд шүү дээ. Энэ ямар тэнэг аймшигийн зохиол биш

хаха… явъя тэнэгээ… гэж хэлээд машинаас буулгасан өөрсдийнхөө юмаа аваад цааш хөдөллөө. Сүхээд мэдээж өөр сонголт байхгүй, байх ч ёсгүй учраас шууд л араас нь дагав. Харин би энэ үед эзгүй байшингын цонхоор гэнэт хэн нэгэн биднийг ажиглаж байхыг анзаарах шиг болж, дээшээ хальтхан харвал…цонхны хөшиг хөдлөх шиг болов. Гэхдээ цаана нь юу байгааг би харж чадсангүй. Энэ мэдээж надад сонин санагдах ёстой ч яагаад ч юм толгойд нэг их юм бодогдсонгүй. Хүнд нэг тийм хачин сонин зүйл харчихсан мөртөлөө зүгээр л тоохгүй өнгөрдөг тохиолдол байдаг даа. Яг тийм. Бид явсаар өнөөх эмэгтэйн өгсөн байшингын түлхүүрээр хаалгыг түлхүүрдэн онгойлговол… дотор нь… -Хөөх аргагүй л баячуудын өргөө гэсэндээ… ийм сайхан тансаг цэвэрхэн байх гэж… хэмээн Гэрлээ дуу алдахад

Сүхээ: -Харин тиймээ хайраа цэвэрлэх хэрэггүй юм байна… гэснээ: -Урааа… гэж хашхираад байшин руу гүйгээд орчихлоо. Гэрлээ мэдээж шууд араас нь гүйгээд орчихов. Тэд яг л жаахан хүүхдүүд шиг догдлон, хөөрч энд тэндгүй гүйлдэн, өрөө нэг бүрээр нь орж үзэн хашгиралдаж: -Хайраа энэ өрөө жакузетай юм байна… -Хайраа нөгөө эмэгтэй чинь үнэн хэлж… энэ зочны өрөөнд нь ханаар нэг фиво -Хайраа энэ гал тогоог нь хараачээ ёстой солиотой. Ёоо жинкэн дээдсүүдийн хэрэглээ. Би бүр эднийг яаж ашиглахаа ч мэдэхгүй байна. -Хайраа тэр эмэгтэй ёстой хоншоортой юмаа. Нөгөө playstation-той өрөө энэ байна шүү дээ… гэх мэтчилэн орилолдож, гадаа хүүхдүүд нь Сэнд гэгч ямар нэгэн юмтай юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байж байхад, тэд баярлалдан хөөрөлдөж байлаа. Харин би энэ хооронд энэ дэндүү хачин, дэндүү хүйтэн хөндий яг л… эмээгээ дөнгөж насбараад гэрт ганцаараа үлдэхдээ хачин хоосон болчихсон байсан тэр хачин мэдрэмжийг надад төрүүлсэн энэ хачин байшинг, ялангуяа энэ дэндүү танил шөнө

бүр хонгилоор нь ямар нэг дөрвөн хөллөсөн этгээдэд хөөгдөж байсан энэ харанхуй муухай хонгилоор, шалан дээр алхан явж байлаа. Урагдаж гүйцсэн цэцэгтэй ягаан обой, цус болсон гоёмсог паркетин шал… тэгээд хав харанхуй хонгил… аварга байшингын хав харанхуй хонгил… Одоо надад яг зүүдэндээ алхаж байгаа юм шиг санагдаж байна. Тэр новшийн шөнө, би яг энэ хонгилоор алхаж байсан. Түүнд сонсогдчихгүйн тулд хаалга руу гэтэж байсан. Хаа нэгтэй дөрвөн хөллөн алхах амьтаны чимээ хальт хальтхан дуулдаж, хэн нэгэн хүн үхэж буйг илтгэх үл мэдэгхэн хоолойн хяхтнаан дөнгөж чихний хажууд мэт дуулдаж байсан. Тэр хяхтнаан… “авраарай, авраарай” хэмээн эцсийн мөчид ч үхлээ хүлээн зөвшөөрч чадалгүй хашгирах гэж оролдох ч, ямар нэг зүйлд хоолойгоо тас хяргуулчихсан учир, зүгээр л дуугарах гэж оролдон хөгжилтэй хяхтнаан. /… “Тап”… / Гэнэт нэг хүн миний мөрөн дээр гараа тавихад нь харвал Гэрлээ зогсож байна. -Юу хийгээд байгаа юм бэ? Надад хоол хийхэд тусал. Өнөө орой

хэдүүлээ ёстой зад наргина аа… гэхэд нь би нээрээ л тэр тэнэг утгагүй хоосон зүүднээсээ салах гэж оролдон түүнийг даган явлаа. Бүх зүйл хөгжилтэйгөөр эхлэв. Бид байшин дотор байсан аварга дуу өсгүүрээр, чанга гэгч нь хөгжим тавиад /дуу нь ed sheeren; Shape of you гэх хэзээ ч хөгширөхгүй дуу/ хөгжилдөж гарлаа. Хөгжилдэх гэдэг нь Сүхээ видео тоглоом тоглож байх хоорондуур, Гэрлээ бид хоёр хоол хийх. Гэсэн ч…Хоол хийх явц, хоол хийх явцдаа цөс хөөртөл хөгжим сонсож дагаж дуулсан нь үнэхээр хөгжилтэй юм. Гэхдээ нэг зүйл хачин санагдав. -Байзаарай… мэдээж би биш чи тогоочийн мэргэжилтэй болохоор хоолоо яаж хийхээ чи шийдэх ч гэсэн, бид арай л их хоол, салат хийгээд байгаа юм биш үү?… гэж би Гэрлээгээс асуув. Нээрээ л бид арай л, хоёр хүүхэд гурван том хүн хооллоно гэхэд хамаагүй их хоол бэлдэж байсан юм. -Угаасаа хоолны материал хангалттай юм чинь

яадгын. -Айн юу гэсэн үг үү? -Өө би чинь чамд хэлээгүй бил үү? Би Мөнхөө, Оргилоо, Халиунаа гурвыг дуудчихсан штээ… -Тэд энд ирж яана гэж? -Яахав дээ… бут авахгүй юу? Намайг хэлэх үггүй гайхаж хоцроход тэр хөгжилтэй сэргэлэн эмэгтэй: -Яахав дээ. Сүртэй гэдэг нь… тэр олон хүн авчирч болохгүй гэж хэлээгүй шүү дээ…. гэж хэлж дуусаагүй байтал нь утас дуугарав. Нөгөө эмэгтэй байна. Би хонгилд гарч ирээд утсаа авлаа. -Байна уу? Наана чинь нөхцөл байдал ямаршуухан байна? -Зүгээр ээ… -Ойлголоо. Нөгөө хоёр хүүхэдийг олсон уу? -Тиймээ тэд байшингийн ард тоглож байгаа -Тэднийг хараандаа байлгасан нь дээр шүү. -Юу? -Зүгээр л очоод шалга -Заза… ойлголоо. Утас тасрав. Би хурдхан гарч байшингын ард тоглож байгаа гэх хүүхдүүдийг очиж харлаа. Тэдгээр бяцхан чөтгөрүүд байшингын ард ургасан өндөөр гэгчийн саглагар модны доор буруу харж суучихаад юу ч юм идэх бөгөөд, гүйж очоод юу олж харсанаасаа болж

би бүр цочирдож орхив. Ялангуяа тэр Женни гэгч эмэгтэйн “зүгээр л очоод шалга” гэж хэлсэнийх нь дараа очиж шалгахад хүүхдүүд ийм байдалтай байсан нь бүр хачин санагдах ёстой ч цочирдож гүйцсэн миний оюун санаа юун үүнийг хүлээн авах манатай. -Юу идэж байгаа юм бэ? дүү нараа -Аан хоол л… -Хоол гэнэ ээ… гэж дуу алдмагцаа би шууд яваад очив. Би бүр цочирдож орхилоо. Тэд яаж барьсан юм бүү мэд… бяцхан гарнууддаа нэг нэг тоть барьчихсан, хүзүүг нь тас хазчихсан цусыг нь бяцхан завжаараа савируулаад, махыг нь шир шир зулгааж байлаа. -Хүүеээ… гэж би уулга алдаад шууд гүйж очоод тэр гэмгүй амьтадын цогцоснуудыг хүүхдүүдийн гарнаас авч шидээд эргэж харан: -Гүэ та нар чинь яаж байгаа хүүхдүүд вэ?… гэж асуувал таван настай Золоо охин нь бүр юу ч болоогүй юм шиг… -Сэнд бид нарт энэ хоолыг өгсийн… бид хоёр энд ирэнгүүтээ л их өлссөн. Тэр бид нарт санаа тавьсан. Тэр хэлэхдээ бид гэр бүлдээ санаа тавьж байх хэрэгтэй гэсэн… хэрвээ гэр бүл чинь чамайг халамжлахгүй бол чи

тэднийг алах хэрэгтэй гэсэн… гэх нь тэр… бүр юу ярьж байгаагаа огтхон ч тоосон шинжгүй шүү. Ээ бурхан минь… энэ яг л… энэ яг л… би нэг мэдсэн хоёр хүүхдийг энгэртээ тэвэрчихсэн аварга байшингийн хонгилоор гүйж байлаа. Би хар хурдаараа гүйсээр гал тогооны өрөөнд ороод хашгирах шахам Гэрлээд: -Хоёр хүүхэд чинь шувуу амьдаар нь идэж байна. Ямар новш нь болоод байгааг би ойлгохгүй байна… гэж орилоход Гэрлээ хоёр хүүхдээ жаахан айдастай нүдээр ширтэж байсанаа гэнэт эргээд юу ч болоогүй шиг төрхөндөө орж: -Зүгээр дээ. Тэд чинь юм мэдэхгүй хүүхдүүд шувууны толгой хазлаа гээд яавал гэж дээ. Ямар үхчих биш. Очоод амыг нь ариутгачих. Эргээд ирэхээр нь жаахан идэх юм өгөхөөс… гэлээ. Би мэдээж тэр амьтдын толгойг нь тас хазчихсан байсан дүр зургыг өөрийн нүдээр харсан болохоор бүр балмагдаж гүйцээд: -Гүэ чи чинь юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Зүв зүгээр байсан хүүхдүүд амьд амьтны толгой тас хазаад идэж

байна. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?… гэхэд тэр бүр намайг даапаалан инээж: -Хараал гэж үү? Харин чи өөрөө юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Айн? Одоо тэгээд тэр хачин мухар сүсгээс чинь болоод бид энэ гоё ажлаас явах болж байна уу?… гэхэд нь миний нүд бүр орой дээрээ гарах шахан: -Гүэ чи чинь тэнэг юмуу? Солиорчихоо юу? юу болоод байгааг мэдэж байна уу?… гэхэд Гэрлээ гэнэтхэн дүрсхийгээд явчихна тэр. -Чи юу гэнэ ээ?… Чи Сүхээ бид хоёрыг өдрийн хэдэн цаас олох гэж яаж зовдгыг мэдэж байна уу? Сүхээ өчнөөн олон шөнө нойргүй хонож тэр хараал идсэн цемент шавартай зууралдаж, би өчнөөн олон өдөр өглөөнөөс шөнө дөл хүртэл зоогийн газрын уул шиг овоолоосон бохир тавагнуудтай ноцолддог. Бид хоёр энэ амьдралыг босгох гэж… энэ новшийн хотод амьдрах гэж хичээж байна. Үнэхээр их хичээж байна. Бид яаж зовдгыг чи мэдэж байна уу? Чи ч мэдэхгүй л дээ. Хийсэн ажил ч байхгүй. Гэрт биеэ оторлоод хэвтэж байдаг юм байж… эцсийн эцэст юу болоод байгааг мэдэхгүй

хүн зөвхөн чи л байна за юу?… гэлээ. Тэгтэл Сүхээ хэзээ ч гараад ирсэн юм бүү мэд. Гэрлээгийн ард зогсчихсон, тайвшируулах гээд тэвэрч байлаа. Харин би Гэрлээгийн “Гэрт биеэ оторлоод хэвтээд байдаг юм байж” гэсэн үгэнд нуга даруулчихаад яаж ч чадахгүй зогсож байна. Тэгээд юутай ч би эргэж хараад түүний хэлсэнийг хийлээ… Тэр нь уруул ам нь нуль цус болсон хоёр бяцхан чөтгөрүүдийг цэвэрлэх. -За одоо гурвуулаа нүүрээ угаацгаана аа. Тэгчихээд ах нь та хоёрт идэх юм өгөхөөс… Орой боллоо. Бидний найзууд ирэв. Хаалга онгойход хамгийн түрүүнд Мөнхөө орж ирээд бид хоёр тэврэлцэв. -За юу байна хөгшөөн… -Тайвандөө… ажилгүй ээ. Гэрт биеэ оторлоод байж л байна. Оргилоо гэх намхан эр надтай эрчүүдийн ёсоор хоёр гурван үйлдлээр гар барилцав. -За хөгшөөн тэгээд нөгөө шүлэгч бил үү? юу ч билээ тэрийгээ бичиж байна уу? -Аан ганц нэг өгүүллэгхэн л -Харин тийм

байна лээ. Саяхан “Түрээсийн эхнэр” өгүүллэгийн эхний хэсгийг тавьсан байсан… үнэхээр сонирхолтой, сонин санагдсан шүү. Харин Халиунаа гэгч нэг их намжир маяг болсон, бас халуухан бие хаатай, тэнэгхэн эмэгтэй намайг нэг их шоолонгуй харсанаа: -За тэгээд миний найз эхнэртэй болсон уу? Найз охинтой болсон уу?… гэж асуулаа. -Болоогүй л дээ… -Хэзээ авах юм бэ? чи бараг эргээд зандан боллоо шт…. гэхэд нь бүгд намайг шоолон инээлдэв. -Гүэ яахав дээ болох л байлгүй. За тэр ч яахав. Орцгоох уу? Нөгөө хоёр маань тэнд та хэдийг хүлээж байгаа… гэхэд ард Гэрлээгийн дуу сонсогдон: -Хүүе андууд, за юу байцгаана аа… айн… хэмээн халуун дотноор мэндчилж, ирсэн гурав маань ч хариу маазарч тэднийг дотогш ороход би хаалгаа хаах гэж очлоо. Гэхдээ яг хаахын өмнө надад хачин санагдаад байв. Эргэн тойрон дахь зугтах газаргүй мэт балар ой. Тэр зүг рүү нэгэнтээ хяламхийснээ би: -Хэн нэгэн намайг үнэхээр хаа нэгтэйгээс хараад ч

байгаа юм шиг… ямар новш нь вэ?… гэж уулга алдав. Гэхдээ яахав дээ. Энэ зэргийн юм юу ч биш. Одоо үнэхээр ажилгүй хулгайч гэж хэлүүлэхээсээ залхаж байна. Тийм болохоор одоо ийм мэтийн юманд ач холбогдол өгөхөө болиод зүгээр л хийх ёстой юмыг нь хийсэн нь дээр. Ийн бодоод би дотогш ороод үдэшлэгт нэгдэлээ. # # # Яг энэ үед Оршихын хаалгаа хааж буйг Женни хонгилд тавьсан нууц камераар дамжуулан өргөн дэлгэцээр харж байлаа. Тэр бүсгүй ер нь байшин доторх бүгдийг харж байлаа. Хорь гарсан залуус хэрхэн наргиж цэнгэж байгааг, бусад бүх хоосон өрөөнүүдийг, тэр хоосон өрөөнүүдийн аль нэгэнд хоёр охин нэгэн үл үзэгдэгч этгээдтэй нэг том хутгаар хачин юм хийгээд байгааг, хаа нэгтэй ямар нэг зүйл өөрөө хөдлөөд байгааг… гэх зэргийг олон хуваагдсан өргөн дэлгэцэн дээр нэгд нэгэнгүй харж байлаа. Тэгээд өндийн эргэж хараад, өөрийнх нь дүрсийг бичиж авч буй олон ажилтантай нууцлаг студийн камернуудтай, туршлагатай хөтлөгч нараас дутахааргүй харьцан, яг л

мэргэжилийн тайчигчийнх шиг тачаангуй загвартай савхин хувцас хэдэрсэн бие хаагаа гайхуулан алхаж: -Та бүхэн минь биднийг санасан биз дээ. Тийм гэж бодож байна. Ялангуяа намайг. Би та нартаа шоуныхаа 27-р дугаараар эргэн ирж байгаадаа таатай байна… гэж хэлэхэд нь цаана нь аврага дэлгэцэн дээр дүрс солигдож байлаа. Тэнд хүмүүс ямар нэг зүйлээс айн зугатаж, нэгнийхээ дээр гишгэх нь холгүй гарцгааж, ямар нэг дөрвөн хөллөсөн сэгсийсэн этгээдэд чирүүлэн далд орж, нэг нэгнийгээ алж хутгалж байлаа. -Та бүхэн өмнө нь бидний зохион шоуны нэг хэсгийг харж байна. Тэд сайн найзууд байсан. Удалгүй хүнээ таниулсан. Тэд орилсон. Тэд нэгнийхээ дээр

гишгэлэн зугатацгаасан. Ард нь хэн ч олон жил ханилсан анд нөхөр, хань ижил нь алуулж байхад тэд эргэж ч харалгүй зугтаж байсан. Энэ үнэхээр хөгжилтэй биш гэж үү? Тэднийг хэрхэн айдастаа тарчилж байхыг харах хөгжилтэй биш гэж үү? Та бүхэн шоундаа тавтай морилно уу? Энэ удаагийн шоуны нэр нь “Ойн дундах байшин”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…