Нүүр Өгүүллэг “ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “1-р хэсэг”

“ОЙН ДУНДАХ БАЙШИН” өгүүллэг “1-р хэсэг”

13 секунд уншина
0
0
342

Хав харанхуй. Эргэн тойрон ой мод. Халцархай улаан будагтай, шохойн ханатай бага зэрэг хуучин байшин. Би хар хурдаараа гүйсээр харанхуй өрөөн дотор байх, хажуу талынхаа хэсэг дээр хачин

зурааснуудтай болчихсон харанхуй шүүгээн дотор орж нуугдав. Намайг тэр шүүгээнд оров уу? үгүй юу? чимээ сонсогдож эхэллээ. Хөлийн чимээ. Үгүй ээ… зөвхөн хөлийн чимээ ч бус, бас зөөлнөөр пад

пад алгадаж явах гарын чимээ ч сонсогдож эхэллээ. Ер нь бол дөрвөн хөллөж явдаг амьтаны чимээ. Тэр дөрвөн хөлт этгээд намайг хайж энэ тэрүүгээр шиншилж явсанаа, аажууханаар өрөө рүү ойртож байгаа нь

онгорхой хаалгаар сонсогдож байлаа. Түүний хөлийн чимээ эхлээд шалан дээр сонсогдож байсан ч, одоо… ханан дээр сонсогдож эхлэв. Тэр этгээд ханан дээр дөрвөн хөллөн явж байна. Би үхтэлээ айсандаа

хөдөлж чадахгүй, яаж ч чадахгүй гагц тэр цус хурсан нүдтэй сэгсгэр этгээдийг намайг битгий олоосой гэж дэмий л найдан бурхандаа залбирна. Харин тэр сэгсгэр этгээд ханан дээр, бүр таазан дээр хүртэл

чөлөөтэй бас тийм ч сүртэй чимээ үл гарган намайг хайсаар байна. Би бурхандаа залбирч байна, би уйлж байна. Би хөдөлж чадахгүй байна. Би үхтэлээ айж байна. Зүрх минь халуу шатан цохилж байна. Миний зүрхний цохилтыг сонсчих вий. Тэгтэл… тэгтэл гэнэтхэн чимээгүй болсон байгааг би анзаарлаа. Юу энэ чинь юу байдаг билээ. Гэнэт хаалга муухай чихран дуугарсаар нээгдэв. Цус хурсан нүд, сэгсийсэн муухай үс, чөргөр ясан хэдрэг болсон агаар дээр хөвөх мэт хачин найгах бие, намайг олчихлоодоо гэсэн шиг бах нь ханасан инээд… гэнэт тэр над руу огцом хурдтай дайрч, би муухай хашгиран зүүднээсээ сэрлээ. # # # Яагаад юм бол? Би сүүлийн үед яагаад ийм зүүд зүүдлээд байна вэ?… гэнэтхэн хурууны снаплах дуу намайг бодлоос

минь үлдэн хөөж дээш өнгийн харвал, дөнгөж саяхан уулзаад ширээний хоёр талд суун кофе ууж буй үзэсгэлэнт эмэгтэй: -Чи зүгээр үү?… учиргүй бодолд дарагдсан харагдаж байна. Ямар нэг хэцүү зүйл болж дээ… гэхэд нь би миний өмнө сууж байгаа тэр танихгүй бүсгүй рүү хараад би зориг муутайхан: -Тэгээд яг ямар ажил юм бол?… гэж асуув. Надад үнэхээр санаа зовмоор, бас уурламаар санагдаж байв. Хотын төвийн нэг кофе шолд ядруухан хувцастай хөөрхий залуу би, түүн шиг үзэсгэлэнтэй, гуалиг сайхан бие хаатай, сайхан урт үсээ намируулсан, хамгийн гол нь давгүй үнэтэй гэдэг нь илт мэдэгдэх улаан богино даашинз өмсөж, гоёмсог арьсан цүнх, урт сайхан гуяанд нь зохицсон өвдөг давсан урт хар гутал угласан энэ ганган эмэгтэйгийн дэргэд ийм арчаагүй байдалтай байх нь эр хүний хувьд

үнэхээр ичгэвтэр хэрэг байсан учраас тэр л дээ. Үнэхээр тэнэг. Харин тэр над руу яг л сээтэгнэж байгаа юм шиг аальгүйханаар, бас юу ч ярилгүй над руу харан инээмсэглэн байна. Тэгсэнээ: -Мэндийн зөрүүгүй шууд л ийм юм асуух байсан гэж үү?… гэж намжиртайхан асуув. Түүн шиг эмэгтэйн хажууд догдлохгүй байхын аргагүй юм. Яагаад ингэж асуугаад байгаа юм бол?… гэж намайг бодоход тэр эмэгтэй мөн л час улаанаар будсан уруулаа мушилзуулан инээмсэглэж: -Яагаад ингэж асуугаад байгаа юм бол гэж бодож байна уу? Чам шиг залуусаар наргих нь надад үнэхээр хөгжилтэй байдаг болоод л тэр… хаха… гэхэд нь надад мөн л хэлэх олдсонгүй. Намайг яах учираа олохгүй эргүүтэж байх зуур тэр: -Заза юутай ч танилцах

хэрэгтэй байх… гээд зөвхөн хуруунаас нь барих ёстой гэж буйгаа илэрхийлэн гараа өчүүхэн төдий сунгаж: -Намайг Женни гэдэг. Мэдээж харж байгаачлан би Монгол хүн л дээ. Гэхдээ намайг мэддэг бүх хүн тэгж дууддаг юм. Харин чамайг?… гэхэд хэт нүүрэмгий, сайхан учралыг амлаж байгаа юм шиг талимааран харах энэ эмэгтэйн харц намайг бүр балмагдуулж орхив. Харин тэр гараа аван: -Заза тэнэг асуулт асуучих шиг боллоо. Чиний нэрийг Орших гэдэг шүү дээ. Фэйсбүүк дээрээ мэдээллээ зөв оруулсан бол чи одоо 22 настай, мөн фэйстээ оруулсан зураг, бас надтай чатласан чатнаас чинь дүгнэвэл чи хөдөөнийх. Хэнтий аймгийн Дархан сумд төрсөн. Хотод амьдармаар байгаа ч ажил олж хийж чадахгүй байгаа. Гэр рүүгээ

харимааргүй байгаа ч энэ чигээрээ бол нэг их удаан тэсэхгүй. Хэд хэдэн ажил хийсэн ч бүтэлгүйтсэн. Фэйж хуудсыг чинь харвал чи хөөрхөн биччихдэг нэгэн. Даанч үг үсгийн бөөн алдаа… Заза тэр ч яахав. Одоо харин чамд мөнгө хэрэгтэй байгаа… хм угаасаа ч энэ хотод амьдрагсадын хэнд нь ч мөнгө хэрэгтэй л дээ. Энэ Улаанбаатар хот бол биднийг ажиллуулж хөлс хүчийг минь шавхан, олсон хэдийг минь хэдэн төгрөг ч үлдээлгүй цөлмөж орхих машин л юм даа. Харин чамд тэр машинд тушаах мөнгө гарцаагүй хэрэг болсон учир чи энд надтай, ямар ажил хийх гэж байгаагаа ч мэдэлгүй ирж тийм үү?… гээд

яриагаа дуусгав. -Тиймээ. Тэгэлгүй яахав. Энэ хот үнэхээр л тийм. Надад үнэхээр мөнгө хэрэгтэй. Тиймээс юуг нь ч мэдээгүй байж тань дээр хүрээд ирсэн юм… гэж одоо л нэг юм эр хүн шиг золбоотойхон хэлээд авав. Амьдралдаа ийм бүсгүйтэй нэг ширээнд суугаад юм ярина чинээ зүүдэлж байсангүй. Одоо л нэг юм хачин сандрал минь арилж. Ойрын хэд хоног, ялангуяа өглөөнөөс хойш хачин муухай зөн совин татаад, шөнө бүр муухай зүүд зүүдлээд байсан юм. Нэг томоо гэгчийн улаан байшин дотор, харанхуйд нэг хачин дөрвөн хөллөсөн амьтанд хөөгдөж байна аа гэж зүүдлээд байсан. Тэгээд арай гэж нуугдсаар эцэс сүүлд нь шүүгээн дотор ороод баригдан алуулж байна гэж хар дардаг байсан. Би тэр ув улаан өнгөтэй хоёр давхар байшинг, тэр эргэн тойрон дахь харанхуй ой моддыг, хажуу тал дээрээ хачин зурагтсан юм шиг оромтой цагаан шүүгээг, бас намайг шөнөжингөө хөөсөөр тарчилгаж алсан тэр дөрвөн хөллөсөн урт үстэй сэгсийсэн хүн

амьтан нь мэдэгдэхгүй юмыг одоо хүртэл нүдэндээ харж байна. Яг л бодит юм шиг. Намайг ингэж бодож байх зуур тэр над руу нэгэнтээ өрөвдөн харах шиг болсоноо: -Заза яриандаа орьё… тэгэхээр чи… тэгэхээр чиний ажил бол… хотын гадна хэдэн моддын дунд байх миний байшинг хэд хоног харах болно… би гадаад явах ажилтай байгаа юм л даа. Ямар нэг юм болвол тэр даруй мэдэгдэж, юу болсоныг хэлэх хэрэгтэй. Нэгд нэгэнгүй шүү. Тэгээд өдөрт гурван удаа юу болсон талаар, аль болох бүгдийг нь чатаар илгээх ёстой шүү. Амьдарсан хоног бүрийн тоогоор цалин чинь орно. Өдрийн наян мянга… гэв. Мэдээж би гайхлаа. Гэхдээ тэр гайхширлаа аман дээрээ гаргаж чадсангүй. Харин тэр Женни гэгч үзэсгэлэнт эмэгтэй миний царайг

хэрхэн хувьсхийхийг хараад мөн л өрөвдөх аятай зөөлөрсөнөө, түүнийгээ нуух мэт… ер нь ямар нэг зүйлийг нуух мэт жаахан хачин инээмсэглээд: -Мэдээж хаа байсан хотын гадна Богд уулын ойд танихгүй хүний гэрт очоод хононо гэдэг бол жаахан эвгүй хэрэг. Чамайг дагуулж гарсанаа хэдэн халзан том биетэй залуусаар чамайг хулгайлуулаад эртхнийг чинь заруулж болно л доо. Их ашигтай бизнес. Даанч тийм зүйл хийхэд би их өргөн сүлжээтэй гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдсон байх ёстой. Тэд нартай зууралдана гэдэг тэр чигтээ бөөн ядаргаа. Бас ирээдүй нь ч тийм сайхан биш. Бүрхэг. Насан туршдаа цагдаа нарт хөөлгөнө. Олон хүн алах хэрэг гарна… гэснээ миний царайг хувхай цайсныг харан дэндүү хөөрхөнөөр писхийтэл

инээд алдан: -Хахаха… тоглож байна даа. Гэхдээ чи жаахан ухаантай, анзааргатай бол чамд одоо ч хүртэл байршил олох чиптэй утас байгааг, бас энд чи бид хоёрыг ажиглаж байгаа камер байгааг анзаарсан байх. Чи фэйсбүүктэй юм чинь яг одоо утсаа нээгээд лаяв хийж болно. Бүгдийг нотолгоожуулаад ав. Бас чамайг яг одоо аваад явчихгүй. Хэдэн найзыг чинь дуудаж авчируулаад хамтдаа тийшээ очиж болно. Би ямар чамайг тэнд заавал ганцаараа хонох ёстой гэсэн биш. Хэдүүлээ ч байсан болно шүү. Олон эрчүүдтэй байна гэдэг миний хувьд тийм ч сүртэй зүйл биш… Би туршлагатай шүү… гэж жоготой инээсэнээ над руу толгой дохин: -Одоо залга залга. Нэгжгүй бол би нэгжийг нь өгье… найзуудыг чинь би гэрээс нь авч, хүргэж өгсөн ч болж байна… Гэхдээ өөрийнхөө араас олон хүн чирэх хэрэггүй дээ…

гэв. “Өөрийнхөө араас олон хүн чирэх хэрэггүй дээ” гэж хэлэхдээ над руу харсан харц нь бас л их өрөвдсөн, тун хачин харагдав. Одоохон сэтгэл сэргэтэл сайхан секс хиймээр том хөхтэй, харахаар л сэрэл хөдөлгөм халуухан биетэй, миний дуртай дуучинтай ижилхэн нэртэй, ижилхэн царай зүстэй энэ эмэгтэйд “хэрэггүй дээ танд итгэж байна. Яг одоо явсан ч болж байна” гэж хэлмээр байсан ч… би муу санаалах хэрэгтэй байв. Бүх найзууд руугаа залгаж бүх зүйлийг тодорхой тайлбарласны эцэст тэднээс эрэгтэй найз Сүхээ, эмэгтэй найз Гэрлээ хоёр маань л хүнгүй ойн, эзэнгүй байшинд хамт хонох чалхтай амьтад байлаа. Чалхтай ч гэж дээ. Тэд гэр бүлийн хоёр л доо. Бид тэднийд амьдардаг. Залуу гэр бүл болохоор тэд нарт мөнгө хэрэгтэй. Бас тэд тийм ч сэжиг сүжиггүй хоёр. -Хөөх өдрийн наяаа… -Тиймээ тэгж л хэлсэн. -Хаха зүгээр л байшин харж өгсөний төлөө юу? Монголд

иймхэн юмны төлөө тийм их мөнгө өгдөг хүн байна аа? луйварчин юм биш үү? эсхүл тэр байшин нь сүнстэй ч юм бил үү? Тэгээд чамаар туршилтын туулай хийлгэх гээд… нөгөө зүүдэнд чинь ороод байдаг улаан байшин чинь хоёр давхар, бас ойн дунд байдаг гээ биз дээ? Миний хөгшиний зүүд ч зөнтэй шүү. Тэр уг нь зүгээр л тоглоом маягаар тэгж хэлсэн ч, тэгж ярихад нь би жаахан хачин болчихлоо. Тэгсэн ч тэр эмэгтэйгээс санаа зовон: -Тэгээд чи сүнстэй гээд зугатах нь уу? Өдрийн наян мянга штээ хөгшөөн? Хүнийх нь тоогоор өгнө гэсэн болохоор, та хоёр тэр байшинд нэг өдөр зүгээр суугаад л зуун жаран мянга… гэхэд тэр хоёр чимээгүй болчихов. Тэгснээ тэд цаана хоорондоо зөвлөлдөж байгаа бололтой шулганалдан ярилцаж байсанаа Гэрлээ нь утсаа авч: -Заза ойлголоо бид хоёр зөвшөөрч байна. Хүүхэд харах хүн байхгүй болохоор хоёр хүүхдээ наана чинь

аваад очиж болно биз дээ. Хүүхдүүд том болохоор зүгээр дээ. Үгэнд ордог томоотой сайн хүүхдүүд… гэхэд нь би өнөөх эмэгтэй рүү харав. -Тэг тэг… Тэгж хэлсэн ч нүд нь битгий л дээ гэж байгаа юм шиг харагдаж байна. -Нараа, Золоо хоёрыг авч явж болно гэнэ ээ… гэхдээ ийшээ очих хэрэггүй. Энэ хүн нь та хоёрыг ирж авна гэж байна… -Заза ойлголоо… ашгүй дээ. Ингэж өөртөө итгэлтэйгээр хэлсэн Гэрлээ гэх дөнгөж хорин гурван настай ч, аль хэдийн Нараа, Золоо гэх нэг нь зургаан настай, нэг нь таван настай хоёр хүүхдийн ээж, тэр юм үзсэн эмэгтэйн хоолой хачин айдастай сонсогдож байна. Тэгсэн ч бид

Женни гэгч тэр нууцлаг эмэгтэйн Ренжер ровер гэх ганган хүлэгт суугаад, мөн түүний хэлснээр утсаараа тасралтгүй лаяв хийгээд, бүх зүйлийг дүрсжүүлэн бичсээр, давхисаар хаа байсан хотын баруун хязгаарт шахуу “тахилт” гэх газраас бүтэн гэр бүлийг суулгаад хөдөллөө. Тэд ч угийн хэт нүүрэмгий улс тул, тэднээс ч дутуугүй тэр нүүрэмгий атлаа нууцлаг эмэгтэйтэй дор нь ахаа эгчээ болоод явчихлаа. Бид явсаар хотоос гарч Богд уулын нэг хүн амьдардаггүй шахуу уулын амаар орж, ойн дундуур явсаар өнөөх байшинд ирлээ. Би хөшиж орхив. Харин тэр эмэгтэй намайг өрөвдөн харна. Бас гэр бүлийн хоёрын дагуулж ирсэн хоёр охины нэг Золоо тэр хуучин

байшин дотор, хуучин цонхны цаана зогсох, үл мэдэгдэх этгээд рүү бяцхан нүдээрээ гайхан харна. – Эргэн тойрон ой мод. Халцархай улаан будагтай, шохойн ханатай бага зэрэг хуучин байшин. Хараал ид гэж… тэр нөгөө улаан байшин яг мөн байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *