Нүүр Өгүүллэг “АГИЙМАА БИД ХОЁР” тууж төгсгөлийн “8-р хэсэг”

“АГИЙМАА БИД ХОЁР” тууж төгсгөлийн “8-р хэсэг”

6 секунд уншина
0
0
230

Тэр шөнө би Боомын голыг өгсч уруудан гонзойтлоо уулаа.Ямааны нэрмэл,гүүний айраг холилдхоороо юу болдгийг биеэрээ үзэж тууллаа.Манай нутгийхан үүнийг хар нүдэн хэмээн

нэрийджээ.Маргааш орой нь би арай ядан бослоо.Тогноон найз маань гаргасан алдаагаа цайруулж Бямбаа бид хоёрыг хүний газар,гүний хошуунд морьтой малтай нь асарч харж хандан явлаа.эр

хүн..Тиймгүйсэн бол ташуураа гозолзуулан айл айлын хооронд бөөн бөөнөөрөө шуугилдан дарвих гол усны харчууд хэзээ мөдгүй л үг сөрж,тархи ташчих гээд хэцүү…. Өчигдөр гүүн зэлэн дээр Агиймаатай

хамт хэлхэлдэж очоод ..яагаав нөгөө буутай харуул шиг эргэлдэн байсныг..Тогноон дуудаад цааш явдаг бор охин..миний хонгорын найз Шүрээ Би Шүрээг ониллоо.гэрээсээ аргал авхаар гархад нь араас нь

шурдхийн бослоо..гадаа аргал хормойлж зогсоо эгэл даруухан төрхтэй боловч ..байнгын инээгээд байгаа тэр охины дэргэд очин .. –Би ч чиний найзтай уулзах гэж хөгөө чирч байна даа..чи намайг шоолоод

байгаа юм биз дээ..гэж дориухан шиг дуугараад авлаа. –Үгүй чишш..гэснээ надруу харан гэнэн цагаахан инээх нь…би угаасаа л ийм хүн шүү дээ..ойлгоорой.. гэх шиг –Агиймаа яагаад надтай уулзахгүй байгаа юм…чи л уг нь мэднэ дээ.. -мэдэхгүйээ..гэснээ тэр бас инээлээ. -Чи түүнийг надтай уулзуулж өгөөч..Би чамаас гуйж байна.чи түүний найз шүү дээ..Шүрээ хэсэг бодолхийлэн зогссоноо.. -За за би түүнд хэлье дээ..гээд гэрлүүгээ алхаж явснаа эргэж хараад -би түүнийг дагуулаад шавганд явна.. гэлээ.саяхан нэлээд бороо орсон тул айлууд бараг хуугаараа гал алдаж мэдхээр болсон тул..хаа сайгүй элбэг байх хар шавагны мөлхөө иш үндсийг түүж түлдэг билээ.. Зуны оройн шаргал нарны наахнуур үе тэнгийн тав зургаан ч охид нэгэн дэнжийн цэцэг лүгээ өнгө алаглан шуугилдаж хэлхэлдсээр баруун хөндийн ам

өгсөн явахыг магадгүй надаас гадна зуслангийн айлууд бараг тэр чигээрээ харсан байх.Хараад зарим эхнэр хүүхнүүд үнээнийхээ зэлэн дээр урьд эртний халуун залуу үеэ санагалзан байж.. –Энэ муу шар хүүтэй нэг уулзчихад юу нь хорж хорогдох билээ гэх байдлаар миний төлөө зовнин байсан байх.Бас зарим нь гол усныхаа гоёхон чимэг болон гунхаж сунхаж яваа Агиймаагаа надад алдчихвий хэмээн битүүхэн харам бодол төрөвч түүнийгээ бөртөн шаргал тоос босгон дэнж хотоо бараадах мал идээнийхээ ая дантай холин аль нэгтээрүү алдчихаад гэрийхээ зүг бодолд дарагдан алхаж явсан байх.. .Агь шаваг үнэртэж,тэнгэрийн хаяанд улаан шаргал гэгээ цацан нар шингэх нь хайр хүндэтгэл эс бөгөөс бишүүрхэл гуниг шиг…Надтай уулзаж учрахгүй өчнөө юм болсонд би жаахан шаралхаж явсан болхоор тэр

байдлаа ил гарган шуудхан л.. –Чи надаас зугатаад байх шив дээ..гэвэл -Үгүйээ би зугатаагүй ..-Тэгээд –Би мориныхоо амыг дийлээгүй…Нээрээ ч бас тэгсэн байх гэж бодон түүнийгээ ойлгон хайрлаж байвч дотроос нэг л юм хатгаад… –Тэгвэл гүү сааж байхад яагаад байсан юм..тэр дуугарсангүй… Би буруу яриад байгаагаа мэдэж байлаа.. –Агиймаа чи намайг уучлаарай…би зөвхөн чамайг л гэж ирсэн.. яваандаа бид хоёрын яриа зөөлөрч хэн хэнийгээ уучлан ойлголцсон..юм.Бидний ойролцоо Агиймаагийн найз охид тойроод суучихсан юу ч юм нэгэн зүйл ярин инээлдэх нь хорвоогийн үдэш ямархан тансаг болоод үзэгслэнтэй..Бас миний найзууд ч тэдний хажууд морьдоо барьчихсан архайж дархайн зогсох нь Агиймаа бид хоёрыг хана хэрэм мэт хамгаалан байна уу даа гэлтэй. Үүнээс хойшихыг үл өгүүлэн ..Намрын

адаг сарын шинийн арван тавны шөнөрүү уншигч таныг хөтлөн алхнам ..Агиймаатайгаа өнгөрүүлсэн анхны шөнө..Тооноор шургах сарны гэрэл гэр дүүрч түүний минь царай ер бусын үзэгслэн төгс..Эрэгнэг дээр давхарлан тавьсан хос аяга гагц бид хоёрын л хувь тавилан шиг цайвалзан гэрэлтэхийг би шөнөжингөө анзаарч билээ…Мөн гэр дээр ямар нэгэн амьтан гарчихаад бууж өгөхгүй түчигнүүлсээр байлаа.Бодвол ямаа ч юмуу ишиг байх Яагаад гарчихсаныг хэн мэдхэв..Агиймаагийн аав ээж хоёр хааяа хоолой засан яраглавч босч лаа асаах ч юмуу гарч гэр дээрхи амьтныг хөөж буулгах энэ тэр үйлдэл хийсэнгүй.Бидэн хоёрын шивнээнд лав бүтэн нойртой хоноогүй л байх..Агиймаа миний цээжинд нүүрээ нааж ер

бусын анхилуун тансаг үнэрээрээ бие сэтгэл гижигдэнэ.Би түүнийхээ ятга цагаан биеийг энхрийлэн тэвэрч,ялдам хонгорхон шивнээг нь зүрх даран сонсонгоо хааяа бас нулимсыг нь арчина.Эр хөх совингоо үл тэвчих бибээр түүнийхээ эмзэг ариухан ертөнцийх нь зүг үе үесхэн алтан могой лугаа хоёр мутраа арай ядан зүтгүүлэн алдах тоолонгоор тэр миний гарыг ухасхийн шүүрч бариад чихэнд минь хошуугаа наан цорвойгоод л -Томоотой байгаарай..аав ээжийг дуудчихна шүү тэгвэл чи яахав..гэрээ барьж гэргийгээ болгохоос нааш …энэ талаар саналтгүй шүү… гээд л чимхэх юмуу нудрах байдлаар анхааруулна….үүрийн гэгээ өрхний зайгаар шургахын алдад явхаар тооцоолсон байтал нэг л мэдхэд гадаа машин ирж зогсоод хүмүүс орж ирэх чимээнээр би сэрлээ.Тэгээд Агиймааг нудран сэрээсэн боловч бид

хоёр хэн хэн нь босох зүрх хүрсэнгүй.Шөнөжин шивнэлдсэн бид хоёр үүрээс өмнөхөн нам унтсан аж.Толгойгоо цухуйлгаж ч чадахгүй байсаар хүмүүс явмагц яаран сандран босч морьлуугаа таваргаж явхад Агиймаагийн ээж зэлтэй тугалаа тавин голын дэрсрүү залж явна.. .Ингээд би хөдөө гарч ирсээр яг одоо дөрвөн жилийг ардаа орхисон байна.Эр өсч эсгий сунана гэдэгсэн.. Би ч топхийсэн мал хартай,тормойсон хар нүдэн гэргийтэй болоод авлаа. Намрын дунд сарын арван долоон ..Агиймаа бид хоёрын хуримын өдөр.Миний нутгийн намар миний ардын найр хурим гэдэг чинь ёстой юутай л бол юутай,задгай бол задгай,агсам бол агсам эвдрээгүй монгол хүмүүс эвлэн цугладаг хачин гоё сайхан соёл байхгүй юу.Өмнө нутгийн ах нарын хуриманд очоод ..би ч бас Агиймаагаа аваад ийм сайхан хурим

хийнэ дээ гэж боддогсон.Сөн болсон голыхоо дэнжид сөгнөн суусан уулсаа түшээд найрласан шиг найрлаж,жаргасан шиг жаргадаг ард түмэн гэдэг чинь л эд нар минь юм шүү дээ. Улаан зээрддүүхэн болчихоод түр гадаалан сууж уулсын торгон бараанд хараа алдран сэтгэл баясхуйд найрын гэрээс удирдаачгүй найрал дуу гэдэг чинь ёстой нэг асгарч сонсогддог.”Хан уул’ Эрдэнийн баахан шарга,Цагаан саарал,Тунамал өнгөтэй улаан …гээд урлагийн тайзан дээрээс сонсоод зүрх сэтгэлд буудаггүй дуунууд уянгын цоохорын хоймроос ухаан бодолд минь асгарч дэврэн байдаг нь гайхмаар.Өндөрдүүхэн авсан Ар хөвчийн аялгуунд аргагүй л найрчидын дуу хоолой шингэрэн шингэрэн уусан алдрах нь уу даа гэтэл гэрийн зүүнтэй хавьд суусан

цөөхөн бор эмгэчүүл түрэн өргөн босгох нь амьдралаа авч явах ур ухаан нь ардын дууныхаа аялгуутай яв цав нийцэж байгаа мэт санагдах нь бахархмаар.Гадаа гэртийн хооронд ганц нэгэн залуус цагаан агсам тавих нь бий.Энэ бол миний нутгийн найрын нэг чимэг л юм чинь яадгийм..манай найран дээр ч гэсэн хэн нэг нь агсам тавьбал тавьж л байг Ингээд бодхоор зүүн баруунаас зөрж эхлээд түрж нийлсэн аялгуутай,зөв буруугүй сөрж босоод хурж ивэлсэн айзамтай,Монгол газрын нүнжиг буян хурсан,Монгол найрын амин төрх нь болсон билэг танхай ард түмэн минь гээд дуундаа уярч уйлмаар,дугараандаа согтож агсам тавьмаар,хөөрөөд,шатаад,агсалзаад болдоггүй….Бууралхан өвгөдөө сонсолгүй болохгүй нь.Миний насыг замын цэцэг лүгээ дайраад гарсан өвгөд минь ах нар минь..Хоймор хавиас айраг сархданд

төдийлөн дурлаад байхгүй ч ардыхаа найрын ноён нуруу нь болсон буурлууд хөөрөгнийхөө толгойг имрэх аядан элэгсүүхэн харахад.. Айраг сархадын хөөс дарагдаж.. Агсарсан сэтгэлийн хөөрөл номхорхоос өөр арга алга.. Талын голио царцаа намрын шаргал наран дор үсчин цалгин байх нь аргагүй л юм юм тэгширсэн тарган сайхан цагаа..Найрын ахлаачийн ерөөл билгийн үгээр сонороо гоёод найранд ирсэн гийчид шиг Алаг бэсрэг толгодынхоо Ар өврөөр нь сүлжин алхуулан шогшуулан харьжээ явахад аавын буян ээжийн хайранд хөлбөрч явсан анхил танхилхан нас минь ардхан ч юм шиг,урдхан ч юм шиг,айлын шинэхэн бэр хүнийх ч юм шиг минийх ч юм шиг л байдагсан даа.Ийм сайхан юмыг Агиймаатайгаа үзэж туулна гэдэг миний хүн болж төрсний нэгэн том бахархал юм даа.Их бага

Таянгийн нуруу,домогт Хуц хайрхан,Хар азаргын нурууд хараа бараагаараа түшилдэн ижий аав шиг минь элгэмсүү дотно гэдэг нь. Ингээд л …манайх……гэгч нэгэн шинэ айл төрсөн нутаг ус хийгээд түмэн олныхоо дунд үүдээ нээн өрхөө татлаа.Хурим найр өргөн дэлгэр болоод өндөрлөсөн хэдий ч хол ойрын айлчин гийчний хөл татрах болоогүй.Улаанбаатараас манайхан ирж намайг айл орон болгох гэж бүхэл зуны турш л эрвийх дэрвийхээрээ зүтгэн байж айлын дайтай айл болголоо.Хуримнаас хойш бараг арваад хонож байтал нэг өдөр гадаа хүмүүс шуугилдах чимээтэй хамт манай тоонон дээр нэгих том хар саарал шувуу ирээд буучихлаа.Агиймаа бид хоёр юугаа ч ойлгохгүй өөд өөдөөсөө харан гайхаж зогслоо.Тэр шувуу гуррр гуррр …

дуугаран хэсэг байсны ард би гэнэт ухаан орсон мэт дөрвөлжтэй загнаас нэгийг шүүрэн авч гарлаа.Намайг гарч ирэхтэй зэрэг нэвсийн босоод манай гэр дээгүүр нэгэнтээ эргэлдсэнээ тэртээх Таянгийн нуруу чиглэн нисч одлоо.түүний араас харахад хөл сарвууных нь байдал усны шувуу бололтой.Ийм үед хүн муу л юм бодож муу л совин төрдөг юм билээ.Гэр болгоноос л хүмүүс гарч ирэн гайхан харцгааж байлаа.Манай яг урд талын гэрийн эмээ араас нь сүү өргөж байгаа харагдав.Тэгээд хүмүүс манайд цуглан гайхацгааж байтал мөнөөх

эмээ орж ирлээ.. –Ээдээ..хүүхдүүд минь танайх ямар сайн сайхан айл явах болоо..энэ хатмал говьд ийм үзэгдэж харагддаггүй шувуу ирж буунаа гэдэг чинь..танай гэрийг нуур далайтай л андуурсан хэрэг байхаа даа гэлээ.Энэ үгийг сонсоод Агиймаа маань яг юу бодсоныг мэдэхгүй ч миний дотор нэг сайхан гэрэл гэгээ асаад явчихлаа.Би ханьруугаа харан …-Манайх ч яг усны шувуу шиг хол явах нь дээ…

гэхэд тэр маань … -Бас нуур далай шиг..гээч..гэлээ.Агиймаа бид хоёр гэрээс гаран нөгөө шувууны нисч явсан Таянгийн нуруу тийш удаан гэгч харан зогсоцгоолоо.тэр шувуу аль хэдийнэ тэнгэрийн уудамд уусан оджээ…. ТӨГСӨВ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *