Home Өгүүллэг “АГИЙМАА БИД ХОЁР” тууж “7-р хэсэг”

“АГИЙМАА БИД ХОЁР” тууж “7-р хэсэг”

1 second read
0
0
696

Ээж маань ирэхдээ аавын эмээл хөөрөг хоёрыг замын унаа дамжин дамжин байж нэг юм чирж ирсэн..хэд гурван мал ахуй болгоод надад л нэмэр тус болох санаатай юм байх.Гэхдээ би түүнийг

зарахгүйээ..надаас ямар хоол нэхээд байгаа бишдээ..байж л байг гэсэн билээ.Үүнд ээж минь тийм ч таатай хандаагүй.–Уг нь хэдэн мал болгочихвол өсөж үржээд чамд л хэрэгтэйсэн..гээд намайг их л хурдан

айхтар малтай ахуйтай болгох гэсэн эх хүний үрээ гэсэн сэтгэл л дээ.Энэ удаад би аавыхаа эмээлийн хуучирч гандсан дэвсийг(мааюуз ч гэдэг)сольж хүрэн мориндоо тохлоо.мөн хөөргийг нь өвөртөллөө.Тийм

айхтар үнэтэй цайтай биш боловч надад бол аавын юм гэдгээрээ нэлээд үнэ хүндтэй..гэхдээ яахав..хуучны шүрэн толгой,мөнгөн нуух,ясан хавчуургатай дунд гарын чун манан хөөрөг гэдэг бол бас ч

их бага тав арван бодын толгойгоор гүйнэ шүү.Эмээл яах вээ бас зургаан цагаантай,хуучирсан ч гэсэн сайхаан нанжин гахай гөлөмтэй,давхар ясан хяр,хятдын эртний Янпай ч билүү юу ч билээ

хотоос авчирч тал нутгийн бэлтэй галтай эрчүүдийн чамин тансаг эдэлгээ болж явсан гэгдэх янпил дөрөөтэй.Энэ үнэлгээ дүгнэлт бүхнийг Даш-Ёндон ах л надад тайлбарласан хэрэг..Бямбаа бид хоёр зам нийллээ.Найз маань над шиг амрагийн ажлаар биш.Аав нь Агиймаагийн нутгаас адууны наймаа хийсэн тул түүнийгээ авах далимаар надтай ханисч байгаа нь энээ.Бид хоёр гадаа унтаад шөнө дунд хүртэл буу халлаа.Ихэнхдээ би ярьж найз маань сонслоо.Дуу шуутай дуучин найз маань намайг цэргээс ирснээс хойш дандаа надаар яриулж надаар барархаж байгааг нь би анзаардаг.Тэр цэрэгт явах гэсэн боловч эрүүл мэндийн хувьд асуудал гарсан билээ.Ингээд л

миний яриагаар цэрэг армийн тухай төсөөлж цаашлаад Улаанбаатар хот,хүмүүсийн тухай өргөн дэлгэр ойлголтыг зөвхөн надаас сонсож дуулж яваа эр хүн. Би түүний хувьд сонирхолтой нэгэн ертөнц болж, тэр бас миний хувьд үлгэр дуурайл авууштай монгол ахуй үнэртсэн бас л нэг өвөрмөц сайхан ертөнц..бид хоёр хэн хэнээрээ бахархаж,хэн хэндээ үлгэр дуурайл болж яваа эгэл борог эрчүүд.Шөнө оройтож унтсан бид хоёр маргааш өглөөний наран аль хэдийн агаар тэнгэртээ дэгдэж халуун дулаан илч гэрлээрээ хайр найргүй шарж байх бага үдээс наахна бослоо.Ах эгч,ээж гээд ер нь надаас дээших томчууд нь айлын найранд явчихсан тул бид хоёр ингэж үд болтол унтаж байгаа хэрэг бизээ.Улаанаа мал ахуй гээд явчихсан Бадмаа дүү минь миний

хамаг л хувцас хунарыг угаагаад гадуур дэрсэн дээр дэрвийтэл нь хатаачихаж.Түүнийг айргаа бүлэн тогоо нэрэх ажилдаа орж байхад бид хоёр босч гэрт орлоо.Миний хамаг л өмсөж зүүхийг бэлдээд тавьчихаж..охин дүүтэй байх ч сайхан юмаа гээд л би хувцсаа өмслөө.Бадмаа миний бүсний үзүүрээс барин индүүдэж гаргасан чамин нугалаасуудыг нямбайлан тааруулж би нөгөө үзүүрээс нь эргэлдэх маягаар бүсээ ороолоо.Энэ мэтээр Агиймаагаа зорих ажилд манайхан дуртай нь аргагүй тусаллаа.Бид хоёр яарамгүй явсаар үдшийн бүрий нөмөрч байхад адуу авах айлдаа ирлээ.Маргааш цааш явна.Агиймаагийн нутаг холоо..гэхдээ одоо бол ойрхон.учир нь би түүнтэй уулзаж учраад яг юу..ярих тухайгаа эргэцүүлэн бодоод ч

тархи толгойд яг.. нэг тасхийсэн юм ерөөсөө орж ирэхгүй ..Уул давж ус гатлахын хэрээр өөдөөс төөнөх хайрын гал дүрэлзэн ойртохуйяа агаар тэнгэрээр хөвөгч алтан шаргал наран гэгч нь аюулхай цээжинд минь орчихоод ам хэлийг минь хорьж амраг сэтгэлээр минь даажигнаад байгаа мэтээ..Их юм бодох хэрэггүйээ тэр ч гэсэн чамайг хараад юу гэхээ ч мэдэхгүй сандарч тэвдэх байхаа..тухайн цаг хугацаа нөхцөл байдалд нь тааруулаад л болно шүүдээ..гэсэн нэг ч удаа охидтой үерхэж байгаагүй Бямбаагийн догь зөвлөгөөг сонссон шигээ л явлаа.Адууны айлд хонож маргааш өглөө нь мөн л морьныхоо дэлийг хайчаар сөрмөн,цэрэг зангаар гутлаа толийтол арчиж зүлгэлээ.Би яг л цэргийн хүмүүжлээрээ орой унтахдаа урт гэгчийн цагаан даавуун ороолтоороо гутлыхаа түрийг жавхайтал ороон тавьдаг юм.Энэ мэтээр

хэн гоё ганган байв би л тийм байлаа.Эхэндээ найзууд намайг шоолоод байдаг байснаа одоо зарим нь яг л намайг дуурайдаг болсоон. Миний ийм байгаа нь мэдээж Агиймаагийн ганган эршүүд төрхтэй шууд холбоотой л доо.Агиймаа бид хоёр хот хороо газар байсан бол аль нэгэн газар болзоод ярьж хөөрч,идэж уугаад хайр дурлалынхаа асуудлыг нэг мөр шийдчихсэн ч байж магадгүй.Харин хөдөө бол тийм биш бололтой.Бямбаа бид хоёр замаасаа хамт армид байсан Тогноон гэгч найзыгаа элсүүлэн цааш явж жин үдийн нар шаран жижиг туулай ч хоргодох сүүдэргүй цагаар Агиймаагийн гадаа дөрөө мулталлаа. ….Аав ээж нь угаасаа л яриа хөөрөө сайтай ааш араншин мундаг улс учир нүүр хагарч яриа задгайрхад төвөг болох зүйлгүй.Харин Агиймаа намайг хармагцаа зөрөөд гараад явчихав..Ингээд л гэнэт ороод ирнэ гэж бодоогүй байсан байх л

даа.Түүний минь сар шиг цагаан царай улаа бутран ичингүйрч бяцхан хонхорхойтой хацарт нь үл мэдэгхэн шаргал бишүүрхэл тодрохыг анзааран үлдлээ.Араас нь гүйгээд гаралтай биш намбайгаад л суулаа.Тэр орж ирэхгүй нэлээд удсан тул ээж нь өндөлзөн –Гүйээ нөгөө хүүхэд чинь хаашаа алга болчихов..гүү саах боллоо..гэхэд Тогноон маань тэдэнтэй нэг гол усны юм гэсэндээ ухасхийн босоод л –Өө эгчээ би Агиймааг олоод ирье гээд шурдхийн гарлаа.Бид ч бас гадлаа.Бямбаа бид хоёр морьдын уяаны тэнд явган сууж дэмий цаг нөхцөөх хооронд Агиймаа ойрхон саахалтын гэрээс нэгэн охинтой алхсаар гэртээ орж төдөлгүй хувин саваа зэхэн гүүгээ саахаар зэлний зүг гунхаж явахад миний зүрх сэтгэл аль хэдийнэ гол өгсч уруудан сэвэлзэх айраг үнэртсэн салхины хамт түүний минь гоо үзэмжтэй ороолдон дэн дун бөмбөрч явлаа.Найзууд маань намайг зориуд

түүний хажууд үлдээн холдоцгоосон тул Агиймаа бид хоёрт алт шиг сайхан цаг гарч ирлээ. Юугаа ч ярих билээ.хэцүү байлаа..Би эрийн хуйх бүхнийг эхлүүлэх учиртай –Агиймаа ..би чамтайгаа л уулзах гэж ирлээ.Тэр дуугарсангүй дараагийн гүүг саахаар бослоо би мөн дагаж унага татсаар.. –Би цэрэгт яваад ирсэн..тэр бас л нэг ч үг дуугарсангүй гүү саах чимээ л бид хоёрт хоор зугаа болох шиг.Тиймгүйсэн бол магад бидний зүрхний цохилт адуу үргээчих шахам түг түг,лүн лүн сонсогдох байлаа.Надад саад болохгүй бас Агиймаад хань бараа болно гэж амлалт үүрэг авсан ч байж мэдэх түүний найз охин биднээс багаахан хөндий зогсон хийх зүйлээ олж ядан эргэлдхэд түүнийг Тогноон саатуулан цааш нь дуудаж байгаа харагдлаа.Нэг мэдхэд ээж нь бид хоёрын дэргэд ирчихсэн зогсч байлаа.Агиймаа хувинтай сүүгээ ээждээ өгчихөөд гэрлүүгээ түргэн түргэн алхаад орчихов.Дүүрсэн хэрэг би ч дагаад л орлоо.Тэр толгой дээгүүрээ дээл нөмрөн цааш хараад

хэвтчихлээ.Бидний байдлыг хараад аав нь бага зэрэг тэвдсэн байх.Охинлуугаа нэг харж надруу нэг харсаар тамхиа бадааруулан баахан суув.Хэрсүү хашир тэр хүн хүүхдүүд учраа олог гэж бодоо байлгүй … –Миний охион юу болж байгаа юм..гарч гүүгээ саахгүй яагаав .босоорой..гэлээ.Би Агиймааг хотод байхад энэ айлд хэд хэдэн удаа ирж байсан.Тэр болгондоо л аав ээж хоёртой нь нүүр хагарч,яриа дэлгэн илэн далангүй байгаад сурчихсан юм.Гэтэл одоо миний тэр хээгүй дотно байдлаас ёстой юу ч алга.Жигнүүрт байгаа бууз шиг хөлөрч бачуурч,юу гэхээ ч мэдэхгүй маанагтан суулаа.Урьдаас төлөвлөж сайн сайхан учрал баяраар төсөөлөн байсан зүйл маань өр зүрхний маань гүнрүү өм цөм нуран унах мэт..намайг ч тэднийхнийг ч эвгүй байдалд оруулаад орхилоо.Агиймаа удалгүй босч ирээд зүүн талаараа эргэлдэн аавдаа болон надад цай аягаллаа.Тэр үнэхээр

өөрийхөө дотоод сэтгэлээ хүчээр барин байгаа нь илт.Аав нь цайгаа уух хоорондоо охиндоо хандан… –За миний охин одоо ингэсгээд хөдөл..морьдоо олоод ир цаад зэлний чинь хэдтэй хамт урагш гаргая энүүхэн Тал булагруу л байгаа боловуу гэлээ.Намайг гэрээс гархад Бямбаа,Тогноон хоёр маань аль хэдийн мордоод тэртээд харагдах саахалтын гадаа улаан тоостойгоо бууж байлаа.Тэдний оронд алив залуу минь зүгээрээ..жаахан тайвшраад ав аандаа болно..гэх шиг гүүн зэлний тэндээс,гол хөндийгөөр нэг сугсалзах дэрс хулсны хавиас,магад айраг найранд халамцах ахас ихсийн маань дуу хуураас ухаарал санаашрал тэвэрсэн зуны үдийн бүлээн амтат,бүгээн зүст салхин энгэр заамаар шургаад л элгэмсүү дотно гэдэг нь.Салхины хөг сад тавих шиг саагитал санаа алдсан бибээр сал сал шогшуулсаар саахалтын уяан дээр буулаа.Дуулиа гэгч бөх тэх явсан яс тос эзэлсэн янхигар улаан өвгөнийд хоёр найз маань ходоодоо сунатал айраг

залгилсан шигээ сууна.Удалгүй Агиймааг адуундаа явах бараанаар бид гурав ч хөдөллөө.Зүлгүүр шиг хатуу хөрс,хад чулуу эзэлсэн хөдөө бэсрэгдүүхэн дэнж даган яарамгүйхэн явлаа.Агиймааг энэхэн бор уулсын альхан талаар нь ергүүлж явааг тандан нэлээд явсан боловч бараа сураг байдаггүйээ.Хээр хөдөө л тосч уулзахгүй бол ижий аавых нь дэргэд юугаа ч ярих билээ.Бид мориноосоо буун ааг цоог гэж байтал хажуугийн халзан сайрын ам уруудан цөөвтөр адуу туусан хүн харагдах нь Агиймаа мөөн.Одоо л уулзахгүй бол ахиад аятай таатай боломж гарахгүй….Бид гурав биш би л түүнд хайртай…Доргио хөнгөн гурван залуу ухасхийн мордлоо.Би нөгөө хоёртоо хандан та хоёр хол байгаарай би ганцаараа очих хэрэгтэй байхаа гэсээр морио ташуурдлаа.Гэтэл Тогноон найз маань миний хажуугаар морио

ташуурдан уралдаж буй юм шиг л ороод иолээ.Эрчээрээ ирж яваа гурван морьтой эрээс адуу нь үргэвүү,Агиймаа нь сүрдэвүү.Бөөн цагаан тоос болж аваад л явж өглөө дөө.Түүнийг айлгачих шиг санагдсан тул Бямбаа бид хоёр жолоо татан үлдлээ.Тогнооныхоо араас яаж ч хашгираад нэмэр алга.Угаасаа ч жаахан сагсуу хөөргөн зантай найз маань намайгаа баллаж яваагаа эргэцүүлэх сөхөө самбаагүй болтлоо хөвсөлзөж орхисон бололтой.Хамаг хэрэг буруугаар эргэлээ.Агиймаагийн унаж яваа хээр морь жолоо дугтран байдгаараа тонгойж аваад л явж өглөө.Тэр дөрөөн дээрээ босч үл ялигхан бөхийж аваад морьны салхинд үс гэзэг нь хийсэн одох нь лав энэ ертөнцийн эгэл хүн биш юм шигээ.Сүрлэг догшин эрлэг номун хааны охид ийм байх боловуу..гэлтэй.Тогноон хэдий өмнүүр нь тосч очсон боловч золтой л мөргөлдөж аюул тарьсангүй.Яг л сүүл дарсан улаан тоосон дундуур нь хөндлөн хэрчиж ороод сагсуу амтай халтар морьныхоо

жолоог дийлэхгүй цааш хурдандаа дугуйрсаар байтал Агиймаа ч нэлээн холддоо. Энэ үед бид хоёр Тогнооныг зогсоохоор давхилдан очлоо.Бидний үгийг сонсож ойлгохооргүй болтлоо хөөрчихөж..Хөөе муу тэнэгээ..зогсооч..хэмээн хашгиралдсаар байлаа.Тэр морио ташуурдан Агиймаагийн араас шил даран хөөлөө.Бид хоёр ч бас тэгж явъя гэхэд Агиймааг мориноос унагах ч юмуу ..маш эрсдэлтэй байсан тул зогссоор үлдэж..Тогнооныгоо зүхсээр арга барагдан байлаа.Агиймаагийн гэрийн яг арын хөтлөөр адуутайгаа холилдон бөөн цагаан тоос далд орлоо. –Одоо ч баларсан юм боллоо..Тогнооныг дагуулдаг л буруу боллоо..–Хэлэх ч үг алга муу тэнэг..гэсээр бид хоёр арын өргөн сайр дээр морьноосоо буун толгой сэгсрэн гайхаж суулаа.Удалгүй Тогноон жимбийсэн хүрэн царайтай болчихсон эргэж ирлээ.Би ухасхийн түүнийг заамдан авч -Муу тэнэг малаа чи яаж

байгаа юм..түүнийг айлгачихлаашдээ ..Би ганцаараа очно гэж хэлээ биз дээ…Мориноос унагаавал яана..гээд л оволзлоо.Тэр хүний урманд нэг ч ам ангайсангүй.доош харан санаа алдна –Тэгээд.. юу болов дугараач гэж намайг зандархад..харц дальдчин байж–Агиймаа морьноосоо буугаад гэрлүүгээ гүйгээд орчихсон..энэ үг намайг бага ч гэсэн тайвшрууллаа..Ямартай ч морь малаасаа унаагүй нь сайн хэрэг.. –Тэгээд яасан.. –Би бас араас нь гүйгээд орсон..Бид хоёр түсхийтэл

инээд алдлаа..ийм ч салхин дээвэр шиг найз хүнд байдаг байх гэж..уг нь надад л туслах гэсэн царай нь..гэхээс уурлах ч хэцүү..энэ хүнийг яалтай ч билээ.. –Тэгсэн чинь аав ээжид нь загнуулаад тэгээд л хүрээд ирлээ гэв ….Тэр шөнө би Боомын голоор өгсч уруудан гонзойтол уулаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…