Нүүр Өгүүллэг “АГИЙМАА БИД ХОЁР” тууж “6-р хэсэг”

“АГИЙМАА БИД ХОЁР” тууж “6-р хэсэг”

4 секунд уншина
0
0
264

….Агиймаагаа бодох байтугай зүүдэлж ч амждаггүй энэ газар бүрээн дуугаар босч,бүрээн дуугаар жагсч,бүрээн дуугаар хоол цайндаа орж..бүрээн дуугаар..бүрээн дуугаар..бас дахин …бүрээн дуугаар..Ийм л

орчинд нүдэнд харагдсан болгон өнгө ижил,зүс ижил,бас л мөн хөдөлгөөн бүхэн нь ижил..тэр ч бүү хэл яриа хөөрөө хэрэглэж байгаа үг хэллэг нь хүртэл ижил..шинэ цэргийн сургалтын хугацаанд Алтай

нутгаасаа хамт ирсэн залуустайгаа хааяа нэг галзуухруу явдаг өргөн зам дээр л ганц хоёртой нь тааралдана.тааралдах ч гэж дээ..жагсаалын голд ч юмуу хаа нэг захад танил царай нь харагдаад л

өнгөрнө.Харин энэ үед нэгнийгээ олж харах юм бол ..инээмсэглэн толгой дохиод болж өгвөл-Хэдийн хэдүү.. гээд асуугаад авахыг бодно.Хаана хуваарьлагдсан хаягаа л мэдэлцэж байгаа нь тэр шүү

дээ.Энэ тохиолдолд би бол -нэгийн нэг шүү..гээд л өнгөрнө дөө.энэ маань нэгдүгээр сумангийн нэгдүгээр салаа л даа.Энэ үед дарга нар -орхьё..гэсэн ганц үгээр командлаад л болоо…Нөгөө юу

байнаа..хөгшөөн гэдэг ч байхгүй..бүгд л нэг хэвэнд цутгачихсан мэт нүүр царай нь холцруутан борлоод,год шод гүйж харайсан..амнаас гардаг нь..мэдлээ..гүйцэтгэе..тийм үгүй..авсаархан юм шиг хэрнээ агуу их хүмүүжлийг энд олж байлаа. …би хал цэрэг байхдаа гурав хоногийн чөлөөгөөр шагнуулсан боловч энэ хугацааг би гэрээс гаралгүй өнгөрөөлөө.Нөгөө л хуучин шигээ хотын гудам,нийлдэг дарвидаг найз нөхөд яагаад ч юм чухал биш санагдаад…Агиймаагийн сургийг гаргахаар сумын холбооруу залгасан боловч бүтэлтэй юм болоогүй..толгойгоо салаавчилж хэвтэж байгаад л ангируугаа буцсан.. Яг жилийхээ ойн дээр цэргээс халагдаад гэрээрээ ч орж амжилгүй нутаг буцлаа.Учир нь миний бие болон,бичиг баримт аймгийн төв

ортол төрийн мэдэлд байлаа.Ингээд өглөө дөнгөж ажил эхлэх үеэр захиргааны үүднээс паспотаа гардан аваад аймгийн төвийн гудмаар армийн хувцастайгаа метрлэж явтал ..ээ бурхан минь гэж..Агиймаа..тэр алхаж явдаг байгаа.. улаан хүрэм цэнхэр өмдтэй ..нүдэндээ ч итгэсэнгүй би гудам өгсөөд ,тэр нэг охинтой цуг замын эсрэг талд их л чухал юм яриад байгаа бололтой бүр яриандаа уусчихсан шинжтэй.Уг нь тэр маань найзыхаа цаад талд нь алхаж яваа тул нүүр нь яг надруу хандсан байдалтай. Намайг харлаа гэж бодсон л доо.Би хэсэг зуур гайхаад таг зогсчихлоо..тэр хоёрыг бараг булан тойрох шахууд гэнэт ухаан орсон амьтан.. –Агиймаа ..гээд ухасхийтэл түсгээд л явчихлаа…тэгээд..л эмнэлэгт ухаан орсон доо.Золоор би хүнд бэртэл аваагүй..гэхдээ л гурван цаг ухаангүй

хэвтсэн байлаа.Намайг эмч нар эмнэлэгт дор хаяж хоёр хоног хяналтанд бай гэсэн боловч би ганц хонолгүй оргоод гарчихсан юм.тархины доргилт..гэсэн оноштой..энэ бол намайг хязгаарлах дайны өвдөлт биш..шууд алхаад л нөгөө гудмандаа ирлээ.Агиймааг ахиад үүгээр өнгөрөх байх гэж бодсон л доо.Гэтэл араас цагдаа нар ирээд намайг саатууллаа.. –Цэрэгээ чи яагаад эмнэлэгээс оргож байгаа юм.хэлтэс дээр очиж байцаалт өгөх хэрэгтэй..гэсэн тул би тэдэнтэй явлаа.Намайг мөргөсөн жолооч гэнэ үү ..хөөрхий дөө нэг хөдөөний бололтой залуу толгойгоо тэврэн таг сууж байна.Би яахав ..ямар нэгэн гомдол хохиролгүй гэсэн баталгаа маягийн юм бичиж гарын үсгээ зурж өгөөд л гарлаа..нөгөө л гудамруугаа..харуй бүрий болтол түүгээр

эргэлдээд Агиймаагаа олсонгүй..Ноднин цэрэгт явахдаа байрлаж хоёр хоносон айлаа олж хоног төөрүүлээд маргааш нь мөн л нөгөө гудмандаа өглөө эрт ирж хүлээлээ..Тэр өдөр цэргүүдээ авахаар сумаас унаа ирсэн тул би явахаас өөр яах билээ.. Агиймаа аймгийн төвд сургуульд орсон гэдгийг нутагтаа ирээд л мэдлээ..бид хоёрын дундуур үл үзэгдэх нэгэн гар ороод байгаа ч юм шиг..битүүхэн Агиймаадаа гомдох сэтгэл төрөөд ч байх шиг…тийм ойрхон газар таарчихаад намайг анзаарсангүй гэжүү би энгийн хүн биш гял цал болтлоо гоёсон цэрэг шүү дээ…яагаад тэр минь юу ч болоогүй мэт өнгөрөөд явчихав..ядаж байхад би гэдэг хүн машины өмнүүр гүйдэг нь ч юу билээ ….ёстой чөтгөр бүүмэдээ тархи толгой эргэж гүйцлээ..түмэн бодолд дарагдан дуугаа хураасаар зуны дунд сар боллоо.Агиймаа аль

хэдийнэ зуны амралтаараа ирчихсэн..Хотоос ээж минь ч ирлээ..Надад зовсон л хүмүүс байдаг боллоо.Нэг орой би Бадмаа дүүтэйгээ хоёул морь аргамжиж явахдаа..Бадмаа гэнт л –Ахаа..та яагаад Агиймаа эгчтэй уулзахгүй байгаа юм..гэдэг байна.Энэ асуултыхаа араас тэр хэлээ гаргаад улаан хацар нь бүр илүү улаан болсноо нүдэнд нь нэг их жоготой өнгө гэрэлтхийг би анзаарлаа. Мэдээж иймэрхүү яриаг томчуудын амнаас сонссон болоод л тэгж асуугаа байлгүй..Дүү охиноос ийм асуулт ирнэ гэж бодоогүй тул чухам юу гэхээ ч мэдэхгүй ..сонсоогүй хүн шиг амандаа ямар нэгэн зүйл исгэрсэн шигээ явтал..тэр дахиад л –Та чинь яачихаа вэ ахаа.. –Юу ..яасан миний дүү гэвэл –Би тантай юм яриад байна..намайг хүүхэд гээд тоохгүй байгаа юмуу.. –Аа ..дүүгээ тоолгүй яахав..чи юу гэлээ..тэр асуултаа бас л

давтлаа.. -Явна даа..гэж би сунжруулан хэлээд гүн гэгч санаа алдлаа.. –Би Агиймаа эгчийг танина.. –Юу чи..яаж таньдаг юм бэ.. -Манай сургуулийн шилдэг төгсөгчидийн буланд Агиймаа эгчийн зураг байдаг.. –Тиймүү ..Бадмаа надруу харан инээхэд түүний хамаг нүүрнийх нь арьс хамар дээрээ бөөгнөрөхөд… би өхөөрдөн –Үгүй ерөө чи бас ахдаа авгай авхыг заадаг болжээ..гээд..хацрыг нь чимхэж орхилоо..–Ёо ёолдоо гэсээр морио давиран цааш хөндийрөөд –Ахаа та одоо ичээд байгаа юмуу..гээд л морьныхоо шанханд нүүрээ нааж ирээд л элгээ хөштөл инээх нь магад түүнээс л гарч болох бяцхан аальгүйтэл..юм даа. Бид хоёр морьдоо аргамжин эмээл тохмоо бороо уснаас хамгаалж хадны ёроолын хөмөгт хийгээд хазаараа барин гэриййн зүг алхлаа.Тэр хэдийнээ юм ойлгох дайны томоо охин болчихсон бололтой мөн л нөгөөх яриагаа сөхөж–Аав ээж хоёр

Нанайд Агиймаа эгчийг бас тэрний аав ээж хоёрыг их магтаж байналээ.(Миний ээжийг хүмүүс ингэж дууддаг) Бас таныг малд нүдтэй,даруухан сайн залуу гэж байсан. –Би тийм даруухан байна гэжүү –Та ч даруухан л даа гээд хээв нэг алхаж байх нь надтай илэн далангүй ярьж болно шүү гэх шиг итгэл төгс харагдаж байлаа.Энэ өдрөөс эхлээд би Бадмаа дүүдээ бага сага нууцаасаа ярьдаг боллоо.мэдээж ах дүүгийн хэмжээнд шүү дээ.Бас би –Ахын хөөрхөн дүү хүнд хэлж болохгүй шүү гэхэд.. –Та одоо надад итгэдэггүй юмуу гэдэг болов..Нэг өдөр ээж Навчаа эгч хоёр ширдэг эсгэн тэмээний ноосон утсаар хээ угалз хатган хажууд нь Даш-Ёндон ах завилаад суучихсан ааг цоог гэж байтал..хэнээсээ ч дуулсан юм –Бавуугийх Боомын голд зусч байгаа гэнэ..саяхан унагаа барьсан юм байхаа тийшээ ногоо цагаа гэж ярилтгүй сайхан байгаа вий…гэлээ.Ээж

надруу нээгих том харснаа ажлаа үргэлжлүүллээ.Энэ мэт намайг чиглэсэн санаатай санаандгүй яриа их бага амьтны амнаас гарах нь их болжээ… Тэр болгонд би ямар ч хариулт өгдөггүй юм. Өнгөрсөн хавар манай нутагт адууны халдварт ханиад дэгдэж нийтээрээ адуу маань их хүч тамираа барсан байлаа.Одоо хэр нь ногоо цагаа тэгтлээ сайхан болоогүй..энэ бол миний Агиймааруу явах гэж яарахгүй байгаа хамгийн том шалтгаан.Анх уулзахдаа ямархуу элэг авмаар амьтан очлоо доо..ядаж дээр нь хөлөө хөлдөөх шахдаг.Одоо бол цэргээс ирсэн эр гэдэг чинь тэнгэрийн ханхүү шиг л амьтан очнодоо гэсэн битүүхэн сагсуу төрнө. Гэвч миний хүссэнээр нар ногоо нь дэлгэрч унаа морьд маань өнгө зүс орохгүй байсаар.Миний бодлыг ах мэдэлгүй яахав –Миний дүү…юманд явхаар бол мотоциклоо унаад яваарай гэдэг юм. Би өөрөө дургүйдээ ч тэрүү нэг л санаанд багтаж өгөхгүй..заавал

мориор явах хүсэлтэй..Муу хүрэн морио ойр ойрхон барьж аваад л дэлийг нь жавхайтал засч,хатмал шар үсийг нь хайчаар эвтэйхэн гэгч аваад,зоо нурууг нь илж байгаад л тавьчихна..Хэзээ мөдгүй нисэхийг завдан буй хүчит нэгэн жигүүртэн лүгээ ааг омог амтагдсан залуу сайхан нас минь …намайг голоод ч байна уу аль эсхүл би өөрөө хорвоо дэлхийн явдлыг хэтэрхий тод томруун өнгө будаг,хэв маягаар төсөөлөөд түүндээ өөрийгөө зовоогоод байна уу.. Бямбаа найз маань байсгээд л надад..хамт явъяа..за маргааш..за тэдэнд..эдэнд гээд л өдөр

хоног товлох боловч тэр болгонд би хойшлуулсаар байсан юм.Хэтэрхий эршүүд цовоо Агиймаагийн хэрд хүрнэ гэдэг хот хорооны ялцгай зөөлөн нөхцөлд өсч өндийсөн миний хувьд амар байгаагүй..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *