Нүүр Өгүүллэг “АГИЙМАА БИД ХОЁР” тууж “5-р хэсэг”

“АГИЙМАА БИД ХОЁР” тууж “5-р хэсэг”

13 секунд уншина
0
0
195

Удалгүй манай дээр Дондог ахых ирж бууснаар айлын бараатай өвөлжлөө.Надад дээл хийж өгнө хэмээн намаржингаа л ах,эгч хоёр маань хурганы арьс элдсэн. харин одоо бол түүнийгээ эгнэж оёод,өнгө

татаад сэлгээтэй мөнгөн товчоор гоёод бараг л өмсөх болчихсон.Харин би Агиймаатай танилцсанаас хойш хорвоо ертөнцийг гэх нь ч хаашаа юм ямар ч байсан нэлээд зүйлийг өөрөөр боддог болсноо анзаарч

байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд л Навчаа эгчээр тохош оёх аргыг заалган өөрөө нэхэж байгаа.Тохош нэххэд аль болох нарийн шигүү нэхээстэй тааран шуудайг сонгож давхарлан жанздана.Дээр нь

дэрсээ барьж бэхэлж оёно.Голын гэхээсээ илүү хөдөө түнгийн жигд ширхэгтэй цагаан дэрс байвал сайн.Тэгээд дэрсэн дээрээ хээгээ сонгон зураад түүнийгээ дагуулан нэхнэдээ.Нэг өдөр оройн ажил дуусч хоёр

гэрээрээ бөөгнөрөн суугаад загийн гал,лааны гэрэлд хэзээ ч дуусахгүй хууч яриа,дурсамж хөврөн байлаа.Эрчүүд ихэнхдээ ан гөрөө,арилжаа наймаа,аль эсхүл цэрэг армийн тухай ам уралдан,харин Дондог ахын

эхнэр Навчаа эгч хоёр тэрүүхэн зүүн талд миний дээлний дутуу үлдсэнийг хөвөрдөн нам дуугаар ойр зуурын явган яриа өрнүүлнэ.Би тохшоо нэхэнгээ тэдний яриаг сонсч бас хааяа үг хавчуулан үдшийн уртыг хороолцоно.Даш-Ёндон ах надад хандан –Миний дүү уйдаж байна уу..гэхэд нь би –Гайгүй дээ ахаа..гэхдээ ч бага зэрэг уйдаж л байна шүү. .—За тэгвэл одоо нэг яваад ирнэ байгаа…гэлээ.мэдээж Агиймаатайгаа уулзаад ир…гэсэн утгатайг мэдэж байвч би наанаа гайхсан дүр эсгэн.. –хаашаа тэр билээ ..гэвэл –өөрөө л мэдэхгүй юудаа..гэхэд..гэрт байсан хүмүүс бүгд инээлдэцгээлээ..Эгч.. -За битгий хүүхэд цаашлуулаад бай..гэснээ-эгч нь нөгөө үнэгний арьсаар чинь малгай оёж өгнө..дээл чинь бараг оёод дуусчихлаа даа ..тэгээд явахгүй юудаа гэв .. би ч -за тэгьеэ л гэлээ..Ер нь миний ойр хавийн хүмүүс

бүгд миний хайр сэтгэлийн явдлыг мэддэг болчихсон л доо.Тэд миний өмнөөс Агиймааг хайрлаад байгаа ч юм шиг..аав ээжийг нь магтан Бавуу ах Ганжий эгч хоёр ч ёстой сайхан улс мэдээж Агиймаа аав ээжийгээ дуурайсан айхтар хэрсүү охин байгаа л даа гэж ирээд л надад ухуулга,урам хоёрыг харамгүй өгнө.Чи аавыхаа энэ сайхан нутаг орноос хань ижилтэй болчихвол ч боллоо боллоо л гэнэ.Удалгүй би эгчийн оёж өгсөн хурган дээл ,үнэгэн лоовуузаар бүлтийтэл гоёж аваад гарч өглөө.Туг ширээ бөхтэй улаан атанд өөрийн гараар нэхсэн тохшоо тохлоо.Одоогоос яг сарын өмнө Агиймаагийн ааваар хүргүүлж ирсэн торгон шар бэлийн тос даасан харгуйгаар исгэрч дуулан эр хүншүү л явлаа…Миний найз Бямбаагийн хэлдгээр ёстой л оньтой

хөтлөөр донтой юм шиг давж,охинтой айлд хүргэн нь юм шиг бууваа.намайг очход үдшийн хөх сүүдэрт алсын юмс бүрэн таран болж айл амьтны ноход битүү чимээрхэн хон ён дуутай л.Тарган сайхан цагийн мал хот хороогоо голлон яраглаж,гэрийн цэнхэр утааны үнэр дэрлэн амар амгалан гэгч хэвтэнэ.эмээлэн чинээ хөх чулуу тойрон гэрийн буйр шиг цагаан сорви татсан уяан дээр буун мөнөөх чулуунаас тэмээгээ уяад гадаа нохой хорин зогсох хүнийг харуй бүрийгээс таниж ядан ажигласаар гэрийн зүг алхлаа.Гэрт ороход урьдын танил дотно галын үнэр бие сэтгэлээр нэг ханх тавин угтахтай зэрэгцэн лааны сүүмэн гэрэлд гэр дотор хэн хэн байгааг тойруулан харлаа.Амар мэндийг эрэн баруун талаад алхах зуур

Агиймаа гэрт байхгүйг анзаарч битүүхэн шаналан төрөвч ойр зуур гарсан байлгүй дээ гэх цагаахан горьдлого тавин суудал тухлав.Нөгөө дуутай шуутай эгч,үглээ яншаа ах хоёр энэ удаад яагаад ч юм яриа хөөрөө багатайхан байлаа.Агиймаа лав алга.арай тэрэнд минь ямар нэгэн зүйл тохиолдоогүй байгаадаа гэх битүүхэн хар төрөвч арай үгүй байхаа гэсэн бодол зүрх сэтгэлийн гүнээс асна.Би юу ярихаа олохгүй дэмий цай оочлон нүдээ эргэлдүүлнэ.Босоод гараад явчихмаар ч юм шиг…мэдэхгүйээ. нэг тийм пайнаг байдалтай хэсэг суулаа.-Агиймаа хаачаав…гэсэн асуулт аман дээр минь гарч ирэвч ..арай л зүрх дутан буцааж залгисаар..Миний байдлыг анзааралгүй юу болхов..хашир хэрсүү улс л болсон хойно…эхнэр нь түрүүлэн ам нээж..-Алив хүү минь.наашаа суугаад цай ууж бай..одоохон шөл бурхийлгээд өгье..таниж мэдэхгүй айлд байгаа юм шиг яагаад дүмбийчихэв..гэлээ.

би дахин цай аягалангаа..-манайх Шар чулууны дэвсэгт өвөлжөөлсөн..Дондог ахых бас айл өвөлжиж байгаа..хэмээн яриа дэлгэлээ.-аа тийм байдаг байж..тэгээд хөл гар чинь гайгүй юу.. -Тиймээ зүгээр..та намайг олж ирээгүй бол ч балрах байсан шүү..тиймээ..Бавуу ах хэсэг зуур тамхи бадааруулан чимээгүй сууж байснаа–За тэгээд хотын хүү шатар нүүж мэдэхүү-Тиймээ бага зэрэг нүүнээ…-үгүй ер бас овоо шүү..гэх нь намайг дутуу үнэлж байсан шиг санагдлаа…энэ хот хорооны хүүхэд мал мэдэхгүй,хөдөө гадааны ажил амьдрал ойлгохгүй..бас охинд минь санаархаж байгаа вий..хэмээн бодох боловуу гэж би битүүхэн эмзэглэж явдаг юм.Бавуу ах бид хоёр шатар нүүх хооронд эгч галыхаа аман дээр бурантаг алгадангаа миний ам

хэлийг сугалчих шахан зогсоо зайгүй юм шалгаана..би ч тэр болгонд нь уриалгахан аргагүй хариулангаа ахыг нэг хожоод авлаа шүү.Бид ярих тусам хэн хэнийхээ дотоод сэтгэлрүү нэвтэрч байлаа…–Миний охин чинь жаахан дураараа л даа.гэсээр ам халхад нөхөр нь санаа зовнисон байдалтай–Хөөе хөгшөөн наад амаа..гэж анхаарууллаа.Тэр эгч огт сонсоогүй юм шиг л инээд алдан ярьсаар..магадгүй надад охиноо эртнээс захиж хэлээд байгаа ч юм шиг харгүй сайхан хүмүүс ажээ. –Манайх чинь ердөө хоёр хүүхэдтэй Агиймааг сая ах нь ирээд аваад явлаа.Яахав өвлийн цаг харьцангуй ажил багатай.бид хоёр болоод л байна..миний муу шар охин яахав ахыгаа дагаад хот хороо үзээд ирэг..дандаа хөдөө хөхөрч,гадаа гандаж явдаг амьтан..гэсээр

хошуу цорвойн ярих нь хайртай ганц охиноо яг хажуудаа байгаа мэт л ..байлаа.. Хөөрхий эх амьтан үрээ санаж байгаа бололтой бараг л хоолой зангируулан ярина.Би тэсэлгүй ам нээж-Агиймаа тэгээд хот яваа юу.. -Тиймээ хүү минь..сая ах нь ирж идэш хоолоо авангаа дагуулаад явчихсан л даа..би шатарнаасаа илүү эгчийн ярианд орчихсон..бүр хөндлөн хараад суучихсан шүү–Хөөе залуу тэмээ морийг чинь давхар дарлаа шүү..гэсээр ах хожлын нүүдлээ хийж байна. -Тэгвэл ч Агиймаа хотын хүн болох нь л дээ..гэчихээд би өөрийн мэдэлгүй санаа алдлаа.-Арай тэгэхгүй байхаа.хаанаас тэгхэв…цаадах чинь бид хоёроос холдохгүйээ..алив хөгшин чи наад нэг юмаа далд хий ..ирсэн хүнтэй ч ярьж хөөрөхгүй өгөр мод хэмлээд..гэв.Бавуу ах бид хоёрыг харан инээмсэглэсээр шатраа хумина.Та хоёр чинь хэдийдээ ийм дотно болчихоод..юугаа яриад сууна даа гэсэн өнгө

илхэн харагдаж байлаа.Бид гурав энэ орой ясныхаа тосыг нэвчтэл сайхан танилцан дотнослоо.Бавуу ах ч ярианд оролцон ширээрүү дөхөн өвдөгөө алгадан хөхөрч байгаад л ярина.Агиймааг алаг хорвоо дээр хамгийн ихээр хайрлаж байгаа гурван хүний яриа нийлж байгаа гэж жигтэйхэн.Би түүний буур бугуйлдан барьсан тухай бахдан ярихад аав нь гуяа алгадан өндөлзөж байгаад л– миний охин чинь үрээ даага булгихад унадаггүй хүн шүүдээ..гэхэд ээж нь –охиныг минь хар нялхаас нь адуу малтай ноцолдуулаад…одоо том болсон охин хүүхэд тэгж яаж болхов бөөр сав нь доргичих вий..гэнэ.Бид гурвын яриа Агиймаагаас салж чадахгүй эргэлдсээр нэг л мэдхэд унтаж амрах цаг оройтжээ.Ийм сайхан орой хүний амьдралд хэд тохиох болоо.Би ч өөрийхөө тухай нэлээд ярьчихсандаа дотроо жаахан зовниж байвч

юуг илүү,бас юуг дутуу яриваа гэхэд…яг тэр гээд хэлчих алдаа оноо үл олдох нь магад бидний хувьд ээл ивээлтэй учрал болсон бололтой.Маргааш нь тэр хоёр сумын төврүү явж би ард үлдэх мал ахуй гэр орныг нь дааж үлдлээ.Тэр хоёр хотод байгаа хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьсан бол лав миний талаар цухас хагас ч болов дурсаадаа гэж бодхоор үнэхээр сайхан.Намайг мал харыг нь хараад үлдсэнийг дуулвал Агиймаа яг яах бол..Танихгүй шахуу байж..юу болоод байна даа танар минь..гэж аав ээждээ жаахан ааш гаргаа боловуу…аль эсхүл утасны цаанаас огт сонсоогүй юм шиг дүр эсгээд дотроо баахан догдлоо боловуу..за аль нь ч боллоо гэсэн тэр минь миний тухай сонсож л байвал сайхан..үхэр огодой шиг өвлийн ганц барим өдөр яахын зуургүй өнгөрлөө.Гэрт байгаад байх надад тийм ч сайхан биш..жаазанд байгаа хүмүүсийн зураг,тэр дундаа

Агиймаагийн багын зураг надруу ширтээд байх шиг санагдах тул би бараг л гадуур холхиж өнжлөө.Явсан хоёр хүн жаахан оройтож ирсэн тул би эндээ хоноод маргааш мордоно. Би энд малчин болох гээд,гэтэл тэр минь хот явчихдаг…гэсэн харам бодол цээжинд эвхэрч,хоолой дээр нэгэн хар юм тээгэлдээд болдоггүй..гэвч ээжийх нь..хаанаасдаа..цаадах чинь бид хоёроос холдохгүйээ гэсэн үг бага ч гэсэн горьдлого төрүүлнэ.. Ингээд өнтэй сайхан өвөл шувтарч нэг л мэдхэд яндан хонгинуулан,хавирга нэвт үлээсэн хуйсган салхи тасарч өгдөггүй хаврын өдрүүд уйтгар гунигт автан дэргэд суух хэн нэгэн шиг ирлээ.Энэ хооронд би Агиймаагийн гэрт хоёронтоо очлоо.тэр минь хэзээ ирэх нь тодорхойгүй ч би аав ээж хоёрт нь сар шинийн ажлыг

нь нугалалцан тэднийд гурав хоносон.дараа нь мал төллөх их ажил ид дундаа байхад нэг очлоо.хоёр хөгшин яахав ..болж байнаа хүү минь..гэсээр л сууж байсан .нутаг ус өвс тоос сайтай газрын нэг давуу тал энэ.хэдий бүл чадал муутай ч цариг жилбэ сайтай мал хүний гар харалгүй төлөө хөрөв аргаар бойжуулчихна. Гэтэл саяхан багийн дарга манайхаар ирлээ.Миний цэргийн алба хаах зарлан дуудах хуудсыг хүргэж ирсэн хэрэг.Би цэрэгт явна даа л гэж бодож байснаас ийм хурдан цаг хугацаа нь болчих юм гэж бодоо ч үгүй явлаа.Ах эгч хоёр маань ч тэр ойр хавийн танилууд маань ч тэр ..насны багад албаа хаагаад ирсэн нь дээрээ гэцгээж байна.Анх ирснээ бодвол найз нөхөд танил хүмүүс зөндөө болчихсон.-Ах эгч хоёр минь..дүү нь цэрэгт явлаашдээ та хоёр минь л жаахан гар мухардах байх даа гэвэл.. –Зүгээр дээ олон түмэнтэйгээ яваа бид хоёр юу алзхав..харин чи л албаа

сайн хаагаад ирдэг юм шүү..гэв.Сумын төвөөс аймаг орж хоноод эрүүл мэндийн үзлэгт орлоо.би хотын ангид л орно..гэсэн чин хүсэлтэй..Дамран малгайтай ногоон хувцастай дарга миний паспортыг барин намайг дагуулан хамгийн булангийн ширээнд суугаа мулзгар ягаан царайтай эмэгтэйд-энэ хүүхдийг бүртгээд ав..гэхэд нь.. -Ахаа биУлаанбаатараас өөр тийшээ явахгүй шүү та хааш нь бүртгээд байна..гэвэл–Чи мэддэг юмуу яасан дураараа нөхөрүү…чамайг Ховдын хилийн ангируу бүртгэлээ..гэхэд нь би ухасхийн паспортаа шүүрч аваад..-Уучлаарай ахаа би тийшээ чинь явахгүй..гэлээ..Миний энэ будлиан хутгаж байгааг харсан буурал толгойтой өндөөр цагаан дарга хажуугаас ирээд миний бугуйнаас атган–Миний дүү наашаа хүрээд ир ах нь чамайг авлаа..гэсээр Улаанбаатарын дотоодын цэргийн тусгай хороо гэдэгт

бүртгэлээ..уйлхаас наагуур маргалдан бас ч гэж нэг хоёр даргад өшиглүүлж загнуулсны эцэст санасан газартаа хуваарилагдаж авлаа.Маргааш өглөө нь аймгийн захиргааны үүднээс цэрэгт явах залуус цуглан нэрээ сонсон машинд сууцгаалаа.биднийг гаргаж өгөхөөр ирсэн хүмүүс ч зөндөө..би яахав хүн танихгүй тул түмэн олныхоо өргөсөн сүү цайны дээжинд л норж зогслоо доо.Сум сумаас ирсэн хөдөөний голдуу залуус шуугилдан хөдөллөө.Бусдыгаа бодвол арай нэг санаа суучихсан аймгийн төвийн мэр сэр танхай баньд нар хэрэндээ л Зил 30-н тэвшин дээр өөрийн гэсэн нөлөөгөө тогтоохыг оролдовч хагас зэрлэг шахуу хөдөөний залуус тэр дор нь хариу барих жишээтэй.Хоёр хоногийн дараа хот орлоо.Утаа униар татан,хүн машин хөлхөлдсөн миний Улаанбаатар цаанаа л дотно

дулаахан.Ингээд биднийг халуун усанд оруулж,үс хуйхыг нь цус шүүртэл хусаад армийн хувцас тарааж өгөөд жагсаалаа.Жагсах ч гэж дээ зүүн баруунаа ч бараг мэдэхгүй амьтад бөөгнөрөн зогстол тал талаас их бага тушаалын дарга нар татаж түлхэж,нударч ёврон байж арай нэг эв хэвэнд нь оруулж жагсаал аятай юм болголоо…Хаа ч явсан хамт шүү хэмээн замдаа гар барин танилцаж амжсан шинэхэн андуудыг маань бараг нэг нэгээр нь салган хуваарилж дотоодын цэргийн олон анги нэгтгэлүүд,салбар сумангуудад орууллаа.Биднийг энд ирээд долоо хоносны дараа нэгдсэн журмаар ар гэрлүү нь захидал бичүүлэв.Би гэрээс гараад бараг арван сар болход ганц ч удаа ээждээ захидал бичээгүй юм..Миний захиаг уншаад манайхан ер нь яах болоо..гэж бодхоор учиргүй инээд хүрэвч,бас давхар нулимс урсчих

гээд..их догдлон байж бичлээ.Үүнээс хойш тав хоногийн дараа гэхэд л манайхан бараг бүгд ирцгээлээ.Тэд ч нүд нь орой дээрээ гарах шахсан улс ирлээ.Аргагүй шүү дээ..хаа байгаа Алтайн ууланд малчин болхоор явсан намайг энд ингээд зогсч байна гэж хэн санах билээ.Хамгийн урд ээждээ золгон үнсүүлж,бүх л хүмүүстэй халуун дотноор тэврэлдэн хөөр баяр боллоо.Шинэ цэрэг байхад эргэлт ирэх ямар сайхан байдаг гээч..Би урьд нь гэр бүл ойр дотны хүмүүсээ ингэж их хайрлаж байлуу..хүн болсоор анх удаа л ийм сайхан учрал баярыг мэдрэх шигээ..Бүр жил шахуу гэр орноосоо хол мал маллан явахдаа хүртэл ар гэрийхэнтэйгээ нэг ч удаа холбоо бариагүй..магадгүй би тэнд бэлэн зэхээ юман дээр их жаргалтай байсан болхоор л тэгсэн байх. Гэтэл одоо цэрэг амьдралаар дөнгөж хорь ч хоноогүй байхад хоёр жил болсон мэт санагдах нь юу билээ…Хүн ер нь жаахан юм үзэж

туулж,өлсөж цангаж байж л хайртай дотны хүмүүсээ жинхэнэ ойлгодог бололтой…Миний дунд ах хамгийн их баярлаж хөөрсөн сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа бололтой–Миний дүү ч ёстой мундаг юмаа..мал маллаад,цэрэгт яваад..гээд л намайг магтах үгээ олж ядан дал мөрийг минь дахин дахин алгадан тэвэрч сүйд болно.Ээж эгч дүү нар маань бүгд л надаар бахархан баярлаж байгаа нь илт.Нүүр дүүрэн гэрэл цацартал инээж баясах нь үнэхээр сайхан.Би ахад аминчлан.. –Дүү нь нэг охинтой уулзсан..гэвэл ах жигтэй нь аргагүй нүд нь сэргэж ирээд л –Юу ..хэзээ..хаана тэрэв.. –Хөдөө..хөдөө..тэр инээд алдан –Эр хүн..эр хүн..ганцаараа байгаад байж болохгүй..гээд намайг дахиад л барьж авч сэгсчин онгироолоо.Уг нь би энэ талаар ярих хэрэггүй гэж бодож байсан боловч баярлаж хөөрч,онгирсондоо нэг л мэдхэд

тэсэлгүй хэлчихсэн байлаа.. –Тэр чамайг гаргаж өгөө юу..тэгээд –Үгүйээ ахаа тэр энд бий.. –Юу хаана..хамт ирээ юү..гээд л эргэн тойрон харах нь инээдтэй..гэдэг нь –Үгүйээ үгүй яг энд биш..хотод гээд байхад..намайг толгойгоо маажаад.. .тэр өмнө явсан би яг хаана байгааг нь мэдэхгүй..ойрд уулзаагүй..гэхэд –Хнн.. тоогүй..тоогүй юм ядаж хаана очих хаягийг нь асуудаг байгаа даа чи гэснээ яг л би Агиймаагаа үгүйлэн гансардаг шиг уйтгартай царай гарган хэсэг бодлогоширч толгой сэгсрэн.. –Миний дүү чамд зураг нь байхгүй биз –үгүйээ байхгүй..Зураг нь байсан бол миний ах энэ Улаанбаатарын хаа нэгтээ яваа дүүгийхээ хайртай охиныг олж ирээд уулзуулах нь л дээ..хөөрхөн сэтгэж байгаа гэдэг нь..Дүүгээ хараад хөөрч баярласан ахын минь зан л тэр байлаа.. –Зүгээрээ ахаа…халагдаж байгаад л

уулзана даа. –Зөв зөв миний дүү одоо албаа л сайн хаачих…гэлээ.Энэ хүн бол миний дунд ах Ааваас минь хойш ах дүүсийхээ төлөө ёстой зүтгэж яваа..Яахав хөөрхий бид олуулаа тал талаас нь чангаагаад хэцүү л байдаг байх..гэхдээ тэр бидэнд нэг ч удаа гомдоллож байгаагүйээ..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *