Нүүр Өгүүллэг “АГИЙМАА БИД ХОЁР” тууж “4-р хэсэг”

“АГИЙМАА БИД ХОЁР” тууж “4-р хэсэг”

2 секунд уншина
0
0
183

Амьдуу залуу минь..босоорой..гэх чимээнээр би сэрж ухасхийн бослоо.Их талын дунд төөрч хоносон миний дэргэд дунд хэр насны өндөр шар хүн ирчихсэн зогсч байлаа.Алсын уулсын оройд турь

муутайхан мандах харимал намрын шар наран элх тулхаа алдаж яваа хөгшин хүн шиг…авч ..одоохондоо над мэтийн хоноглосон нам дор газраар илч гэрлээ унагаж ивээл хайраа өгөх хараахан болоогүй

л..Татаж амжаагүй талын хөх сүүдэр дунд өнчин янзага шиг би бээр голд хургасан жавар ,зовхинд шургасан гуниг хоёроо дааж ядан араа шүд тачигнан,дагжтал чичрэн зогсохдоо мөнөөх хүнтэй ярих сөхөө

,сонирхол ч алга.-Алив залуу минь гайгүй юу…шөнө араас чинь дуудаад хашгираад өчнөө их явлаа..хариу чимээ өгөхөд яадаг хүн бэ..би чамайг төөрнө гэдгийг мэдэлгүй яахав..хот хорооны чи байтугай

…нутгийн хүн ч төөрч будилдаг газар ..гүйээ мөн одооны хүүхдүүд …гэж ёстой нэг ..гээд л зогсоо зайгүй үглэх тэр эрээс би хурдан түргэн салхын түүс..дуу хоолойны өнгийг нь сонсоод байхнээ шөнө тосон

ирдэг Агиймаагийн аав мөн бололтой шүү.тэр тусам ам ангайх хэрэггүй …ярья хөөрье гэсэн ч ам хэл эвлэх царай алгаа..дороо зогсч чадахгүй чичрээд дагжаад байх тул би явхаар дэргэд хэвтээ тохшоо дөрөө жингэнүүлэн шүүрч үүрээд цааш эргэлээ.Миний тэмээ босоод идэш хоол хөөцөлдөн надаас жаахан холдчихсон яваа тул би тийш алхлаа.Агиймаа аавдаа намайг хотоос ирсэн гэнэлээ..газар мэдэхгүй гэж хэлээ байлгүй..тэгээд л намайг хайж яваа хэрэг бизээ –Хөөе залуу би чамд юм хэлээд байна ..чи осгочихсон байна наанаа хүлээж бай..би түүнийг сонсох хүсэлгүй байгаа тул чимээгүй алхсаар тэмээгээ барьлаа. Саахь эр миний араас бараг л гүйж ирэх шиг болсон.–За миний дүү ахыхаа үгэнд ороо. чи ингээд явж болохгүй шүү үхэж ч мэднэ..одоо байгаа байдлаа хар..наад гутлаа хар шөмийгөөд хөлдчихсөн байгаа биз.тэгэхээр дотор нь байгаа гэж санана..гэсээр надаас ч асуулгүй доош суун миний гутлыг тайлахаар оролдов.би сая

нэг ам нээж.. –Зүгээрээ ахаа би ..зүгээр гэж арай ядан үгээ эвлүүлж хэллээ. –Тийм бишээ хүү минь би мэдэж байна гэсээр…сүр болон гутлыг минь тайллаа..энэ хүн ингэж тэвдээд байхад нээрээ ч яагаа бол ..арай хөл минь гэж бодхоос ..голруу минь хүйтэн хар юм гулгах шиг боллоо. Хөөрхий хөл минь нээрээ л цэлдэн саарал өнгөтэй болжээ.Тэр ах хоёр гурван газар дарж -энд яаж байна миний хурууг мэдэрч байна уу гээд л яг эмч мэргэжилтэн шиг хянуур үзлээ. мэдээтэй ч байх шиг,зарим газраа мэдрэхгүй ч байх шиг..аль эсвэл даарсандаа тэгээд байвуу бүү мэдээ..Өглөө гэрээс гарахдаа ингэж хол явж хээр хононо гэж тооцоолоогүй тул гэр зуур өмсдөг орос бакальтайгаа явсан билээ. —ээ тоогүй хайрагдчихаж..алив хүү минь явъя ..ийм болчихсон байхад зүгээр гэнэ шүү гүйээ мөн сүрхий улсаа..монгол хүн байж хаяанд ирчихээд хоноод явдаг байгаа даа..энэ эр Агиймаагийн аав мөн бол овоо ч үглээ хадам аав болох янзтай шүү..гэж бодоод авлаа шүү..би бас .Намайг тэмээнд суулган хөтөлсөөр гэрлүүгээ явлаа.Би явах зүгээсээ

эсрэг тийш яваад байснаа энэ хүний ярианаас там тумхан шиг л ойлгож явлаа.Нээрээ л биднийг Агиймаа уяан дээрээ тослоо.Тэднийх мөн байна..Одоохондоо газар гишгэх хэрэггүй ямар ч байгаа билээ..гэсээр аав охин хоёр намайг дундаа өргөх шахам гэрлүүгээ авч орлоо.Хөөрхий дөө надаас болж Агиймаа аав ээж хоёртоо загнуулаад авлаа–Чи чинь хамт яваа хүнээ гэр орондоо оруулдаггүй юмуу.энэ хүн чинь осгочихсон байна шүү дээ..гээд Тэр минь их айсан байх..нулимсаа арчин гараад явчихлаа.Хөөтэй ч юм боллоо..Удалгүй тэр орж ирлээ..хөлийг минь хүйтэн усаар.. булхан,цэмбэн даавуугаар үрж энэ гурван хүн зэрэг зэрэг л тэвдэнэ. Надад бол хөл минь гайгүй л байх шиг санагдлаа.–Ахаа,эгчээ танай охинд ямар ч буруу байхгүй шүү би өөрөө л явсан ..намайг ингэж хэлэхэд тэд хэсэг зуур таг чиг болон гэрт эль хуль оргиж билээ.Удалгүй миний хөл цус хуралдан улаа бутарч тэр хирээр гэртэх хүмүүс ч инээд алдан гэрэл цацруулна.–Овоо доо ..азтай хүү юмаа хөлтэйгөө үлдлээ шүү .. –Ёстой ёстой..энэ хүйтэн хөндийд энэ дайны үлддэг ..аргагүй залуу хүний гал цог тулдаа

л..Харин миний нүүр яагаад ч юм галын илчинд юмуу,хөлийхөө багаахан өвдөлтөндүү аль эсхүл Агиймаагийн дэргэд ийм байдалд орсондоо ч байж мэднэ…шатах гэж байгаа юм шиг л минчрэлдэн халуу оргино.мэдээж ув улаан болчихсон …Эцсийн эцэст би эрүүл саруул,бүрэн бүтэн бас хайртай хүнийхээ халамж анхаарал дор сууж байгаадаа аз жаргалтай ч юм шиг нэг талаар өрөвдөлтэй ч юм шиг..Тэд миний хөлд тарваганы тосонд хөө зууран түрхээд аавых нь томоос том цагаан эсгий гутлыг өмсүүллээ.Ээж нь хошуу цорвойн–Юуны ч туханд хүрэлгүй муу охиноо загначихлаа….гэхэд Агиймаа –Заа заза ..битгий нялуураад бай..гэснээ..надаас санаа зовнисон шинжтэй инээж байгаа харагдав. –Уучлаарай.. би та нарт их төвөг удлаа бас айлгачих шиг боллоо..би ингэж хэлэхдээ өөрийн мэдэлгүй Агиймааруу харлаа..тэр инээмсэглэн харц бурууллаа–Би одоо явах ёстой ах маань санаа зовж байгаа… —Хүү минь юу гэсэн үгүү..ийм байдалтай яаж явж болхов.. —Зүгээрээ эгчээ та гуравт маш их

баярлалаа..би явна гээд байсан тул Агиймаагийн аав намайг хүргэж өгөхөөр боллоо.Би явахдаа Агиймааг хараад юу гэж хэлэхээ мэдэхгүй ..дэмий л инээгээд -Намайг уучлаарай..үгэнд чинь ороогүйд..гэлээ Тэр яг одоо хамгийн гоо үзэгслэн,төгс төгөлдөр,эрхэмсэг агаад ариухан…энд байх надад сайхан хэдий ч яг одоо явсан нь дээр..гэж хэн нэгэн надад хэлээд байх шиг..Тэр маань нар шиг инээдээр намайг шагнан ..–Хөлөө сайн анхаараарай..хотын залуу минь..дараа..гэснээ..хэсэг түгдрэн харц буруулснаа ..баяртай гэв.Дараа уулзъя гэж хэлэх боловуу гэж бодсон би түүний дотроо үлдээсэн үгийг нь үргэлжлүүлэн –Агиймаа дараа уулзъя..би ирнээ..гэлээ.Намайг харьж ирхэд Навчаа эгч маань аймгийн төвөөс ирчихсэн жаал санаа сэтгэл нь хямарчихсан сууж байлаа.Өвөлжөөлөх цаг хэдий болчихсон боловч манай буух газар хүн малын ундны цас одоо болтол ороогүй тул намаржаандаа суухаас л өөр яахав.Ах бид хоёр банаг барин голоос зайлж өвс

тоосондоо дөхөж буугаад эргээд өртөөлөн явдаг болов.Энэ нь намрын малд л гэхээс тийм ч сайн арга биш гэнэ.Соргог бэлчээрт нэгээс хоёр өдөр хуурай яваад дараагийн хоёр өдөрт нь усаа бараадан их гэр дээрээ байх жишээтэй.Ойролцоогоор голоосоо арав орчим км зайнд оторлоно гэсэн үг л дээ.Сүүлдээ бага дорой малнаасаа эхлээд доголж эхлэв. Ахын хэлснээр энэ нь улдаж байгаа хэрэг..Ийм зөөлөн элсэн хөрстэй газар яагаад улдана гэж…намайг гайххад–Хар ухаанаар бол элс гэдэг чинь точийл билүүний түүхий эд шүү дээ..тэгхээр малын туруу байтугай мод төмрийг ч элээх эд дээ гэв.Нээрээ бодход тийм л дээ.Нэг өдөр ах хониноос ирэхдээ ачлаганы тэмээгээ хөөсөөр ирэв…Эгч–Цаад ах чинь нүүхээр шийджээ дээ..нэг л шийдсэн бол өөрийхөөрөө зүтгэдэг хүн хаашаа эшлэхээр шийдээ бол.. Би өөдөөс нь гарч тэмээгээ барин хаа сайгүй элбэг байх сухайны ёрдгор үндэснээс уях зуураа–Ахаа та үнэхээр цас орно гэж бодоод байна уу..гэхэд –Тиймээ миний дүү яваад Дондог ахдаа хэл..өглөө эрт ирж ачаа ачилцаг Нүүдлийн сураг сонссон би гэртээ ч оролгүй шууд

явлаа.Дондог ах намайг очход эхнэртэйгээ даам нүүсэн шиг суулаа.Эднийх манайтай хамт өвөлжих юм л даа.Би уйдхаараа энд ирж шатар,даам нүүдэг юм.Навчаа эгч намайг уйдахвий гэсэндээ сум,багийн төврүү хүн явах тоолонд л чихэр жимс захина.Бас уран зохиолын ном их олж өгнө.Хонины бэлчээрт ном унших сайхан л даа.Саяхан хоёр дүү минь амралтын долоо хоногоороо ирээд буцсан.Тэд аав ээжээсээ ч дутуугүй надад их сайн.Миний хойно урдаас зүүгдэн ноцолдож шуугилдаад надад ч их зугаатай..Заримдаа миний тоглоом хатуудаж Улаанаагаа уйлуулчихна..тэгэхэд Бадмаа–Тоглож байгаад тоглоомоо даахгүй,тонгойж байгаад бөгсөө даахгүй гээд л гижигдэж орхино .цаадах нь ч нулимстай нүдээр инээд алдан босч ирээд л ноцолдож өгнө..хөөрхөн.Харин би Бадмааг охин хүүхэд учир хамаагүй зөөлөн харьцдаг..Гэхдээ тэр эрэгтэй дүүтэйдээ ч тэрүү их

эршүүд хатуу тоглоомтой,түүнийгээ даана ч..ер нь тэр охидын тоглоомоор бараг тоглохгүй дээ.Эднээс маань гадна Бямбаа найз минь хааяа ирнэ..бид түүнийг хоргоосоор байгаад заавал хонуулдаг..түүний хөгжилтэй бөгөөд хүнлэг байдал надад жигүүр ургуулдаг юм.Өглөө уулын оройд нар тусах үеэр манай нүүдэл хөдөллөө..Ах эгч хоёр ачаагаа хөтөлж,би хонь туулаа…надад газар заахдаа холбоо холбоо хар толгодын дээгүүр гараараа заагаад–Ингээд яваад байхаар толгод шувтарч цаашаа элсэн бэл үргэлжилнэ..тэр бэлээд ачаа хөсгийн бараа харагдана..түүгээр газрын багцаа аваад явж бай ..оройхондоо ах нь өөдөөс чинь тосоод авна ..гэлээ. Би яг л зааснаар нь явж байтал нээрээ л манай ачаа хөсөг харагдлаа.Энд тэндгүй ундуй сундуй бут сөөг, заг модтой элсэн бэлийг харахад намайг багад өвөө маань нэг иймэрхүү шарласан хуудастай судар дэлгэчихсэн дурангийн амны томруулдаг шилээр гүйлгэн шүдгүй амандаа ямар нэгэн зүйл гүвтнэн

суудагсан.Ачаа хөсөг явсаар учир дүрсээ алдан эрээн цоохортсон тэртээд уусан алга боллоо.Нүүдлээр хонь туух ямар сайхан гээч.Хурганы уутанд хүнс хийгээд тэмээнийхээ бөхнөөс зүүчихсэн..түүнээсээ идэнгээ ёстой хангинатал дуулан,сэнгэгэтэл исгэрэн явлаа.Ойрд би бас шүлэг бичих сонирхолтой байгаа..гэхдээ биччихээд ураад хаячихдаг юмоо.Хоёр банхар намайг дагачихсан.түүнээс гадна Цалуу гэдэг том хар сэрх миний хойно урд орон бас дагаж яваа..нохой ямаа гэлтгүй тэр гурван амьтан бараг л нэг бодолтой.Учир нь тэд надаас аль болох ахиухан шиг ааруул боорцог авч идэх ганц зорилготой..инээдтэй байгаа биз.Хээрийн бэлчээрт надад хань бараа болдог энэ гуравтай би бараг яриад сурчихсан..зугаатай байдаг юм.Сүүлийн үед Цалуу маань найз ямаануудаа дагуулан ирээд байгаа тул тэр олон амьтны алинд ч идэх зүйл өгөх билээ..За тэр ч яахав..нар голлож байна ..хонио жаахан

туусхийхгүй бол оройтож ч мэднэ.Усгүй хуурай газарлуу нүүж яваадаа одоо ч би гайхаад л байна.Цас орохгүй бол их сайндаа л хоёр хоноод буцаад нүүнэ шүү дээ.Ах маань цас орно гэдэгт итгэлтэй байгаа болхоор би ч бас итгэх ёстой байхаа . Тээр тэнд хэдэн зээр ар араасаа цувралдан жохин жохин алхална.яагаад тэгдэг юм болдоо хар сүүлт гэгч энэ зээр дандаа тоглох мэт сүүлээ шодгонуулан хөдөлгөж явдаг.Би хоёр банхараа турхиран —Туу..туу банхаа басар туу туу гэлээ.Тэр хоёр миний заасан зүгрүү харавч юу байгааг олж хараагүй дэмий л миний урмыг бодох мэт саасганана.Би тэмээн дээр тэд газарт байгаа болхоор олж хараагүй байх л даа.Би нохдоо зандран– –Яваач та хоёр туу туу..гэсээр дуугаа өндөрсгөн тэмээгээ эргүүлэн давирхад ноход дуртай дургүй паанаралдан шогшиж багаахан элсэн товцог дээр гарлаа.Ноход,зээр бие биесээ хармагц нэг зогтусан алдаад бурдхийлээ.Хар гүйхээрээ ирж яваа нохдыг хараад уг нь амьд амьтан чинь цаашаа эргээд зугтмаараа…Гэтэл зээрнүүд яг нохдын өмнүүр хөндлөн ам булааж харайгаад золтой л бариулчихсангүй. Би энэ үед

нохдоо турхирсандаа бараг л харамсч зогслоо.Хөлийн хурдаа гайхуулдаг юмуу,гоо үзэмжээ гайхуулдаг юмуу…өдөж байгаа юм шиг заавал нохдын урдуур гардаг нь юу ч билээ..гэж..би зээрнүүд намайг сонсохгүй,сонссон ч ойлгохгүй гэдгийг мэдсээр хэрнээ л тэднийг загнаж өмнөөс нь дуу халаг тавин байваа.Нээрээ нохой ч гэсэн тэр.. амандаа хутгатай алуурчин л гэсэн үг шүү дээ.Хамгийн сүүлийн зээр бараг банхарын толгой дээгүүр үсэрлээ..бараг ч гэждээ тэгсэн л юм чинь..Агаарт шидсэн нум шиг матиралдсан шар юм л гараад явчихсан..надад яг тэгж харагдсан.Анхнаасаа цаашаа цахилсан бол талийж өгөх газар..дэлхий бүтнээрээ байсаар байтал дэлүүн чинээхэн тойрог зуран цахилсаар анх харагдсанаасаа ч ойр газар өнгөрлөө.Аливаа амьтны заяамал араншин гэдэг л энэ байх.Ноход маань хэсэг яваад гүйцэхгүй гэдгээ мэдэн эргэж ирлээ.Цээж ам нь тэр чигтээ цан хүүрэг болон түхэлзээд,урт ягаан хэл нь сугарчих шахан

аахилна.инээдтэй гэдэг нь.Хөөсөн ангаа барьж чадаагүйдээ надаас жаахан айж гэмшсэн байдалтай.Юмны түрүүнд далчиганаад дараа нь гэмшдэг нэг найз маань санаанд орно.Би нохдоо аргадан–Та хоёр сайн байлаа..заавал тэр гэмгүй амьтдыг барих шаардлагагүй шүү дээ..за алив зүгээр. тэдэнд боорцог таллан өгөв. Цас бараг ордоггүй энэ өвөлжөө буудал бууц нь хулжин зуны зуур зуурын ширүүн туйлаадасны хөлөөр байгаа жаахан хөх бууц нь туугдан урсаад өмнөх сайрлуугаа уруудан халтартжээ.Ойрын жилүүдэд мал идээ байгаагүйн улмаас таана хөмүл,бахлуур ерхөг гээд ер үндэстэй бүхэн нь түрж хурласаар бамбайн зууралдаж нөгөө хэн гуайн тамхи,батга шингэсэн буурал сахал аятай болжээ.Буугаад хоёр хоноход нөөцөлсөн ус маань дууслаа. –Маргааш өглөөний цайны ус байхгүй. одоо тэгээд яана..нөгөө орно гээд байсан цас чинь хаа байна..гээд л Навчаа эгч нөхрийхөө хоёр далбангаас хонх уяж эхэллээ.Ах мар мар инээсээр –Чи

ч намайг нэг өөлөх юмтай болоо шивдээ..өнөө шөнөдөө нэг харъя даа гэнэ..Ийм амар тайван амьтан бас байдагаа уух усгүй болчихсон..хүнтэй малтайгаа хатах гэж байхад инээж л суудаг шүү ..би бүүр гайхаж хэлэх үгээ олсонгүй. –Ах минь дээ та яг юунд найдаад байнаа.цаг агаар хүртэл цас орно гэж зарлаагүй..одоо хэр нь энэ тэнгэрт ширхэг ч үүл алга..ийм байхад ч та итгэсэн хэвээрээ л байна уу?Намайг ингэж асуухад –үүл яахав дүү минь орохдоо тулвал ордог л юм даа…Бид гурвын дунд бяцхан маргаан өрнөлөө ..ахиад хэн нь ч дуугарсангүй..унтхаар хэвтэцгээлээ.Шөнө бүтэж үхмээр бүгчим хонолоо.Үүр хаяаравуу үгүй юу бид гурав уралдах шахам босоцгоолоо.Тэнгэрийн байцыг л харах гэж тэр..Үнэхээр цас орж байна. Салхины амьсгаа ч алга.хэн нэгнийг магадгүй алсад суугаа миний Агиймааг сэрээчих вий гэх шиг.. Цав цагаан цас,чив чимээгүй орно.Уяан дээр байгаа тэмээ,хотонд хэвтээ хонь ямаа,хаяанд цагираглах нохой,бас хотны цаана босгосон мануулхай…энэ бүгдийг харахад яг л бяцхан охины зүүд шиг …хорвоо дэлхий тэр аяараа өдөн

цагаан хөнжил дор бүүвэйлэгдэн унтана. Навчаа эгч шинэ орох цаснаас шуудайлан үүрч ирээд тогоондоо хийн хайлуулна.Би тэр цаснаас яг л эгчийн хийдэг ааруул хурууд шиг алгандаа бөөрөнхийлөн идэж үзлээ…ямар сайхан..үнэхээр тэнгэр амтагдаж байна шүү …энэ цасанд нар,сар од эрхэс бүгд өөр өөрийн гэсэн өнгө үзэмж,үнэр амтаа шингээжээ…би гадуур хий дэмий холхисоор…гэхдээ миний дотор яг энэ л цас шиг яруухан болоод гэрэлт мөрүүд ар араасаа ундран намайг суух л юм бол тийм гоё сайхан бодлууд хаашаа ч юм дэрхийн одох гэж байгаа юм шигээ…Яг одоо Агиймаа минь дэргэд байдаг ч болоосой …сэвсгэр зөөлөн цасхан минь.яг л чам шиг сайхан охинд би дурлачихсан..гэхдээ тэр минь одоо хол байгаа..хонгорхон тэр минь яг

одоо над шиг тэнгэрийн амтыг хүлхэн гэрийхээ гадаа зогсоод дурлалт ханхүүгээ хурдан ирээсэй хэмээн зөвхөн чамд л шивнэн байгаа даа ..тэр ханхүү нь хотын залуу гуай би шүүдээ..миний бодлыг тасдан хажуухан талд хэдэн божмор агаарт цацсан будаа шиг цоохортон буулаа… Ах ангийн мөр хөөхөөр буугаа үүрэн алхав.Би жаахан азнаад хониндоо явлаа.удалгүй цас намдлаа.Шинэхэн цасан дээр тоглохоор яарах жаалхүү мэт наран илч гэрэлдээ умбан инээмсэглэсээр үүл нэвтлэн төөнөнө.Ямаад тургилдан зог тусхад би дуу чимээ өгөн дөхөж очвол өмнөх хавчиг сайр өгсөн ах ирж явна.Тэр нэг үнэг алжээ. Үнэгийг одоо л би яг хажуугаас нь харж байна.жартгар улаан нүд нь хэдий үхмэл ч гэсэн араатны догшин зэрлэг гал нь хэвээрээ.үснийх нь

сор наранд гялалзаад өнгө өнгийн шижир эрдэнийн утсаар уран гартай охид эмс урлан товшсон юм шиг сайхан гэдэг үг багадмаар амьтан юм.Дээр Агиймаа яг ийм малгайтай байсан..Ах нэлээд их алхсан бололтой хувцас хунар нь хөлсөндөө нэвтэрч хамаг биенээс нь уур савсана….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *