Нүүр Өгүүллэг “АГИЙМАА БИД ХОЁР” тууж “3-р хэсэг”

“АГИЙМАА БИД ХОЁР” тууж “3-р хэсэг”

4 секунд уншина
0
0
287

Эрэмгий омголон бүсгүйн эрж сурч яваа малыг нь би харсан байдаг.Хоёр хоногийн өмнө манай тэмээний захад харагдсан цагаан бууран тайлаг яалт ч үгүй мөөн… –За хө чиний хайж яваа тэмээг би

харсан даа..одоо харин байна уу үгүй юу..гэвэл..тэр олзуурхан.. –тиймүү..ямар сайн юм бэ..тэгээд хаана тэрэв –саяхан даа..хоёр хоногийн өмнө шиг билээ манай тэмээний захад байсан даа..гэхдээ

одоо байгаа үгүйг би мэдэхгүй .л дээ гээд намайг эргэлзэхэд тэр..эрж яваа малаа сураг чимээ сонсчих юмсан ..гэсэн өнгөөр ханан хөх атныхаа зогдор заамаар нэг шаргилдах зузаарч биежсэн цан хүүргийг

баруун гартаа атгасан улаан сухай ташуурынхаа сүлжээ суран үзүүрээр сар сархийтэл цохингоо –танайх хэн гэдэг айлуу ..хаана байдаг юм…гэв –манайх уу…Даш-Ёндон..ахых ..бүсгүй миний үгийг

сонсоод нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулснаа тэр байдлаа булзааруулан улаан цоохор хүзүүний ороолтоо аван тохошныхоо бөхөвчинд өлгөнгөө(бодвол Даш-Ёндонгийнд нэг нийслэл хүү ирсэн

гэж амьтны амнаас сонсоо л байлгүй)үүрч яваа ширэн гэртэй хоёр нүдний дурангаа аван эргэн тойрныг нэгжих мэт дурандав. –за тэгээд танай тэмээ одоогоор хаа яваа билээ…Би газрын нэр мэдэхгүй тул.. –Тэнд… гэж зах хязгааргүй үргэлжлэх олон олон хар толгодын зүг заалаа. энэ удаа тэр бас л инээлээ..мэдээж би инээд хүрмээр харагдаж буйгаа мэдэж байгаа учир энэ байдлаа нуухын тулд хариу цохилт хэрэгтэй –Хэрвээ буур чинь манай тэмээнд байлаа гэж бодъё..чи яаж барих юм…за барилаа гэхэд авч явж чадахуу..эмнэг гээ биз дээ гээд л битүү үзүүртэй баахан асуултаар булав.Тэр миний нэг ч асуултанд хариулсангүй …бид хоёр уулзсан цагаасаа тэмээн дээрээ суусаар байх тул ..би түрүүлэн буулаа.Гэтэл бүсгүй шууд явахаар тэмээгээ

эргүүллээ.Би түүнд туслах хэрэгтэй гэж бодон.. –Хүүе чи явах гэж байна уу..би чамд тэмээгээ барихад чинь тусалъя л даа.. хамт явъя аа хүлээгээрэй…тэр бас л дуугарсангүй…гэхдээ намайг хүлээлээ..бид хоёр миний санаачлагаар манай тэмээ байгаа зүгт хөдөллөө.Бүсгүйн унасан бүдүүн хөх ат хамраа шудран гудалзтал алхах нь ертөнцийн хязгаарлуу яарах мэт.Би хүрэн тайлагаа шап шупхийтэл ороолговч бүдүүн хадуун атан тэмээг даанч гүйцэж өгөхгүй адган байх нь аавыгаа дагасан жаалхүү шиг …Төдөлгүй тосон торлог ,зээргэнэ,говийн хар,шарбударгана,зайгүй ургасан ижилхэн хар толгодын дундуур орон явсаар бид хоёр манай тэмээний бэлчээрт хүрлээ. түүний цагаан буур мөн ажээ.Би буурны тухай хүмүүсээс их

сонсож байсан боловч яг дэргэд нь бол одоо л ирж байгаа тул дотроо бага зэрэг айдастай ч түүнийгээ аль болох ил гаргахгүйг хичээн наагуур цаагуур нь шогшин эргүүлж тойруулан хоргоож өглөө.Үл таних эмэгтэй унаж яваа тэмээнийхээ ханхай цээжинд бугуйлныхаа үзүүрийг тоонолжин уяагаар бэхлээд нөгөө үзүүрээр ганц бугуйлдаад л цагаан буураа бариад авав.Тэгээд атан тэмээний хүчээр гүйлгээ уяагаа чангалан богиносгосоор түүнийг тэмээнийхээ даланд,өөрийхөө өвдгөнд нааж байгаад ногтолж авлаа.Энэ бүхэнд миний хүргэсэн тус гэвэл урт модоор цаанаас нь хатгаж түлхэн дэм өглөө. Ингээд явах гэхэд эмнэг буур хойш чангааж чирэгдээд болдоггүй..бид хоёр бараг саахалт газар ноцолдсоны ард цагаан буур амнаасаа бөөн бөөн цагаан

хөөс цацлан,шүдээ тачигнатал хавирсаар хөтлөгдөн явж эхэллээ.Нар аль хэдийнэ баруунаа ташжээ.Хөтөлгөө тэмээндээ түүртэн их л удаан явж байлаа.Би түүнд –Хоёулаа танилцъя..чамайг хэн гэдэг юм ..гэхэд тэр инээмсэглэн –Миний нэр чамд хэрэггүй байхаа гэснээ… ..хэрэгтэй гэж үзвэл олоод мэдээрэй..гэв.Ихэмсэг бардам юм шиг санагдах тэр бүсгүйн ийм шазруун байдалд эрийн хугархай би яахин зүгээр байх билээ.Улам л яриа өдөн шалгааж хоргоомоор.Би танихгүй бүсгүйд өөрийхөө талаар нэлээд тодорхой ярьж явлаа…хотод байсан..ус ундаа зараад,бас кондуктар хийж үзсэнээ,мөн найзууд,гэр бүлийн хүмүүс…цаашид малчин болох гэж боддогоо хүртэл ярилаа.Өглөө уулзсанаас хойш унаанаас огт буугаагүй явсан тул тэр бүсгүй–Хоёулаа жаахан алхаж биеин чилээ гаргая…миний хөл ч бага зэрэг даараад…гэсээр

бурантгаа татлаа.Энэ их талын альхан талд нь түүний минь гэр орон байгааг бүү мэд…надад бол хамт орчлон ертөнцийн хязгаар хүрсэн ч хамаагүй…Саяхан орсон цас салхи шуурганы хөлд идэгдэн сэрсийн сэмэрч,шороо тоосонд дарагдан өнгө үзэмжээ алджээ.Би хатуурсан цаснаас аван чулуугаар хусан шороо тоосыг нь цэвэрлэн түүнд өгч өөрөө ч бас идлээ.Унаан дээр байхдаа сүр жавхаа ихтэй,эршүүд давилуун юмшиг боловч буугаад зэрэгцээд алххад тийм ч өндөр биш надаас бага зэрэг намхан нуруутай,эгэл даруухан ,бас их хөөрхөн охин….Тэр хөөрхөн охин атан тэмээг унаж эмнэг буурыг номхотгон хөтөлжээ.Хажууд нь соёл иргэншил хэмээх амин чанар,мөн чанараасаа холдчихсон их хөлийн нүргээнт газраас ирсэн алмай нэгэн хөвүүн.Магад тэр хөвүүн эгэл хөөрхөн охины дэргэд харь

гарагийн амьтан шиг ч юмуу…эсвэл өдрөөс өдөрт чангарсаар байгаа ээрэм талын салхи жавар сөрөн ургаж яваа хүрэн улаахан дэлбээтэй,хөшүүн хатуу иштэй,инээвхийлэх мэт шаргалхан цоморлигтой,ичингүйрэх шиг ягаахан суудалтай гуних шиг гудайж найгах,үл даарах магад бас үл нэрлэгдэх учир битүүлэг цэцэгхэн ч юм билүү.Цэцэг охин хоёр үл ойртоно. Гэхдээ хааяа хааяахан өвдөг шүргэнэ.Тал уул хоёр охин цэцэг хоёрын ертөнц.Өдөржин ивээдэг нар цэцэг охин хоёрыг тэр л ертөнцөд орхин одлоо.Миний тухай чухам юу бодож байгааг би яахин мэдэх билээ..–Одоо чи буц даа их тус хүргэсэнд чинь баярлалаа…орой болж байна шүүдээ.. –Үгүй ээ би чамайг хүргэж өгөөд ..бас чиний дэргэд байгаад л баймаар.. –Юу..тэгж яах юм…гэж хэлэхдээ ч мөн хөгжилтэй нь аргагүй инээлээ –Би чамд дурлачих шиг боллоо.. –Юун хурдан юм байхнавдээ хотын залуу гуай

..тэр хамар нь улайгаад…одоо удахгүй харанхуй болно ..тоглоогүй шүү чи буцсан нь дээр..шөнө төөрвөл яанаа… Талд хэдэн зээр шодгонон зогссоноо биднийг гэм халгүй амьтад гэж мэдсэн юм шиг үргэж харайсангүй. Тэртээ бэлд айлын хонь,цаахна талд нь оройн шар наран доогуур алдлан хөврөх аргал хөрзөнгийн хөх утаа бие болоод сэтгэлд амар амгаланг мэдрүүлнэ.Алсын уулс цэнхэртэн байснаа удалгүй харлан хүнхийнэ.Орчлонгийн хамгийн сайхан орой, улаан зосоор таталсан уран зураг лугаа тэнгэрийн хаяа яасан үзэгслэнтэй..бид оройтжээ.Хар могой цагаан могойг залгих мэт өдөр шөнө хоёр солигдлоо.Өмнөх тал харлан хүнхийсээр өөдөөс аварга хар хүн босч ирэх мэт болон удалгүй унаж яваа тэмээний толгой ч бараг үзэгдэхгүй шахам боллоо.Хэн хэн маань үг дуугүй..зөвхөн тэмээдийн

хөлийн чимээ бүүвэйлэх мэт шөнийн талд гүнж хонгорхон аялгуу урланам.Оддын дунд яваа юм шиг ажин түжин.Би дэргэдээс хэн нэгэн сонсчихвий гэх шиг —Чи гэрээ олохуу гэхэд..охин –Тиймээ би олно –Би чамаас холдмооргүй л байна..хаа хүрсэн ч яахав. –Тэгээд яах юм хаа хүрэх гэж…тэр харанхуйд инээмсэглэж байгааг нь би хараагүй ч гэлээ зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.—Яахав..чиний л хүрэх газар хүрээд –Тэгээд хүрчихлээ гэж бодъё тэгээд.. –Тэгээдүү…хамт амьдарнаа.. —Тэгээд.. —Тэгээд хоёулаа хүүхдээ өсгөөд .. –За яршигаа гэсээр тас тас хөхөрснөө ..амаа даран –харанхуйд инээж болдоггүй юм –Яагаад болохгүй гэж –Чишшш болдоггүй…дараа учрыг хэлье гэв.Хөөрхөн охин дараа надтай уулзах нь гэж бодоход санаа сэтгэл

цэлмээд явчихлаа..би өөрөө ч мэдэлгүй оддын зүг инээмсэглэлээ.Одод миний баяр басгаланг хуваалцан нүд ирмэх найз нөхөд шиг анивалзан шилбэлзэнэ.Шөнийн анир гүмийг хайр найргүй эвдэн нохой хуцлаа.Унасан тэмээд урам орох мэт алхаа нэмэн урагшилна..Би охины гарыг харанхуйд тэмтрэн барьж атгалаа.Бид хоёр бурантагаа татан хэсэг зуур чимээгүй зогслоо.Түүний турьхан боловч хөрслөг гар халуу төөнөнө.Ийм сайхан шөнө ….яг л бяцхан зүрх атгачихсан мэтээ..Одоо би тэр зүрхийг тавьчихвал ахиад хэзээ ч атгахгүй юм шиг санагдахад улам чангаар атгалаа.Тэр гараа зөөлөн татан авлаа.Харанхуйд бидний өөдөөс хэн нэгэн тосон ирж байгаа нь сонсогдоно.Тэр хүн нохдоо зандран алхаж ирлээ.Магадгүй тэр охины аав байх..Түүнийг ирэхээс өмнө амжих гэсэн мэт үл таних охин

миний гарыг шүүрэн авлаа..хэн хэнд маань хоргодох ямар нэгэн зүйл бидний зүрх сэтгэлд аль хэдийнээ бий болсон байлаа.Би түүний зүг зүтгэн хацарт нь гараа хүргэлээ.. –Аав ирж явна..гэлээ –Тийм байнаа..хоёулаа ахиад уулзанаа тиймээ гэвэл…охин намайг налах мэт тонгойж ирснээ —Намайг Агиймаа гэдэг юмаа..гэв.Энэ үед түүний аав бидний дэргэд ирлээ–Өө миний охин яасан их оройтовоо..айгаагүй биз..гэснээ –Миний охин чинь хүнтэй ирээ юудаа хэнбэ чи гэсээр дуу шуу болов.Би хүрэн тайлагаа эргүүлэн –Агиймаа би явъядаа…баяртай гэхэд тэр–Хүүе чи гэрээ олох юмуу…төөрнө шүү гэх нь миний ардах харанхуйтай хамт газар унан үлдлээ. Одод намайг шоолох мэт анивалзан жигтэйхэн нам гүм оргино. Би яваад л байлаа.Бодол хүсэл минь харанхуйг цоолон одовч ..хөөе нөхөр минь гэр орон чинь энд ч алга,тэнд ч алга гэсэн айдас тэврэн зүрхэн дээр минь Агиймаагийн гоо

төгөлдөр дүртэй суудал булаалдан буучихаад байлаа.Хүрэн тайлаг минь ядарч туйлдахын туйл болж ташуур өгөөд ч нэмэргүй болжээ.Би амандаа –Алив сайн унаа минь яваад байгаарай.чи намайг хайртай минь уулзуулж учрууллаа шүү дээ…одоо хоёулаа харих хэрэгтэй ойлгож байна уу..ухаант адгуус шүү дээ чи минь…хэмээн шивнэнэ.Хөөрхий тэмээ минь тунч удсангүй.. —Эзэн минь одоо болъёоо миний чадал дууслаа,тамир тэнхээ ч барагдлаа үүнээс цааш би явж чадахгүй нь гэх шиг гэнэтхэн өвдөг сөгдөн хэвтээд өглөө. Хээр талд харанхуй шөнө одоо яанадаа гэж бодхоор ар нуруу хүйт даан жихүүдэс оргино.Таван алхмаас цааш холдож чадахгүй тэмээгээ тойрон эргэлдэж гарт тааралдсан тэсэг шавгийг зулгаан ирнэ.Хүрэн

тайлаг маань миний түүж өгснийг идчихээд цааш нь өөр идэх юм олоод ир гэх шиг урин зөөлөн хошуугаар намайг тэмтрэн идэх юм нэхэн хэвтэнэ.Хөөрхий дөө намар нүүдлээр анх ачаанд ороод юугаа ч мэдэхгүй үргэж туйлж бөөн юм болсон.Одоо гэтэл би унаж яваад хээр хөдөө эцээж орхилоо..уучлаарай тэмээ минь..чамайг ч зовоож байна даа.Би түүний бөөрийг налан суулаа. …..Намаржаанд буусан шөнө би нэг их айдастай хонож билээ.Говийн шар аалз гэрийн дээвэр дээгүүр пад пад гүйлдэн,цагаан тэмээлзгэнэ гэрийн хаяагаар буйлалдан сонсож дуулаа ч үгүй муу ёрын амьтад орчлонгоор дүүрэн мөлхөлдөн байх шиг санагдан нойр хулжиж шөнөжингөө хавьчиж билээ.Уг нь тэр өдөр ах эгч хоёр маань гэрээ барилгүй хоёр хоногтоо зэрлэг шарилж,зэгс хулсыг нь зулгаан буйраа хатааж,хагархай цоорхойг нь нөхөж сэлбэх байсан боловч би айж байна гэсээр байгаад гэрээ

барьцгааж билээ.Тэр шөнө хонио туун хээр хоносон Бадмаа,Улаанаа хоёроо бодоход би чинь гэртээ унтаж байгаа хүн…Миний хөдөөний хүн болж мал маллах ч дээ хол байна даа.Өөрийн гэсэн өнчин ишиг ч үгүй хүний царай харж,тогоо гагнаж яваа надад ямар ч ирээдүй байхгүй мэт санагдан…Зөө…зө..болохгүй бол хот л ордог байхдаа…би ч муу ээжийгээ л зовоодог цус..гэж бодсоор нэг л мэдхэд үүр хаяарсан байлаа.Өглөө нь миний бодлыг мэдсэн юм шиг ах –За миний дүү эр хүн чинь өөрийн гэсэн хөрөнгөтэй,унаатай унаштай байх хэрэгтэй..ах нь чамд мал зүсэлж өгнө..хоёр дүүгээ сургууль соёлд явахаас өмнө сайн заалгаад нүдлээд аваарай гэв.Би ч яахав –Ахаа надад мөнгө байгаа..би мал худалдаад авчихъя хэмээн нэрэлхүү зан гаргатал(хотоос гарахад муу ээж минь хэрэг болно шүү гээд улаан нүүрээ түлэн байж хэдэн цаас амьтан ах дүүгээс авч өгсөн юм) –Тэр

мөнгө яахав..хадгалж байгаад хэрэгтэй зүйлдээ зарна биз гэлээ.Удалгүй би хургатай хонь тав,ишигтэй ямаа тав,тугалтай үнээ нэг,унагатай гүү нэг,морьнэг,тэмээ гуравтай боллоо.Ах эгч хоёр маань ёстой өгье л гэж өглөө..би баярлалаа ахаа,баярлалаа эгчээ гээд л байлаа.Би малдаа нэр өгч хамаг амьтны элэг хөшөөх шахсан.Ихэр ишигтэй хар ямаагаа оройд хэвтдэг газрых нь багцааг гэрийхээ чиг баримжаагаар жишин хороолол гурав дөрөв,хоёр ишгийг нь модны хоёроо гэнэ.Хоёр чих,хоёр нүд,ам нь шар хонийг таван шар гэх жишээтэй. Хоёр дүү минь миний өгсөн нэрийг ихэд сонирхон хорхойсч байхад томчууд элгээ хөштөл инээлдэнэ.Даш-Ёндон ах –За миний дүү намайг өгч байгаа гэж битгий бодоорой.аавын чинь чамд үлдээсэн буян гэж мэдээрэй.гэлээ.Аав маань эдний дээр мал хар үлдээсэн гэж огт яриагүй..намайг тууштай мал хунараа дагнан

яваасай гэсэндээ л аавын минь нэрийг бариа байлгүй дээ..Аавыг маань тэнгэр болход Даш-Ёндон ах манайд очсон гэдэг.Тэр үед би гэртээ байгаагүй л дээ.Ээж тэгэхэд ахад аавын захиасыг дамжуулж-Тэр жил манайхыг хот ороход ..яагаав дээ сургуульд ордог нөгөө шар хүү..гэж байгаад л миний асуудлыг нэг мөр шийдсэн хэрэг. Түүнээс бараг жил гарангийн дараа ахаас захиа ирж-Нөгөө хүүгээ явуулаад орхио..яахав нэг жил мал маллаад үзэг ..өөрөө юу гэхнэв…залуу хүүхдийг нэг их хүчлээд хэрэггүй биз.Болно чадна гэвэл би дэргэдээ аваад зааж зураад,тусалж дэмжээд байж болно…гэсэн утгатай зүйл бичсэн байлаа.Тэгээд л яг одоо би энэ хээр талд харанхуй шөнө сууж байна даа.Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднээ…гэдэг.Ямартай ч

эхнийх нь иймэрхүү болж байх шиг…За за тэрчиг л яахав юун их юм бодчихов.Даарч байна шүү.Энэ шөнө ч миний бүхий л амьдралын хугацаанаас хавьгүй урт байгаад байх шигээ.Тохшоо аван дороо дэвслээ.Хүйтэн элс дороос хайрч,шөнийн хангал салхи хоолой хөндийн жаврыг исгэчин туусаар надад авчран наагаад байна уу даа.ти ти ти…ай яасан хүйтэн ..намайг дулаацуулах цор ганц зүйл зүрхэнд минь бий..Би хүйтэнд тэсгэл алдан тэмээнийхээ хүзүүн доогуур шургалаа.Ил задгай суухаас хавьгүй дээр байна.Гэхдээ би

унтаж болохгүй ..тэгэх юм бол өглөө Агиймаа хаа нэгтээгээс харчихаж мэднэ.Яаж ч байлаа гэсэн хайртай хүндээ дорой буурай харагдахгүй юм шүү.тэдний гэрээс л хол хоносон байгаасай.Тэртээ холд чоно улих нь миний зүрхэнд зүүгээр шивэх шиг зэврүүн.Нойр хүрэх нь дээ.унтаж л болохгүй үүр хаяармагц хурдхан шиг амьтан хүн харахаас өмнө зүгээ гаргаж аваад явах минь.Ах маань л миний араас их санаа зовж байгаадаа.Гэхдээ бараг миний явдлыг дурандаад харчихсан ч

боловуу..хэн хаана юу хийж яваа…тэр бүхэн ахын дурангаас мултарна гэж лав байхгүй.Гаднаасаа дааран бөмбөгнөтөл чичирч байгаад тэмээнийхээ зогдор доогуур шургасан биш голд хургасан жавар аажмаар гадагшилж байвч савхин гутал хөл хайрсан хэвээрээ..

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *