Home Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас төгсгөлийн “13-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас төгсгөлийн “13-Р ХЭСЭГ”

3 second read
0
0
2,439

Чөдөр зайран саваад унасан Энх охины тэргүүнд нь гараа хүргэж магнайд нь бурзайсан хөлсийг гараараа арчин, үснийх нь хялгаснаас жааханг авч шатаан хярвасыг нь хамарт нь үнэртүүлэн шилэн ар

хүзүү рүү нь зөөлөн үлээмэгц, усанд живсэн хүн хөвж гарч ирж буй мэт цээж дүүрэн амьсгаа авч гэнэт нүд нь нээгдэж өндийв. Бүгд юу болоод буйг ойлгож ядан мэл гайхаж, Энх охиныг үйл хийдэг шид

увидастайг ч хэнч мэдээгүй байсан ч Оюуныг босгосон гэдгийг сонсоод шагширч байлаа. Нутгийн лут зайран гэж Дулам авгайн гуйлтаар ирсэн Чөдөр зайран маань бага балчир наснаасаа хэцүү бэрх

зовлонг өөрийн биеэрээ туулсан болохоор хүний зовлон жаргалыг ойлгож тус дэмээ хүргэсээр нутаг хошуундаа барзгар нэрээр алдартай нэгэн болсон билээ. Нас өндөр гарсан барзгар зайран маань онгодоо

биедээ татаж харьцаж сурсан учир хуур манжигаар явган бөөлөө шогшуулан тоосруулж тойрч суусан энэ хэдийнхээ учир зангилааг нэгд нэгэнгүй хүүрнэхээр шийдэж хуураа татаж эхлэв. Амь нэгт ихэр

охидыг ацтай модонд улаан утасыг амилуулан холбож уяад, “Хүний утсан чинээ улаан амь тасардаггүй ганц л зүйл бол сэтгэлийн тэнхээ тэсвэр тэвчээр үүнийхээ хүчинд та хоёр минь амьд явж мэнд уулзажээ. Нэгэн биений хоёр тал, эхийн хүйг гогдож орооцолдсон заяа тавилан нэг, зүрх сэтгэл нь хамт, зөн мэдрэмж нь нэгнээ үгүйлдэг, холбоотой морь шиг хатирдаг юм даа хүүхдүүд минь мэнд сайн яваарай гэж мэсээр биш галаар тасдъя даа. Хоёр биеийг салгахгүй үлдээвэл хар цагааныг хувааж эдлэх гээд байдаг. Нэг нь нөгөө нэгнийхээ эрээн барааныг хааж зовлонг нь үүрч, эд эрхтэн энэ

амьдралаараа өөртөө хураагаад байдаг юмаа. Тиймдээ нэг чинь хэдий жаргалтай өссөн ч өвдөж зовж, нөгөө нь зовлонтой замаар ч өөрийнхөөрөө эрх дураараа дүүлж явсан байна. Одоо алзахгүй ээ та хоёр амь салгалаа амьд үлдлээ” гэв. -Энх охин “зайрантаан надад таниас асуух асуулт байна. Бид хоёрын овог ураг удам ямар хүмүүс байсан бэ? Надад үүнийг мэдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний үйлддэг зан үйлэнд минь цаашдаа маш чухал юмаа.” – Зайрантан “Охин минь хүн эцэг эхээ сонгож орчлонд мэндлэдэггүй юм. Алтан ургийн боржигон овгийг хотгойд ястай гэдгээ л мэдэж байхад болно

доо. Миний хоёр охинд төрүүлснээс дутуугүй эцэг эх чинь дэргэд чинь байна гомдоож болдоггүй юм. Төөрөлдсөн тавиланд яс цусны удамыг нь хөөж өгөхөд тэнгэр эрхшээхгүй байх. Алтан ураг гэдэг чинь Эм хүний ариун саванд эм тан найруулах ( ал-тан ), ураг нь умайгаа урж удам залгах агь мэндлэдэг ( ур-аг ). Ямар учраас Боржигон гэхээр хар цагааны жин хэмжүүрийн дөрвөн улиралын он цаг гэсэн утгатай. Морины зүсэм бор гэх нь цагаан өнгийн морь, хар бор гэх нь хар өнгө илтгэдэг, жин хэмжүүрийн туухай нь он дөрвөн цагийн улирал болон цагийг ( Бор-жи-гон ) гэж хэлнэ. Хотгойд ястангууд чинь хойд асгат

хайрханаас бууж ирсэн гоц гойд хүмүүс юм. Үүнээс цаашдаа үрс минь өөрсдөө өрнүүлэн бүтээж яв даа. Чөдөр зайран хуураа татаж сууснаа Дулам авгайд хандан үг, үйл хоёрыг хоршуулан урсгалаа. “Нүгэл буян хоёрын дундуур туучиж яваа чамайг Нүд минь андуурч хараагүй байлтай тэнгэр мэднэ чамайг. Үнэнээ өч үрийн заяа тавиланг төөрүүлсэндээ гэмшиж амьдарсан уу?” гэхэд – Дулам “Өршөөө тэнгэр минь. Миний түмэнтэй буруу залуу насны минь тэнэг үйлдэл байжээ. Хийсэн бүхнийг минь мулгуу миний хар толгой дээр буулгаж, ниргэж хайрла. Гэм зэмгүй үр хүүхдүүдэд минь хар сүүдэр бүү үзүүлээч, хайрлаж хамгаалж хайрла зайрантан минь” хэмээн толгой өндийлгүй

сөхөрт гуйлаа. Сүүдэр туссан өндөгөө шувуу голдогийн адил Сүүн цагаан сэтгэлийг нь гомдоовол эх нь бас гомддог гэлтэй. Үйлийн үр хурааж өчнөөн эхийн эхсийг төнхөж төөрүүлж явсан чиний үйлийн үрээр үр хүүхдүүд чинь үрийн зулай үнэрлэхгүй, нойтон сормууст үзэхгүй, сүүгээр энгэрээ норгож явах байтал шөнө болгон хөнжлөө нулимсаар норгож яваа юм байна даа. Залуу насны алдааг чинь засаж болох ч хураасан нүгэл нь ихтэй юм даа. Өтлөх насандаа өөрийгөө ойлгосон бол одоо зүхээд яахнав дээ. Хөөрхий тэр хүүхдүүдэд чинь буруу нь юу байхав хүний орчлонд ялгаагүй л амьдрах гэж ядаж яваа, ялгаж салгаад таниулж мэдүүллээ одоо алзахгүй ээ хүүхдүүд чинь.” – Дулам “Эээ гялайлаа танд. Үр хүүхдүүд минь бүтэн болвол миний

зовох энүүхэнд” гэхэд – “Гялайлах гэдэг үг чинь гялс төдий хугас мэт аливаа юманд талархалаа гэж бай. Үр минь одоо зүгээрэй бос” гэв. Төгөлдөрт хандан “Эцэг эх нутаг усаа орхиод явсан хүнийг үр хүүхдээр нь даллан дууддаг жамтай. Хүний нутаг зорьсон бол буцаж ирэх цаг нь нэгэнт болжээ чиний эх. Цэцэг навчнаас ургаагүй байлтай. Эцэг эхээ амьд сэрүүнд орхиод явсан бол ядаж ясаа тавихдаа энэ нутгийг зорин ирэх байлгүй дээ. Нүдээ ширгэтэл харсаар, үр хүүхдэдээ сайн сайхныг хүссээр өөд болсон. Тэр цагаан сэтгэл нь та нарын өдий хүртэл явах замыг зассан, сүүн цагаанаар гэрэлтүүлсээр байсан. Одоо энэ хөрстөд үгүй болсон учир нутаг усаа өөрсдөө аргадаж, заяа тавилангаа тэгшитгэ. Эцэг эхдээ чимээ хүргэхгүй, сураг ажиггүй

амьдын тамд олон жил явуулж. Одоо тэд байхгүй. Энэ их гэмшилээ цагаатгаж үр хүүхдүүдээ эх нутагтай нь ойр байлга гэж дамнуул. Эцэг эх нь мэнд мэлтийж байхад өнчин өрөөсөн юм шиг харь нутагт тэнүүчлэн амьдарсан. Үр хүүхдүүдээ бас төрлөө мэдэхгүй төөрч явуулах гээгүй юм бол нэгийг бод гэж дамнуул. Үг ихдэж үхэр холдох нь миний хүү төрөл чинь энэ хоёр үр юм шүү. Төрсөн дүү шигээ бодож явах хоёр ихэр та бүхэн үеэлүүд хүний төөрөг гэж ийм л байдаг энд ингээд учирлаа. Бадам авгайд хандан “Өөрийн үрээ танилгүй өрөөлийн үрийг хүн болгосон бодол чинь цайлган юм. Энэ бүхнийг одоо сонсоод тэвчээртэй сууж буй сэтгэл чинь цагаахан юм. Алдаа оноогүй амьдрал гэж юу байхав. Алдаж эндсэнээ мэдээгүй амин мэт

хайрлаж өсгөсөн охин чинь хоёр байжээ. Хүний өөрийн гэж ялгаж мэдэлгүй өдий хүрсэн бүгд чиний хүүхдүүд болох төөрөгтэй байж. Хүн болох ёсгүй эндсэн балчирынхаа сүнсийг амирлуулж, домнож үлдээдэг ёсон бий. Хүний нүднээс далд хөдсөнд ороож өлгийдөөд гэлдэрч яваа мориноос гээгээд цулбуураа унжуулж ирээрэй”гэв. Хүний төрж өссөн нутаг ус хүйн холбоотой байдаг учраас ямар ч өвчин зовлонг тэр л нутгийн уул ус, өвс ургамал, рашаан булаг нь эм тан болж илааршуулдаг. Унасан газар угаасан ус үнэртсан агаар бүхэндээ хүн эргэж шингэдэг жамтай. Хүний орчлонд хэдий наслах билээдээ амьдрал богинохон шүү. Зуу ч хол наслахгүй байж бие биетэйгээ ойрхон уулзан учирч, дэм тус болж, ах дүү төрөл садан нутаг усаа

хайрлан энэрч яваарай. Хүний амьдрал хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн харууслын сувдан нулимс дахин бүү асгаасай. Цайлган цагаан сэтгэлд нь хагацалын гунигт бүү шингээсэй, Зогдор санчиган хар үсэнд чинь зовлонгийн цагаан хяруу бүү буугаасай, Тарчигхан энэ биеийг чинь шаналангийн хар шуурга бүү нөмрөөсэй, Та хэд минь одоо алзахгүй хүүхдүүд минь. Өвгөн миний үг бишээ өндөр тэнгэрийн айлдвар юм шүү. Хорвоод хүн бүхэн тэгш дүүрэн бүтэн заяанд төрдөггүй юм. Тэнцүүлэн эдлэж, амсаж, туулж, туйлж дүүргэдэг хорвоо. Үйл дүүрчээ дүү нар минь гээд Чөдөр босов. Үг бүхнийг нь

гээлгүй сонссон хүн бүрээс ган хийх ганц ч үг гарсангүй. Бүх зүйл учиртайг дор бүрнээ тунгаан ёстой хэлэх үггүй таг чиг нам гүм сууцгаав. Амьдрал баялаг амьдрах сайхан хүний амьдралыг хаашаа яаж эргэхийг хэн ч таашгүй. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулан… Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…