Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “12-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “12-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
639

Мориныхоо жолоо цулбуураа ганц ч таталгүй салхи мэт давхсаар иртэл Оюу охины амьсгаа нь алсарч зүрхний цохилт нь бүдгэрч ухаан нь замхарч байхад Энх охин гарнаас нь атгаж аваад толгойгоо

цээжинд нь нааж тэврээд тэснэ шүү чи минь би ирлээ. Хоёр ертөнцийн зааг дээр чи очсон бол би чамайг явуулахгүй. Хэрэв явах ёстой бол тэр харанхуй ертөнц рүү хамтдаа явна. Шим ертөнц тийм

хатуу юм бол хэрэгтэй гэвэл намайг ав. Харах нүдний минь гэрэл гэгээ минь хань болох сүүдэр минь орчлонд хоёулахнаа үлдэж чадсан шиг тэсэж давна шүү. Махан биений минь нэг хэсэг минь цул болж би

ирлээ. Нүдээ нээгээч намайг дахиж бүү орхиоч. Зүгээр л ганцхан тэврэлт өөр илүү юу ч хүсэхгүй, ганцхан тэврэлт хэмээн чихэнд нь шивнэн тэвэрч хацар дагасан нулимс энгэр цээжийг нь норгож

байлаа. Ихэр хүмүүсийн төөрөг тавилан амь нэг учир заавал ярилцах ч шаардлага байдаггүй шууд л дотоод ертөнц сэтгэлийн мэдрэмжээрээ хоорондоо холбогдож чаддаг нь эгэл хүмүүсээс онцлогтой. – Оюу Нүдээ

аниад гараас минь чанга атгаач намайг дэргэдээсээ битгий явуулаарай. Үг бүрийг чинь би чагнаж мэдэрч байна .Үймэртэл битгий санаа алдаарай энд их хүйтэн байна. Бид хоёрыг амьдрал яасан бэрх замаар явуулсан бэ? Одоо чинийхээ нөмөрт хэсэг ч болов хоргодож жаахан ч гэсэн бүлээцэх гэсэн юм гараас минь битгий тавиарай гэх Оюуны бодлыг мэдэрсэн Энх хамаг биеийг нь дулаан хөнжлөөр нь ороогоод гарт нь өөрийнхөө эмээгээсээ авч үлдсэн ганц эрхээ атгуулаад, насан туршдаа хүсэж мөрөөдсөн битүүхэндээ хайдаг байсан хэн нэгнээ энэ бүхний эцэст олчихоод ингээд тавиад тууна гэж

байхгүй ээ. Боломж бүхэн миний гарт байхад би хэнээс тусламж гуйна гэж. Хаанаас юуг хүлээх гэж бодоод шууд гарч түүдэг асаан хуураа эрчлэн татлаа. Хатуу ширүүн омголон өссөн Энх охины нүдний харц биеийн хөдөлгөөн үйлдэл бүхэн нь ганц л зүйлд чиг төвлөрч шийдсэн ширүүн байлаа. Харанхуй орны хар зүгийн эзэд минь Харцага шувуу шиг бууж ир… Цээлийн усыг цалигтал Цэгээн чулууг бутартал Гай барцадыг нь холдуулж хайрла. Газар лусын хорлолыг номхтгож өг. Ад зэтгэрийг нь арилгаж, сүр сүлдийг нь дуудаж өг хэмээгээд. Шүдээ зуун нулимсаа арчаад тэнгэр газрыг савслагаар хуурын чимээг хөглөн

өвсний үзүүрийг найгаж чичирхийлтэл будант манан үүлийг цэлийж хөвөлзтөл араатан жигүүртний сонорт хүрч үргэж дүрэвтэл өөрийн оюун бодлоо алсран замхарах үүл мэт өндөрт хөврүүлэн өөрийнхөө хүч энергийг гэрлийн хурд аянга цахилгаан мэт эрчлэн амьтай бүхнийг асарлан уухайлж амьд бүхнийг энэрлэн хурайлж, зовлон нэгтийг даатган залбирч, заяа нь харьж сүнс нь төөрсөн бүхнийг цуглуулан шогшруулж, харлах ёрыг тонилгон зүхэж, хагацах сэтгэлийг наашлуулан даллан татан мэгшиж, түүдэг галыг дүрэлзүүлэн түнэр харанхуйг гэрэлтүүлэн утаа майг савсуулан уугиулж, Оюу охины биед шившин тарнидаж домнож төөрсөн

сүнсийг нь торгоон дуудаж чадлаа. Энэ чиний минь сүүлчийн хоргодох газар чинь чинийхээ сэтгэлийн гүнд би аниргүй үхэж байна. Зовлонгийн тэвчээр минь шавхагдаж тэнхээгүй цуцахын цагт дахин амьдрах итгэл өгөх гэж чи надтай учирсан юм шүү. Ер бусын гунигтай амьдралд минь бурхан чамайг надруу илгээсэн үү? Омог бардам занг минь зөөллөж орчлонгийн төгсгөл иртэл гараас минь чанга атгаж

байгаарай. Энэ л амьдарлын юмс бүхэн утга учиртайг хоромхон зуур хуурдаж хүний ертөнцөөс тасарч нисэн өнгөрөхдөө хорвоогийн бүхий л үнэнг хатуугаар уйлан хайлан өчлөө. Өнөөдөр чи минь амьд мэнд үлдвэл. Өчигдрийн чинь амьдрал чамд минь зүүд байх болно. Угтах маргаашийн нарыг хоёулаа учрал дүүрэн жаргалтай угтана хэмээн хэлээд хуурын хэл хугарч амны завжнаас нь цус гараад савж унав. Энэ

мөчид Оюу охины хамаг бие нь тавирч хөлс нь цутган нүдээ нээв. Төд удалгүй араас нь нөгөө хэд нь нутгийн мундаг хүн гэх Чөдөр зайрангийн хамт хоёр охин дээр яаран сандран ирлээ. ( үргэлжлэл бий..

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *