Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “11-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “11-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
1
638

Энх охин Төгөлдөр ахтайгаа хамт нутаг явахаар болж өөрийн төрж өссөн газраас зарим ойлгомжгүй зүйлийн талаар олж мэдэх олон асуултууд байлаа. Өмнө нь ганцаараа очоод сураг гаргаж чадаагүй

буцсан. Гэр бараа үлдээсэн айлыг сураглах хамаатан садан эх эцгийн сураг мэдэх хүмүүсийн талаар гээд олон асуултын хариуг олж авахаар хөдөллөө. Энэ мөчид Оюу охин ээж аавынхаа хамтаар төрсөн нутгаа

зорьж хүйн холбоотой нутаг усныхаа рашаан сувилалыг зорьж таарав. Төрсөнөөс хойш ганц л удаа нутагтаа ирж үзсэн Оюу охинд нутгийн агаар салхи уул ус байгалийн үзэмж нь нэг л дотно сайхан

санагдаж байлаа. Өвгөн зайрангийн хэлсэнээр нутгийн ус агаар дэм тус эм болно доо гэсний дагуу хөдөө талдаа ирээд хэд хонов. Оюу охины бие гэнэт сулраад хямраад нэг л өөдлөхгүй хэвтээд хамаг эрч

хүчийг нь дотроос нь шимж сороод байгаа мэт үе үе байнга ингэж муудаад үүний учрыг ойлгохгүй өдий болтол эцэг эх нь үргэлж хажууд нь манаатай явсаар эцэг эх нь сөхөрч ядарсаар энэ олон

жилийг тэсч тэвчиж өдий хүрсэн билээ. Нутагтаа нэг ирсэнийх Бадам авгай охин нөхөр хоёроо үлдээгээд хальт сумын төв орж Дулам найзтайгаа уулзангаа бас ойр зуурын хөөцөлдөх амжуулах ажил байна гээд төврүү хөдлөв. Төвд ирсэн Бадам найзаас нь өөр танил ховор учир шууд Дулам найзынхаа гэрийн гадаа иртэл . Бадамыг харсан Дуламын зүрх дэлсэж мод шиг хөдөлгөөнгүй хөшиж орхив. Найз минь сайн уу? гээд инээд алдаад өмнөөс нь алхсан Бадамыг хараад жаахан тайвширч тосч аваад гэртээ оруулан залуугийн найзууд хуучиж хөөрөлдөв. Төд удалгүй бүх зүйлийг ойлгосон Дулам

найзынхаа охинд туслаж чадах нутгийнхаа настан мундаг зайрантай уулзуулхаар дагуулаад гэрээсээ гараад тэр хоёр хамт алхлаа. Энх охин Төгөлдөр ахтайгаа сумын төвд ирээд гэр барааг нь олон жилийн өмнө захиж үлдээсэн айлыг сураглаж яваад тэр дөрөв сумын төвийн гудамжинд хоёр талаасаа халз тултал Бадамын царайнд охин нь харагдаж Энх охинтой энд таархын чинээ төсөөлөөч үгүй явж. Дуламыгаа нударч миний охин нөгөө юу… гэсээр ээрч гацаад нөгөөх нь байна гэхэд Дулам шууд ойлгон мэл гайхан ёстой даралт нь ихсэх шиг болж, харвахад ганц хуруу дутуу яачихсан өдөр бэ? өнөөдөр чинь

яасан хүнд өдөр вэ? Юу л болоод байна даа гэж өөрөөсөө асуун бүлх залгисан мэт гэм хийсэн хүн шиг зогсов. Энх охин ч өмнө нь уулзсан болохоор ээжийн маань найз гэж ярьж байсныг нь гэнэт санаж танив. Бадам охиныг гараас нь бариад миний дүү энд юу хийж яваан хэзээ ирэв. Бие нь гайгүй юу хэмээхэд . Ахтайгаа нутагтаа өчигдөр ирсэн уулзах хүн амжуулах ажил байна хэмээн хэвлүүхэд хариултал. Бадам одоо л бүхнийг хэлэх ёстой цаг нь юм шиг бодож яг яаж хаанаас нь эхлэхээ нэг л сайн мэдэхгүй цухалдаж байтал. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Дулам юу хэлэх гээд буйг нь нүднээс нь шууд

гадарлаж. Өөө юу л даа эгч нь нөгөө олооон жилийн өмнө гэсээр…………………………… Бүх болсон байдлыг нэгт нэгэнгүй үнэнээр нь хэлмэгц хажууд нь сонсож зогссон Төгөлдөрийн толгойд бүдэг бадаг санагдаж тухайн үед эмчийн яриаг хаалганы завсараар сонсож байснаа тодоос тод санаж эхлэв. Дулам авгай Энх охины өмнө сөхөрч эгчийгөө өршөө миний буруу эгч нь чиний өмнө түмэн буруутай. Чиний хувь тавиланг төөрүүлсэн тэнэг толгой би байна. Эхийг чинь төрүүлж чамайг амлуулж авсан боосон ээж чинь би байнаа. Ээжийгээ уучил хэмээн олон жил сэтгэлдээ тээж явсан бул хар чулуугаа энд л чөлөөлж өөрийгөө амраах юм байж хэмээн гэмшин охиныг тэвэрч

Бадамыг зулгаан нударч уйлав. Нүдэндээ нулимстай Бадам Төгөлдөр хоёр нарийн учрыг одоо л ойлгож дор дороо тунгаан бодолд автан зогслоо. Гэмгүй хөөрхөн үрсийн ард алдаатай оноотой бүтэн гэр бүл амьдрал байсныг нь эгч нь тухайн үедээ ерөөсөө бодсонгүй тэнэг толгой би гэсээр өөрийгөө зүхэж уучлал гуйн уйлж байлаа. – Энх охин хагас хугас ойлгон өөрийгөө ихэр гэж анх сонсоод дотор нь дүрэлзэж Төгөлдөр ахруугаа харахад – Төгөлдөр тиймээ миний дүү үнэн ах нь өмнө нь наад яриаг чинь хальт сонссон чамайг ганцаараа байна гэж бодоод эндээс авч явсан миний дүү чинь хоёулаа байна ихэр чинь

амьд байж. Та тэр эмч мөн байна гэхэд – Дулам тиймээ эгч нь байна чи охиныг авч явсан залуу мөн байна гэсээр дуу нь чангараад дахиад уйлаад эхлэв. – Энх ихэрээ яг одоо хаана байгааг асуутал – Бадам авгай холгүй сувилалд аавтайгаа хамт бие нь тааруу байгаа. Эгч нь төвөөс хэрэгтэй зүйлс аваад буцах гэж байлаа гэхэд . – Энх нэрийг нь асуутал …ОЮУ гээд… Мэлмийд нь өөрийнх дүр төрх шууд бууж хамаг биеэ хураагаад зүрхний цохилт нь бүдгэрч амьсгал нь алсарч буй мэдрэмж

тархинд нь шууд бууж. Та нар араас очоорой би түрүүлээд морьдлоо гээд ихрийнхээ зүг жолоо эргүүлээд ухасхийн давхилаа. Бие нь муу байгааг зөнгөөрөө мэдсэн Энх охинд очих газар тэртээ хол юм шиг морины давхиа алхаа мэт хамаг бие сэтгэл нь тогтож ядан тэсдэг юм шүү чи минь . Намайг заавал хүлээнэ шүү удахгүй би очно хэмээн дотроо бодон ташуурдаж байлаа. Намайг байгаа энэ даяан дэлхийд хэзээ ч чи минь дахиж өвдөхгүй ганцаардахгүй. Нэгэн биений хоёр

тал нэг гарын ар өвөр шиг зүрх сэтгэл минь цул болсоноор чамайгаа би дахиж орхихгүй үүрд хайрлах болно гэсээр сум мэт ихэрлүүгээ яаран давхив. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *