
Нэгэнт л хувь заяаны төөрөгдөл нь ингэж оноосон болохоор Бадам нөхрийн хамт охиноо аваад унаж тусаад өвдөөд өөдлөхгүй байгаа учир шалтгааныг асуухаар настан зайрантанг зорьсон билээ. Чухам
очоод онгод нь буугаад юуны талаар ярьж хөөрхийг огт тооцоолон бодсонгүй мэдэхгүй болохоор шууд л бөөндөө өвгөн зайрангийн онгодтой нь амар мэндийг нь асуугаад золгожээ. Анх удаа ийм
зүйлтэй таарч буй гурав нилээн эмээлттэй зай барин дүлэнгүй ажиглаад сууж байлаа. Бадам охиныхоо учир шалтгааныг хагас хугас хэлээд мөлхсөөр дөхлөө. Бүгд амьсгаа даран чимээгүй болтол. -Онгод
айлдав … Зовлон гээч нь ямар ч хүний хүсээгүй амьдрал. Зол жаргал аль нь ч байж чадвал ханасан дүүрсэн сэтгэл юм даа. Амьдрал өөрөө хатуудаа хатуу там ч болдог. Хайрлаж ойлгож зөөлөн явбал бас
диваажин ч болгож болдог. Алийг нь амсаж хаана нь байхыг хүн та өөрөө сонгодоггүй хүсэл зорилгоор ч шийддэггүй юм. Гагцхүү хувь тавилан зураг төөрөг л шийддэг юм даа. Хүн ер нь хүн байхын хувьд

яах гэж энэ ертөнцөд ирдэг бэ? Идэх гэж үү? Амьдрах гэж үү? Удам угсаагаа үлдээх гэж, ураг хэлхээгээ залгуулах гэж , хорвоо ертөнцийг хөглөх гэж , хайраар бүхнийг уяраах гэж, халамжаар бүхнийг тэтгэх гэж, хийсэн үйлээ мөнхлөх гэж, энэ биеэ дуурсгах гэж, эгэлгүй хос вансэмбэрүү цэцэг шиг хосоороо хорвоо ертөнцийг хамтдаа туулах гэж утга учиртай төрж мөхдөг жамтай юм шүү дээ. Унасан газар угаасан ус нь нэхэж, Ураг хэлхээ эхийн сэтгэлдээ хорогдож, ижилдэн өсөх ихрийн өрөөсөн нь чангааж энэ чиний үр бишээ… гэж хэлмэгц нөхрийн нүд нь томорч итгэж ядан Бадамыг нудархад охины зүрх түг түг хийн бие нь салганан дотор нь харанхуйлж газар ширтэн чихээ
бөглөн хоолой нь зангирч суухад бүх байдлыг өмнө нь мэдсэн Бадам юу ч хэлж чадалгүй бантан ингэж шууд хэлхийн чинээ огт бодоогүй. Бадамын сэтгэл түгшиж үймэрч яах ч учраа олохгүй мунгинаж суулаа. -Онгод нь Бадам авгайд хэлэхдээ Амьд сэрсэндээ чи баярла. Амьсгалж яваадаа таларах…Хоёр яс салгахдаа амийг чинь авч үлдэж чадсан тэр хүмүүсдээ гялааж яв. Амьдрал богинохон хэрнээ утга учиртай. Үлдэх ёстой болоод тэр өдөр мэнд үлдсэн юм шүү чи. Тиймээс байгаа бүхэндээ талархаж амьдар таалж ирсэн үрийнхээ амийг нь салгуул тааралдаж учрах ёстой хоёрыг нийлүүл. Өвдөж
зовоод өөдлөхгүй буй шалтгаан нь ердөө энэ амь нэгт хүйн холбоотой үрс нэгнээ дагаж өгсөж урууддаг хойно. Эрчим энерги нь сүнсээрээ холбоотой учир амь нэгтэй нэг хүн шиг цул байдаг юмаа. Хатуу замыг хар багаасаа туулж яваа тэр богино жолоот үр хаана байна. Харийн хүч шидийг хатуу хийдэг нэгэн байна. Хамаг дүрээ хааж нуугаад хамаагүй халдаж эндээс үйлдэж дийлэмгүй нь харин яаж үйлдэхээ тэр охин өөрөө мэднэ. Харин энэ охин чинь хамаг барцадыг нь өөрийн биеэрээ хааж үүрч яваа нөгөө тал нь бололттой. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэнийг мэдэж түгших л байсан тэр бяцхан хоёр зүрхийг ойлгохыг хичээгээрэй. Хун хүн хоёр хосоороо амьдрах гэж төрдөгийн
адил ихэр үрийг салгаж холдуулаад сайн явдаггүй юм шүү үрс минь. Алаг үзэж хатуу сэтгэл гаргах аваас алга дэлгэж эргүүлэх хормын төдий амьсгаа авах агшин зуур хорвоо тоосоо ганц л гөвхөд хөрсөн доор чиний дүр уусах мэт замхрана шүү. Амьдрал баян аваа өгөөтэй , өгч чадсан шиг буцаагаад авч бас чадах байх. Зовлон жаргал ээлжлэн эргэдэг энэ хорвоод бадамлах тэр сэтгэлийн галыг нь бүү бөхөөж гомдоогоорой. Зиа тэгээд үрс минь ухаанд тань сур эрчлэж өглөө, удамд чинь зам жим гаргаж хайрлалаа, бодолд чинь нэгийг санууллаа яаж хатирхаа өөрсдөө мэдтүгэй… Хүний орчлонд хүн болж чадаагүй өөрийнхөө үрийн сүнсийг нь амирлуулж тэр нутгийнхаа
газар шороонд очиж дом хийгээрэй гэж дом зааж өгөөд онгод нь мордов. Зайран хуяг хөдрөгөө тайлаад амьсгаа даран суутал Бадамын нөхөр итгэж ядан лавшруулан дахин асуухаар дөхөхөд Бадам охиноо аваад гарч, миний охин гадаа байж бай гээд буцаж ороод нилээн хугацаа болоод гарч иртэл. Оюу охин байсан байрандаа байсангүй хавь ойр хайж хашиграад олсонгүй. Зайрантан гарч ирээд санаа бүү зовоо бодох зүйл байгаа байлгүй түрүүлээд харьж бай. Оройдоо мөд харих биз гэсээр гэртээ оров. Бүх л ярьсан хэлсэнд нь итгэсэн хоёр эргэн харан харан машиндаа суугаад гэрийн зүг явлаа. Хорин жилийн дараа ийм үг сонссон Оюу охины сэтгэл ямар байх нь ойлгомжтой.
Ээж аавдаа эрхлэн өссөн өнгөрсөн бүх амьдралаа Оюу охин бодохдоо Би ухаалаг зөв л хандах хэрэгтэй эцэг эхийн минь нэр гарах учраас Зөөлөн хандахгүй бол ижийн минь сэтгэл эмтрэх учраас Миний нэр сэвтэх учиргүй үр минь үлдэх хорвоо учраас Нэг л хүнийг өнөөдрөөс эхлэн үнэнчээр хайрлах ёстойгоо ойлголоо хосоороо амьдрах хорвоо учраас ихэр минь хаана байна. Би түүнийг нэн даруй олох ёстой гэж бодсоор гэрийн зүг алхав. Энх охины зүүдэнд учир билүүлэг холбоос гогдоод өөрийгөө толинд харж буй мэт дүр төрх өөрөөс нь ямар нэгэн

тусламж гуйгаад буй мэт өсөж төрсөн нутгаас нь хэн нэгэн даллаад байх шиг. Өөрийгөө өөд болсон мэт тэнгэрт дүүлж буйгаар харсан охины хамаг бие нь халуу шатаж хөлс нь чийхарч өндрөөс унаж цочиж сэртэл орноосоо холбирч унаснаар мэнд байгаагаа мэдэрч тайвширав. ( үргэлжлэл бий…)