Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “9-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “9-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
0
625

Нөхцөл байдлыг зөнгөөрөө ойлгосон Оюуны ээж Бадам бодохдоо ооны эвэр шиг ижилдэн явах хоёрт орчлон ямар хатуу хандана бэ? Тэнцэж тогтсон ихэр унагыг урсгал усанд сөргүүлэн тавьж тэмцэлдэж

үлдсэнийг нь авдагийн адил хүн болоод нэгэнт ирсэн юм хойно. Ангир уургаа шимүүлж өсгөсөн болохоор хүний өөрийн ялгаа юу байхав. Хоёулаа л миний охин байж хэмээн дотроо бодож, үхтэл үр

харам, өөрийнхөө үрийг амлуулж чадаагүй ч өөрийн мэт бодож өдий хүргэсэн охиноо би голоогүй ээ. Андуурч төөрөлдсөн ч миний л үр болж үлдсэн юм хойно. Үрийнхээ заяаг ээж нь гомдоохгүй ээ. Бүгдээрээ

л миний хүүхдүүд болох хувьтай байж хэмээн ганцаараа ихэр татан уйлж суулаа. Адармаатай амьдралын төөрөгдөлийг нөхөртөө яаж хэлэх учраа сайн олохгүй хэлэхээсээ эмээн яаж хүлээж авах бол гэж

бодсоор… Дулам найзаасаа ч дахин асууж гомдоохыг хүссэнгүй үгээ залгихаар шийдлээ. Харин Энх охиныг яах бэ? гэсэн бодол байнга толгойд нь эргэлдээстэй. Өвчтэй байхад нь ингээд орхиж болохгүй

заавал туслах ёстойгоо маш сайн ойлгож байлаа. Ялгагдахын аргагүй андуурмаар адилхан хоёр охинтой болсондоо нэг л итгэж ядан Энх охинтой яаж ойртож ярилцахаа сайн мэдэхгүй цухалдаад байв. Энх охин дээр ирээд аятай байдлаар зөвөөр ойлгуулахын тулд эгч нь ээжийн чинь найз нь байна чамайг эгч нь хайж байсан ашгүй оллоо гэсээр учирлав. Бадам охинд гол зүйлийн талаар ер дурдсангүй үгээ зөөж ядан тойруулж хэсэг ярьснаар яриагаа дуусгав. Энх охин ямарч үг дуугарсангүй сонссоод л хэвтээд байв. -Эгчдээ хэрэгтэй зүйл байвал санаа зоволтгүй хэлээрэй. Эгч нь бүх төлбөр тооцоог нь хийсэн байгаа шүү. Энэ надтай холбоо барих утас гээд зурвас үлдээгээд гараад явав.

Энэ олон жилийн дараа гэнэт хаанаас юун хүн намайг олоод таниад ээжийн чинь танил гээд яриад эхлэв хэмээн гайхан дотроо бодсоор үлдлээ.Хэд хоног хэвтсэн охины бие нь арай дээрдэж, эмнэлэгээс гарлаа. Намрын налгар өдрийн сэвэлзүүр салхинд хэсэг юм бодон алхахдаа өөрийнхөө тухай бодож, таамаглал эргэцүүлэлээ дүгнэж өөрийгөө дахин хурцлалаа. Би ер нь жаргал үзсэн билүү? задарч туйлж явсан удаа ховор байх. Энэ биедээ даамгүй их зовлон амсаад сөхөрч сөгдөлгүй өдий хүрч. Хэн нэгэнд гомдох эрхгүй хатуу хэрсүү өсөж. Сэтгэлээр гундаж гандсан ч өнгөө хэзээ ч алдаагүй чанга явсан.

Халаас хэдий хоосон гуйлгачин явсан ч хүн чанараа хэзээ ч гээгээгүй хүнлэг шударга явсан. Харалган хөгийн нөхдийг хэдий үзэн ядавч эргээд уулзах уучлалт гуйх боломжийг нь заавал үлдээдэг байсан. Нэвт сүлбэдэг хатуу үнэн үгтэй ч хүнийг аргадах зөөлөн сэтгэлтэй нэгэн. Нэр минь үлдэх төгсгөл үгүй хорвоод хэн гэдгээ тамгалах ёстой юм шиг. Өнгөрсөн бүхнээ өөрөөсөө асууж би хэн бэ? гэсээр дахин дахин бодсоор алхлаа. Намайг гэсэн бүхэн намайг зовж шаналах үед хажууд минь байгаагүй байж одоо надад юу хэрэгтэй гэж… Хэн нэгэн намайг хайрла, Эсвэл бүгд намайг үзэн яд! Намайг хайрласан хэн

бүхний үргэлж зүрхэнд би байх болно. Намайг үзэн ядсан бүхний тархинд үргэлж БИ байх болно хэмээн бодсоор цааш алхан гэнэт ухаан орж гарч байх үед залгасан Төгөлдөр ахыгаа санан уулзахаар зорьлоо. Учир байдал нэгэнт ийм болсон хойно Оюу охины ээж Бадам сэтгэл санаа нь ч тавгүй олон зүйлд санаа зовж охиныхоо олон жил дээрдэхгүй өвдөж буй шалтгаан энэ бүхний учир ухааны зангилааг асуухаар настай зайранг зорьлоо. Энх охин Төгөлдөр ахтайгаа холбогдож уулзахаар цаг товлон сэтгэл нь догдлон төрсөн ах аавтайгаа уулзах гэж байгаа аятай маш их хөөрч байлаа. Холоос алхах бараа нь мөн бололттой гэмээр намба тогтсон ах ирэхийг харсан Энх

охины нүдэнд нулимс хурган хүлээн зогслоо. Төгөлдөр дөхөж ирээд яасан том болоов миний дүү алив гээд тэвэрч авч үнсэхэд ахаа гэж хоолой нь сааралтай тас тэвэрч уйлав. Өдий олон жил таныг хүлээхдээ хэзээ таньтай таарах бол гэж өдөр болгон боддог байсан шүү. Ашгүй таньтайгаа таарлаа. Надад таниас минь өөр хэнч байгаагүй гэхдээ дүү нь сайн байгаа гэсээр нулимсаа барьж ядаж байлаа. Бэтгэрсэн сэтгэлээ тайтгаруулах гэж таныг зүүднээсээ хааяа нэхдэг би…гэхэд -Төгөлдөр: Ахыгаа уучлаарай хэмээн гунигтай,

нүднээс нь нулимс урсаж байна. Юу ч ярихгүй, чив чимээгүй толгойг нь үнэрлэн, охин мөрийг нь дэрлэн хэсэг зогсов. Охины санасан сэтгэл нь дэвтэж, өнчин ганц надад таниас өөр хэнч байхгүй ээ. Одоо миний гуниг бүхэн ард хоцорч, зүгээр л сайхан амьдрахсан хэмээн ахдаа хэллээ. Энэ цаг мөчийг ямар их хүлээв дээ. Хорин нас хүрэхийг, хурдан том хүн болохыг, биеэ даахыг, бусдаас хараат бус байхыг, миний хайрлаж хүндлэдэг хэн нэгэн надад хэзээ нэгэн цагт ирэхийг хуруу

даран тоолон миний амьдралын хором мөч бүхэн хүлээлт байж, тэр хүлээлт маань миний амьдралыг хөдөлгөх нууц хөшүүрэг болж байх шиг байна… Ахдаа өнгөрсөн туулсан амьдралаа ярьж инээж хөөрч их л жаргалтай байлаа. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *