Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “8-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “8-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
1
642

Хамаг тэнхээ нь барагдсан охины нүд нь харанхуйлаад хамаг биеийн хар хөлс нь гоожоод өөрийн ухаангүй гүнд живж жингүйдэж буй мэт болоод саваад унав. Ойр хавьд нь хэнч байхгүй ам нь хатаж нүд нь

бүрэлзэн хялмаа нээлттэй өөрийн биеэ удирдаж чадахгүй хоёр ертөнцийн зааг дээр тэмцэлдэж байх нь хийсэн бүхэн нь буцаад хар толгой дээр буудаг гэдгийг яс махаар нь ёстой нэг мэдрүүлж байх шиг.

Энэ мөчид утас нь дуугарч гараа сунгаад ч хүрч чадахгүй хамаг бие нь салгалаад дагжин чичирч аажим аажимаар үхэж буй мэт мэдрэмжийг авч шүдээ зуун хэн нэгний тусламж заавал хэрэгтэйг бодон мөлхсөөр

утсаа аван сонстол эрэгтэй хүн … -Байна уу? Хэн бэ? Энэ утаснаас намайг асуусан байсан… байна уу? гэсээр – Энх охин дуугарч ч чадахгүй нүднээс нь нулимс урсан Төгөлдөр ахыгаа таньсан ч ярих

тэнхэл байхгүй дотроо ахаа би байнаа …гэсээр эрүү нь зуулттай шүд нь хавирсаар хамаг шөрмөс нь чангарч гүрээний судас нь хөвчирч хоолойгоо шахаж байгаад ахаа гэж царигсан дуугаар ганц чанга

орилоод ухаан алдав. – Байна уу? Чи хэн бэ? гэсээр хэд хэдэн удаа асуусан боловч хариу өгч чадахгүй утас нь салав. Ухаан нь орж гарч байсан охин Төгөлдөр ах нь гэдгийг мэдэрсэн боловч ярьж хэлж чадалгүй дахин аниргүйн орчинд очсон байлаа. Урдах хойдох бүхий л амьдрал нь эгэл амьдралаас тэс өөр ертөнцөөр аялаад амьсгаа нь боогдон тамын ёроолд гээгдсэн ч юм шиг. Зэрэгцээ орших амьдрал өчүүхэн юм шиг зэрэглээтэн харагдаж хэн нэгэн цаанаас нь хүн араатнуудын дунд зовж явна уу? Хүний орчлонгоос уйдсан бол хүрээд

ирээ хүү минь гэсэн сөөнгө хоолой чихэнд нь шивнэх шиг. Яг л энэ мөчид тэмцэлдэхгүй бол өөрийгөө тавьж туух гэж байгаа юм шиг болж гэнэт ухаан орж хамаг биеэ сэгсэрч арай хийж өндийн суув. Тэнгэр хол газар хатуу энэ үед дэргэд нь туслаж дэмнэх хүнгүй. Нөгөө өөрийнх нь тусыг хүртэж явсан хүмүүсээс хэн нь ч дэргэд нь байсангүй. Хүний ядарсан нь хүнд тустай гэхчээр зовох үед нь дэм тус болж байдаг ядарсан нэг халтуурт явдаг хөгшин ах нь толгойд нь орж дуудахад удалгүй ирж охиныг эмнэлэг хүргэхээр аваад явлаа. Өөрийгөө хянаж чадахгүй охины бие нь яг юу нь өвдөөд буй нь

ойлгогдохгүй ахыг жаал сандаргаж эмнэлэгийн үүднээс хэвтүүлдэг тэргэнд түрээд оруулав.Энэ үед эмнэлэгийн кордорт охиноо түргэн дуудаж авчирсан ээж Энх охиныг хараад мэл гайхан дуу нь цаашаа орон зогсов. Жижүүр эмч гайхан та хэд хамт яваа юу? гэж асуухад хүүхдээ авчирсан ээж үгүй ээ… гэхээс өөр юу ч хэлэлгүй юу болоод буйг ч ухаж ойлгож, ядан гайхширч хартал усны дусал мэт адилхан хоёр охиныг эмч нар хоёр тийш нь салгаад аваад орлоо. Гайхширсан ээж тухайн үед охиндоо санаа зовоод тэрхэн мөчид харсан зүйлээ түр мартагнав. Энх охинтой ижилхэн Оюу охины ээж хэсэг амьсгаа авч тайвшираад хүлээн авахын эмчээс сураглаж лавлатал өөрийнх нь охинтой нас чацуу болохыг мэдээд Энх охины хэвтэж буй тасгийн

үүдэнд очин хаалгаар нь шагайн хэсэг харж ажиглан зогсоод энэ охин хэн болохыг нь ямар оноштой, биеийн байдал ямар байгаа эсэхийг эмч нараас нь сураглахаар буцав. Хүргэж ирсэн хүнээс нь өөр ар гэрээс нь ганц ч хүн ирээгүй мөн онош нь охиныхтой нь адил тодорхойгүй байгаа нь ээжид нь бүүр их сонин санагдаж байв. Үүнд нэг л учир шалтгаан байна гэж бодсон ээж охиноо хөдөө төрүүлхэд эх барьж авч байсан найз Дулам руугаа утасдаж хэдэн зүйлийг тодруулахыг хүслээ. – Тэтгэвэртээ суусан Дулам найзтайгаа мэнд мэдэлцээд охиноо төрүүлж байх үед зэрэг амаржсан эхээс хоёр ихэр хүүхэд төрж байсныг лавлаж эхлэв. – Хориод жилийн өмнөх явдлыг сурагласанд

Дулам ихэд гайхан юу болсон талаар асуутал. Тэр үед надтай хамт амаржиж байсан тэр эмэгтэй одоо хаана байдгийг сураглан асуутал. Дулам: тэр эмэгтэй төрсөнөөсөө хойш нээх удалгүй гэр бүлийн хамт осолд орж өөд болцгоосон. Үлдсэн ганц охин нь эмээтэйгээ хоцорсон доо. – Тэр охин нь одоо хаана байдаг бэ? гэтэл… – Охин хөгшинтэйгээ үлдээд эмгэн нь арваад жилийн өмнө өөд болоод охин хотруу яваад сураг тасарсандаа. -Чи яагаад гэнэт энэ талаар асуугаад байна вэ? гэхэд – Би охинтойгоо усны дусал мэт адилхан нас чацуу охиныг эмнэлэг

дээр олж харлаа. Тэр охинд ямар ч ар гэр гэх зүйл байхгүй болохыг нь мэдээд чамаас лавлаж асууж байна гээд эргээд ярина гээд утсаа тасдав. Энэ бүхнийг сонссон Дулам гуай хорь гаруй жилийн өмнөх явдлыг гэнэт санаж, сандарч эхлэв. Тухайн үед найзыхаа үрийг эндсэнийг нь хэлэлгүй хоёр эхэд эх үрийн хагацал үзүүлэхийг хүсээгүй тэрээр найзыгаа бодож ихэр охидыг салган найздаа өгсөнөөр ихэр охидын цаашдын хувь тавиланг яаж өөрчилснийгөө тухайн үедээ өөрөө ч

сайн ойлгоогүй байжээ. Хүний хувь тавилан заяа төөргийг өөрчлсөн алдаандаа гэмшсэн тэрээр үнэнийг хэлэхээс халган эмээж эхлэв. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *