Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “7-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “7-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
619

Нутгаасаа гараад олон жил болсон Энх охин сумын төв орж ах дүү хамаатан садан таньдаг хүн амьтан байдаг юм болов уу? хэмээн ганцаараа үлдсэнээ мэддэг ч сэтгэл нь нэг л хорогдонгуй асууж

сураглахаар төв сууринд ирлээ. Тухайн үед жижигхээн сумын төв байсан байршил нь өөрчлөгдөж томроод аймаг шиг болсоныг хараад хаанаас хэнээс асуух хаашаа явахаа мэдэхгүй харж зогслоо. Хаанаас

хэнийг яаж асуухаа нэг л сайн мэдэхгүй аманд нь эвлэрч өгөхгүй хэцүү байлаа. Учраа нэг л олохгүй хавь ойрын хүмүүс нутаг орноо харж дэмий л зогссоор эртхэн буцахаар боллоо. Ганцаараа хүний

зовлон одоо хэндээ ч гэж энэ нутагт дахин зорьж ирэх билээ хэмээн бодон бодсоор явлаа. Хотод ирээд нөгөө Төгөлдөр ахыгаа олж уулзахаар шийдээд арваад жилийн өмнө өгч байсан утсыг нь

тархиндаа цээжилсэн байснаа санаж залгаж үзтэл… – Байна уу? гэсээр нэг эмэгтэй авав. – Байна энэ утас дээр Төгөлдөр гэж ах олон жилийн өмнө байсан байгаа болов уу? гэхэд … – Өөрөө хэн бэ? ямар учиртай

яаж танидаг билээ? яах гэж байгаан гээд олон юм асуугаад байхаар нь юу ч хэлж чадалгүй утсаа салгаад энэ ах ч мартсан байхаа гэж бодоод санаа алдан гадаа суунгаа бас дотроо бодлогшрон… Гэхдээ л Төгөлдөр ахтайгаа удахгүй уулзах юм шиг мэдрэмж төрж байлаа. Ямар нэгэн зүйл хайгаад буйгаа өөрөө ч сайн ойлгохгүй байлаа. Хутга хэдий иртэй ч ишиндээ хэзээ ч хүрдэггүй адил хэдий мундаг мэлмийтэй, ид шидтэй увдистай ч өөрийнхөө ирээдүй зам мөрийг хэзээ харж чаддаггүй гэдэг. Энх охиныг өөрийнхөө хэрэгцээнд ашиглах бэл

бэнчинтэй баян авгай нар нилээдгүй хүрээлж байдаг ч амьдралын төлөө бор ходоодоо тэжээх гэж бага гэж гололгүй хатуу хар, муу сайн үйл хар шидийн дом заслын уршигийг ч мэдэхгүй хамаагүй хийдэг нь аймшигтай. Өөрийгөө ийм хувь заяатай илүү нь дутуугаа нөхөж явдаг хорвоо юм байлгүй гэсэн бодолтой хар сархад цус нөж, хутга шөвгөөр хамаагүй хийдэг нь амьдралын хатуужил охиныг ийм зэрлэг болгон хүмүүжүүлж үүнд нь цаад авгайчууд нь бахтай нь аргагүй данагар бардам явдаг байлаа. Хэтэрхий их эрх мэдэл эд хөрөнгөнд шунасан Чанцал гээд халтар авгай охиныг аргалаад – Аниадаа энэ залууг л

хамаг юмтай нь эгчийнхээ өмнө сөхрүүлээд өг шан харамжийг нь гомдоохгүй шүү миний дүү… -Энх охин: Хэдий хэцүү байлаа ч хүний амьдрал үр хүүхэд ар гэр бүлийг нь бодсонч хүн чанар зулгаагаад яагаад ч хиймээргүй санагдаад эгчээ би чадахгүй юм шиг байнаа гэж аргацаах санаатай худлаа хэлэхэд . – Чи чаднаа… Эгч нь чамайг мэднэ шдээ. Хүн ганц л амьдрана хүссэнээ л шүүрч явах хэрэгтэй шүү дээ . Миний дүү удахгүй ойлгоно гэсээр тамхины утаа нүүрлүү нь үлээгээд алив муусайн эрчүүдийг одоо л сэгсэрч тэнгэр харуулж явахгүй бол хөгширсөн хойно хэзээ хэнийг яана гэж… дүү минь хий наадхаа май

энэ зураг нь гээд хуйлаатай мөнгөтэй хамт ширээн дээр шидлээ. Охинд мөнгө хэрэгтэй ч хийвэл хөөрхий тэр ахын амьдрал хайран юмдаа гэж хальт зурвас толгойд нь ороод мөнгийг авч бодон бодон кармаалав. Нэгэнт шийдсэн охины бодол өөрийгөө хянаж тогтоохгүй шунаж буйг нь харсан бирд Чанцал хөөрхөн шдээ хэмээн худлаа инээд алдан хөлөө савчуулан гарынхаа салаанд тамхи хавчуулан эгч нь дүүгээ гомдоохгүй ээ хэмээн тамшаан суулаа. Ийм үйлдэлээр охин нэг хэсэг ч хэдэн авгайчуудын хүслийг биелүүлэн магтаал мөнгө наргиан дунд умбан өөрийн ухаан мэдрэлгүй мөнгө улаан нүд цагаан

гэхчээр ёстой л нэг бужигнуулан самарч өгч байлаа. Хар шид эзэмшсэн хүн лам хүнийг бодвол энэрэнгүй нигүүсэл гэж үгүй. Бөө хүн шиг андгай тангараг гэж өргөдөггүй болохоор хатуу харын үйлийг нэг л эхлүүлэх юм бол заавал ард нь гарч дуусгаж байж зогсдог хатуу дүрэмтэйг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрөө мэддэг болохоор хуйнаас хутга сугалсан л бол ямарч өршөөлгүй цавчих нь дүрэм мэт юм. Наашаа гэж хэлж үглэх ах эгч байх биш. Болдоггүй юм гэж хориглон анхааруулах настан эх эцэг зааж сургасан хүн байх биш хатуу зовлон дундуур туучсан охинд ямарч сонголтгүй араатан шиг зэрлэгшиж байлаа.

Нэгэнт ингээд хурцлагдсан сэтгэлийг хэнч мохоож тогтоож дарах хэцүү. Зарим хутга шиг иртэй хатуу үнэнг шуналдаа хөтлөгдсөн бирд хүмүүст хэлэхгүй нүдээ аниад залгиад өнгөрдөг. Худлаа инээсэн бялдууч царайнд нь хариу мишээн хэццц мэт нүд дохих маягтай. Худал хуурмаг дүртэй хорвоотой эвлэрч амьдрахаас өөр гарцгүй байлаа. Шид нь гүйж бяр нь амтагдсан охин тэр хэрээрээ улам л санаа сууж эвдэрч ааш зан нь бардам болж бусдыг өчүүхэн болгож байгаа нь зарим авгай нарых нь жихүүцэл хүрч айдаст автуулж байлаа. Хэрэг

болохоороо санаж ирдэг хүмүүсийг хараад инээд нь хүрч та нарын амьдралд харанхуй нүүрлэх цагтаа намайг та нар чин сэтгэлээсээ ойлгож хүн шиг харж хүндлэх болно гайгүй хэмээн өмхийгөө зуун жуумалзан инээдэг байв. Сүүлдээ ч аливаа зүйл хэмжээ хязгаартай ч хүний бие махбод эрчим энерги шавхагдана гэж байнаа даа тамир тэнхээ нь муудаж толгой тархи нь дайвалзан ядарч байгаа нь илт байлаа. Нилээд хэд хонгийн дараа Энх охины бие нь тавгүйрхаж толгой тархи нь базлан задрах мэт болж хийсэн үйлийнхээ хариуд харвуулсанаа анзаарах сөхөөгүй атиралдан хөрвөөж өдөржингөө

хэвтлээ. Өөрийгөө ямар нэгэн аргаар засч сэргээхгүй бол хатуу хар үйлэндээ дарагдсан охин яаж ч босохооргүй болж буйгаа гэнэт ухаарч харуй бүрий болмогц шүдээ зуун босч суугаад хийсэн бүхнээ буцаан татлаа. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *