Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “6-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “6-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
2
552

Энх охин нутгийн зүг буйраа эргэхээр нутгаа зорилоо. Олон жил нутагтаа очоогүй охинд цээж дүүрэн амьсгаа авахад цаанаа л дулаан нар нь ээгээд, салхи нь зөөлөн үнсээд байх шиг сэтгэл нь догдлох аж.

Гэвч түүнд угтаж авах ах дүү, гэр орон, хоноглоод явах газар ч үгүй учир дотор нь хоосон санагдав. Өнгөрсөн хүүхэд насны дурсамжууд нь сэтгэлд нь хоногшсон болохоор амьдрал нь нүдэнд зурвас санагдаад

хэцүү байлаа. Буйрандаа очсон охин бул том чулууны хажууд уянгалан эсгэрэх хуурын эгшигийг хөглөж суухад салхи сэвэлзэн хамаг бие нь арзайж араас нь хар үүл нөмөрч авах мэт жихүүн

байлаа. Эргэн тойронд түнэр харанхуй тэнгэрт одод түгсэн сарны гэрэл дор өөрийн сүүдрээ харан айдас хургасан шөнө. Өвсний үзүүрт бөнжигнөх шүүдрийн дусал мэт өөрийнхөө нулимсыг бөмбөрөн

унахыг харан биеэ эвхэн суув. Намайг хэн ч сонсохгүй. Миний эргэн тойронд ан амьтан жигүүртний чимээ өөр юу ч алга… би хэн бэ? гэж мэгшин уйлсаар нэг сайхан урт амьсгаа аван өндийхдөө өөртөө “Чи

ганцаараа биш” гэдэг үгийг олон дахин давтаж хэлж тайтгаран байлаа. Хоёр гараа хооронд нь хавсран үрж, халуун амьсгалаараа бүлээн уур савсуулан, хамаг биеэ хумин хураан суугаад “яагаад…яагаад…яагаад” хэмээн үе үе толгойгоо базлан байв. Нөгөө ганцаараа биш гэсэн мэдрэмж нь маш тод харагдаад, яагаад өдий болтол мэлмийдэхгүй өөрийгөө өнчин гэж бодож явсан заяандаа гомдохдоо тэнгэр өөд харан байдаг чадлаараа нэг орилох нь тэр. Их зүйлийг бодон суугаад түр зүүрмэглэжээ. Санаж бэтгэрсэн охины зүүдэнд салж хагацсан бүхэн нь чихэнд нь зөөлөн шивнэж, ярилцаж байхыг тодоос

тод сонсон их л жаргалтай түрхэн гүн нойронд автсан байлаа. Зүүдэндээ тэнгэрт дүүлэн нисэх шувуу мэт… Ангаахай балчир үр болон ангир уурагаа амтлан хөхөж буйгаар, алдаж онож алхаж тэнцэж хөлд орж байгаагаа харав. Зүүдэн дунд “ээжийн охин” гэж алс холоос цуурайтан сонсогдох шиг… Миний охин минь: Хавар цагийн тэнгэр шиг үргэлж хуйсагнан гэгэлздэг байх миний охины сэтгэл… Хатаж ширгэсэн гол горхи шиг хоосорч эзгүйрдэг байх миний охины сэтгэл үе үе… Хагдарч хийссэн бут сөөг цэцэг шиг оргүй мартагнадаг биз… Харанхуйг гэрэлтүүлдэг саран авхай шиг үргэлж гоёхноороо байдаг шүү миний охин… Яагаад ч юм хадаг шиг үргэлж сэтгэл нь

сэмэрч явдаг биз… Яваандаа бүхнийг мартана уучлаарай миний охин, бидний үргэлжлэл минь … Өнчин нэгний өрийг нимгэлж бүтэн байлгахад амьдрал мишээнээ… Алдсан нэгний замыг засаж ухаарал хайрлахад сэтгэл чинь мишээнээ охин минь… Харцаараа дүүрэн бай…Хаа ч явсан дулаахан бай…Бодолоороо гоё бай…Богинохон амьдарсан ч жаргалтай яваарай миний охин… Бүүвэй ….бүүвэй…бүүвэй… Үүр

цайх туяанаар хамаг бие нь дагжин чичирч “Эээжэээ” гэсээр хөлөрөн сэржээ. Маш их ухаарлыг ойлгож авсан охин яаж амьдрах замаа эхийнхээ ерөөлөөр барцадаа үргээлгэн зоримог өндийв. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *