Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “4-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “4-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
1
966

Нөхцөл байдлыг мэдсэн Энх охин эндээс явах цаг нь болсон гэж шийдээд сэтгэцийн эмнэлэг рүү явахаас урьтаж багш, хүүхдүүдийн нүдийг хариулж байгаад дэрэн дороо нандигнан байдаг эмээгийнхээ

эрхийг сэмээрхэн авч гартаа тас атган харсан зүгтээ гүйжээ. Зугтаж амжсан охинд очих газар байхгүй учраас таарсан газраа хоног төөрүүлж, өлсөж цанган, ядарч туйлдаж эхлэв. Охины царай зүс ч

гундаж, тамир тэнхээгүй сульдаж өдөр хоногоон аргацаан орц, подвол, траншенээр толгой хоригдож явахдаа лааны бүдэг гэрэлд толгойг нь илбээд суудаг эмээгээ төсөөлөн бодож урам авч, сэтгэлээ

дүүргэж өглөөг угтдаг байв. Амьд хүн аргатай гэж охин хүүхэд болохоор айж эмээх зүйл бишгүй тохиолдох ч амьд үлдэх боломж нь энэ зам юм хойно сөрж тэмцэхээс өөр аргагүй, эцсийн найдвар нь

өөрийгөө дайчлах сэтгэлийн тэнхээ зориг байлаа. Амьтан хүнээс гуйлга гуйж, ахаа эгчээ гэж наана цаана гүйгээд арай ядан харангадахгүй амь зогоож, өл залгуулсаар аргаа олж зах дэлгүүрийн

хог асгах, ачаа бараанаас зөөх, аар саар ажлаар өдрөө торгоож өөрийгөө болгоод эхлэлээ. Улам хат суун хүний муу сайныг танин, арга эвийг олох амьдралын хатуу хөтүү бүхэнд тэсвэр тэвчээр, урам зориг авч, ухаан сууж байлаа. Өглөө болгон өөртөө зорилго тавьж хөх тэнгэр нарандаа залбирч, өөрийг нь хардаг даадаг далдын зүйл байдаг гэдэгт итгэж сайн сайхныг бодон явдаг болов. Өдөр бүр хүний сайнтай учиран танилцаж, өөрийгөө ганцаардлаас сатааруулан илүү ихээр өдөр шөнө гэлтгүй нойр хоолоо хасан ажилсаар байлаа. Хийж болох

ажил байвал хар бор гэж гололгүй явахад заримдаа хорон муу санаатай хүмүүсийн гар хөлөө болгочих гээд их зууралдана. Муу муухай хэрэгт орчихгүй юмсан гэсэн ухамсар хүмүүжил нь үргэлж өөрийг нь зөв зүгт хөтлөж байлаа. Хэцүү бэрх амьдралын хажуугаар өөрийгөө хөгжүүлэн боловсруулж, өөрийгөө сорьж зөн совиндоо өдөр ирэх тусам итгэж, илүү ихээр шунан хар шидийн дом заслыг өөрийн оюун ухаандаа хоршуулан алхам тутмын хэрэгцээндээ ашиглан, задгай сэтгэж гаргуун хэрэгжүүлж байгаа нь охинд хэрэгтэй ч цөвүүн

цагт Энх охиныг улам л хатуу ширүүн болгон хурцлагдаж байлаа. Эгэлгүй гэдгийг нь хавь ойрын танил хүмүүс нь гадарлан охиныг ашиглан ойр зуурын хэрэгцээ, ажил амьдралдаа тусыг гуйж гарыг нь цайлгадаг байснаар амьдралын эрхээр хар шидэнд гүн нэвчих замыг нь нээж асуй. Амаас ам, дамаа дам дамжин олонд танигдаж эхлэв. Хүний амьдралд эрүүл энх, өвчин зовлонгүй, элэг бүтэн, өр нинжин, хайр энэрэл дүүрэн, эвтэй найртай байх нь зөв гэдгийг мэддэг хэдий ч

охинд өнчин ганцаараа учир хорогдох сэтгэл, уяран хайрлах хүнгүй учир хүүхдийн гэнэн бодолоор зовох ёстой бол ганцаараа л зовно биз гэсэн бодолтой байлаа. Хорвоо ямар ч байж болноо эд баялаг мөнгө төгрөг олдохдоо олдоно олдохгүйдээ олдохгүй. Харин хайртай хүмүүсээсээ салж хагацвал эргэж хэзээ ч ирэхгүй учирдаггүй юм гэдгийг яс махандаа сайн ойлгосон. Тийм учраас өөрийгөө зовж байна гэж хэзээ ч боддоггүй байв. Амьдарна, амьд явна гэдэг хамгийн

сайхан. Гуних гэж, ганцаардах гэж хорвоод мэндлээгүй байлтай. Элэг бүтэн хүнээс зовлон хүртэл айдаг. Өнчирч ганцаардсан хүнд жаргал хүртэл зовлон болж айлгадаг гэсэн бодолтой цааш… ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *