Home Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “2-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “2-Р ХЭСЭГ”

1 second read
0
1
2,182

Сумын төвийн эмнэлэгт шууд авч ирэв. Хамаатан садан, танил байхгүй болохоор эмнэлэгийн эмчтэй нь Төгөлдөр орж учир байдлыг хэлээд хэвтүүлэхээр болов. Эмнэлэгийн бараа харсан Хандмаа эмгэний

сэтгэл нь тайвширч боолттой ойр зуурын юмаа аваад охиноо хөтлөөд сэлүүхэн ганц өрөөнд хоёулахнаа орохоор болов. Нэгэнт эмнэлэг бараадуулсаных Төгөлдөр эмчид нь аминчлан сайн гуйж бие хааг нь

нэг мөр тордоод өгөхийг хүсээд хэрэгтэй ойр зуурын идэж уух юм гаднаас зэхэж эмчид нь ч гар цайлгах жаахан зүйлтэй оруулж өгөнгөө – “За та хоёр минь санаа амар хэд хоног хэвтээд тэнхрээд ав. Дүү нь

танайх руу буцаж очоод гэрийг тань нүүлгээд ирье” гэхэд эмээгийн баярлаж байгаа нь нүдэнд илхэн, харцанд нь нулимс цийлэгнэж байлаа. – Эмгэн ” Хөгшин надад хэн ингэж гар сунгаж туслахав, бурхан

минь, буян нь дэлгэрсэн хүү байна… Ганцаараа тэр бүгдийг яаж нааш нь дөхүүлэх билээ хэцүү бишүү хүү минь” гэв. “Зүгээр дээ эмээ би аргыг нь олоод болгочихно” гээд яаран хөдлөв. Ээжийнхээ нутаг орон,

хайрхан уул усаар тойрон явах төлөвлөгөө нь гэнэт өөрчлөгдөөд эмээ охин хоёрт туслахаар шийдээд цааш явах замаа түр азнахаар болов. Бас ийнхүү явж байгаагаа их буян хийж байна хэмээн бодож сэтгэл өөдрөг байлаа. Сумын төвөөс гэр барааг нь ачих машин тэрэг яриад нүүлгэхэд дэмнэх хүн, мал хуйг нь тууж ирэх хүн олж аваад бөөндөө хөдлөв. Ойр зуурын хэдэн төгрөгтэй ирсэн Төгөлдөр хүү нутгийн ядарсан эмээд туслан, нэг айл өрхийг босгож болгож өгч байгаадаа сэтгэл дүүрэн байх нь тэр… Урагдаж навсайсан бор гэрийг янзлаж шинэ мэт болгон, түлээ түлш хашаа хороо хоол унд бэлдэж зэхээд хоёр

хоногийн дотор гялалзуулаад хамаг юмыг нь жин тан болгоод малыг нь туугаад сумын захад түр хоргоогоод эмнэлэг дээр иртэл. Охин өрөөндөө ганцаараа нүд нь бүлцийсэн уйлсан байдалтай байв. Охиныг харсан Төгөлдөр “юу болов?эмээ нь яасан” гээд асууж байтал цаанаас эмч “Хандмаа хөгшин бие нь гэнэт муудаж даралт нь унаад зүрх нь тасалдаад сэхээнд өчигдөр орсон ухаангүй байна” гэж хальт хэлээд цааш гүйгээд явав. Сандарсан залуу яах учраа олж ядан охиныг аргадан “тайвшир ахын дүү, эмээ нь гайгүй зүгээр, битгий уйл ах нь хамт байна яах ч үгүй за” гээд сувилагчид ” би охиныг аваад явъя даа

ганцааранг нь үлдээгээд яахав” гээд гарч явтал эмч нарын үүд хагас онгорхой хаалганы цаана их эмч ээлжийн эмчтэйгээ ярьж буй яриа тодхон сонсогдох нь тэр. Хандмаа хөгшин чинь хөөрхий их зовж байгаа буурай даа хэдэн хүүхдүүд нь ойр ойрхон өнгөрөөд ямар сайн байхав дээ их л зовсон чавганц даа. Хөгшин нь их сайхан хүн байсан гэдэг далны Даваа гээд манай аймгийнхан андахгүй дээ мундаг хүн байсан гэдэг юм билээ. -Ээлжийн эмч “Энэ жаахан охинтойгоо хамт байдаг юмуу? Энэ нэг залуу юун залуу юм бол хамаатан уу? хүү нь юм болов уу?” – Эмч “Ганц хүү нь цэрэгт яваад ирээгүй гэдэг энэ залуу

Хандмаа гуайг гуйж хэвтүүлж байхдаа хотоос яваа, туслаж яваа гэсэн, танихгүй хүн байхаа хөөрхий сайн залуу юм шиг байсан.” – Ээлжийн эмч “хөгшин бие их тааруу байна аймаг явуулмаар байвч ухаангүй хүнийг яалтай билээ . Хэрэв янз бүрийн юм болвол энэ охиныг нь яадаг билээ дээ.” гэтэл -Эмч “Хөөрхий наад охины чинь ээж аав хоёр нь осолд ороод өөд болсон юм даа дөрвөн жилийн өмнө. Ээж нь энд амаржиж хоёр ихэр гаргаад нэг нь бүтэлттэй төрөөд өнгөрсөн дөө, энэ охин нь хүн болох хувьтай байсан бололтой, би эх барьж авч байсан. Ээж нь маш хүнд төрөөд ухаан алдаад, цус алдаад бөөн юм болж

билээ. Тэр үед манай танил хүүхэн бас хүндрэлтэй төрж хүүхэд нь бүтэлттэй төрөөд тэр өдөр ч эх хүүхдүүдийг аврах гэж хоёр талд давхцаад сандарч билээ.” Эмч сувилагч хоёрын яриаг санаандгүй сонссон Төгөлдөр охиныг ихэр байсанг мэдээд хөөрхий дөө ёстой л амьд явах хувьтай л байж гэх бодол хальт толгойд нь бодогдоод цаашаа гүйцэт сонсолгүй явах гэтэл түгшүүрийн дохио хангинаад бүгд гүйлдээд түргэн авав. Байдал эвгүйтэж буйг анзаарсан залуу, охин хоёр дороо байж ядан холхин хүлээж байлаа. Удалгүй эмчийг гарч ирэхэд нүднээс нь найдваргүй болсныг шууд ойлгов. Чангаар хашгиран уйлах охиныг яаж аргадахаа мэдэхгүй энгэртээ тэврэн дээлийг нь хий дэмий базлах аж. Хэсэг хугацааны өнгөрөхөд охин

ямар ч хөдөлгөөнгүй зүгээр л гөлөрч зогссоор, нулимс нь урссаар байлаа. Эмээгийн цогцсыг хүлээж авсан Төгөлдөр, охин хоёр хаашаа явах, хэнд хандах учраа нэг л олохгүй гайхширан дэмий л үймэрч зогсоход гэнэт охин хөдөө гэрийн зүг гараараа дохиод Төгөлдөрийг гараас нь чирээд байв. Хамаг юмыг хамаад ирсэн залуу нэг л ойлгож ядан яах учраа олохгүй ямар зам заяагаар ийм зүйлтэй таарав ч гэх бодол зурвас орж ирээд өөрийн бодол шийдвэр ч байхгүй охины заасан зүг хөдлөв. Хуучин гэрийн буйран дээр ирээд охин баруун хойд зүгт байх уулын энгэр тийш гараараа заахад ойлгосон залуу тэр зүг рүү хөдлөв. Очоод хартал эмгэний ярьж байсанчлан хөгшнийх нь болон хүүхдүүдийнх нь гэлтэй хүн дүрстэй том хадны дэргэд хэдэн бул чулуу байхыг харсан Төгөлдөр энд хөдөөлүүлэх ёстойг шууд

ойлгов. Төгөлдөрийн зам зуур таарсан энэхүү үйл явдал, нөхцөл байдал ингэж өрнөж байгаа нь маш хүнд байвч эхлүүлсэн учир заавал дуусгаж цэгцлэхээс өөр ямар ч гарц байсангүй. Охин тэндээс салах ёс хийхдээ нэг л хорогдонгуй салж ядан өмнө нь сөхөрч суучихаад эмээгийнхээ толгойг нь илбэн гарнаас нь эрхийг нь мултлан хүзүүндээ авч зүүгээд, эргэн тойрноо хараад уйлж суугаа нь хатуу хорвоод хаашаа ч харсан гэрэл гэгээгүй түнэр харанхуйд ганцаардан буй нь илт байгаа охиныг хараад Төгөлдөрийн сэтгэл зүрх ёстой л эмтрэх шиг болов. Энэ муу охиныг одоо би яана даа гэсэн бодол тархинд нь байнга эргэлдэж байлаа. “Одоо болсоон миний дүү харуй бүрий боллоо. Одоо хоёулаа эндээс эртхэн явъя” гэхэд эргэн

харан харан явсаар машинд суухын өмнө охин эргэн нэг хараад “ЭЭЖЭЭ…ээжээ..ээжээ охин нь хэзээ иргэж ирэхээ хэлж мэдэхгүй байна. Хайртай шүү” гэж орилохыг сонссон Төгөлдөрийн нүд бүлтийх мэт гайхан хэлгүй ярьдаггүй охин маань ярьж байна гэсээр …”чи ярьж байна .чи ярьдаг юм бна дүү минь” …гээд учиргүй их баярлав. Машиндаа суулгаад цааш хөдлөхөд охин балчир ухаандаа хэзээ ч мартагдахааргүйгээр энэ газрын байрлалыг тэр дүрст хадаар баримжаалан, гэр бүлээ хэмээн төсөөлөн бодсоор ядарсан бололттой хэсэг зүүрмэглэн зүүдэндээ салж ядан мэгшиж явав. Охин зүүдэндээ: “Охиндоо хоргодохдоо үхэж чаддагүйг тань мэднэ буурал минь Ижий таньдаа охин нь баярлалаа гэж ганц ч хэлж, сонсгож чадаагүйг минь өршөө… Энэрэл харам хорвоод буурал ижийгээ сэтгэл зүрхэндээ

залбирч явна. Үр тань та нарыгаа нуруундаа биш сэтгэлдээ тээж явах болноо. Үлдсэн амьдралаа хамт биш ч үр нь үхтэл сэтгэлдээ тээх болно. Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя Дараагийн амьдралдаа та харин миний охин болж төрөөрэй эмээ” гэсээр донсолгоонд савлан зүүднээсээ сэрэв. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…