Нүүр Өгүүллэг “ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “1-Р ХЭСЭГ”

“ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ” нэгэн эмэгтэйн ээдрээтэй амьдралаас “1-Р ХЭСЭГ”

7 секунд уншина
0
1
668

Хөдөөгийн налгар хээр талд машинтай давхиж явтал холоо сүүмэлзэх дүнсгэр ганц бор гэр харагдана. Гаднаа хэдхэн малтай айлаас ядруухан гэлтэй дээлийн хормой нь сэмэрсэн майжгий бөгтгөр үрчгэр эмгэн

хажуудаа хөөрхөн бор долоон настай гэмээр охин хөтлөн гарч ирээд нохой хорьсоор гэртээ оруулав. “Сайхан намаржиж байна уу та?” гэтэл эмгэн -“Сайн хүүхээн хаанаас хаа хүрч явна даа хүү минь” гэж мэнд

мэдээд гал руу хэдэн аргал хийгээд дундуур цайтай данх гал дээр тавин тавагтай хэдэн саргар хатуу ааруул түлхэв. Гэрийн хоймор өөд харахнээ авдар дээр талийгаач болсон хүмүүсийн хөрөг байх бөгөөд

залуухан харагдахыг бодоход хүүхдүүд нь бололтой. Мөн өөд болоод удаагүй гэлтэй хөрөгний өмнө зул асаалттай байх юм. Охин өмнө нь сөхрөөд суучихсан амандаа ааруул хүлхэн доошоо харан хуруугаараа

оролдон дуугүйхэн сууна. Эмгэн охиноо гараараа дохиод унт гэж байгаа бололтой зангах нь лааны сүүмгэр гэрэлд хальт харагдав. Ямар зовлон тохиолдсон юм болдоо хэмээн дотроо бодоод асууж

зүрхлэсэнгүй. “Орой болсон болохоор газар сайн мэдэхгүй танайд хоноод өглөө эрт явж болох уу ?” гэж асуухад эмгэн “манайд хучлага дэвсгэр тааруухан даа хүү минь сэрүүн байж магад. Алив май үүнийг нөмөр гээд өөрийнх нь бололтой нимгэн тэрлэг өгөв. “Зүгээр дээ эмээ надад ойр зуурын хучлага байгаа тэрийгээ нөмрөөд болох байхаа” гэсээр хажуулдав. Энэ айлд хоол унд олигтой зүйл алга. Энэ газрын хол хоёулахнаа яаж болгодог юм болдоо хэмээн түмэн зүйл бодлогоширон хэвтэж байгаад ядарсан болохоор нам унтав. Өглөө босоход эмгэн алга, охин унтаж байх юм. Гараад хартал тэнгэр хангай

нэг л ёозгүй, эмгэн хормой дээрээ аргал түүсээр хөлөө зөөж ядан нилээн ядруу алхан ирж яваа үзэгдэв. Гэрийн гадаа эмгэн ирээд -“Хүүхээн чи хот хүрээнд амьдардаг уу? Хаа хүрч яваа юм дээ?” гэтэл “Тиймээ би хотод амьдардаг. Энэ жил ээжийнхээ нутгаар ганцаараа явж үзэж байнаа. Намайг Төгөлдөр гэдэг би олон жил гадаадад амьдарсан. Энэ жил ирээд сайхан хөдөө талдаа тархи толгойгоо амрааж явнаа”… гэв. -“Эмээ нь тамир тэнхээ их муу, хэзээ мөдгүй л болчихоод арга мухардаад байж байна. Энэ хэдэн малынхаа хөлийг ч

гүйцэхгүй ая данг нь ч даахаа болилоо. Сум орж эмнэлэг домлого бараадах гээд нэг л чадал хүрдэггүй ээ” хэмээн санаа алдан суув. -“Эмээ… та хоёр сум орвол би дөхүүлээд өгье” гэхэд. -Эмгэн “Энэ хэдэн мал, бор овоохойгоо хэнд хаана гэж захиад санаа амар явах билээ дээ хүү минь”. -“Танай хамаатан садан, хүүхдүүд ойр хавьд байдаггүй юмуу” гэхэд. – “Эмээ нь залуу сайхан насандаа үр хүүхэд, хань ижил, мал хуйтай юм юмтай л сайхан айл байлаа. Ямар тэнгэр нь хаясан гэхээр надад ингэж насны эцэст энэ муу зээ охин минь л үлдэж үйл лайг үүрэлцэж байгаан бол доо гэж аргаа барж сууна. Ганцаараа

байсан бол хэндээ ч гэж хорогдож харамсах билээ, нүд аниад өгөхөд зовох юм алга. Алгын чинээ энэ муу амьтандаа санаа минь зовоод харахаар өрөвдөөд үхэж ч чадахгүй хэцүү байнаа хүү минь. Манай хөгшин дал шатаадаг шид ид ихтэй, эм тан барьдаг, домч бариач, гэмээр эгэлгүй хүн байсаан. Залуудаа өөд болоод удаж байна хө. Түүнээс хойш миний амьдралд ойлгомжгүй зөндөө л зовлон бэрхшээл янз бүрийн зүйлс ар араасаа тохиолдлоо. Ганц хүү маань цэрэгт яваад ирсэнгүй. Бурхан болсон гэж дуулсан. Барааг нь ч харж уулзаж чадаагүй. Нэг охин маань харь орон зориод сураг тасраад олон жил

болж байна. Хаана юу ч хийж явдаг юм байгаа юм амьд л байдаг байгаа даа. Энэ зээ охины ээж болох миний удаах охин нөхөртэйгөө хоёулаа аваарт ороод бурханы орондоо хамтдаа явсандаа зайлуул. Хэдэн мал өнчин охинтойгоо хамт үлдсэн бид хоёр өдөр хоногийг яаж барна даа хэмээн хоног тоолж сууна. Сураг нь алдарсан үр хүүхдээ санаж, амьдын хагацал үзэж, үрээ алдсан эх хүний сэтгэл ямар олигтой байхав дээ хэлэх ч үг олдохгүй яахаа ч мэдэхгүй зовж байна миний хүү” гэсээр нулимсаа арчин умайсан үрчгэр гараараа нус нулимсаа шувтарч суухыг хараад зүгээр орхиод явж зүрхлэсэнгүй. “Хааяадаа сумын төв, хот хүрээ, сургууль соёл, эмнэлэг бараадах

юмсан гэж бодох ч эмээгийнх нь тэнхээ хүрэхгүй юмаа. Ингэж байгаад гэнэт ойчоод өгвөл охин минь яах болоо гэхээс зүрх шимшрэх юм даа” гэсээр шүлсээ залгин уртаар санаа алдан босов. Эмгэний яриаг сонссон залуугийн сэтгэл эмтэрч яагаад ч юм ингээд орхиод явж болохгүйг ойлгожээ. -“Та хоёр одоо надтай төв суурин газар бараадсан нь дээргүй юу? Санаа зоволтгүй та хоёрын очих газарт хүргэж өгөөд буцаж ирээд гэр бараа, мал хуйг чинь нэг тийш нь болгож өгье” гэхэд. -“Ээ ямар буянтай хүү бэ?” хэмээн гэртээ орж охиноо босгоод ойр зуурын юмаа боож баглаж аваад бурханыхаа өмнө сөхөрч суугаад амандаа бувтнаж маани мэгзэм уншаад нулимс унаган хэзээ ч ирээ билээ тэнгэр минь

гээд… охиноо хөтлөөд гэрийн хаалгаа олсоор цуургадаж зангидав. Буйраа эргэн харж адис аван мөргөөд нэг л сэтгэл нь хорогдонгуй машинд суугаад сумын төв орохоор хөдлөв. -“Танай охиныг хэн гэдэг юм бэ? Ер үг дугарахгүй яасан даруухан хөөрхөн охин бэ?” гэж Төгөлдөр асуухад . Эмгэн : -“Миний охин чинь уг нь ихээ сэргэлэн цовоо охин доо эцэг эхээ өөд болсоноос хойш сэтгэцэнд нь их хүчтэй нөлөөлсөн бололтой. Тэр үеэс хойш хэл ярианд нь саатал ороод нээх юм ярихгүй их л уйтгартай удаан болсон доо. Харахаар л муу охиноо

өрөвдөөд байдаг юмаа. Эмнэлэг домлогот ч нээх үзүүлж чадаагүй ээ. Харин нэг ламд үзүүлэхэд эцэг эхийн сүнс нь байнга ээрээд холбогдоод байна гэсэн. Өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, амь холбоотой эгэлгүй далдын юмтай их ярилцдаг түүндээ гүн холбогдоод сэтгэл зүрх, мэлмий нь гадагшаагаа задарч нээгдэхгүй бөглүү, бэтгэрсэн байна гэж хэлсэн. Яадаг ч юм байгаа юм эмээ нь өөрийгөө яая гэж байж охиндоо ч сайн анхаарал тавьж чадахгүй хий л санаа зовохоос өөр зүйлгүй өдий хүрлээ дээ” хэмээв. Үүнийг сонссон залуу ч ёстой юу ч дуугарч

асууж чадсангүй. -“Зүгээр дээ амьдрал баялаг шүү дээ удахгүй сайхан болно. Та бүү санаа зовоо!, дүү нь та хоёрыг эхлээд эмнэлэг бараадуулъя” гээд замын уртыг яриа хөөрөөтэй туулж явав. ( үргэлжлэл бий…)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *