
Бүжээгийн мессэж нээс дугаарыг нь мэдсэн болхоор түүнээс уучлал гуйж танилцхыг хүсч байна гэж бичээд явуулчихав Хариуг хүлээж байн байн утсаа харж горьдлого тасраад унтах гэж байтал Ээж бид 2
маргааш гарна та ирэх хэрэггүй шүү сайхан амраарай гэсэн хариу ирлээ Би шөнө догдолсоор хагас дутуу унтаад өглөө ахаас машиныг нь гуйж аваад эмнэлэг дээр очив Тэгээд та 2 гарахуу би гадаа хүлээж
байна гэж мессэж бичлээ 10 цагийн үед баахан юм барьчихсан ээжтэйгээ гарч ирэв Би угтаж очоод ээжтэй нь мэндэллээ Хөгшний царай нилээд ядрангуй харагдна Надруу гайхсан бололтой харснаа
хүү минь хэн билээ гэж асуув Аан намайг Тулгаа гэдгээ Чи бид 2 т эргэлт оруулаад байсан хүү мөнүү Тиймээ эгчээ Тийм байх нь цай хоол чинь их амттай байсаан их баяралсан шүү гэж ядруухан хэлээд
энэ дураараа охин хоол цайг чинь буцаагаад төвөг удсандаа Тэр яахав ээ санаа зовох хэрэггүй Ээж нь ярих хүсэл их байвч ядраад байгаа бололтой Би ээжийг нь үүрч машинд суулгав Бүжээ яалт ч үгүй суулаа

Би шуудхан тэдний гэррүү явхад бүсгүй их гайхаж байгаа бололтой ийш тийш тормолзон харж байгааг би толиндоо үе үе ажиглаж явлаа Би яагаад ч юм түүнд бүр дурлаж орхижээ Бүжээгийн ээж хэсэг дуугүй явснаа Эгч нь ч нэг их удахгүй бололтой эмч эмчилгээгүй гээд гаргачихлаа энэ охин минь яана даа гээд учиргүй мэгшлээ Машинаа замын хажууд зогсоогоод тайвширхыг нь хүлээх зуур Та битгий тэгж бод та эдгэрнээ ардын эмчилгээгээр яв ямар ч хүнд өвчинг эдгээдэг гэсэн гэж хүн шиг хэлж орхив Ам нь алт болог нээрээ тийм шүү буянтай сайхан хүү вэ чи гэж хэлээд тайвширлаа Бүжээ танд баярлалаа одоо хөдлөхүү Ийнхүү би тэдний гадаа очиж хөгшнийг
үүрсээр гэрт орох завшаан олдов Том биш ч тохитой сайхан цэмбэгэр айл байлаа Айлынх нь хүн галлаад цай чанаад тавьчихаж Ээж нь чамд үүрүүлж дүүрүүлж их төвөг удлаа хүү минь уучлаарай гэж зовинонгуй хэлээд цай унд өг гэж охиноо шавдуулав Би цай уучихаад гарах гэтэл хөгшин 20 төгрөг өх гэж зүтгээд би Эгч минь хэрэггүй ээ та эм тангаа ав би ингээд явья даа гэвэл Үгүй ер тэгэлгүй яахав ажилтай хүнийг уяад ёстой их баярлалаа дараа ирж байгаарай Би за ирнээ гээд Бүжээ рүү харвал царай нь улайгаад цаашаа харчихлаа Тэгтэл ээж нь хүүг гаргаж өг баяртай хүү минь гэсээр үлдэв Бүжээ гарч ирснээ яанаа манай ээж их дураараа хүн шүү та уучлаарай бүр санаа зовчихлоо гэв Зүгээр дээ битгий зов хэрэг гарвал яриарай Ээж чинь муудаж
сандаргавал дуулгаарай танай ээж их сайхан цайлган хүн юм эдгэрнээ за баяртай гэж хэлээд би хөдөллөө Бүжин баярлалаа баяртай гэсээр үлдэв Ийнхүү бид 2 утсаар байнга харилцах болсон гол далим нь ээжийг нь асууна Бүжээгийн аав нь хөвсгөлийн хүн ээж нь завханых 10аад жилийн өмнө аав нь өөд болсон аж Бүжээ сурлага сайтай болхоор арваа төгсөөд МУИС т хуулийн ангид ороод одоо 4 р курст орох гэтэл ээж нь өвдөөд чөлөө авч ээжийгээ асарч завсраар нь ажиллаж байж Ээж нь 2жилийн өмнө Завхан аас ирж энэ хашааг аваад амьдарч байгаа юм байна Өнгөрсөн жилээс өвдөж онош нь олдохгүй жаал явж Бүжээг цайны газарт ажиллаж байхад нь бид
2таарч танилцсан түүхтэй Ямар ч байсан амьдралын огтлолцол нэг цэг дээр бид хоёр учирсан байж Хорвоогий хүн бүхэнд харсан тэнгэр байдаг гэж дуулсан Миний амьдрал ингэж нэг юм зүг чигээ олох учиртай байж Амралтын өдөр хүргэн ахтайгаа явж сэтгэлд таарсан дажгүй сайхан машин авч унав Ингээд өглөө үүрийн дөрөв таван цагаас бага үд хүртэл таксинд явж амарч байгаад шөнө нэг хэсэг явна Ийнхүү амьжиргаагаа авч явах эхний алхам биелэж эхлэв Эгчтэйгээ нөгөө хоёр дээрээ очиж хэдэн тариа хийлгэж бас эгч маань хөөцөлдөж бичиг баримттай болгоод зогсохгүй архинаас гаргахаар орсын код хийдэг эмчтэй тохиролцчихсон байлаа Энэ талаар Баяраа Чулуун 2т
хэлсэн чинь дуртай нь аргагүй зөвшөөрч буянтай сайхан аварлын бурхан минь баярлалаа гээд хоёулаа уйлж архи уухгүй тэвчиж чадна гэж амалцгаав Эгч маань бүүр хөөрч өнөө 2 г дагуулж явсаар тус бүрт нь тав таван жилийн код суулгуулж Бүтэн баяр эмчийг нэг хувийн эмнэлэгт эмчээр оруулж бас Чулуунд урт цагаанд алт мөнгөний дархны өрөө түрээсэлж өгсөн юм Ийнхүү гудамжинд хүмүүсийн нүдэнд орсон хог шүдэнд орсон мах шиг хог түүж найркадаж явсан амьдралд цэг тавьж жирийн хүний амьдралд хөл тавьцгаасан нь миний сайхан сэтгэлт бурхны бүрэлбаа хайрт эгчийн минь халуун сэтгэлийн хүч байсан юм Бид гурав эгчийгээ нэгэн сэтгэлээр хайрлаж эгч маань гурван сайхан эрэгтэй дүүтэй болсон юм Ийнхүү нэг жил
орчим болход Баяраа эмчийн чадалтай мундаг болхыг өвчитнүүд нь эмнэлгийн захирал өндрөөр үнэлж өвчитний бичлэгийг хөдөө амьдарч байсан эхнэр хүүхэд нь олж үзсэн байж Эгч маань сурч явсаар байгаад өөрийн төрсөн нутаг Булгандаа хоёр хүүхэдтэйгээ очиж эмчээр ажиллаж байсан эхнэртэй холбогдож чаджээ Хүүхдүүд нь аавтайгаа уулзах гэж эхийгээ сандаргаж эхнэр нь чөлөө авч ирцгээлээ Хоёр жил шахам алдсан амьдарлаа нөхөх гэж цаг наргүй ажилсан Баяраа эмч цалингаа хямгатай зарцуулж эгчийн өөрт нь гаргасан зардлыг өгөөд үлдэснийг үр хүүхэддээ хадгалсан байлаа Тэдний уулзалт сэтгэл хөдөлгөм сайхан болж бүгд баярын халуун нулимс асгаруулсандаа Тэгээд хэд хоног элэг бүтэн гэр бүл хотын
тоглоомын газар болон кино театруудаар зугаалж аавыгаа аваад буцацгаасан Эгч маань бүхэл бүтэн нэг гэр бүлтэй эгч дүүс болж үлдсэн Харин Чулуун маань нэг жилийн дотор алтан гартай уран дархан гэдгээ харуулж хүүхнүүд бүсгүйчүүдэд өдөр бүр ээрэгдэж суудаг ажилтай болсон Эгчид хохирлоо төлөх гэж үзээд эгчийг авахгүй болхоор алтан хундага хийж авчраад тавьчихсан гэж байгаа Эгчийн найз хүүхнүүд ээмэг бөгж хийлгэх гэж эгчийг маань амраахаа больсон Эгч маань амьд явсан хүн алтан аяганаас ус уудаг гэж үнэн юм Энэ муу золигт эхнэрийг нь л олоод өгчих юмсан гэж хөөцөлдөөд сураг нь гараагүй л байгаа Тэр олон үйчлүүлж байгаа хүүхнүүдээс нэг юм олж ав гэхээр Чулуун маань түрүүчийн зовоосон хүнээсээ уучлал гуйж
байж л болое доо дүү нь гээд инээж суудаг юм Ер нь юманд хүлээцтэй ухаантай мундаг залуу даа Харин миний хувьд Бүжинлхамыгаа сургууль төгсхийг нь хүлээгээд л сууж байна БҮЖЭЭ тэйгээ ойртож танилцаад тэр маань өнөөх цайныхаа газарт сургуулиа эхэлтэл ажилсан л даа Би өглөө орой хоёр зөөж өгч байсан юм Тэгсэн нэг орой харьж явтал нэг өвгөн гар өргөөд зогсож байна их ядруухан юмаа Би бууж очоод машиндаа суулгаж өгсөн юм Доголоод байсан болхоор суганаас нь түшсэн л дээ тэгээд та хаа хүрэх вэ гэхэд энүүхэнд гэж их сулхан хэлсэн Тэгээд миний хойноос чихрүү ойртож суугаад чи хадам ээжийнхээ байшинг сольж өг тэр хүнд тохирохгүй авах хүн нь ч бэлэн олдно Баруун тийш хашаа байшин авч өгөөрэй гэж хэлдэг юм байна
Би бүр гайхаж яагаад та таньдаг юмуу гэхэд би танихгүй ээ тэгвэл ээж чинь эдгэнэ Битгий олон юм асуу би гэмээ наминчилж яваа хүн одоо намайг буулга гэсэн Би бууж очоод хаалга нээж өхийн хооронд буугаад явчихсан Тэгээд би бодож бодож Бүжээд хэлсэн чинь ээждээ хэлж тэр хоёр маань хашаа байшингаа зараад хотын баруун захад сайхан хашаа байшин авсан Түүнээс хойш ээж нь эв эрүүл болж ханиад ч хүрэлгүй охиныхоо цай хоолыг бэлдээд суудаг болсон Амьдралд сонин хачин юм дэндүү их тохиолддог юм байна лээ Хүн өөрөө өөрийгөө хүн шиг авч явхад юуны өмнө ухаан хүн чанар чухал Аав минь номын номноос хүний ном гэж дандаа хэлдэг байсан Энэ сургаалыг миний эгч амьдрал дээр харуулсаан Эгч минь сэтгэл нь

амарч олон сайхан дүүтэй болоод түмэн олныхоо эрүүл мэндийн төлөө улсын нэгэн том эмнэлэгт ажиллаж байгаа Сайхан сэтгэлт эгчээр минь эмчлүүлсэн ямар ч хүн эдгэх нь дамжиггүй Харин би найз бүсгүйтэйгээ эн зэрэгцхийн тулд суралцхаар шамдсаан Амьдрал сайхаан сайхан Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин үнэн үгтэй сайхан дууг сонсоод л явж байна даа. Төгсөв