Нүүр Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “10-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
797

Энэ удаа ямар ч байсан үйлчлэгч эмэгтэйг олж эргэлт оруулж чадсандаа бөөн баяртай хүргэнийх рүүгээ явлаа Аав ээж минь байхгүй ч ах эгч дүү нар минь миний гэр бүл тэд минь намайг хүн гэж үзэж миний төлөө ямар их санаагаа чилээж байсныг би ойлгосон Тэд маань байгаагүй бол би хаачих байсан хэн ч намайг хүлээж авахгүй тэгээд л

гудамжинд нохой шиг үхэх байж Хүн болж төрчихөөд тоотой хэдхэн насаа хүн шиг л өнгөрөөх хэрэгтэй одоо юу хийж яаж амьдрах вэ би чинь чухам юу хийж чадах билээ Эрүүл саруул хүн байж ах эгчээрээ тэжээлгэж бэлэн хоол идчихээд суугаад байж болохгүй ш дээ гэхчлэн сэтгэл зовоосон олон асуудал өмнө минь үлдлээ Юу ч болсон гэртээ

хариад эгчтэйгээ ярилцая гэсээр харив Эгч минь баяртай нь аргагүй за яав найзыгаа эрэгчих вүү Тэр чинь эмэгтэй хүн биш биз гээд хараад байхаар нь би ичээд дуугарсангүй Аан тийм байх нь нүүр чинь улайчихлаа гэв Дүүгээ засрах нь гэсэн итгэл эгчийг минь амрааж царай зүс нь ч сэргээд урьдын цоглог дэгжин байдалдаа орж байлаа Багагүй хугацаанд эгчийгээ ингэтэл нь зовоож өөрийгөө нохойн амьдруулсандаа өөрийгөө уучилхад хэцүү байсаан Хүргэн ахаасаа

эмээдэг болхоор хойшид юу хийж яаж амьдардаг юм билээ Таны үр хүүхэд биш насанд хүрсэн хүн танд төвөг болмооргүй байна гэвэл Надад төвөг болоогүй ээ чи нүдэнд харагдаж байвал боллоо Яасан одоо бас зугатах нуу гэж эгч минь нулимс циилэгнүүлэн хэлэв Та тэгж зовох хэрэггүй би зугатахгүй тийм бодол төрхөө больсон цаашид яаж амьдрах вэ л гэсэн юм Тэгэлгүй яахав дүү минь тийм биз дээ эгч нь бас бодож байна авсаар ажилд авчих газар олдохгүй чамд машин авч өгье тэгээд халтуур хийх юмуу энд тэнд бараа хүргэж өгч болох юм гэв Эгч

минь надад үнэмлэх бичиг баримт байхгүй хаячихсан ш дээ Үгүй ээ чи хаяагүй би бүгдийг нь аваад хадгалчихсан Тиймүү эгч минь дээ та ямар ухаантай юм бэ надад итгэж байжээ Харин хүргэн ах машины мөнгө өх боловуу Тэр асуудал бишээ том эгч чамд зөндөө мөнгө явуулдаг байсан би чиний нэр дээр хадгалсан нэг их үнэтэй биш машин авч хүрнэ хүрэхгүй бол эгч нь нэмээд өгнө Ийнхүү эгчтэйгээ уйлан инээн ярилцаж эгч нарынхаа буянд асуудал хурдан шийдэгдсэн нь амьдралыг минь харин ч хялбархан болгож өглөө Миний сайхан хоёр эгч минь дээ дүү нь итгэлийг чинь алдахгүй нэрийг чинь

гутаахгүй хүн шиг амьдарнаа гэж хатуу шийдсээн гэж эгчдээ хэлж үнсүүллээ Энэ шөнө сэтгэл догдлоод өнөөх бүсгүйг ичиж зовоод сайн харж чадаагүй гэхдээ их хөөрхөн залуухан хориос хэтрээгүй охин байсан даа маргааш очихдоо л сайн хархыг бодоё гэхчлэн элдэв зүйл бодсоор нойр хулжиж нилээд хөрвөөлөө Бас өнөө муу хоёртойгоо холбоо барья юу болж байгаа бол гэж машин авбал эхлээд хямд төсөр бензин шатхуун бага хэргэлдэг нь зүгээр гээд бодогдохгүй юм алгаа Ийнхүү хагас дутуу унтаад өглөөтэй золгов Эгч эрт босч өглөөний цай ундаа бэлдчихэж Бүгд ширээндээ суучихсан байв Би яаран нүүр гараа

угаагаад сууж цайлцгаав Хүргэн ах инээд алдан хоёулаа хагас сайнд зах гарч машин авнаа Чи ямар машин авмаар байна гээд жигтэйхэн сайхан зантай асуув Тэгье ээ ахаа хямдавтар бинзен түлш бага иддэг бол ямар ч яахав дээ Миний дүү өөрөө л мэд үнэтэйг ч авсан болно ш дээ Үгүй дээ ахаа хямд приус зүгээр байхаа гэхэд өөрөө мэдээ дүү минь за бид ажил сургуульдаа явцгаалаа гэсээр явцгааж эгч бид хоёр үлдэв Тулгаа чи өнөөдөр юу хийх вэ эмнэлэг явах уу Тэгнээ эгчээ ийнхүү эгчийнхээ бэлдсэн тортойг аваад эмнэлэг рүү очоод сахиур Бүжинлхамд гээд юмаа өгчихөөд зогсож байтал удалгүй өнөөх эгч

буцаагаад авчираад өглөө Дээр нь нэг зурвас байнаа уншвал уучлаарай би таныг танихгүй та хүн андуураад байх шиг байна өчигдөр Хорлоо эгч таниар хоол цай явуулаагүй гэсэн яагаад дахин дахин ирээд байгаа юм бэ гэсэн байв Би яах ч учраа олохгүй хэсэг зогсосноо хүнээс үзэг гуйж аваад зурвасных нь доор Тиймээ та намайг танихгүй харин би танд өртэй таны ачийг заавал хариулах ёстой та миний эргэлтийг авчих л даа та миний сэтгэлийг ойлгохыг хүсч байна уучлаарай гээд утасны дугаарыг бичээд нэг өвчитнөөр буцаагаад оруулчихав Тэгээд өөрөө харагдхааргүй газар зогсоод хүлээв

Энэ удаа хэсэг байж байгаад тортойг барьсаар бүсгүй гарч ирээд намайг хайгаад ийш тийш харж харж орхын даваан дээр хүүе хүүе гэсээр очлоо бүсгүй надруу харсаар тортойгоо өгчихөөд гүйхээрээ орчихлоо Ямар ч байсан савнууд хөнгөрч эргэлтээ өгчихсөн бас далдаас ханатлаа сайн харж авсан болхоор сэтгэл сайхан байлаа Тэр минь үнэхээр хөөрхөн бүсгүй юм цагаахан дугуй царай зассан юм шиг саран хөмсөг монхордуу тэгш хамар том биш ч давхраатай хар нүд цэцгийн дэлбээ шиг шүрэн улаан уруул урт хар үс үнэхээр хөөрхөн харагдсан Дунд зэргийн тэгш сайхан биетэй өөлөх юм алгаа Бас

намайг намгаас татаж гаргасан сүү шиг сайхан сэтгэл миний сэтгэл хаанаас ч хайгаад олдохгүй ховорхон бүсгүйд ховсдуулчихлаа Зүрх минь булиглан цохилж нүүр улаа бутран халуу оргиж арайтай шат руу алгасаж уначихалгүй гадаа гарч ирсэн юм Хэсэг зогсоод сэтгэл хөдлөлөө намдааж баяр хөөртэй алхсаар харив Ингэж надад сайн сайхан зүйлүүд ар араасаа тохиолдож амьдрал сайхан шүү зөв явах зөв амьдрах хэрэгтэй гэсэн бодол урам зориг өгсөн юм Тэгээд нөгөө 2т авч өгсөн дугаар руу залгавал ашгүй дор нь авч Байна уу байна уу чи хэн бэ Тулгаа юу Тиймээ би байна та хоёр минь сайн уу Сайн сайн лусын хаан минь чи хаа байнаа бид хоёр дээр ирнэ биз дээ Бид хоёр чиний өгсөн хувцаснуудыг өмсөөд усанд орсон бас нөгөө буудалд хоёр

хоног ухаангүй сайхан унтаж амарсан Цайны газрынх нь хүн хоол өгч байгаа бид хоёр архи уугаагүй шүү Буудлын үйлчлэгч биднийг 7хононо аятайхан байгаарай гэсэн чамд баярлалаа Гээд л уралдаад сандралдаад ярьж гарав ямар ч байсан манай хоёр дажгүй л байгаам байна Чи ирхүү ирнэ биз дээ Тиймээ би очноо та хоёр юу ч болсон хэд хоног амраад ав би жаахан ажил амжуулчихъя Хөөрхий дөө хоёр маань бас архинаас гарчихвал ямар сайхан бэ намайг бодход

мэрэгжил боловсролтой улс яаж архинаас гаргадаг юм билээ гэж бодов ЭГЧ маань надад хордлогоны тариагаа хийхээр орж ирхэд нь би өнөө хоёрынхоо тухай хэллээ Өө тиймүү тэр хоёр чинь архинаас гарчихвал аштай юу ер нь хоёулаа очиж хордлогоны тариа хийж өхүү гэж эгч маань хэллээ Үгүй ер би санадаггүй байна шүү тэгэе эгч минь та яг л бурхны элч шүү гэж бодоод өөрийн эрхгүй нулимс гарчихлаа Тэгээд тэр хоёртой яаж танилцсан бас яаж амьдарч байснаа хэлсэн Эгч тэр хоёрыг эмчлүүлэх цаашид архинаас гаргах арга олно гэв Эгч

маань эмч хүн нэг хэсэг аав ээжээ алдаж дээр нь дүү нь гудамжинд гарч шаналсандаа мэдрэлийн ядаргаа стресс хүндэрч ажлаа орхисон байлаа Энэ бүхэнд би л буруутай Ингээд л буруу зөрүү явснаа засч залруулах заяа тавилангаар учирсан сайхан бүсгүйгээ өөрийн болгох гээд их зорилго өмнө минь тулгарсан юм

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *