
Дарь эхийн автобусанд сууж бүсгүйн хашааг төвөггүй олж хашааны завсраар шагайж харвал урт ягаан байшин өмнө нь нэг цагаан гэр харагдна Намайг хараад танихгүй болхоор уулзахгүй бол дургүйцэж
ууралвал яанаа хэмээн бодсоор хашааны хаалгыг цохилоо Удалгүй настайвтар эмэгтэй хаалга нээж намайг гайхан хархад нь Эгчээ би Бүжээтэй уулзах гэсэн юм гэж хэзээний танил юм шиг хэлж орхив Аан
Бүжинлхамтай юу ээж нь өвчин нь хүндрээд эмнэлэгт хэвтсэн охин сахиж байгаа Эгчээ хаана хэвтсэн бэ 1р эмнэлэг ийн бөөрний тасагт хэвтсэн чамайг хэн гэдэг вэ Намайг Тулгаа гэдэг за танд баярлалаа
эгчээ Тэгээд л би чинь нэг их хэрэг бүтээсэн хүн нисэх нь холгүй такси хөлсөлж суугаад Эгчээ би хүн эргэх гэсэн юм та хоол цай бэлтгэж өгч чадахуу Үгүй ер ямар хүн гэснээ тэгэлгүй яахав чадна хэзээ авах юм Би
одоо очиж явна За за эгч нь одоохон гэж эгч минь баяртай нь аргагүй хэлэв Намайг очход эгч минь одоохон гээд торонд цай хоол алим чихэр хийчихээд өгөв Ингээд тортойгоо шүүрэн гарч эмнэлэг дээр

очлоо 1р эмнэлгийн бөөрний тасагт очиж асрагчид нь Бүжинлхамыг дуудаад өгөөч гэхэд палат нь хэд юм Мэдэхгүй ээ асрагч нилээд удаснаа тийм хүн алга өвчтөн юмуу сахиур уу Аан сахиур ш дээ та олоод өгөөч дээ өвчитний нэрийг мэдэхгүй асрагч төвөгшөөнгүй гэсээр буцаад явав Би босон суун хүлээгээд л байлаа Тэгсэн тортойг барьсаар бүсгүй гарч ирээд ийш тийш харж харж орох нь ээ би сандран Бүжээ гэсээр дөхөж очвол бүсгүйн хөөрхөн нүд бүлтийж ирээд их гайхаж байнаа Та хэн бэ би Тулгаа би би танайд очсон Аан
Хорлоо эгч явуулсан уу Үгүй ээ тиймээ гэсээр саваа аваад инээмээр аядаснаа уучлаарай Бүсгүй намайг шоолсон бололтой инээмсэглээд орчихов Тэгээд гадагш гараад сая нэг сэтгэл амарч бие хөнгөрөөд өглөөнөөс орой хүртэл хэзээ ч ингэж завгүй гүйж их ажил амжуулж байгаагүй ээ сая ухаарав Тэгтэл эгч миний дүү хурдан ирээрэй бид чамайг хүлээж баына гэж утасдлаа Би сэтгэл дүүрэн хүргэн ахынх руугаа явлаа Тэд намайг хүндэт зочин ирэх гэж байгаа юм шиг ширээ
засан угтав Хүргэн ах үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа бололтой За оргодол минь тавтай морил гэж харин үргэлж ярвалддаг хоёр охин дүү Тулгаа ахаа сайн уу та ямар гоё харагдаж байнаа яагаад таг чиг болчихдог юм бэ Ээж хичнээн санаа нь зовж бас өвдсөн биднийг их айлгасан та хаа байсан юм бэ Та одоо ээжийг бас биднийг битгий зовоогоорой ахаа гээд уйлалдсан Миний сэтгэл өвдөж ийм олон

хүнийг зовоож байсандаа их гэмшсэн Дахиж зовоохгүй гэж өөртөө тангарагалсан Намайг гэх гэр бүл байгаа юм байна гэж баярласан Би хэзээ ч хог дээр гарахгүй Би одоо Бүжээгийнхээ хойноос идэвхтэй гүйж ойртож танилцна гэж өөртөө андгайлав