
Эр хүний дотор эмээл хазаартай морь гэж гудамжны гуйлгачин найрка уудаг навсгар оромжинд амьдардаг байж бас сайхан бүсгүйн араас ухаангүй хөөцөлдөөд байгаамуу хаашаа юм гэж өөрийгөө
шоолсон ч бүсгүйн гэрийг мэдсэндээ сэтгэл нэг л сайхан явсаар оромжиндоо очиж юу ч мэдрэхгүй сайхан унтаж байтал өнөөх эмгэн их сайхан зүстэй хажууд ирчихсэн хүү минь сэрээ сэр эгчтэйгээ уулз
гэснээ нүдээ нээсэн чинь алга болчихлоо Өглөө болчихсон болхоор ухасхийн босч хүргэн ахынх руу очоод модны ард нуугдан ах охидуудыг нь гарч ирхийг хүлээв тэгтэл ч удалгүй хүргэн ах том хар
цүнхээ барьсаар машин руугаа очлоо хоёр охин ч цувран гарч ирээд машин ч хөдөллөө Би жаахан эмээсээр орцны үүдэнд хаалга онгойход орход бэлэн зогсож байв Нэг өвгөн хаалгаар гарч ирснээ зөрөөд орох
гэтэл үгүй чи хаачих нь вэ гэж муухай хараад оруулахгүй хаалгаа хаачихлаа Тэгсэн нэг жаахан хүү талх барьчихсан орход нь дагаад орчихлоо Хонх дархад эгчийн минь хэн бэ гэх уяхан хоолойг сонсоод

эгчийгээ ямар их санаснаа сая л ойлгож цээж рүү нэг юм огшиж би байнаа гэж уйлан дуугарвал хаалга торхийн нээгдэж гайхаж өрөвдсөн харцаар харж хэсэг зогсосоноо ухасхийн буцаж гүйхээрээ нэг тор барьсаар ирж наад хувцасаа тайлаад хийчих гэж уйлан хайлан тортойг үүдэндээ орхиод намайг оруулан нүүр нүдгүй үнсэж чамайг хайгаад олдоггүй хаачдаг юм бэ чи яагаад эгчийгээ зовоогоод байдаг юм гэж үгэлсээр Хөөрхий эгч минь нилээд турж санчиганд нь цагаан үс харагдна Үргэлж цоглог дэгжин байдаг эгч минь ийм харагдаж байгаа нь надаас л болсон байх Хүргэн ах чанга хатуу юм шиг байдаг
ч эгчид бол шонгүй их халамжтай хүн Эгч баахан хувцас алчуур авчирч за миний дүү юу ч болсон усанд ороод хувцасаа сольчих гэв Би ч үг дуугүй банны өрөө зүглэв Биеэ угааж байхдаа эгчийгээ их зовоож байна даа ядруухан харагдаж байна аав ээжээ ч ачилж чадаагүй сэтгэлийг нь шаналгасаар явуулчихсан би ч хүн биш юм даа Одоо дахиж зовоохгүй ээ гэхдээ хүргэн ахын царайг яаж хардаг юм билээ үгүй яахав харна даа гэхчлэн их зүйл бодсоор нэг мэдхэд цэмциитэл биеэ угаачихаж хуучин дотуур хувцсыг гадаахтай хамт эгч минь
хогийн саванд хийхээр гарсан бололтой Ширээн дээр баахан хоол талх боов өрөөд халуун савтай цай тавьчихаж Би ч урьдын адил идэж аваад яаж хэдэн төгрөг салгаад ахыг ирхээс өмнө зугатах билээ гэдэгсэн харин энэ удаа гараад нөгөө цайны газрын охиныг харахсан л гэж бодож байлаа Эгч орж ирээд за яриад байгаарай хаагуур байсан юм Хүйтэн сэрүүн орлоо дүүгээ олооч гэж бага эгч чинь утасдаад чамайг үхчихсэн бол яанаа гэж ямар их зовсныг мэдэхүү Сүүлийн үед нойр ч хүрхээ болилоо Би бүр чам шиг хог ухдаг хүмүүстэй амьдрах шахлаа хаана л хүн хог ухаж байна очиж асууна арай ч дээ чи чинь
яачихсан хүн бэ тэр архиа уу уу чөлөөтэй уу хэдийг ч уусан яахав гэртээ уу нүдэнд харагдаж байвал л боллоо Хүргэн ахаасаа айх хэрэггүй тэр ч зөвшөөрнө гээд л уйлаад үгэлж гарлаа Хөөрхий минь чанга хатуу эгч минь далан таваараа тэнэг дүүдээ бууж өгчээ Үргэлж бардам шудрага архичин архи 2 г үзэн яддаг эгч минь дүүдээ ийм их хайртай болхоороо бууж өгч байна ш дээ гэж бодоод би ч толгой өөд таталгүй эгчийнхээ өмнө сөхөрч уучлаарай уучлаарай тэнэг архичин дүүгээ өршөөгөөрэй дахиж хэзээ ч таныгаа зовоохгүй хаашаа ч явахгүй ээ дүүгээ уучил тэхүү гэж уйлан хайлан гуйж тангаргалсан
юм Эгчтэйгээ тэврэлдэн баахан уйлж хоёулаа тайтгарч бие биенээ шоолон мушилзснаар энэ уулзалт дуусав Би дахиж эгчийнхээ нулмсыг урсгахгүй гэж бат бодлоо Сүүлд уулзаснаас хойш 2сар шахам уулзаагүй байж ш дээ Эгчээ дүү нь нэг ажил байна гарчихаад ирье эрт ирээд хүргэн ахтай нүүр тулнаа гэхэд чи нээрээ ирэх юмуу гэж эргэлзсэн маягтай асуув Дүү нь ирнээ тангараглаа биз дээ харин надаас муухай үнэр салжуу та намайг нэг сайн үнэртээдэх гэвэл эгч маань дорхноо сэргэж Ухасхийн ахын уснаас авчирч цацаж өгөөд амандаа бохь зажил тэгээд л миний дүү чинь жэнтэлмейн залуу
болчихлоо Болзоонд явах нь уу гээд нүд нь гэрэлтээд хуучин төрхөндөө орох шиг болов Сэтгэл нэг л сайхан болж би ч хүн төрхөндөө орлоо За орой уулзая хайрт эгч минь гээд гарах гэтэл хүүе болзоот залуу минь хоосон явахнуу гээд өрөө рүүгээ гүйхээрээ орж нилээд хэдэн хорьт барьчихсан гарч ирэв Урьд нь их мөнгөөр яах нуу нэг мөсөн ууж хордож үхэх нь үү гээд арав хориос илүү өгдөггүй эгч минь үнэхээр надад итгэжээ Би ч эгчдээ маш их баярлаж хавьд барьж үзээгүй их мөнгөө кармаалж аваад нөгөө бүсгүй рүүгээ яарсаар очлоо Анх удаа жирийн хүмүүс шиг хаалгаар нь орж хоол цайгаа бичүүлээд нөгөө л ширээндээ сууж үйлчлэгчийг догдлон байж хүлээлээ Гэтэл нэг
намхан бор охин хоол цай авчирч өглөө Би бүр гайхаад хүлээ дээ миний дүү нөгөө үйлчлэгч чинь байгаа юу гэхэд охин намайг харснаа аан Бүжээ эгчүү өнөөдөр ирээгүй ээ ээж нь өвдсөн гэсэн Миний баяр хөөр унтарч хоолоо дутуу идээд нөгөө сайхан цайнаас нь уучихаад гарлаа Яасан юм бол гэр рүү нь очиж асуудаг юм билүү ямар ч байсан нэрийг нь мэдчихлээ Харин тэр бүсгүй намайг огт танихгүй надтай уулзахгүй нь мэдээж яах вэ гэж гайхшаа бар хэсэг зогсов За юу ч
болсон өнөө муу хоёр дээрээ очоодхоё гээд багцаагаар гадуур дотуур хувцас гутал хямдаар нь баахан комиссын бараанаас шилж байж аваад бас идэх юм шүдний сойз саван нүүр гарын алчуур турсик оймс шинээр авлаа Манай 2 алгаа юмыг нь тавьчихаад нэг хямдхан буудалд нэрийг нь бичүүлж өрөө захиалчаад захидал бичээд орхичихлоо Өөр нөхдүүд юмыг нь авчихвий гээд ойролцоохноос

ажигалсаар өнжих шахав Яг явах гэж байтал өнөөдүүл намайг танихгүй үгүй ээ ер хаачдаг байнаа олдодгүй шүү одоо яах вэ сүүлийн үед нэг л хачин байсымаа хоёулаа сайн харж байхгүй яаваа гэлцсээр оромж руугаа орцгоов