Нүүр Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “7-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
558

Гадагш гарвал бороо зосгчээ Цайны газрын хаалганы харалдаах байшингийн нөмөрт сууж аваад гуанз хаагдтал сууж цай өгсөн үйлчлэгчийн.царайг хархаар хүлээхээр шийдсэн нь бусдад инээдтэй ч

миний хувьд чухал байлаа Бие тавирагдаж нойр хүрч нэг мэдхэд унтчихсан манай хоёр сэрээч харьцгаая гээд татаж сэрээв Би сандран нөгөө цайны газрыг харвал гэрэлтэй байсанд арай хаачихаагүй юм

байна гэж тайвшраад Та хоёр явж бай би жаахан байж байгаад очьё гэхэд тэр хоёр нүдээ томруулан гайхаж яасан бэ гэлцэв Би зүгээр дээ нэг хүнийг хүлээж байна Үгүй ер хачин юм даа хэнийг вэ цуг явахгүй

гэжүү гээд хэсэг зогсосноо за за явья Баяраа гэсээр явцгаалаа Би ч уйгагүй хүлээсээр нилээд орой болчихлоо Тэгтэл нэг махлагдуу эмэгтэй гарч одлоо гэрэлтэй л харагдна дөхөж очоод харвал нэг хүний

толгой шоволзоод юм хийгээд байгаа бололтой би ч байрандаа буцаж суулаа Бас нэг туранхай авгай гарч ирлээ гэрэлтэй болхоор хүн үлдсэн хэрэг гэж бодож байтал гэрэл унтарч өнөөх үйлчлэгч бололтой дунд

зэргийн нуруутай улаан куртктэй өндөр өсгийтэй гуталтай залуухан бүсгүй хаалгаа түгжив бололтой хэсэг саатаснаа товор товор алхсаар хойд автобусны буудал руу зүглэв Би замын нөгөө талаар алдчихвий гэж харан харан зүтгэв Бүсгүй буудал дээр зогссоор би холуур тойрон буудалд дөхлөө Тэгтэл Дарьэх вокзал гэсэн автобусанд суучихлаа би ийнхүү хий дэмий харсаар хоцроод муу оромжруугаа сажиллаа Манай хоёр өдөр даарч ядарсандаа нам унтаж байна миний нойр хүрдэггүй машин тэрэгний дуу тажигнаад хүмүүс хөлхөлдөөд манай

хоёр яраглан атирч хурхираад ийм их дуу чимээтэй байдгийг энэ шөнө л мэдлээ Архи уугаагүй эрүүл саруул хүн унтах аргагүй их хотын хөдөлгөөнийг мэдэрч зүсэн зүйлийн юм бодож шөнөжин хөлбөрсөөр үүр цайлгав Хүлээхэд цаг явдаггүйн зовлонг энэ шөнө л мэдлээ нойтон хувцас бие хайрч тун таагүй олон бороотой өдрийг өнгөрөөж байсан ч ингэж тух алдаж байснаа санахгүй юм Арайхийн өглөө болгоод өнөөх

газраа очиж суулаа цайны газруудад ганц нэг хүмүүс хоолоо бэлтгэхээр ирцгээж байгаа бололтой Удалгүй нөгөөх туранхай авгай дараа нь хүслэнт бүсгүй минь товор товор алхалсаар яваад орчихлоо Би тэсгэлгүй баярлаж сэтгэл амарч тэндээ суусаар үд хүргэв Манай хоёр бүр нэг гайхширсан бололтой хүүе чи минь энд хоноо юу болох нь энэ вэ гэлцэв надад хэлэх ч үг олдсонгүй дуугүй л суугаад байлаа Тэгээд гурвуулаа шил лаазаа түүж нөгөө хоёртоо үүрүүлээд явуулчаад өөрөа үлдлээ Дахиж тэр газраа орж зүрхэлсэнгүй хажуугийн гуанзнаас хүний чөлөөгөөр хоолны шавхруу олж идчихээд нөгөө

газраа сууж тархыг нь хүлээсээр Энэ удаа бүсгүйг холоос дагасаар автобусанд суухад нь харагдахгүйгээр орж суув Нэг суудалд нүүрээ нуугаад нугдайн суусаар бүсгүйн буусан хойно бууж холоос дагасаар хашаа хаалгыг нь мэдэж аваад хоцров

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *