Home Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “6-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
1,376

Гашуун усанд эргэлт буцалтгүй орж орон гэрээсээ дайжсан гэр бүлдээ эргэж очих нүүргүй болсон гурван эрийн тэнэмэл амьдрал нэг иймэрхүү өдөр хоногийг өнгөрөөж байлаа Би ийнхүү 3 н улирлыг

үдэж байгаа хүн Өнөөдрийнх шиг хүйтэн жихүүн байтугай илүү хүйтэн өвөл ойртож байдаг Бас л эд нар шиг энд тэндхийн халамжийн газарт юмуу гоё амьдрал төв дээр очдог л байхдаа гэж хааяа эрүүл

ухаантай үедээ боддог юм Тэнд байхад сайхан бишүү гэж асуухад Сайхан ч сайхан л даа дэг журам нь задгай сурсан бидэнд дарамттай бас найрка хориотой ш дээ тэгээд л буруу зуршил хатгаад суулгахгүй

Тэндээс нэг өдөр гархад эргээд оруулахгүй бидэнд тийм тэвчээр байхгүй учир гарч яваад л энд тэнд хөлднө осгоно Сүүлийн үед орцнууд бүгд кодтой хонгилууд эзэнтэй Хүнийг ийм байдалд оруулж

чаддаг тэр хорт ундаанд нэг л донтсон бол салхад хэцүү ямартаа л осгож үхэхээс айхгүй дулаан газраас зугатаж байх вэ дээ Өнөө өглөө бүрхэг хүйтэн бороотой жихүүн өдөр байлаа Энэ аравдугаар сард олон

найр хуримтай болхоор бид ч олз омог ихтэй уут уутаар шил лааз түүж ханатлаа найрка ууж зарим нь хордлогонд орж юм юм л болж өнгөрлөө Хэдэн өдрийн шарталт биднийг туйлдууллаа Гудамжаар гуйвж дайвсан согтуучууд их харагдах болсон нь энэ их найр хуримын бэлэг Бид ч тэдний дунд л гуйвцгаав Хүйтэн бороонд чийгтэй оромжноосоо гарч ходоод руугаа хийх юм олж идхээр явцгаав Бороо зогсох шинжгүй бид гурав нэгэн байшингийн буланд бие биедээ наалдан хэсэг суулаа Малгайгүй болхоор борооны хүйтэн дуслууд шилэн хүзүүгээр могой шиг мурилзан орж бие зарайлгана

Ийнхүү хэсэг суугаад босч тал тал тийш хоолны ая хархаар явцгаав Гоё сайхан хоолны зураг гаднаа өлгөсөн цайны газруудын үүдээр хоолны тансаг үнэрт ходоодны шүлсээ асгаруулан хөөгдөж явсаар тогооч үйлчлэгч нь зайдуу бас ч бага биш хоолны газарт ороод нэг буланд сууж авлаа Тэнд цөөвтөр хүмүүс хооллож байв Миний зэргэлдээх ширээнд хоёр хүүхэн яриандаа халчихсан үе үе хөхрөлдөөд л хоолоо ганц нэг сэрээдээд сууна Хүйтэн бороотой болхоор тэрүү хүн

цөөтөй хэдэн хүн хооллоод гарсан ч таваг нь хоосон үлдэв Нөгөө хоёр бүсгүй их удаан суух шинжтэй таваг нь ч дундраагүй байтал ашгүй нэгнийх нь утас дуугарч цайгаа яаран уучихаад босоцгоолоо Би ч үйлчлэгчээс өрсөх гэж ухасхийн босч хоолыг нэг тавганд овоолоод ширээндээ сууж толгой өөд таталгүй сэрээдэж гарлаа Хэдэн өдөр архинаас өөр юм ороогүй ходоод минь нэг цадаж байтал одоо нэг сайхан халуун юм уухсан гэж бодогдов Хүн гэгч ахимтгай амьтан шүү

гэж өөрийгөө дооглон сууж байтал духруу халуун уур цоргиж цай үнэртхэд цочиж дээш харвал үйлчлэгч бүсгүйн нуруу харагдаад үлдэв Би өмнөх аягатай цайг харвал ээжийн минь хааяа чанадаг тос хөвсөн сайхан цай хамар цоргиж байлаа Гэнэтийн явдалд сэтгэл уярч ээжийгээ өөрийн эрхгүй санаж нулимсан дусалтайгаа холин цайг уулаа Бие тавирч дотор бүлээцээд нойр хүрч болдогсон бол унтаад

өгмөөр болов Эргэн тойрноо харвал дахиад цөөвтөр хүмүүсийн ёозгүй харцыг анзаараад гархаар явахдаа үйлчлэгч бүсгүйг хайсан ч харагдсангүй Буянтай тэр бүсгүйг нэг хараадах юмсан гэж өөрийн эрхгүй бодогдоод байлаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…