Нүүр Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “5-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
472

Өглөө сэрээд зүүдэнд ороод байгаа эмгэн ямар учиртай юм бол маш их гашуудаж бухимдаж байх шиг байсандаа гэж гайхан өнөөх хоёроо харвал хоёул тэврэлдээд атиралдан унтаж байв Хөөрхий дөө энэ муу

хоёр уг нь сүрхий ажил амьдралтай байсан гэдэг ч бусад нь худлаа тууж байгаам ха ха гээд шоолно Нөгөө хоёр маань худлаа яриад хэнд хэрэгтэй гэж за яахав дээ бодосноороо л бод гээд гунигтай нь аргагүй

санаа алддаг юм Би бол Бүтэн баяр нь алтан гартай эмч Чулуунаа уран дархан байсан нь үнэн байх л гэж боддог Тэр 2 архи уудаг ч хулгай хийдэггүй худал хэлдэггүй яаж ч өлсөж байсан лааз шил олдохгүй бол

тэвчээд өлсөөгүй юм шиг байж чаддаг Тийм байж яагаад зүгээр ажлаа хийгээд явдаггүй юм болдоо гэж хааяа боддог л юм Хүний амьдрал дэндүү хачин сонин шүү Манай хоёр хүнтэй ердөө хэрэлдэж

зодолдохгүй хоёулаа сална ч гэж байхгүй Анх би хонох газар олдохгүй нэг боломжийн буланд унтаж байтал хэдэн нөхөд сүр дуулиантай ирээд хөөе энэ муу шинэков юм байхдаа очиж очиж овгорын шовгорт

тухалчхаж босооч новшоо гээд нойрмоглоод босох хооронд өшиглөөд сүртэй юм болов Би босоод уучлаарай мэдсэнгүй гэвэл Үгүй ер их боловсон эд байх нь нэгж гэж нэг жигтэйхэн үс ноосондоо баригдсан өндөр хар нөхөр тушаав бодвол овгор нь бололтой Түрийвч байна гээд л нэг атигар шар маасайх нь яг л нэг хав шиг санагдсан Тэгээд тэд гутал куртка аваад за яахав энэ зэрэгтэй харж үзье гээд өмсөх аргагүй маажгий хар ботинк шидэж өглөө Би толгойгоо ганзагалан хүргэн ахындаа очдог ч юм билүү гэж бодосноо ахын таагүй харц харагдах

шиг яаж ч ийм байдалтай очхов дээ гэж бодоод болив Тэгтэл чиргүүцэлдсэн хоёр согтуу унаж тусаад ирж явна би дунд ороод сугадаад явах гэтэл чи хэн бэ бид 2г яах гээд байгаам бидэнд юу ч байхгүй ш дээ зүгээр явуулчих тэхүү гээд хөдөлдөггүй Би та 2 г яах ч үгүй зүгээр хүргэж өх гэсэн юм надад хонох газар байхгүй тэгээд л гэхэд арай өндөрдүү нь нээрээ биз дээ гэж нүдээ том болгож харснаа

нөгөөхдөө за явья явья үнэн юм шиг байна сэжиглэхгүй бол нэг оромжирхуу юм бии гэв Тэр хоёрыг янз бүрийн таар шуудайгаар бүрсэн оромжинд нь хүргэж өгөв Хаа очиж элдэв хөнжил бүтээлгээр давхарласан зузаан хэвтэр зассан байв Бид 3 чөлөөтэй биш ч нэг их шахалдсангүй унтхацгаав Нэг мэдхэд өглөө болсон бололтой нөгөө хоёр намайг их гайхаж байгаа бололтой чи хэн бэ энд хоносон юм уу гээд байцааж би болсон явдлыг хэлж тэгээд хамт байхаар болцгоолоо

Өчигдрийн хэд түрийвч бас курткны карманд утсыг авсан учир мөнгөгүй харин өмдний арын халаасанд гурван мянган төгрөг үлдсэн байв Нөгөө хоёр мөнгө хараад ухаангүй баярлаж тэр уснаас ууж байгаарай бид 2 одоохон гээд явчихав

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *