Нүүр Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “4-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
456

Хожим бодож байхнээ зүүдэнд орсон буурал эмгэнд ёстой их баярлаж тэр эмгэнд их өртэй гэж бодож явдаг юм Тэр эмгэн зүүдээр ирж надад юм хэлээгүй бол би ээжтэйгээ уулзаж чадахгүй байсан байж магадгүй

Ээжээсээ хойш ханхай байшинд ямар их эвгүй байсан гээч Сууж чадахгүй холхиод хийх ч юм олдохгүй хамаг өнгөтэй өөдтэйгөө алга хийчихсэн болхоор бүр ч тухгүй Бага эгч минь л зай завсраараа гүйж

ирж хоол хийж юм хум угааж арчина Эгчийгээ өрөвдөөд аль болох юм хийлгэхгүйг бодно Энэ хүнийг одоо яадаг юм билээ дээ ядаж нэг хань ижилтэй болчихвол гэж шүүрс алдна Хаа очиж нөгөө муу хэдэн

архичид тэсээд утасдахгүй уулзахгүй байсанл даа Би хааяа дэлгүүр хоршоо орохдоо авах юмаа авад харьчихна Нэг өглөө хамт уудаг байсан нөхөр шоронгоос гарсан байж таараад уйлж дуулаад тэвэрч

аваад ганц юм уучих миний найз гашуудлаа тайлчих найз нь ёстой дуулаагүй байсан их муухай юм боллоо гээд салдаггүй Би дурамжхан байсан ч цаашаа гэж чадсангүй манайд очиж ганц нэг гэсээр талыг нь

уугаад согтчихсон Нэг мэдсэн өглөө болчихож Дашаа гэх нөгөө нөхөр диван дээр унтаж байнаа За найзаа шараа тайлхуу гэхэд нь Уучлаарай найзаа би уухгүй байхаар шийдсэн энэ архинаас л болж аав ээжээ алдчихлаа гэхэд тийм шүү зөвөө зөв найз нь явья даа гээд гарсан Би ч яахав хирэндээ хичээсэн ч ганцаардал уйтгар гунигаа даалгүй нэг мэдхэд ууж идэж гэр орноо архичны оромж болгочихсон доо Хоёр эгч аргаа бараад байрыг чинь зарна чамайг түрээсийн

байранд оруулна аав ээжийнхээ гэр оронд архичид цуглуулахгүй гээд намайг түрээсийн ганц өрөөнд оруулчихав Эгч түрээс өгчихдөг болхоор байрны эзэн нилээд тэссэн байх нэг ирсэн чинь өрөөг цоожлоод үүдэнд цүнхтэй хувцасыг минь тавьчихсан байлаа Ингээд миний тансаглал дуусч гудамжинд гарсан юм Эхлээд ч дасхад хүнд байсан сүүлдээ толгойд архинаас өөр юм бодогдхоо больсон Эгчээс дандаа мөнгө нэххээ больж шил лааз түүж найрка ууна Ах эгчтэйгээ

тааралдахгүй гэж зугатаана Эгч маань байрны эзнээс миний тухай мэдчихээд эрж хайсан ч би уулзхыг хүсээгүй намайг хараад яаж шаналах бол гэхээс айсан юм Хэд хэд баригдаад хүргэн ах дүү нарыг эзгүйд усанд орж хувцас хунираа сольсон Би нэг найзындаа байгаа гээд л зугатчихна Ингэж л би гудамжны хүн хогийг нэгээр нэмсэн хүн Орц хонгилоор хөөгдөж туугдаж өөртэйгөө таарсан нөхөдтэй үзэлцэж нөхөрлөж зовлон жаргалаа хуваалцаж жил шахам тэнэсээн Том эгч бага эгчийг дүүгэ татаж ав гэж шахна эгч надтай хөөцөлдсөөр бараг жил болчихсон юм Нэг удаа бид хэд оромжиндоо унтаж байтал өнөөх

эмгэн зүүдэнд орж ирээд хайран хүү ингэж явах ч гэж дээ Тэр муу новш чамайг надаас бас л булаачихлаа ээ үйлийн үр гэж дээ хоёр сайхан үрийн минь амь багадсан юм байхдаа элээ халаг минь гээд үс гэзгээ үгтээгээд хашгирсаар алга болчихсон

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *