Нүүр Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “3-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
494

Хар эрчээрээ эмнэлэг дээр гүйсээр ирвэл хүргэн ах эгч нь 2 охинтойгоо уйлж унжаад зогсож байв Ээж яасан бэ та та нарр яагаад гадаа байж байгаам гэж ээрч мууран асуусан чинь эгч үг сүггүй хөтлөөд ээж дээр

орлоо Хөөрхий муу ээж минь нүд нь аниастай хир нь хацрыг даган нулимс нь урсах агаад хүү минь ирсэнүү гэж арайхийн тасалдангуй туниа муутайхан асуух нь намайг л хүлээгээд байсан бололтой Ээжээ

ээж минь хүү нь ирлээ гэвэл нэг муу мушийхчаа болж нүүр нь нэг л сайхан тавирч Нүдээ нээснээ хүү минь гээд намайг тонгойход өмөлзөн байж үнсэснээ уртаар эхэр татаад өнгөрчихөв Үхтэл үр харам гэж эх

хүний сэтгэлийг юутай ч зүйрлэмгүй эх эцгээ хичнээн зовоож гомдоож байсан ч муу гэлгүй намайг л хүлээж байж шүү Өнгөрсөн хойно нэг их нус нулимсаар яахав тэнэг толгой гэж хичнээн биеэ

барих гэсэн ч чадсангүй Харин хүргэн ах угаасаа л шудрага хүн болхоор ухаангүй золиг одоо замыг нь үерлүүлж яах гээв Чамаас л болж байгаам гэж бүр нэг дургүй нь хүрсэн бололтой надруу харах ч

үгүй хэлээд гарлаа Ийнхүү архичин тэнэг толгой аав ч үгүй ээж ч үгүй үлдсэн юм Тэр хэзээ ч олдохгүй хоёр сайхан бурхнаа би өөрөө л алчихлаа Би архи ууж зовоогоогүй бол би тайван амгалан амьдралыг нь там болгоогүй бол аав ээж хоёр ийм эрт юу гэж явчих билээ Сэтгэл

сэг болтлоо урагдаж байсан ч энэ бүхэн утгагүй зүйл хүлээх шийтгэлээ хүлээхгүй гээд яахав дээ Оршуулга өнгөртөл хүн болгон үг хэлэхгүй ч нүдээрээ зэмэлсээр айл хөршийн ганц нэг хөгшид энэ муу одоо яана даа гэлцнэ Буяны ажил явдал сайхан өнгөрч ханхайсан 3 н өрөөндөө эхийнхээ зургийн өмнө 49 хоног зул барьж нүглээ наминчилсан ч эргэж ирэхгүйгээс хойш яалтай билээ Муу эгч минь зав чөлөөгөөрөө

хоол цай хийж өгөөд толгойг минь хааяа илээд явчихна Ааваас хойш ээжийгээ ганцааранг нь орхиж явж яаж чаддаг байвдаа Ямар их эвгүй байсан болдоо тэнэг хүүгээ уучлах хэрэггүй ээ ээж минь гээд л зурагтай ярилцна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *