
Аавыгаа бурхан болчихоод байхад ч ухаарах сэхээгүй гашуудлаа тайлах нэрээр тэнэж яваад нэг мэдхэд 49 хоног нь өнгөрчихсөн байлаа Муу ээж ханхайсан гурван өрөө байшинд халамжит хань нь байхгүй
хайрлаж өсөгсөн хүү нь хань болохгүй тэнээд тун ч хэцүү л байсан байх Хоёр эгч ярилцаж байгаад байрыг маань хоёр өрөөгөөр сольж ээжид Ээж минь наад архичингаа орхио манайд оч Аавынхаа
хоногийг гүйцээж чадахгүй байгаа энэ хүн засархаасаа өнгөрсөн юм байна гэхэд Ээж За яахав дээ ухаан суух байлгүй дээ Хоол ундгүй тэнэж яваад ирхэд нь би байлгүй болохгүй Ээж минь та ядарчихна та
бидэнд хэрэгтэй аавдаа ингэж хандаж байгаа юм чинь таныг тоохгүй зовоосоор л байх болно Энэ мэтчилэн хичнээн ятгаад ээж намайг орхиж эгчийнд очоогүй юм билээ Хөөрхий эгч минь зав чөлөөгөөрөө
хоёр гэрийн хооронд их гүйсээн зайлуул Би аавын харцнаас далидрах юмгүй муугэ ээждээ Хүү нь энэ муу архинаас гараад хоёулаа сайхан амьдарнаа Гэж сайхан амлаад л ээж минь нулимсаа урсгаад л уярч

хууртаад л харин би гэдэг хүн улам дордож дотроос чөтгөр хатгаад гэрийнхээ өөдтэй өнгөтэйг зарж архичин найзуудаа дайлаад тэдэндээ лусын хаан нь болж хүндлэгдээд Байсгээд л ээж намайг дагуулж арга чарга хайж ламдаж бөөдөөд өнөөдүүл нь лусын хорлол архины бузар дээрээс буусан хараал гээд ээж хэдэн цаасаа барж дууссан даа Зарим нь намайг харангуутаа наад муухай сүгээ зайлуул энэ тэр гээд ээжийг минь давхар хямраана Үнэндээ ээжийгээ өрөвдөөд одоо л болих минь
амь биш заяа биш гээд гүрийдэг ч нээрээ дотроос чөтгөр хатгаад жаахаан уучих жаахан жаахан гээд нэхнэ Өнөөх жаахан нь цаашилаад өнгрөө Сүүлдээ ээж минь нойргүйдэж байн байн даралт нь ихэсдэг болсон Нэг удаа аавынхаа удам дамжиж ирсэн хөөргийг авдрыг эвдэж байгаад авч овоо хэдэн төгрөг болгоод буудалд тансаглаж хэд хоноод ирсэн чинь ээж харваад эмнэлэгт хэвтчихсэн
эгч орилж бахираад сүйд Чи муу новш эцгийг минь алчихаад одоо ээжийг минь алах нь муу алуурчин гээд загнаж уйлж бөөн хэрэг дэгдэх нь тэр Би ч их гэмшсээн өөрийгөө харааж зүхсэн Архи уухгүй утасгүй болхоор нөгөө хэд ч чимээгүй нэг их томоотой хүн Тэр үед их юм бодсоон шөнө нэг их сонин зүүд зүүдэлсэн одоо тохиолдох уй гашууг давж гарвал зөв сайхан явна эс чадвал ёроолгүй ангалд унана Тэр бүхэнд чи буруутай чамтай нөхөрөлсөн чамайг хоролсон нэг

тийрэндсэн хүний аяганаас уух ёсгүй ундаа уужээ Хайран ч хүү алсдаа нэг аврагдаж магадгүй дээ гээд нэг був буурал эмгэн уртаар шүүрс алдаад би айсандаа ухасхийн бослоо Сая юу болсон хэн юу хэлвээ маш тод шүү ийш тийш хархад хэн ч алга гэнэт ээжрүүгээ чададгаар нь аяга шөл хийгээд гүйхээрээ очлоо.