Нүүр Өгүүллэг “АЯГА ЦАЙ” өгүүллэг “1-р хэсэг”

“АЯГА ЦАЙ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
545

Намрын шар өнгийг тодорхойлогч модны шар навчис гудамжаар нэг хийсч хөлийн дор шаржигнана Гудамж цэвэрлэгчид өглөө бүр цэвэрлэдэг ч нэг унаж дуустлаа тэдний үйлийг барж хөлөөр хөглөрч

шаржигнан гишгэгднэ Энэ ч яахав цагаа болхоор алга болчихдог зүйл Харин мань мэтийн хог ухдаг халтар царайтууд хүний зэвүү дургүй хоёрыг хүргэн хүмүүсийн энд тэнд тээглэн үхэж үрэгдэхгүй л бол далд

орохгүй нь мэдээж Гэвч би тэдний эгнээнд нэг л мэдхэд орчихсон тууж яваа нь энэ Харин өнөөдрийг хүртэл яагаад эдний дунд орчихвоо гэж бодож үзсэнгүй нэг ёсондоо үнэнийг мэдэрхээс айдаг гэсэн үг

Өнгөрснөө санах нь миний хувьд хүнд шийтгэл зүрх сэтгэл минь урагдаж өөрийгөө зүхэж үхмээр санагддаг болхоор тэр биз Архийг би эхэлж ууж байсан ч аажмаар архи намайг ууж хамгаас хайрт аав ээж

эгч нар тухтай сайхан орон гэр гээд надад байсан сайхан бүхнийг минь булаасан Энэ бүхнийг бодхоор тэчьяадан орох гарах газраа олж ядан тарчилдаг үүнээс салах ганц арга нь өнөөх л гашуун усаа ууж

самуурах Тэгээд л балга найрка олж уухын тулд өнөөх хогоо ухаж хуванцар сав шил түүх гэж амь тэмцэн зүтгэнэ Энэ бол бидний хувьд амь зуух цор ганц ажил Би чинь цагтаа бурхан шиг сайхан аав ээж хоёр сайхан эгчтэй айлын отгон хүү байлаа Аав маань тун сайхан үнэнч шударга нэр хүнд сайтай нэгэн байгууллагын дарга ээж минь томоохон дэлгүүрийн худалдагч хийдэг байв Аав ээж хоёр маань хожим ганц хүүтэй болсондоо хязгааргүй баярлаж голомт залгах нуган үрдээ дэндүү хайртай байсан юм Намайг дэндүү дураар нь өсгөж байна гэж эгч нараас зэм хүлээдэг байсан юм даа хоёр бурхан

минь Бурхдаа зовоосон хүн яаж ч сайн явах билээ дээ Эрх нь дэндсэн тэнэг хүү элдэв хэрэг тарилгүй шүү арваа төгсөж аав минь танил талаа царайчилж гүйсээр намайг Польш руу барилга инженерийн сургуульд явуулсан юм Хэл ус ч мэдэхгүй гадны оронд хэцүү санагдаж байсан ч яаж ийгээд нэгдүгээр курсээ төгсөөд зуны амралтаараа ирчихээд буцахгүй гэж эцэг эх хоёроо жаал зовоосон Хоёр дох жилдээ бага сага хэл сурсандаа эрдэж гадуур тэнэж хичээл тасалж архи пиво

уусаар сургуулиасаа хөөгдөөд ирсэн юм Аавынхаа нэр хүндийг гутааж намаасаа донгодуулж аав минь үзээгүй юмаа үзэж сэтгэлээр их унасан гэнэлээ Тэгээд удалгүй аав ээж хоёр минь цувраад тэтгэвэрт гарсан Сургуулиас хөөгдөж ирээд нэг их гавьяа байгуулсан хүн шигзугаа цэнгэл хөөцөлдөж жаал давхисан Шөнө болгон оройтож эцэг эхийнхээ санааг зовоож нойрыг нь хугасалсаар тэр хоёрынхоо даралт нь ихсэж зүрх нь өвддөг болсныг ч мэдээгүй юм Том эгч маань Унгарт суралцаж төгсөөд тэндээ үлдэж бага эгч хүнтэй сууж тусдаа гарсан болхоор аав

ээж бид гурав үлдсэн юм Голомт залгах ганц хүү хүү биш чөтгөр байсан бололтой Би гэдэг хүн архийг лонх лонхоор ууж байсан чинь архи намайг ууж дууссан байж Надад өөрийн гэсэн бодол үгүй болж өдөр бүр л чөтгөр дотроос минь хатгаж архи нэхсээр Намайг гэсэн эцэг эхийнхээ нандин хайрыг мэдрэх мэдрэмжгүй болсон юм Ингэж байтал энэ тамын амьдралаас зугатсан юм шиг аав минь зүрхний шигдээсээр гэнэт өөд болчихсон Харин би энэ үед гэнэт цочролд орж маш их харамсан гашуудсаан Тэгээд хэд хоног өнгөрхөд миний найз

нөхөд гэгдэх хэдэн нөхөд дуудаж гашуудлаа илэрхийлж байна гэж жаал архидацгаасан Би ч зовлон үзсэн гол дүрийн хүн болж архидаж явтал нэг мэдхэд 49 хоног нь өнгөрчихсөн байсан Муу ээж минь намайг эзгүйд ганцаараа бас хүүгээ ямар их хүлээсэн болдоо хөөрхий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *