Нүүр Өгүүллэг “АНИРХҮҮ” тууж “6-р хэсэг”

“АНИРХҮҮ” тууж “6-р хэсэг”

2 секунд уншина
0
0
280

Бараа хураалгасныг мэдээд Сансармаагийн уур бадарч уушиг нь сагсайх нь тэр. – Яасан сэтгэлгүй хүн бэ, арай ч дээ. Би чамд уг нь найдсан шдээ. Ингээд юу юу ч гүй болгочихож байгаа юм уу гээд л

цамнаж гарлаа. -Үгүй, ядаж чиний утасны дугаар надад байсангүй. Тэгээд би ч гэж, үүргэвч дотор чинь юу байгааг асуугаад үлдэхээ мэддэггүй. Үнэхээр онцгүй юм боллоо. Уучлаарай, торгуулийн мөнгө

нь таван зуун юань болсон. Гэхдээ чи надад өгөх хэрэггүй ээ, миний буруу гэвэл сонин уншиж суусан зорчигч ах нүдний шилнийхээ булангаар хөмсөг зангируулан харснаа: – Хүү минь чи, аяар дуугараач

гэм. Энд бас өөр хүмүүс зорчиж байна. Тэгээд ч чи өөрөө үүргэвч дотроо юу байгааг ч хэлж өгөлгүй явсан юм бол чиний ч буруу бас байна. Өмнөөс чинь торгууль хүртэл төлчихөөд байхад нэгнийгээ

ингэж болохгүй шүү, яасан айхтар ууртай хүүхэд вэ энэ чинь гэвэл Сансармаа: – Танд ямар хамаатай юм! Битгий бусдын хэрэгт хошуу дүрээд бай гэж уураа барьж ядан хашгирснаа Энэрэлд хандан:- Би

чиний оронд байсан бол яаж ийж байгаад л хураалгахгүй байх байсан. Адилхан монгол хүн байж, бүр нэг сургууль, нэг байрных байж ёстой дүүрчихсэн юм бэ. Ачааг минь хураалгачихаад байхад чамд юу гэж би мөнгө өгч байдаг юм! гэснээ үүргэвчээ авмагц ширэв татаад гарч одлоо. Өрөөнд үлдсэн зорчигчид дэмий л бие бие рүүгээ гайхан харцгаасаар үлдэв. /Хөххотын төмөр замын өртөө/ Галт тэрэг зорьсон газраа хүрч, Энэрэл чемоданаа чирсээр өртөөнөөс гарч ирэхэд инээмсэглэл цацруулсан Катя найзуудтайгаа хамт түүнийг тосож

авлаа. Энэрэл Сансармааг тайвширсны дараа дахин уучлал гуйж байгаад Тэргэлийн тухай цухалзуулсан үгийг тодруулж асууя даа хэмээн бодлоо. Ингээд хичээл ч эхэлж, Сансармаагийн хэлсэнчлэн “Оюутны адал явдалт амьдрал” эхэллээ. Үнэхээр ч сургууль болон оюутны дотуур байранд элдэв сонирхолтой үйл явдал өрнөнө. Хоорондоо янз бүрийн эд бараа худалдах, уралдаан тэмцээнд оролцох, нэг нэгэнтэйгээ өрсөлдөх, тэр ч байтугай хов жив, хэн нь хэнд дурласан, хэн хэнийг юу гэж хэлсэн, хэн ямар амттай хоол хийдэг, аль өрөөнөөс юу алга болсон гээд л оюутны амьдрал бол сайн муу хосолсон нэгэн адал явдалт хотхон гэлтэй. Энэрэл тэр бүхнээс ангид

байж, гагцхүү Катя болон цөөн хэдэн оюутантай нийлдэг. Гэлээ ч оюутны адал явдал Энэрэлийг мөн тойрсонгүй. Хэд хоногийн дараа Сонортой бас л түр тархийснээс болж, хүүтэйгээ холбогдож чадалгүй гунигтай өдрүүд үргэлжилж байлаа.Тийм нэгэн орой Катятай хамт оюутны хоолны газарт хооллож суутал зэргэлдээх ширээнийхэн хоорондоо ярилцаж өгч байна аа. Энэрэл уг нь огт сонирхоогүй боловч тэдний яриа яалт ч үгүй чих дэлсэв. Нөгөө Энэрэл гэдэг цаана чинь сууж байна гэвэл нэг нь: – Энэ юм уу, уг нь тийм гэж хэлэхээргүй л юм байна шдээ. Ямар айхтар юм тэ гэвэл цаадах нь: – Аяархан яриач ээ, аяар гэм. Сонсчихвол яах юм гэж байх юм. Бас нэг нь: – Сонсвол

сонсоно л биз. Яадаг юм, ичих хэрэгтэй шд гэхэд бас нэг нь тосч аваад: -Та нар чинь улаан цайм хүн муулахаа болиоч, тэр ер нь та нарыг яасан гэж? Тэгтэл хариуд нь: – Наадах чинь хүмүүсийн ачааг “ольж”, хураалгаад дундаас нь мөнгө авдаг гэсэн гэхэд бусад нь: – Пөөх, тийм үү санаанд багтамгүй юм гэлцэхэд зарим нь: -Хураалгах юмтай нь л хураалгадаг юм байгаа биз. Тэгж бусдыг хохироож явдаг увайгүй хүн гэж хаа байдаг юм гээд өмөөрөх янзтай. Энэ бүхнийг санамсаргүй сонсоод бүр гайхаж орхисон Энэрэл чихэндээ итгэж ядан тэдэн рүү эргэж харвал Сансармаагийн ангийн оюутнууд бие биесээ нудралцан яаран босож явцгаалаа. Өөрийнхөө тухай санаанд оромгүй яриа

сонссон Энэрэл дотуур байрныхаа шатаар өгсөж явтал Сансармаа чанх өөдөөс нь алхаж явна. – Хүүе, Сансармаа сайн уу гэвэл өнөөх нь огт хариу дуугаралгүй ууртай гэгч нь ширэв татаад зөрж одох нь тэр. Өдөр хоногууд өөрийн жамаараа үргэлжилсээр. Үл ойлголцлын хана бүхэн цагийн аясаар нуран унаж, зөв ойлголцлоор солигдон Сансармаатай эвээ олсон бол харин Сонортой улам л ойлголцохоо байж байлаа. Тэр нэгэн өдөр нөхөртэйгээ дүрст дуудлагаар ярилцаж байтал ангийн залуу алиа хошин зантай Эрдэнээ дуу аялсаар өрөөнд

нь орж ирээд ширээн дээр байсан өөрийнхөө номыг авахаар Энэрэлийн хажууд зогсоод хөгжилтэй зүйл ярин марзганаж байтал Сонор: – Наадах чинь одоо хэн бэ? Яагаад ийм орой өрөөнд чинь эрэгтэй хүн орж ирдэг билээ гэх нь тэр. – Ханиа, энэ манай байрны оюутан. Би номыг нь түр хэрэглэсэн юм аа. Эрдэнэ гэдэг юм гэлээ. Шалтаг олсон Сонор хардаж уурлан, ямар ч тайлбар сонсолгүй утсаа шууд тасалж орхилоо. Ханийхаа аашийг олохоо байсан Энэрэл үнэхээр цөхөрч, Тэргэлийн тухай Сансармаагийн хэлсэн үг сэтгэлд нь улам гүн шигдсээр үргэлж хардах болсон нөхрөө өөрөө харин

зөрүүлээд хардаж эхлэх боллоо. Тэргэл ямар ч үед эелдэг сайхан харилцах бөгөөд түүнээс үнэхээр өө сэв олоход бэрх аж. Гэвч тэднийг хэрхэн илчлэх талаар арга ухаан сүвэгчлэх тухай энэхэн зуур бодож амжив. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *