Home Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “9-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “9-р хэсэг”

0 second read
0
0
1,493

Чи яг одоо миний охин Луна хаана байгааг хэлээдэх! – Лувсан тэр өрөө даяар, магадгүй тэр давхар даяан сонсогдтол хилэнтэй хашгирав, – Би өөрийнхөө нөгөө охиноос, бас Сүлдээс ч бүхнийг сонслоо. Охин минь

багаасаа л чамтай хамт байхдаа яаж ийгээд бэртчихдэг нь санамсаргүй биш гэж би мэдээд байсан юм! Муу хүйтэн сэтгэлтэй шулам! Удалгүй Лувсан утсаа ширээрүүгээ шидэн, – Тэр утсаа таслаад

салгачихлаа. Лувсан Нинаг хаана байгааг мэдэж байж болох бүхий л хүмүүсрүү утас цохин асуусан боловч баталгаатай хариулах хүн нэг ч байсангүй. Хэдэн хүмүүсрүүгээ залган Нинаг бас Лунаг яаралтай хайж

ол гэсэн тушаал цагийн өмнө өгсөн ч нааштай хариу байсангүй. Тэрээр хоёр дахь вискинийхээ шил рүү гараа сунгана… Гэнэтхэн Лувсан: – Би саналаа! Би Лунаг яаж олохоо саначихлаа. Энэ хөгшин

толгойг дээ! – Яаж тэр вэ? – Луна, Сүлдээ хоёр зэрэг шахам дуугархад, – Луна тэр үед зургаа билүү долоон настай байсан юм. Би нэг нохой авч өгөөд л, тэрэнтэйгээ сүйд майд болж хамт ийш тийшээ гүйж тоглоод л

байсан сан. Нэг өдөр бүр алга болчихдог байгаа! Арай гэж хайж олоод би хаширсандаа шүднийх нь ломбонд жижигхээн байршил тогтоогч суулгуулсан юм. Одоо л санаж байдаг би ч ажлаа хүлээлгэж өгөх цаг болж ээ. “Яаж ийм үед хүртэл ажлаа ярьж чаддаг байна?” Гадаа хэдийнээ харуй бүрий нөмөрч зэвэргэн салхи үлээж байлаа. Байршил тогтоогчыг харвал Луна хотоос гадна байгаа бололтой. Нараад элдвийн юм бодогдож санаа нь чилэхэд Сүлдээ тайвшруулах гэж оролдовч бүтэлтэй байж чадсангүй. Тэд байршил тогтоогч заах газар

ирлээ. Нэгэн голын дэргэдэх ойн модон дунд “Битгий л дээ гуйж байна!” гэсэн залуу бүсгүйн орилоон цуурайтан сонсогдоно. Лувсан, Нараа, Сүлдээ гурав орилоон сонсогдох газар луу хамаг хурдаараа гүйн очтол аймшигтай дүр зураг тэднийг угтав. Луна эмнэлгийн цагаан хувцаснаас өөр юу ч үгүй бас хөл нүцгэн, тэргэцэн дээр суучихсан учраас урагшаа хойшоо хөдөлж үл чадан, тэнд байх хоёр эрийн толгой нь харагдахгуй болтол нь ухсан том нүхэнд гацан аврал эрэн сууж байх нь тэр… Нөгөөх бадриун, тэнэгдүү царайтай хоёр эрийн нэг нь

Лунагийн дээр шороо хүрздэн асгах бөгөөд нөгөө эр нь тэр үйл явдлыг утсан дээрээ бичиж байх нь тэр. Энэ бүхнийг Нина янжуур татангаа таашаалтай нь аргагуй харан зогсож байлаа… Тэр бүхнийг харж галзуурах шахсан Лувсан хаанаасаа ч юм бэ гар буу гаргаж ирэн тэнгэр лүү буудаад, дараа нь шороо хүрздэн асгах залууруу буудаад унагаачхав. – Нина, энэ чинь юу болж байгаа хэрэг вэ? Чи бүр солиорчхоо юу? – хэмээн буугаа эхнэр лүүгээ чиглүүлэн, Сүлдээд

“Лунаг шорооноос гарга” хэмээн тушаав. Нина эхэндээ тэр гурав ирсэн байгааг харангуутаа айж балмагдаж байсан ч уусан архиндаа ч тэр үү, татсан тамхиндаа ч тэр үү бушуу тайвширч, яг л Лувсангийн хэлснээр солиотой юм шиг инээд алдах нь тэр. – Өө Лувсан миний нөхөр! Түрүүн би чамайг залгасанд их гайхсан шүү. Чамайг хэзээ ч залгадаггүй болохоор дугаарыг чинь хүртэл мартсан байна лээ. Охиныхоо амь насны төлөө бол залгахаас өөр яахав тийм үү? Наад буугаа буулга, зөнөг минь! Чамд зохихгүй байна. Тэр мөчид Сүлдээ Лунаг тэврэн дулаахан машиндаа суулган Нараа тэр хоёр бүхий л

зүйлсийг Лунад ярьж өгч байлаа. Луна айж сандарсан ч биеийн байдал нь хэвийн болохоор тэд эмнэлэг рүү яарсангүй Лувсан, Нина хоёрыг ажин сууна. – Чи надад дургуй байж болно! Чи намайг үзэн ядаж, чи миний араас чимээгүй хутга шаагаад алж болно! Харин миний охин чамд ямар гэм хийсэн гэж чи энд амьдаар булах гээд зогсож байдаг адгийн хүүхэн бэ?! – Тэгвэл чамд миний охин ямар гэм хийснийг хэлээдэх! – Нина хэний ч төсөөлөөгүй үнэнг ярьж эхлээд хоолой нь чичирж уйлж эхэллээ, – Чи санаж байна уу, Лувсаан? Чи санахгуй л байх л даа. Тэгэхдээ бид хөөрхөн охинтой болох гэж байсан

санаж байна уу? Бид хоёр гэрлэсний дараахан би хөл хүнд болж мэдээгүй явсаар гурван сартай болсон. Би өөрөө хүүхэд шахуу байсан ч, би маш, бүр маш их аз жаргалтай байсан. Харин чи адгийн муу новш! “Миний амьдралд хүүхэд байх орон зай байхгүй” гэж хэлээд охин минь хэвлийдээ таван сар хүрэхэд нь мэсийн аргаар авхуулсан биз дээ?! Би мэс ажилбарын дараа эмчээсээ гуйж байгаад тавхан сартай ургаа газарт хүний ёсоор оршуулсан. Би тэр шөнийг хэзээ ч

мартдаггүй! Хэзээ ч! Тэр жижигхээн бяцхан амь надад бас чамд хичнээн их гомдсон болоо? Чи юу ч мэдэрдэггүй өөдгүй новш байж болох ч чамаас бусад нь мэдэрдэг юм за юу? – хэмээн Нина энэ олон жилийн турш хуримтлагдсан уур цөхрөлөө ил гарган, ойгоор нэг хашгирсаар, – Хамгийн инээдтэй нь чи гэртээ Лунаг авчирсан тийм үү? Надаас нууцаар төрүүлсэн охиноо нэг муу хов живнээс айсандаа

чи гэртээ авчраад өсгөсөн тийм үү? Чи тийм л хүн шд ээ, Лувсаан? Чи хүнийг хайрлаж мэддэггүй новш! Тийм болохоор, чи миний охиныг алсан болохоор, би чиний охиныг ч яг адилхан газар доор оруулах болно. Тэгвэл шударга биз дээ?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…