Нүүр Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “8-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
419

Монголын түүхэндэх цөөхөн хэдэн томоохон компаниудын нэг “Хангай компаны захирал Лувсан. Түүний талаар үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал дэндүү их. Лувсан захиралын талаар цорын ганц

баттай үнэн бол тэрээр өөрийнхөө талаарх элдэв хов живэнд хамгийн дургуй нэгэн. Жирийн нэгэн айлаас гаралтай тэрээр залуудаа баяжихыг гол зорилгоо болгон, мөнгөний араас “улайрсаар” нөлөө

бүхий хүмүүсийн аргыг нь олон тэдэнтэй хамтарч, амжилтанд хүрч чадаж ээ. Тэр үед Лувсангийн хувьд мөнгө, баян эцэг эх байгаагүй ч, сэргэлэн зан, сэргэг толгой нь том баялаг байж чадсан юм. Гучин

насандаа хэдийнээ баяжиж, их хөрөнгийн эзэн болсон тэрээр арван наймхан настай охиныг эхнэрээ болгосон нь Нараагийн “эзэгтэй” хэмээн дууддаг эмэгтэй. Тэр үед нийгэм их л хэцүү байсан бөгөөд,

арван найман настыг өрөвдөх биш , харин ч баян хүний эхнэр болсонд нь атаархах хүн их байв. Тэр хоёр бие биедээ хайртай байсан эсэх нь тийм чухал биш ээ. Арван наймхан настай оросын эрлийз

үзэсгэлэнт охин Нина, гучин настай олигарх Лувсан хоёрын харилцаа юундээр тогтож байсан нь амьдрал үзсэн хүмүүст илэрхий. Тэд хурим найраа сүрхий гэгч нь хийж, тухайн үедээ л хүн болгоны анхаарлыг татсан хос болоод байв. Гэвч хуримаас хойш амтай болгон нь тэр айлыг хүүхэдтэй болж чаддаггүй талаар хэлэлцэн Лувсангийн дургуй өнөөх түүний талаар хов жив нь хот хөдөөгүй газар аваад байсанд тэр айл “гэнэтхэн” л хүмүүсийг амыг таглахын тулд охинтой болсон гэдэг. Нараа, Сүлдээ хоёр Лувсангийн компаний төв салбар дээр ирээд байв. Доор зогсох юм бол орой нь үл харагдах тэр том шилэн барилгыг Нараа харан уулга алдана, – Пөөх, аав маань ийм том газрын захирал

гэж үү? – Тийм ээ. Үүнээс гадна дахиад хэдэн салбар компаний барилгууд бий. Захирал ихэнхидээ эндээ ирж ажлаа хийх дуртай. – Ийм баян хүн хүүхдийнхээ төрсөн ээжид нэг ч удаа тус болж байгаагүй гэхээр цаанаасаа л өөдгүй хүн юм. Ээж бид хоёр яаж л амьдралаа залгуулж байсан билээ дээ. Ээж минь өвдөхөөсөө өмнө хийж болох бүхий л ажлуудыг хийсэн, цэвэрлэгч, үйлчлэгч, асрагч гээд л. Угаасаа ээж хүүхэд хоёр гэртээ тэврэлдээд байж байхад нь дайрч орж ирээд хүүхдийг нь булааж аваад бас дээр сүрдүүлсэн гэхээр тэр хүнээс ямар юмны хүн чанар гарах вэ дээ? Ер нь хоёулаа одоо

ороод хэрэг байна уу? Энэ хүнээс бидэнд тус болох тийм сэтгэл гарна гэдэгт нэг л итгэлгүй болчихлоо, Сүлдээ ахаа, зүгээр явцгаая, – хэмээн Нараа хаашаа ч юм ууртайгаар алхан явах гэтэл Сүлдээ түүнийг зогсоож, – Нараа, чи юу яриад байгаа юм бэ? Энэ хүртэл ирчихээд эндээсээ буцаад явах гэж үү? Чи наашаа ирэхээсээ өмнө намайг юу гэж ятгаснаа санаач! Чи ихрээ олмоор байгаа юм бол хоёулаа хүссэн хүсээгүй, танай аав адгийн амьтан байсан байгаагүй орж үзэх хэрэгтэй. Нараа Сүлдээгийн уцаарлангуй хэдий ч сэтгэлээсээ ийн ярихыг сонсоод чимээгүйхэн аавынхаа ажилдаг газарлуу явж орлоо. “Захирлын өрөө”. Лувсан захирал бусад түүний насны баячуудтай

адил их хуучинсаг сонирхолтой хүн гэдэг нь ажлынхаа өрөөг хэрхэн тохижуулснаас харж болох байлаа. Арьсан буйдангууд, том зузаан модон ширээ, ханандээр өлгөсөн ан амьтны толгойнууд гээд Нараа тэр бүхнийг харах тусам жихүүдэс нь хүрч хурдан гарахын түүс болсон ч аавыгаа олж харахгуй байв. – Захирал одоогоор хуралтай байна. Долоо, найман минутын дараа дуусна. Та хоёр хүлээж байхгүй юу? Уух зүйл юу авах уу? Цай? Кофе? – хэмээн Лувсан захирлын нарийн бичиг асууж амжаагүй байтал Нараа: – Ус! – хэмээн чанга орилов. Хорин насандаа анх удаагаа төрсөн эцэгтэйгээ уулзах гэж буй хүний сэтгэл зүй ямар байх нь таашгүй. Энэ хорвоо ертөнц дээр ээж, аав гэх

хамгийн дотно, хамгийн ойр хүмүүс байх ёстой авч олон жилийн хагацал нь Лувсанг Нараагийн хувьд танихгуй хүнээс ч илүү танихгүй хүн болгож байв. Зүгээр ч нэг уулзалдаагүй явсан аав, охин хоёр бус ээдрээтэй хувь тавилангийн эзэд. Нараа юу мэдрэхээ, юу бодох ёстойгоо ойлгохоо байж, алга нь хөлөрч, сандарсандаа амьсгаа нь давчдасаар өнөөх хүйтэн уснаас бага ч зэрэг ч атугай тайвшралыг олж авахыг хүчлэнэ. Долоо наймхан минут түүний хувьд бүхэл бүтэн хоёр сар хэртэй удаан өнгөрч эцэст нь нэг юм аавынхаа орж ирж буйг мэдлээ, – За Луна миний охин, юу болсон? Аавынхаа ажилдээр ирснийг бодоход их л чухал асуудал гарч ээ дээ янз нь? “Намайг Луна

гэнэ үү? Бурхан минь энэ хүн ч үнэхээр юу ч мэдэхгүй байна даа” – Захирлаа энэ охин бол таны охин Луна биш ээ, – хэмээн Сүлдээ туслах хэлэх гэтэл Нараа түүнийг зогсоон, – Хэрэггүй ээ. Сүлдээ ахаа, би өөрөө бүгдийг хэлэх хэрэгтэй байх. Ааваа, би Луна биш хэдий ч таны төрсөн охин мөн. Намайг Нараа гэдэг. Төрөхөд ээж минь надад Нар, өрөөсөн ихэрт минь Сар гэдэг нэр заяасан. Та Лунаг ээжээс авч явж байхдаа бид хоёрыг ихэр гэдгийг мэдээгүй. Манай ээж ч хэлээгүй гэсэн. Тэр өдөр би өөр айлд үрчлүүлчихсэн байсан болохоор би тэнд байгаагүй юм, – гэхэд Лувсан захирал огт төсөөлөөгүй зүйлсийнхээ талаар олж мэдсэндээ гайхшран зүрхэн тушаа газраа гараа тавьсаар сандал дээрээ

аажуухан суув. – Луна одоо аюулд орсон байгаа гэдгийг хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй байна. – Луна яасан гэж? – Лувсан зовнингуй асуухад, – Бид Лунаг хаана ямар байдалтай байгааг, бүр амьд эсэхийг нь ч мэдэхгүй байна. Энэ бүхэн эзэгтэйтэй холбоотой. Эзэгтэй Лунаг алахыг хүсдэг. – Нина яасан гэж охиныг минь? – Ямар учир шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй ч, таныг томилолтоор явсан хойгуур эзэгтэй Лунаг тагтнаас түлхээд унагаачихсан. Луна олон хоног ухаангүй сэхээнд хэвтэж байсан ч, хэдхэн хоногийн өмнө сэргэчихсэн. Би тэр талаар эзэгтэйд дуулгатал цааш нь харуул гэсэн тушаал өгсөн. Мэдээж би тийм зүйл хийгээгүй ч, эзэгтэй өөр нэг хүнд тэр ажлыг даатгасан байж магадгүй гэж айж байна, захирлаа! – хэмээн Сүлдээ

туслах үнэнийг өчив. – Чи, чи! Хаанаас гараад ирсэн юм? – Лувсан Нарааруу хуруу чичлэн зандрангуй асуухад, Нараагийн дургүй хүрч байсан ч тэвчээртэй хариулхыг хичээн: – Эзэгтэй надад нас барсан охиных нь дүрд тоглоод өг гэсэн ажлын санал тавьсан юм. Би зөвшөөрсөн тэгээд л тэр. – Ээж чинь сайн уу? – Манай ээж үү? – Нараа нулимс дуслуулан, – Нас барчихсан шд ээ! – Бурхан минь! Хэзээ ? Яаж тэр вэ? Би тэр эмэгтэйн өмнө түмэн буруутай шүү дээ! – Мэднэ ээ. Худлаа ч болов ингэж хэлсэнд тань баярлалаа. Ээж маань өнгөрсөн шөнө өвчнөө дийлж чадалгүй нүд анисан. Харин түүний сүүлийн захиас Лунаг олж уулзах байсан юм. Тийм болохоор та бидэнд туслах

хэрэгтэй байна, – гэхэд Лувсан хаанаас ч юм хэдийнээ шил виски гаргаад ирчихсэн нүүрээ үрчийлгэн өөртөө хундагалаад хөнтөрч байх нь тэр. – Нина байна уу? Хэн гэдэг чинь юу гэсэн үг вэ хайрт нөхөр чинь залгаж байна! Миний охин хаана байна?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *