Home Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “7-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “7-р хэсэг”

0 second read
0
0
1,612

Нараа өрөөндөө ормогцоо бөх гэгч нь унтаад өгсөн байлаа. Зүүдэндээ ээжтэйгээ ярьсан яриагаа үргэлжлүүлсэн боловч сэрүүлэг ний чимээнд сэрсэн тэрээр ердөө хоосон зүүд байсанд уйлмаар санагдав.

Ийм хоосон, ийм харанхуй мэдрэмжийг өвөртлөн сэрэх нь түүний хувьд хамгийн бүрэнхий өглөөг эхлүүлнэ. Нараа ээжтэйгээ өнгөрүүлсэн жаргалтай, зовлонтой бүхий л цаг хугацаагаа эргэн

дурсав. “Ээж минь дэндүү зөөлхөн хүн болохоор би арай л даварчихсан охин байж дээ. Одоо надад уучлалт гуйж, баярласан сэтгэлээ илэрхийлэх ээж хажууд минь алга. Харин зөвхөн харуусал л

байна.” “Надад одоо хэн ч байхгүй. Намайг гэх хүн хэн ч байхгүй. Үгүй ээ. Ихэр минь байгаа юм байна. Хэчнээн ихэр ч гэсэн би түрүүлж мэндэлсэн бололтой, ээж Лунаг миний дүү гэж байсан. Луна чинь

нээрээ “Сар”, харин би – Нар. Дүү минь би чамайг заавал олно.” Нар, Сар нэг тэнгэр дээр нэгэн зэрэг оршдоггүй. Энэ өрөөнд хүртэл тэд ээлжлэн амьдрах нь юутай сонин хувь төөрөг билээ. Олон хоног

нойргүй явсаар арайхийн унтаж амарсан Нараа цайгаа уухаар гал тогооруу гэтэн ортол эзэгтэйн ширүүн харцтай тулгарах нь тэр. – Өглөөний мэнд ээж, – хэмээн мэндэлж амжаагүй байтал эзэгтэй дөхөж ирээд нүүрийг нь тас алгадчихав. Гайхаж балмагдсан Нараа хацраа тэмтэртэл цус шүүрч байх нь тэр. Эзэгтэйн ёрын үзүүртэй хумс! – Та яаж байна аа? – Өчигдөр шөнө чи хаачаад ирсэн? Чи энэ гэрт зүгээр хоол идэж, хоног төөрүүлэх гэж ирсэн гэж санаа юу? Өчигдөр чи шөнө дунд гарч яваад манай нөхөртэй таарсан байсан. Яаж тийм алдаа гаргаж чадаж байна аа? Нөхөр их л гайхаж байсан. – Эзэгтэй надад

зайлшгүй шалтгаан байсан… – Ямар? Ямар шалтгаан гэхээрээ чи тийм болхи увайгүй үйлдэл гаргадаг юм? – хэмээн хөмсгөө зангидаж зандарч эхэлхэд нь Нараа тэссэнгүй, хагарч үйрэхэд бэлэн болсон шиг тэвчээр нь дуусаж, – Манай ээж өчигдөр шөнө нас барчихсан! – гэж хамаг чангаараа орилоод гэрээсээ гараад гүйчхэв. Тийм ээ. Тэр гэрт Нараад хоригдох зүйл үгүй болсон. Тэдний гэрээс холгүй нэгэн жижигхэн боловч шигүү ойн мод байдаг нь Нараад яг тохирсон газар шиг санагдана. Гүйсээр, гүйсээр нэг мэдэхэд бүх асуудлаас хангалттай

холдсон гэдгийг модоор дүүрсэн ой, шилмүүсний цэнгэг үнэр батлав. Хүндээр амьсгаа авч гаргах Нараа өөрийгөө хүчээр тайвшруулах гэж оролдсоор нэг эвтэйхэн газар олоод суучхав. Жирийн үед бол Нараа тэр ойд гав ганцаараа байхаас айх байсан бол одоо энэ ойн модон дундах аниргүй байдал түүнд хамгийн аюулгүй тайван газар шиг санагдана. “Бидний эцэг гэх тэр өөдгүй эр, учир нь олдогдохгүй Сүлдээ туслах, хорон санаатай эзэгтэй – энэ гурван хүн гурвуулаа аймшигтай хүмүүс. Хэнд нь ч итгэж болмооргүй санагдах хэдий ч Лунаг аврахын

тулд зайлшгүй шаардлагатай. Сүлдээ ах, Луна хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан юм бол, тэр арай ч эзэгтэйгийн хэлсний дагуу ихрийг маань алчхаагүй байлгүй дээ. Би ерөөсөө л түүнийг олж уулзах хэрэгтэй юм байна. Надад угаасаа алдах зүйл байхгүй.” Сүлдээ Нараагийн гуйсны дагуу өнөөх ой модонд уулзахаар ирчихсэн байлаа. – Би Лунаг ам.иа хор.лож нас бараагүйг мэдэж байна. Үгүй ээ, би Лунаг амьд гэдгийг мэдэж байна. – Яаж тэр вэ? – Тэр чухал биш ээ. Сонс, Луна бол миний ихэр. Бид төрсөн эгч дүүс. Тэгэхээр Луна манай ээжийн,

таны насаараа өртэй гэж удаа дараалан хэлээд байсан тэр хүний охин. Ээж минь надад Лунаг заавал олж уулзаарай гэж амьсгал хураахынхаа өмнөхөн захиад нүдээ аньсан. Та үнэхээр л ээжид маань баярлаж явдаг бол намайг төрсөн ихэртэй минь уулзуул. – Би Лунаг хаана байгааг мэдэж байсан бол чамд хэлж өгмөөр л байна. Би өөрөө ч түүн дээр очмоор байна! – Юу гэсэн үг вэ? Та Лунагийн хэвтэж байгаа эмнэлгийг мэднэ шүү дээ. Түүнийг ухаан ордог тэр шөнө би эзэгтэй та хоёрын яриаг сонссон… – Тийм ээ. Эзэгтэй надад Лунаг цааш нь харуул гэж хэлсэн. Надад хэн нэгнийг эвтэйхэн, хэнд ч мэдэгдэлгүй цааш нь харуулах зөндөө арга, боломж бий. Гэхдээ би чадаагүй. Чадах ч үгүй.

Тэрийг маань эзэгтэй ч мэдэж байгаа хэрнээ намайг шалгасан юм. Намайг хэлснийх нь дагуу хийгээгүйг мэдчихээд Лунагийн талаах бүх мэдээллийг надаас нууцалж байгаа… – Тэгвэл одоо яах вэ? Өөр хүнд тэр асуудлыг даатгаад аль хэдийнээ алуулчихсан юм биш үү? Би Луна та хоёрын хамтдаа тэврэлдээд авахуулсан зургийг харсан. Жирийн хүмүүс биш биз дээ? Яагаад Лунаг эрж хайхгүй, санаа чинь зовохгүй байгаа юм бэ? – гэхэд Сүлдээд хэлэх үг байсангүй дэмий л гэлбэлзэв, – Таныг эзэгтэйтэй ч гэсэн учир ургуулсныг би мэдэж байна. Та ичихгүй байна уу? – Ичиж байна… Үнэхээр их ичиж байна! Тэглээ гээд би яах юм? Тийм болчихсон харилцаануудыг би яаж чадах юм? Би эзэгтэйд хайргүй. Итгэх эсэхээ чи өөрөө мэд гэхдээ би эзэгтэйг бүр үзэн яддаг.

Гэхдээ намайг түүний хүссэнээр байхгүй бол нөхөртөө хэлнэ гэж сүрдүүлсэн. Нотолгоо гээд зураг хөрөг ч түүнд хадгалаастай байгаа. Муу шулам! Өөрийг нь бол нөхөр нь амархан уучилчих нь шүү дээ, намайг бол заавал алах нь тодорхой.Бүр яаж гэдэг нь бодохоос ч аймаар. Тэр гэмгүй нэг инээмсэглэсэн хөгшин шиг харагддаг ч цаанаа ямар аймар хүн гэж санаж байна! Харин Лунад би жинхнээсээ хайртай. – Хэрвээ тийм бол Лунаг хайж олцгооё. Тэгэх үү? Гуйж байна?

– гэхэд Сүлдаа дахиад л хариу хэлэлгүй чимээгүй зогсоно. – Лунаг хайж олоод энэ хараал идсэн эзэгтэйгээс, энэ айлаас, энэ ёрын гэрээс зайлцгаая л даа, тэгэх үү Сүлдээ ахаа? – хэмээн Нараа аргаа баран бархирч уйлахад, Сүлдээ: – Хоёулхнаа хайгаад юунд ч хүрэхгүй байх. Лунагийн аавтай холбогдож бүх зүйлсийг ярьж илчлэх хэрэгтэй болно. – Тэгье. Надад юу болох нь ямар ч хамаа алга. Би хийж чадах

бүх зүйлсээ хиймээр байна. Гэхдээ тэр хүн Лунагийн ч биш бас миний аав юм байна лээ.. – Юу гэнэ ээ? – Цаг алга. Замдаа ярьж өгье. Аавын ажил дээр очицгооё.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…