Home Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “6-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
1,565

“Нууц” гэдэг нэртэй номны завсраас олсон зураг бол Луна, Сүлдээ хоёрын далайн эрэг дээр тэврэлдээд авахуулчихсан зураг байлаа. Жирийн нэгэн нөхөрсөг тэврэлт биш, харин хосууд яаж дотно бас

халуухнаар тэврэлддэг яг л тэрэн шиг. Тэр зурган дээр Лунагийн үс салхинд сэвэлзээд л, үнэхээр л үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Сүлдээ ч жирийн байдгаасаа илүү аз жаргалтай харагдаж байгаа нь үнэхээр

сонин. Танихгүй хүн тэр зургийг харвал “Ямар сайхан хосууд вэ?” гэж уулга алдах нь гарцаагүй ч, Нараад бол хар дарсан зүүд шиг мэдрэмж өгнө. “Юу гээчийн сонин гэр бүл вэ?” гэхээс өөр зүйл аманд нь орж

ирсэнгүй. “Өнөөх ээжээс минь амьдралд итгэх итгэл олж авсан гээд сүрхий юм яриад байсан Сүлдээ ах энэ айлын эхнэртэй нь ч, охинтой ч уулзалддаг байсан болж таарлаа. Энэ бүхнийг олж мэдсэн би

болгоомжтой л байхгүй бол Луна шиг хохирох юм байна.” Өдөр ирэх тусам энэ айлын талаар хүний санаанд багтамгүй зүйлсийг ээлж дараалан олж мэдэх Нарааг мөн л нойргүй шөнө хүлээж байв. “Өмнө

нь ч сайхан байж дээ… Ах нартай цемент зуураад л, хана будаад л, хүссэн үедээ тамхиа татаж, таргална гэж санаа зоволтгүй хятад бэлэн гоймонгоо сороод, орой нь гэртээ ирж ээжтэйгээ тэврэлдэж хэвтээд л… Харин одоо энэ ёрын айлд танихгүй охинд санаа зовоод унтаж ч чадахгүй нь” хэмээн харанхуйд нойргүйдэн тонгочиж байтал утас нь хангинаж, Сүлдээ залгаж байх нь тэр. – Байна уу? Нараа? Сэрээрэй! – Би сэрүүн байна! Юу болсон юм бэ? – Танай ээж! Танай ээж нэг хүчтэй эмчилгээнийхээ үеэр бие нь эрс муудсан гэж эмч залгаж надруу

хэллээ! Чи гараад ир, би үүдэнд чинь машинтайгаа ирчихсэн байна. Хоёулаа эмнэлэг рүү очьё. Нараа ум хумгүй гарт тааралдсан хувцсаа шүүрэн, бушуухан угалсан болж гэрээсээ гарах гэтэл замдаа дөнгөж орж ирж буй Лунагийн аавтай таарлаа, – Миний охин ийм шөнө юу болоов, – жирийн үеэсээ илүү их виски үнэртүүлсээр, хөлөндээрээ тогтож чадахгүй болтлоо согтсон хэдий ч, Нарааг хараад эрүүлжих шиг болсон байв, – Би … нөгөө… манай нэг сайн найз гэнэт хүнд өвдсөн гэнэ ээ. Би очихгүй бол болохгүй. Сүлдээ ахаар хүргүүлчхээд

ирье. – За тэг тэг. Мөнгө хэрэгтэй юу? – гэхэд нь нээрээ хэрэг болж магадгүй гэдгийг санаад чимээгүй толгой дохин сунгасан картыг нь авлаа, – Миний охин санаж байгаа биз дээ, картны нууц дугаар нь 0819 чиний төрсөн сар өдөр, – гэж хэлчхээд цаашаагаа найгасаар гал тогооруу яваад орчхов. “0819! Найман сарын арван есний өдөр Луна төрсөн гэж үү? Тэр чинь бас миний төрсөн өдөр шүү дээ!”Нараа Сүлдээ туслахын хамт эмнэлэг рүү яаран гүйж ороход сандарсан сувилагч тэднийг угтав, – Өнөөдөр өдөрхөн л гэхэд ээжийн минь бие сайн байсан шүү дээ. Гэнэт яагаад ингэж муудсан юм бэ? – хэмээн Нараа

нулимс дуслуулан, сувилагчаас асуутал, – Хэдий цөөхөн ч ийм тохиолдол байдаг юм л даа. Өвчтөн эмчилгээг даах чадвартай байснаа гэнэт бие нь эсэргүүцэж эхэлдэг. Бид чадах бүхнээ хийж байгаа болохоор та битгий санаа зовдоо. Одоо хүлээх л хэрэгтэй. – Юу гэсэн үг вэ? Би ээжийгээ үхэхийг хүлээх ёстой юм гэж үү? – Нараа уурлаж, харц нь догширч эхлэхэд Сүлдээ түүнийг тайвшруулах гэж оролдов, – Өвчтөн амьд гарах магадлал далан хувьтай. Хааяа эмч хүн хичээгээд хичээгээд юу ч болдоггүй үе гэж байдаг. Та сэтгэлээ бариад нөхцөл байдлыг тайвнаар хүлээж авсан нь танд л дээр шүү дээ. Та ээжтэйгээ

орж уулзана уу… Ээжийнх нь бие гэнэт муудсанд Нараа яагаад ч юм өөрийгөө буруутгаж байлаа. Нүүрний арьс нь цонхийж, олон өдөр услаагүйгээс болж юу ч үгүй хатчихсан цэцэг шиг харагдах ээж… “Өдөр би таны сэрэхийг хүлээж байгаад явахгүй яав даа…” хэмээн харуусаж, ээжийнхээ дулаанаа үрчлээтсэн гарыг илэнгээ бодож суутал, нүдээ нээж эхлэх нь тэр. – Ээж ээ? Та намайг сонсож байна уу? – намуухнаар бас дэндүү гунигтайгаар асуухад ээж нь өөрт байгаа хамаг хүчээ арайхийн нэгтгэн байж охинруугаа инээмсэглэн толгой дохих шиг болов, – Ээж ээ, намайг үнэхээр уучлаарай. Та заавал амьдраарай, гуйж байна! Охин нь таныг нэг ч удаа жаргааж амжаагүй байна шүү

дээ… Би танд сайхан хувцас өмсгөж, амттай хоол идүүлж байгаагүй. Би таны ачыг хариулж амжаагүй байна шүү дээ! – Охин минь, чи ээждээ ямар ч өргүй. Чи миний ачийг хэдийнээ хариулчихсан шүү дээ энэ хорвоо ертөнцөд ээждээрээ ирснээрээ, – хэмээн ээж охин хоёул нулимс дуслуулна, – би чамд хэлээгүй чухал зүйл бий… би хэлэх гээд хэлэх гээд нэг мэдэхэд хорин жил болчихсон байна. Чи тэрэнд ээжийгээ бүү буруутгаарай, – гэхэд юу хэлэх гээд байгааг нь гадарлаж эхэлсэн Нараа үнэнтэй нүүр тулахаас айж эхлэв, – Энэ хорвоо дээр чи

ээждээ ганцаараа ирээгүй ээ. Чамд ихэр дүү охин бий, – гэж арайхийн амьсгаадаж байж хэлчхээд юу юугүй хамаг нүүрээ үрчийлгэн эмнэлгийн орыг нортол уйлж эхлэх нь тэр, – хорин жилийн өмнө… хорин жилийн өмнө би та хоёрыг төрүүлчхээд гав ганцаархнаа, надад туслах хүн байхгүйг ойлгоод нэг болчимгүй үйлдэл хийсэн. Та хоёрыг нэгийг нь айлд үрчлүүлчихсэн. Чамайг. Хөөрхөн хоёр ихрийг хооронд нь салгасан ээж нь мэдээж жаргалтай байгаагүй шүү, охин минь. Тэгтэл нэг өдөр та хоёрын аав орж ирээд, хаанаас ч юм намайг түүний хүүхдийг төрүүлчихсэн гэдгийг олоод мэдчихсэн байсан. Тэгээд нөгөө ихрийг чинь надаас булаагаад авчихсан. Тэр хүн та хоёрыг ихэр

гэдгийг мэдээгүй. Надад “Энэ миний охин гэдгийг мэдэж байна. Би сайн өсгөх болохоор чи санаа зовох хэрэггүй. Охиныхоо амьдралд орж ирэх л юм бол сайнаа үзэхгүй гэж мэд” гэж сүрдүүлсэн. Хүүхдээ булаалгасан би тэр өдөр яг амиа хорлох гэж байсан ч, гэнэт чамайг санаад… – хэмээн улам ихээр уйлсаар, – чадаагүй. Би шууд л чамайг өргүүлсэн айлруугаа гүйж очоод чамайгаа буцааж авчирсан. Та хоёртоо би Нар, Сар гэдэг нэрийг өгсөндөө дэндүү харамссан. Нар, Сар хоёр нэгэн зэрэг нэг тэнгэр дээр гэрэлтдэггүй шиг, та хоёр минь ч ээжтэйгээ зэрэг өссөнгүй. Ээжийгээ уучлаарай. Чи өрөөсөн ихрээ

олоорой… – Би олчихсоон ээж! Би ихрээ олчихсон, ээжээ! – гэтэл дэндүү оройтсон байлаа. Нараа ээжийнхээ хамгийн сүүлчийн нулимсыг нь арчиж өгчхөөд өөрөө яг л үхсэн хүн шиг уйлах ч үгүй, нүдээ ч цавчихгүй ээжийнхээ царайг ширтэн сууна. “Энэ олон жил ээж минь хичнээн их шаналсан болоо?” Нараа яг л амьгүй бие, сүнсгүй хүн. Хэдхэн хормын өмнө ээжийнхээ гараас атгаад, ярихыг нь сонсоод сууж байсан тэр мөчдөө атаархана. Тэр ч гэлтгүй ёрын эзэгтэйтэй

учрахаас өмнөх бүхий л амьдралдаа атаархан, болдог бол таван хором ч болтугай өмнөх амьдралруугаа буцахыг мөрөөднө. Мөн амьдралд хүсээгүй хагацлыг үзүүлсэн төрсөн эцэгтээ хорсоно. Эмнэлгийн гаднах сандал дээр тас харанхуй шөнөтэй хамт уусан, алсыг ширтэн гуниглах Нараа… – Өө чи энд байсан юм уу? Чамайг эмнэлгээр дүүрэн хайлаа… Би эгчийг ийм хурдан яваад өгчихнө гэж даанч санасангүй. Би уг нь … ачийг нь хариулах ёстой … – гээд Сүлдээ бага зэрэг уйлсанд Нараа

түүний сэтгэл хөдлөл жинхэнэ эсэхэд эргэлзэн гайхна. “Ээжээсээ сонссон бүхнийг Сүлдээ ахад ярьж болох болов уу? Би Лунаг, биш ээ төрсөн дүүгээ хаана байгааг мэдэх ёстой шүү дээ. Гэхдээ Сүлдээ ахад итгэвэл дэндүү аюултай санагдаж байна…”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…