Нүүр Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “4-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “4-р хэсэг”

2 секунд уншина
0
1
582

“Ямар эх хүн гэхээрээ охиныхоо оронд шал танихгүй хүн авчирчхаад, харин төрсөн охиндоо авс захиалчихсан үхэхийг нь хүлээгээд байж байдаг байна? Энэ бүхэн анхнаасаа л дэндүү но-той, дэндүү учир

битүүлэг байсан. Тэгэж л таарлаа. Луна эзэгтэйгийн төрсөн охин биш юм байна. Тэгэхээр өргөмөл охин юм болов уу? Яг үнэнийг хэлэхэд охинтойгоо тийм ч дотно биш эцэг хүн охиноо алдаад эзэгтэйгийн

хэлсэн шиг “сэтгэл зүй нь гэмтэж солиорохгүй” л байх. Эзэгтэйгийн надад хэлсэн бүх зүйл худлаа. Нөхрөө тэгэж ичихгүй хуурч байгаа зальт эмэгтэй над шиг амьтанд юу гэж л бүх үнэнээ хэлэхэв… Бурхан

минь, би юунд хутгалдчихваа?” ийн элдэв янзын бодлоор дүүрэн шөнө Нараагийн хувьд удаан бас тарчлаантай өнгөрөв. Өглөө болж цонхоороо хартал Лунагийн аав түүнийг үдэж буй эхнэр лүүгээ

даллаад машиндаа суулаа. Ажил руугаа явж байгаа бололтой. “Энэ хоёр хүн бие биедээ хайртай болов уу? Ёс болгож бие биерүүгээ хиймэл инээмсэглэл гаргачхаад л, өөр өөрсдийн амьдралаараа

амьдраад байх шиг. Дэндүү хүйтэн, дэндүү хуурамч харилцаагаар дүүрсэн энэ гэрт Лунад ч их хэцүү байсан байхдаа. Миний муу гэр хороолол дахь амьдрал ядруухан тарчигхан ч гэсэн эндхээс хавь дээр юм байна.” Эзэгтэйн зөвшөөрсний Нараа дагуу арван хоногт нэг удаа ээждээрээ очиж боломжтой байлаа. Нараа шөнө огт унтаагүй хэрнээ өглөөний долоон цаг гэхэд гозойн, ээжтэйгээ уулзахдаа догдолсоор их л хөгжүүн бас сэргэг байлаа. – Чи ээждээ хийж байгаа ажлаа их хөөрхөн аргалаад хэлчихсэн байна лээ шүү тийм ээ? Гэрийн үйлчлэгч… санадаг л санаа…Хэдэн хоногийн өмнө Сүлдээ бид хоёр

гэрээс чинь танай ээжийг эмнэлэг рүү хүргэж өгөх гээд очтол бид хоёрт их л талархаж байгаа бололтой байсан шүү. Биднийг их сайн хүмүүс гээд л уйлахын наагуур… Сүлдээ нээрээ танай ээжийг таниад мэндлээд байсан. Ямар учиртайг би сайн ойлгоогүй ээ. Олон жилийн өмнө танай ээж Сүлдээд нэг том тус хүргэсэн л бололтой тиймэрхүү юм яригдаад тэр гэрт уянгын халил болоод байсандаг … Бид танай ээжийг их сайн эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Сүлдээ чамайг хүргээд өгчихнө, гадаа машиндаа хүлээж байгаа.- За, эзэгтэй. Би удахгүй ээ…

“Өнгөрсөн шөнө охиноо булах талаар ярьж байсан чөтгөр хүний арьс нөмөрчхөөд их сайн жүжиглэж байна.” Сүлдээ туслах. Эрч хүчтэй, яриа хөөрөөтэй, цэмбэгэр залуу. Харагдах байдал нь их хайнгадуу юм шиг боловч хэзээ ч итгэл алдаж байгаагүй бөгөөд их хариуцлагатай ажилтан. Дуудсан цагаасаа үргэлж арваас хорин минутын өмнө ирчхээд хүлээж л байдаг. Үүссэн ямар ч асуудлыг их ухаалгаар зохицуулах чадвартай. – Та манай ээжийг яаж таньдаг юм бэ? – хэмээн Нараа машинд суумагцаа Сүлдээгээс асуулаа, – Эзэгтэй чамд хэлчихээ

юу? – хэмээн найрсгаар инээмсэглэн, олон жилийн өмнөх дурсамжаа сөхөн, – Их олон жилийн өмнө, бараг арван жилийн өмнө ч юм уу даа би чамтай чацуу л байсан байх. Тэр үед би их болж бүтэхгүй нөхөр байсан юмдаг. Байрныхаа хэдэн ах нартай нийлчхээд хулгай зэлгий, дээрэм,бүр зодоон цохион хүртэл хийгээд л, хамгийн мунхаг нь тэрийгээ жинхэнэ амьдрал гээд эндүүрчихсэн явж байхгүй юу. Нэг удаа манай байртай ойрхон алт үнэт эдлэлийн дэлгүүр нээгдэхэд, нөгөө бүтэхгүй хэдэн ах нар маань намайг сумлаад тэндээс хэдэн зүүлт, ээмэг хулгайлаад ир гэж тушаадаг байгаа… Зайлуул одоо хэдэн

архичид л болоо байлгүй… Би ч гэж би, тэдэндээ үнэнч бас их айдаг юм болохоороо хэлснээр нь хийж байгаад баригдчихсан, – гээд хүүхэд шиг хэлээ гаргаснаа, – Гавлуулангаа олон жил шоронд хоригдохоо төсөөлсөөр, айн гэмшиж тэр хавиар нэг уйлж орилоод л хөгөө чирсэн дээ. Тэгтэл өнөөх дэлгүүрийн худалдагч эгч “Хөөе байзаарай. Би юмнуудаа буруу тоолсон байна аа. Хулгайд алдагдсан үнэт эдлэл байхгүй юм байна шүү, дүү нар минь. Эгчийгээ үнэхээр уучлаарай. Наад хүү чинь буруугүй учраас тавиад явуулчих тэгэх үү? Би өргөдлөө буцааж байна. Төлөх ёстой торгууль байвал төлчихье” гэхэд нь нөгөө

цол нэмүүлнэ гээд баярлачихсан байсан хоёр цагдаа эгчийг торгох ч үгүй уурлаад л яваад өгсөн дөө. Тэр худалдагч эгч танай ээж байсан юм. Цагдаа нар явсны дараа “Эгчдээ авсан зүүлтнүүдээ буцаагаад өгчих өө… Өнөөдөр юу ч болоогүй гэж тооцьё. Харин чи хийсэн үйлдлээ нэг сайтар бодож үзнэ гэж амла. Түрүүний чиний алдаа насан туршид чинь том хар толбо биш, харин том сургамж болж үлдэг. Эгч нь чамайг сайн хүн болно гэдэгт итгэж байна аа. Том том нулимс унагааж уйлаад хүүхдээрээ л шахуу байна шүү дээ чи чинь. Ишш зайлуул даа…” гээд намайг аргадах тусам нь би уйлаад л байсан. Нөгөө хулгай зэлгий хийгээд байсан “хүнд гар” чинь шүү дээ… Танай ээжээс

бусад хүмүүс намайг бүтэхгүй амьтан, хүнд алуулж үхнэ эсвэл шоронд хатна гэсэн “ерөөл” тавьдаг байхад тэр аймшигт шоронгийн он жилүүдээс намайг худал хэлэн байж аварсан, тийм их итгэл найдвар хүлээлгэсэн хүнд би насаараа өртэй гэж боддог. Би хулгай хийсэндээ ичээд хэсэгтээ л танай ээжтэй уулзаагүй явж байгаад, гайгүй ажил төрөл олж хийгээд авсан цалингаараа танай ээжид уут дүүрэн хүнсний бүтээгдэхүүн, бас бус бэлэг сэлт авчихсан өнөөх алт мөнгөний дэлгүүр лүү бахархалтай нь аргагүй шагайтал өөр хүн

зогсож байдаг байгаа. Амьхандаа л “Дүү нь таны ачаар сайн яваа шүү” гэдгээ харуулах гээд орсон чинь танайхан өөр хотруу нүүсэн гэдгийг нь сонсоод, эртхэн ирээд хоосон гартай ч болов баярлалаа гээд хэлчихгүй яавдаа гэж их харамссан. Зөндөө хайсан боловч олж уулзаж чадаагүй явсан. Гэвч хувь тавилан гэж байдаг болохоор хэдхэн хоногийн өмнө бид уулзалдаж чадлаа шүү дээ. Их сонин байгаа биз ?

Би тэр үед шорон явчихсан бол өдийд ямар ч байх байсан юм билээ … Бодохоос ч аймар… Ах нь танай ээжид өртэй,- хэмээн сайхан түүхээ Нараатай харамгүй хуваалцлаа. Ээжийнхээ талаар өөрөөс нь ч сонсож байгаагүй сэтгэл хөдлөм явдлыг сонссондоо ч тэр үү, Сүлдээгийн нүүрнээс буухгүй байгаа инээмсэглэлийг үгүй хийхийг хүсээгүйдээ ч

тэр үү, Нараа төлөвлөж байснаараа Лунагийн үхлийн талаар асуусангүй. “Сүлдээ ах яг л эзэгтэй шиг сайн дүр эсгэгч юм болов уу эсвэл цаанаа үнэхээр сайн хүн юм болов уу? Мэдэх юм алга.”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *