Home Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “3-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
1
1,576

Цайвар үзмэн ягаан, гүн ягаан өнгө хосолж ноёлсон Лунагийн гоёмсог өрөө. Нараагийн ээжтэйгээ тэврэлдэж эсвэл нуруу нуруугаа нийлүүлэн чихэлдэн байж унтдаг орноос нь хоёр дахин өргөн, арав

дахин хээнцэр байх аж. Орыг нь тойруулан өлгөсөн цагаан торон хөшиг, болор унжлага ямар хэрэгтэйг нь ойлгохгүй байсан Нараа хэдийнээ шинэхэн өрөөндөө дасчээ. Орондээрээ хэвтээд дээшээ харвал

алтан шаргал үстэй бяцхан тэнгэрийн элчүүд урсгал голын дээгүүр нисэн ятга хөгжим тоглож байх аж. Орны эсрэг талд нь том оо гэгч нь цагаан өнгөтэй номын тавиур. Монгол, англи, орос хэл дээрхи төрөл

бүрийн зузаан номнууд нэг ч сул зай үлдээлгүй чигжигдэн өрөгдсөн байлаа. Нараа амьдралдаа бүтэн ном уншиж үзээгүй ч, Луна болон хувирах ес хоногтоо залуу хатагтайн заавал уншсан байх ёстой хоёр ч

номыг уншиж дуусгажээ. Нараад тэр өрөө яг л диваажин шиг санагддаг байна. Суугаад нүүрээ будаж үсээ янзлах аварга том гэрэлтдэг толь, тэр өрөөнд амьдрал бэлэглэх төрөл бүрийн ургамал

цэцэгс, ганган хувцсаар дүүрсэн шүүгээ. Нараа тэр хувцаснуудыг өмсөхийн тулд багагүй хичээл зүтгэл гаргаж, жин хасаж буй нь энэ гэрт анх ирж хүссэнээ идсэн шиг тийм амтат боломжийг олгоогүй юм. Анх удаа ууж үзээд огих шахам дургуй нь хүрч байсан чихэргүй халуун хар кофегүйгээр өглөөг эхлүүлж, өдрийг барахын аргагүй болсон байлаа. Барилгын талбай дээр эрчүүдтэй нийлж тамхи татахыг дурлан сурч тэрнээс хойш ээждээ ч зэмлүүлэн байж хаяж чадаагүй тэр зуршлаа эзэгтэйг “наадахаа болиорой” гэхэд нь шууд

орхисон нь Нарааг кофед дурлуулсан байх магадлалтай. Адилхан гашуун, адилхан тайвшруулаад ч байгаа юм шиг, сэргээгээд ч байгаа юм шиг тийм ер бусын мэдрэмжийг өгдөг болоод тэр байх. Лунагийн нас барахаасаа өмнө хэрэглэж байсан бүх зүйлс их үнэтэй, чамин, хайр татам ч эзэн нь амьд биш гэдэг тэр үнэн Нараагийн жихүүдсийг нэг өдөрт цөөнгүй хүргэнэ. Эзэгтэйгээс нууцаар тэр гэрийг орхиж гараад, бүхнийг хаяад явмаар сэдэл залуу бүсгүйд нэг биш удаа төрж байсан ч, эзэгтэйгийн мөнгөөр эмчлүүлэх эхийгээ бодоод чаддагүй

байлаа. Нэгэнт хийсэн тохиролцоог зөрчвөл төлөөс нь дэндүү хэрцгий байх магадлалтайг ч Нараа ойлгон ухаарч байлаа. Гагцхүү хэзээ хүртэл өөр хүний нэрээр дуудуулж, өнгөрчихсөн хүний орон дээр унтах ёстойгоо ойлгохгүй байв. Нэг сарын дараа намар болж хичээл эхлэнэ. Лунагийн сурч байсан сургуульруу явж, Лунагийн найзладаг байсан хүүхдүүдтэй уулзах хэрэг гарна… Харин хичээл бас дүнгийн тал дээр санаа зовох хэрэггүй гэж эзэгтэй хэлсэн нь Нарааг бага ч гэсэн тайвшруулав. Хоёр жилийн өмнө сургуулийн өргөтгөлд Лунагийн аав багагүй тусламж, хувь нэмэр үзүүлсэн болохоор тэр. Төрсөн цагаасаа

ямар нэгэн зүйл нь илүүднэ үү гэхээс дутахын зовлонг нэг ч амсаагүй Лунагийн үхлээс өмнөх амьдрал нь Нараагийн атаархлыг төрүүлнэ. “Тоглоогүй тоглоом, очоогүй газар, идээгүй амттан энэ охинд байгаагүй бололтой” хэмээн Лунагийн багын зурагнуудтай цомгыг эргүүлэнгээ Нараа санаа алдана. “Гэхдээ чамд байсан бүхэн надад одоо байна. Бас чамд одоо байхгүй зүйл ч надад байна. Энэ бол амь нас минь” Гэнэт хэн нэгэн өрөөний хаалгыг тогшиж Нарааг цочоосон нь нөхөр нь томилолтноосоо ирсэн гэдгийг “шинэ охин”доо дуулгах гэсэн эзэгтэй байлаа. Цочиж сандарсан бүсгүй зургын цомгийг бушуухан

дэрэн доороо шургуулан толины өмнө өөрийгөө өөр хүний дүрд орохыг хүчлэнэ.- Сайн уу, охин минь? – хэмээн Лунагийн аав өрөөнийх нь үүдэнд том улаан хайрцагтай бэлэг барьчихсан зогсож байх нь тэр. Урт сахалтай, ягаарсан нүүр царайтай халзандуу толгойтой жар орчим насны махлаг тэр эр шүдээ ярзайлган инээсээр охиноо тэвэрч авахад нь виски эсвэл өөр нэгэн төрлийн нилээд үнэтэй согтууруулах ундаа үнэртэж байлаа: – Нэг сарын дотор миний охин бага зэрэг мяраалчхаа юу даа? – инээд алдахад эзэгтэй, Нараа хоёр бага зэрэг түгшлээ. Авчирсан бэлгээ Нараад өгчхөөд цаашаагаа эхнэртэйгээ яриа

өрнүүлсээр яваад өглөө. “Нээрээ л эзэгтэйн хэлснээр нөхөр нь огтоос гэр бүлсэг хүн биш юм. Охинтойгоо дотно биш, эхнэртэйгээ биш ажилтайгаа гэрлэсэн. Өглөө гараад, маш орой орж ирдэг. Орж ирэхдээ охинтойгоо инээмсэглэж мэндэлчхээд л бушуухан өрөөндөө орчихдог. Тийм ээ. Эхнэрээсээ тусдаа өрөөнд ороод гурван жил болж байгаа. Магадгүй эзэгтэй тийм учраас туслахтайгаа үнсэлцэж тэврэлдэх хэмжээнд очтолоо дотноссон биз.. Гэхдээ миний “гэр бүлийн” амьдрал надад ямар ч хамаа байхав…” Нараа өрөөрүүгээ ороод авсан бэлгээ ширээндээр тавилгүй хэсэг бодлогшров. Хүнээс бэлэг авах, авах

авахдаа ийм гоё хайрцаг баглаатай бэлэг авах ийм мэдрэмж төрүүлдэг байх нь ээ. Гаднахыг нь харах тусам дотор нь юу ч байсан хамаагүй, гол нь хэн нэгэн хүн өөрийнхөө цаг завыг зарцуулж, өгч буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлхийг хүссэн тэр сэтгэл нь их үнэ цэнэтэй болгож байна. “Гэвч энэ чинь надад биш Лунад л зориулагдсан бэлэг шүү дээ…” хэмээн бодон, бэлгийг задалж үзэлгүй хувцасны шүүгээнийхээ доор шургуулчхав. Шөнийн хоёр цаг болж байхад Нараагийн нойр хүрэлгүй элдэв зүйлсийг бодон орондоо тонгочино. Огтоос танихгүй хүмүүстэй нэг гэрт амьдрах нь Нараагийн төсөөлж

байсан шиг хялбар даваа биш байхж аж. Хэнд ч сэтгэлээ нээн ярьж үзээгүй тэрээр, бүхнийг дотроо хадгалж, тамхи сороод утаагаа гаргахдаа л сэтгэлээ чөлөөлөх шиг болж тайтгарах мэдрэмжийг авна. Гэнэтхэн хуучин хувцасныхаа халаасанд ганц хоёр ширхэг тамхи, шүдэнзтэй байгааг санан нөмөрч байсан хөнжлөө хамаг хүчээрээ яран босоод хуучин хувцасныхаа халааснуудыг тэмтчин, олсон зүйлдээ сэтгэл нь ханалаа. “Шөнийн хоёр гуравт хэн л харав гэж” хэмээн өрөөнийхөө тагтыг сэмээрхэн ойнгойлгон хөл нүцгэн гараад зогстол

төсөөлж байснаар нь хэн ч байсангүй. Байдлыг хэсэг ажаад өнөөх хүсэмжит тамхиа амандаа зуугаад асаах гэтэл гэрийх нь үүдэнд Сүлдээ туслах нилээн сандарсан шинжтэй гүйх шахам хүрч ирэв. “Өө чөтгөр. Сүлдээ ах ийм шөнө юу хийж яваа юм бол доо” Удалгүй эзэгтэй гэрийнхээ хувцас, шаахайтайгаа гарч ирээд Сүлдээтэй уулзав: – Яасан бэ? Юу болсон юм? Утсаар хэлчихэж болоогүй юм уу? – эзэгтэй зандралтай хэлээд, араас нь нойрмоглон эвшээхэд, – Би яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ Луна ухаан орсон гэж байна. Цагийн өмнө надруу сэхээн амьдруулах тасгаас тийм дуудлага ирээд хэн нэгэн ирж

Лунатай уулзах хэрэгтэй байна гэж дуудуулсан. Эзэгтэй, одоо яах вэ? – гэхэд нь эзэгтэйн зүрх савлах, давчдаж буй бололтой хүндээр амьсгаадан, ухаан алдахын наагуур найгаж байснаа гэнэт ухаан орох шиг болоод: – Яасан амь бөхтэй золиг вэ? Тэр чигээрээ амьсгал хураачих байх гээд хүлээж байсан юмсан. Би түүнийг оршуулах авсыг нь хүртэл захиалчихсан шүү дээ. Бидэнд хэрэгтэй Луна яг одоо өрөөндөө унтаж байгаа, харин эмнэлэгт байгаа Лунаг чи яаж ийж

байгаад зохицуулаад миний захиалсан авсны хэргийг гарга, – гэж хилэнтэйгээр тушаачхаад гэрлүүгээ буцаад орчхов. Энэ бүхнийг нууцаар сонссон Нараа гайхан цөхөж, ямар гээчийн хүмүүстэй орооцолдсноосоо айн түгшиж эхэллээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…