Нүүр Өгүүллэг “ИХЭР ОХИД” өгүүллэг “2-р хэсэг”

“ИХЭР ОХИД” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
526

Бүсгүй гэрлүүгээ шууд оролгүй хашааныхаа үүдэнд ширхэглэн авсан хямд, гашуун тамхинаасаа нэгийг нь зуугаад явган сууна. Суунаглах тамхины утаанд өнөөдөр болсон зүйлийн талаар эргэцүүлэн бодно.

“Нэг бодлын алдаж боломгүй алтан боломж шиг, нөгөө бодлын муу санаатны атгаг заль шиг. Энэ хорвоо дээр ул мөр нь алга болсон хүний амьдралаар амьдрах нь шавар зуурахаас дээр гэж үү? Цалин хөлс,

ажлын нөхцөл нь бол мэдээж хэд дахин дээр шүү дээ. Баян хүмүүс янз янз байдаг. Зарим нэг нь үнэхээр өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүмүүс. Харин зарим нь ямар нэгэн юм нь болохоо байчихвал хэнд ч

мэдэгдхээргүй алж хаячхаад юу ч болоогүй юм шиг инээмсэглээд явж байдаг гэсэн. Гэхдээ би эр хүмүүстэй хамт, яг л эр хүн болоод барилга дээр ажлаад ажлаад хэр хол явах вэ? Эзэгтэйн хэлсэн үнэн. Би

ээжийгээ бодох хэрэгтэй…” Хэсэг ийн бодож сууснаа умгар гэрлүүгээ бөгтийн ороод галаа түлэн суух ээжрүүгээ дуугуй ширтэнэ. Ээж нь тавин нас ч хүрээгүй хэрнээ хүнд өвчиндөө түүртэж ядарсаар, бие нь

сульдаж турсан байв. “Залуудаа ээж минь мөн ч сайхан бүсгүй явсандаа” гэж бодох бүсгүй өөрийн эрхгүй ээжийгээ өрөвдөн салгалан чичигнэх үрчлээтэй гар хурууг нь ажин сууна. Бүсгүйн өдөр болгон яг ингэж өнгөрдөг байлаа. Сургууль соёл, найз нөхөд, болзоо гээд хорин настай залуу бүсгүйн амьдралд аль нь ч биш, гагцхүү өөрт нь хэт хүндэдсэн тоостой барилгын ажил, орой болгон угтах умгар жижиг гэр, ядарсан өвчтэй ээж нь. Энэ бүхнээс бүсгүй залхдаг ч, хэдийнээ дасан зохицож, өөрийнхөө хувь төөрөгтэй эвлэрээд удаж байна. Харин өнөөдөр эзэгтэйн амьдардаг орд харш шиг тансаг гэр, идэж хэрэглэж байгаа зүйлс бүсгүйн голоогүй амьдралыг гэнэтхэн утгагүй

санагдуулна. Өглөө болгон босоод, борви бохисхийлгүй хийдэг ажил нь ямар ч үр өгөөжгүй ердөө л тэр өдрийн өнгөрөөж буй нэг ядмагхан арга шиг санагдана. – Өнөөдөр эрт тараа юу миний охин? – хэмээн ээж нь намуухан дуугаар асууж охиныхоо элдэв бодлуудыг үргээв. – Би өнөөдөр ажилдаа явсангүй ээ ээж, – хэмээн бүсгүй зориглоод, – Би танд хэлэх чухал юм байна, – гэхэд яагаад ч юм ээж нь түгшиж, анхааралтай сонсоно, – би өнөөдөр хөдөлмөр зуучын газар очоод оо, ээж. Та юунд ингэж хөмсгөө зангидаав ээ? Би танд сайхан мэдээ хэлэх болохоор та огтхон ч санаагаа битгий зовоо. Тэнд нэг баян айл гэрийн

үйлчлэгч хэрэгтэй гээд намайг ажлуулхаар болсон. Цалин нь миний авч байгаагаас хамаагүй их. Бас гэр нь ямар гоё гэж санана! Бас тэр айл намайг сургуульд явуулна гэж хэлсэн! Бас би танд энийг авчирсан ээж, – гээд үүргэвчнээсээ тэр гэрийн жинхэнэ үйлчлэгчийн боож өгсөн амттангуудыг гаргаад өмнө нь тавилаа. – Пээх тэр чинь ямар өгөөмөр айл вэ миний хүү! Аштай юу даа, – гээд баруун нүднээсээ дуссан нулимсаа бушуухан арчаад, – Ээж нь охиноо сургуульд явуулах битгий хэл ном ч авч өгөх чадалгүй ингээд өвчтэй хэвтэж байхад, хаа байсан тэр харь элгийн хүмүүс чамд минь санаа тавиад л. – Гэхдээ ээж, нэг болзолтой. Би тэр гэрт бараг амьдрах байх шүү. Хол болохоор байнга

ирж очоод байж чадахгүй. Надад өрөө гаргаад өгсөн байна лээ. Би тань дээр долоо хоногт нэг удаа юм уу, хоёр долоо хоногт нэг удаа ирээд байна. Өө нээрээ бас, би цалингийн урьдчилгаагаа аваад таныг сайн эмнэлэгт хэвтүүлээд эмчлүүлнэ. – Яаж дээ, миний хүү. Цалингаа тэгэж түрүүлж авна гэвэл уурлахгүй юм уу тэр хүмүүс чинь? Гэрт нь амьдраад, сургуульд яваад, бас мөнгийг нь түрүүлж авна гэдэг чинь… – Зүгээр ээ. Гэр бүлийн байдал гээд асуухаар нь өвчтэй ээжтэйгээ хоёулаа амьдардаг аа гээд ярьж өгсөн чинь тэд нар өөрсдөө санал болгосон юм чинь. Та ерөөсөө битгий санаа зов, – гэхэд ээж нь сууж байсан сандлаа бурханруугаа зөөгөөд өмнө нь мөргөн залбирч

эхэллээ. Дараа өдөр. Өглөөний есөн цаг гэхэд ирсэн байгаарай гэх тушаалыг бүсгүй хэтрүүлэн биелүүлж ирэх ёстой цагаасаа цагийн өмнө ирчхээд эзэгтэйн гэрийн урд гозойно. Орох уу, хүлээх үү хэмээн тэр айлын хашааных нь үүдэнд нааш цааш холхин эргэлзэж байтал эзэгтэйг гэрээсээ гарч ирж буйг харах нь тэр. Том цэлгэр талбайгийн нөгөө талаас “Эзэгтэй!” хэмээн хашхирсан боловч сонсоогүй бололтой өөр нэгэн эрэгтэй хүнрүү даллангаа дөхин очоод тэврээд авлаа. “Найз нь бололтой. Гэхдээ тэврэлдээд үнсэлцэх хэмжээний дотно эрэгтэй найз гэж байх уу?” гэж бүсгүй дотроо бодож байтал өнөөх эрэгтэйг өчигдөр харсан эзэгтэйгийн туслах гэдгийг таньмагцаа тэдэнд харагдахгүйн тулд сэмээрхэн хашаанаас нь холдлоо. “Нөхрөө эзгүй

байхад нь туслахтайгаа…” Найман цаг тавин найман минут болоход бүсгүй хаалгыг тогшин, шагайв. – Ор, ор. – Сайн байна уу, эзэгтэй? – хэмээн бүсгүй цагийн өмнө харсан зүйлдээ санаа зовонгуй мэндэлхэд эзэгтэй ширүүн харц зөөлөрч ирээд: – Эзэгтэй биш ээж гэж дууд. Цагтаа ирсэн чинь сайн байна. Чамд зааж, сургах юм түм буман байна. Харин хугацаа маш бага. Манай нөхрийг ажлын томилолтоосоо иртэл бидэнд есөн хоног байна. Тэр болтол Сүлдээ туслах, гэрийн үйлчлэгч бид гурав чамайг Луна болгож хувиргахын тулд бүхнээ хийнэ. Бид хичээх ёстой болохоор, чи адилхан хичээх ёстой, – гэхэд бүсгүй яриаг нь тасалж, – Та сая Луна гэсэн үү? Ямар

сонин нэр… – Тийм ээ. Манай охины нэр бол Луна. Сар гэсэн утгатай л даа. Өвөрмөц байгаа биз? Нэр шигээ тийм л өвөрмөц охин. Чамайг чинь хэн гэдэг билээ? Бас хэдэн настайв? – Нараа гэдэг. Хорин настай, эзэгтэй. Өө биш ээ, ээжээ. – Сая орж ирэхэд чинь л чиний алхаа гишгээ чинь, эргэн тойрныг юм үзээгүй юм шиг харж ажиглаж байгаа чинь, нуруугаа бөгтийлгөж байгаа чинь гээд шууд л Лунагаас тэс ондоо байна. Өнөөдөр чам дээр биеэ яаж зөв явахыг заах багш ирнэ. Чи анхааралтай сонсоод сайн сурна шүү! – цүнхнээсээ ууттай зүйл гаргаж ирээд Нараад сунган, – энд Лунагийн фото зургууд мөн хажуунаас нь авсан видео бичлэгүүд байгаа. Яаж хувцаслаж, үсээ яаж засаж, яаж

инээж, яаж нүүрээ будаж, яаж алхаж байгааг нь бүгдийг нь анхааралтай үзээрэй. – Тэгэхдээ эзэгтэй, таны нөхөр хажууд биш байх үед би өөрийхөөрөө байж болно биз дээ? – Болохгүй! – хэмээн дуугаа өндөрсгөн уурлаж, – Бас ээж гэж дуудаач! Лунаг нас барсан талаар бид хэнд ч мэдэгдээгүй байгаа. Яагаад гэдгийг нь чи мэдэх хэрэггүй. Лунаг италируу авга эгчийндээ оччихсон аялж байгаа гэж хүмүүс бодож байгаа. Чи гэртээ ч, сургуульдээрээ ч, ер нь хаана ч бидний охин, – гэхэд цаг үргэлж өөр хүний дүр бүтээн өрөвдөлтэй жүжигчний амьдралаар амьдрахаа ойлгосон Нараад одоо л хэцүү санагдаж эхэлнэ.

– Ойлголоо, ээжээ. Өдөр хоногууд ийн өнгөрч Нараа хэзээ ч уулзаж байгаагүй охины дүрд бүрэн хувирсан байлаа. Лунагийн “эцсийн хувилбарыг” харсан эзэгтэй алмайрч, – Чи үнэхээр төстэй юм аа! Эсвэл миний нүүр будагч ийм авьяастай байна уу? Бүү мэд!

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *