Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол төгсгөлийн “21-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол төгсгөлийн “21-р хэсэг”

0 секунд уншина
0
1
431

Харанхуй ноёлжээ. Том байшингийн гэрэл асч жигтэйхэн муухайгаар тас тас инээх эмэгтэй хүний дуу байшингаас сонсогдлоо. Пүрэв цочин айх үед Долгор хөгшин байшин дотороос ..Пүрэв миний хүү ороод

ирээ хоёулаа одоо тэднийх рүү орох цаг болжээ. Пүрэв байшиндаа орход.. өнөө охин уйлчихсан сууж байв. Долгор гар чийдэн аван Пүрэвт зазуур , хутга өгөөд … За та хоёр миний ард орж алх ямар ч үед

биенээсээ битгий салаарай. Пүрэв чи юу хийхээ мэдэж байгаа биз дээ.. Пүрэв толгой дохив. Тэд байшингаас гаран Долгор эмгэн хажууд хаяа нь харагдах модот уул руу гэрэлээ анивчуулаад байшин руу алхав. Том

байшингийн хашаанд орж алхаж байтал урдуур хойгуур хажуугаар нь хар юмнууд сүйтэгнэн хачин муухай дуу авиа гаргана. Энэ үгээр хэлшгүй аймшигтай байлаа.. Долгор чигээрээ алхсаар байшингийн

үүдэнд тулж ирхэд хаалга гэнэт онгойн сэгсийсэн үстэй царай нь тодорхой харагдахгүй тийм гэж хэлхэд бэрх хүн гарч ирсэн ч Пүрэвийн хажууд явах Сэлэнгэ охин Тогосоо эгчээ гэж амандаа

шивнэв.сэгсгэр үстэй үзэшгүй муухай хүн төрхтэй чөтгөр тэднийг дооглон инээмсэглэн…. – Та нар намайг мэдэхгүй гэж бодсон уу? дараа нь харамсав даа. хихихи .. бас нэг үхдэл дагуулчихаад намайг дийлнэ гэж санаа юу? чаддаг юм бол ороод ир л дээ .. Өнөө зүйл хаалгаар орход л байшингийн гэрэл бүгд унтран байшин таг харанхуй болов. Пүрэв саяны харсан зүйлд итгэж ядан Долгор хөгшиний дээлийн хормойноос чангаахад… Долгор түүнийг зоригжуулан .. зүгээр хүү минь бид орох ёстой..Битгий ай явцгаая .. тэд байшингийн хаалгаар орход хаалга тас гээд хаагдав. Харин байшингийн гадаа бөөн хар

сүүдэр гэмээр зүйл бужигналдан байгаа нь мэдрэгдэнэ. Долгор эмгэн гар чийдэн тусган нэг бүрчлэн тусгасаар хоёр давхар руу өгсөв. Өгсөх үед нэг хүү тэднийг хараад нэг булан руу гүйчих шиг болов. Долгор дээш гараад бүтээлгээтэй зүйлийг хараад өнөө толь байх нь гэж асуудалгүй танив. Пүрэвт харин тэр гүйдэг хүү их танил харагдлаа..Долгор өнөөх толь руу ойрттол толийг тойроод лаа нэгэн зэрэг асав. Хоёр давхарт бүдэг ч гэсэн гэгээ орлоо. Пүрэв буланд суух хүүг танин ухасхийн гүйн очоод .. – Билгүүтэй миний дүү , миний дүү зүгээр үү? чи энд ,, чи хэзээ .. – Ахаа би даараад байна. би бас айгаад байна. Пүрэв түүнийг дулаацуулах гэж барьж авах гэтэл хий атгав. Яг

энэ үед өнөөх тачигнатал инээд сонсогдон байшин дүүргэн тэдний хэнгэрэг хагарах нь гэлтэй байлаа.. Долгор тойрсон лаан дээгүүр алхан ороод та нар энэ тойрогт орж ирж хэрхэвч болохгүй ойлгов уу? намайг хэлтэл битгий ойртоорой.. ингэж хэлээд бүтээлгийг авхад.. тольноос хав хар сүүдэрнүүд цуван гарч ирээд Долгор эмгэнийг тойроод зогсчихов. Долгор эргэлзэлгүй гар чийдэнгээрээ толийг хагалах гэж чанга атган дайрсанч түүний гарыг ямар нэгэн зүйл барьж байгаа мэт гацаж орхив. Энэ үед тольний ардаас өнөө сэгсийсэн эмэгтэй гарч ирэн … – Оролдоод үз л дээ. Чиний хүч хүрэхгүй эмгэн минь чи надад

энэ цагаас үйлчлэх болно. Долгор хүчээ шавхан … нандин шороогоо толь руу цацав. Өнөөх чөтгөр муухай орилон үс гэзэгээ сэгсийлгэн яг л юм шилгээж байгаа мэт биеэ гүвэн … Чи их эд байх нь ээ. Одоохон чамайг би гээд дайрах үед… хашааны гадаа хэнгэрэгний дуу тас тас хийх нь сонсогдов. Чөтгөр цонх руу жингүйдэн очиж харсан аа. – Ирчхээ шив та нар энд орохгүй наанаа үхэцгээ гэж хашгирхад эмгэнийг тойрч байсан хар сүүдрүүд алга болцгоов. Гадаа яг юу болоод байгааг мэдэхгүйч ёстой хүмүүс хэрэлдээд байх шиг нэг л тийм танил чимээ Пүрэвт сонсогдов. Пүрэв ихэд гайхан Долгорт хандан .. эмээ би энэ чимээг зөндөө сонссон энэ биднийг мэдэж байсан байна. Биднийг

урхидаж эмээ , эмээ гэхэд … Долгор доош суун залибарч сууснаа .. тойргоос гаран Пүрэвт ойртон хутгыг нь авсан аа.. чихэнд нь – Чи намайг алах ёстой шүү.. хүү минь Зулаагаа хайрлаж яваарай. Би чамд хэлсэнийг чи мартаж болохгүй шүү.. хэрэв одоо л дуусгахгүй бол бидний нэгэнч амьд гарахгүй .. Би даанч буруу бодож би сүнсээ түүнд өглөө тэр миний дотор орход чи алах ёстой чи ойлгосон уу? Долгор эмгэн буцаад тойрогт орон чи наашаа битгий ойрт битгий ойрт.. Пүрэв хүү минь гэж хамгийн сүүлчийн удаа нүдэндээ нулимстай хэлээд өөрийнхөө зүрхэнд хутга дүрэв. Ингэнэ гэж бодоогүй байсан уу? чөтгөр учиргүй хашгиран … Муу зальт эмгэн чи миний хэн

болохыг мэдэхгүй байж яаж намайг гэхэд.. Долгор эмгэн инээмсэглэн… – Харамсалтайгаар цаазлуусан Лувсангончиг харын шидтэн таны үнэнч боол болохоо энэ цусаараа андгайлж байна. миний бие үхэвч сүнс миний бүхлээрээ таных билээ.. Харамсалтайгаар цаазлуулсан … Долгор эмгэн нүд анин аньталаа үүнийг хэлээд байв. Чөтгөр учиргүй уурлан Сэлэнгэ охиныг багалзуурдан авч … Би чамайг яагаад мартаж орхив чи л энэ эмгэнд намайг хэлсэн байна. Би эгчийг чинь алаагүй. Тэр өөрөө хүссэн танай дүү чинь энд өөрөө өлбөрч үхсэн би алаагүй шдээ.. Намайг устгах атгаг санааг чи боловсруулж явжээ.. Сэлэнгэ охин инээмсэглэн … – Хоёр үхдэл нэгнээ хөнөөнө гэж байдаг бол би үхье л

дээ. Эгчийн минь сүнсийг тайван орхи … Чи намайг дэндүү бассан хүмүүс надаас айгаад ойртохгүй гэж эндүү бодсон орчлонд олон зоригтой хүн байдаг юм шүү.. чи харж байна уу? тэр надад итгэсэн юм ойлгосон уу? ийм зүйл ирнэ гэж би бодсоон эмээд би хэлсээн … эгчийн минь нандигнан хэнд ч үзүүлдэггүй дэвтэр дээр чиний нэр байсан юм ш дээ. хахаха Учиргүй инээхэд чөтгөр сая ялагдаж магадгүй гэдгээ ойлгон Пүрэв рүү дайрлаа.. Пүрэвийг алгадхад тэр үсрээд л явчихав. Пүрэв заазуураа атган өндийх үед Билгүүтэй түүнд хүч өгөн .. – Ахаа та чадна та чадна … Пүрэв арай ядан толгойгоо өргөхөд Долгор эмгэн

түүн рүү их л дотно инээмсэглээд нүд анилаа.. Энэ үед чөтгөр чарлан орилж хэдэн тийш учиргүй гүйж байгаад доош унав. Хэсэг хугацааны дараа өнөө үзэшгүй чөтгөр үзэсгэлэнт тунгалаг царайтай бүсгүй болход Сэлэнгэ ам нээн… Тогосоо эгч ээ , эгчээ гэсээр очин тэврэв. Тогосоо үнэндээ юу болоод байгааг ойлгохгүй байлаа.. тэр асаж буй лааг харан сая мэдсэн бололтой.. – Дүү минь чи юу хийчих нь энэ вэ? би чамайг энд орж ирж болохгүй гэсэн биздээ.. миний шүтээнийг эргүүлээд өг . та нар хэн бэ? Гээд хашгирхад тэр хоёрын ард нэгэн хүү эгчээ гэж цээлхэн дуу гархад уурандаа шатаж байсан Тогосоо жаахан дүүгээ хараад уяран хайлан дэргэд нь очив. Пүрэв босон лаа ассан

тойрогт ойртон очвол Долгор эмгэн нүдээ нээлээ.. Пүрэв ухран .. – Эмээ эмээ та мөн үү? ашгүй та үхээгүй байна. – Тиймээ эмээ нь байна. миний хүү наашаа ороод ир .. наашаа ороод ир.. Пүрэв болгоомжтой ойртход эмгэний зүрхэнд зоолттой хутга хэвээрээ байх ба түүний инээмсэглэл цаанаа л айдаст автуулмаар санагдана. Тэр бол эмээ мөн гэхэд эргэлзэн Пүрэв эмгэнд ойртон эмээ Зулаа гадаа ирчихсэн байна гэхэд.. эмгэн … – Зулаа гэнэ ээ. ороод ир гээд хэлчих .. Миний хүүхдүүд наашаа ороод ирээ.. Пүрэв заазуураа чанга атган хүзүүг нь зүсээд зүрхэнд зоолттой байсан хутгыг нь сугалан аваад …Бидний эмээ чи

биш байна. хэрэв Зулааг ирсэн гэвэл хэзээч ийшээ дуудахгүй мэдэв үү? Эмгэн доошоо харан унав. Пүрэв гүйцээхээр тойрогт орон эмгэнийг эргүүлхэд нүдэндээч итгэсэнгүй .. талийгаач аав нь цус болчихсон хэвтэж байв. Пүрэв энэ агшинд итгэж ядхад … – Миний хүү яасан том болоов дээ. Миний хүү аавдаа туслаач аав нь байна шүү дээ.. гэхэд Сэлэнгэ түүнрүү хашгиран Пүрэв чи эмээгийн хэлсэнийг санах ёстой Пүрэв ээ.. чи санах ёстой энэ бодит биш ботид биш … Пүрэв нулимсаа асгаруулан зүрхэнд нь хутгаа лав дүрэв. Энэ үед гаднаас толь , толь аваад ир гэх дуу гарав. Пүрэв тольг тэврэн доош гүйн гадаа гархад..

Должин болоод ламтан шавь нар нь гээд 5 хүн гал асаачихсан тойрч зогсоод дунд нь нэг хүү зогсож байв. Пүрэв тэр хүүг танин өнөө альбом асуудаг хүү гэж дотороо бодох үед..Должин хөгшийн толийг шүүрэн авч хүүд ойртуулхад.. хүү уйлсаар бахирсаар толинд уусаад орчихов. Тэр дор нь толийг галд шидэн хагалхад толь хагарах чимээ биш хүний аймшигтай дуу тэнгэр цуурайтуулан бүдэгрэн алга болов. Пүрэв сая нэг сэхээ авч эмээ гэсээр байшин руу хартал гал дүрэлзэж байлаа.. байшин үнэхээр хурдан галд автжээ.. Тэд арагш ухран хашааны хаалган дээр ирхэд… Пүрэв байшин руу хартал …2 давхарын цонхон дээр эгч дүү гурав тэврэлдэн байх ба хажууд нь Долгор хөгшин зогсож байлаа.. Сэлэнгэ гэх охин Пүрэв рүү инээмсэглэн баярласанаа

илэрхийлэнэ. Пүрэв харин уй гашууд автан хэнгэнэтэл уйлж байлаа.. Должин юу ч хэлэлгүй машиндаа бүх хүмүүсийг суулгаад явав.. Пүрэв очоод Зулаатай юу ч дугараагүй бөгөөд түүний царайг харах үнэхээр аймшигтай зүрх нь зүсэгдэж байлаа.. Тэр дахиж Зулаатай уулзалгүй хэдэн сарыг өнгөрөөлөө.. Бүх зүйл намжижээ эхлээд байшин шатсан шалтгааныг хайж бужигналдаж дараа Долгор эмгэний ганцхан цогцосыг шинжилж бужигналдаад ямар ч нотолгоо олдоогүй бөгөөд тэнд болсон явдал хэдхэн хүний авсандаа авч орох нууц болон хав дарагджээ… Нэгэн өдөр Должин хөгшин Пүрэвийнд ирэв. Пүрэв

хөгшиний царайг харах ч хүнд байгаа нь мэдээж… Должин дуугүй суухыг Пүрэвийн ээж анзааран… – Миний хүүхдүүд гарч тогло .. ээж нь нагац эгчийнд нь очоод ирье дээ.. Бүх хүн гараад явхад Должин сая ам нээн .. – Пүрэв миний хүү чамд ямар байгааг би ойлгож байна. Тэхдээ эгч минь биш байсан ч би байх байсан бид хоёрын нэг байх байсан. Эгч минь бүгдийг мэдэж байсан надад ч хэлсэн Зулаад үнэхээр хэцүү байна. Чи чөтгөрийг л устгасан эгч минь өөрийгөө бидний төлөө үгүй

хийсэн … Миний хүү Зулаа нь үнэхээр хэцүү байна чи эмээгийнхээ сүүлчийн үгийг санаач Пүрэв ээ. Чи бол сайн хүн эгчийн минь амь нас талаар болоогүй. Чи захиасыг нь дагах учиртай миний хүү сайн бодоорой… Пүрэв ийн Должинг явсанаас 14 хоногийн дараа баглаа цэцэг аван Должингийнд ирэв. Зулаа түүнийг харан учиргүй баярлан ирж тэврэв. Энэ өдрөөс Пүрэв ,Должин хөгшинийд Зулаатай хамт байх болсон ба 2 сарын дараа ус авах гэж яваад Билгүүтэйтэй тааралдсан билээ. Пүрэв түүний биеийг асуун хэсэг яриа өдөвч Билгүүтэй тэр тухай юу ч санахгүй байгаа нь анзаарагдав. Нэгэн өдөр Зулаа баярлан

Пүрэвийг тэврэн хүүхэдтэй болж байгаагаа дуулгав. Хосууд бөөн баяр байгааг гадарласан Должин хөгшин инээмсэглэн “буцаад ирдэг , ирээд буцдаг” орчлон шүү дээ ..хэмээн хэлэн календарь аа нэг харсанаа инээмсэглэн баяртай байлаа… Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *