Нүүр Өгүүллэг “ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “20-р хэсэг”

“ЭЭЛЖИЙН ХАРУУЛ” айдаст аймшигт зохиол “20-р хэсэг”

0 секунд уншина
0
1
414

Пүрэв , Долгор хоёр автобусны буудал дээр буугаад машин зогсоохоор гараа өргөн зогсов.Харин өнөө ардаас дагаж явсан хэд хажуугаар нь өнгөрөн яваад өгөв. Цаг шахуу зогссоны дараа сая машин зогсов. Тэд

бол өнөө хэд хоногийн өмнө үүрээр явж байсан хоёр хос байлаа.. Пүрэвийг танимхайран зогсож байгаа нь тэр байж .. эхнэр болох эмэгтэй Пүрэв рүү харан … Чи харуул хийсэн хэвээрээ байгаа юу? –

Тиймээ ажилдаа л явж байна. ашгүй та хоёртой таарлаа … – Эмээ та харин хаа хүрч яваа юм бэ? Долгор эмгэн холдохгүй хүүтэй ойролцоо айлд очих гэж байгааг дуулгахад… урд суун явах эмэгтэйн царай

хувирч … үг дуугүй явж байсанаа яг зам салдаг дээр ирээд цаашаа салхад нөхрөө зогсохыг дохиод ам нээн.. – Эмээ та тийшээ явах хэрэггүй л болов уу? тэнд хүн багатай. Үнэндээ тэр газар хараагдсан

газар гэдэг хөгшин настай хүмүүс очоод амьд үлдсэнийг нь би мэдэхгүй. Өчигдөрхөн нэг хөгшин түргэний машинтай явж байгаад энүүхэн энд аваар гарч нас барсан сураг дуулдсан.Миний сонсноор

тэнд их хачин жигтэй юм болдог гэж сонссон … энэ харуул хүү сайн мэдэж байгаа даа гэхэд.. Пүрэв яарсан сандарсан хоолойгоор … – Та сая юу гэчхэв ээ? түргэний машин осолдсон гэнэ ээ? хүүхэд цуг явсан шүү дээ. хүүхэд байсан – Тийм шүү том жижиг хоёр хүүхэд явсан гэсэн бусад хүнийх нь бие муу эмнэлэгт байгаа гэсэн миний дүү ч гэсэн дээ буцвал яасан юм… Пүрэв дугарсангүй харин яг салдаг дээр өнөө хэд нь машинтайгаа зогсож байлаа.. Долгор эмгэн инээмсэглэн бүсгүйд хандан … – Сайхан сэтгэлд чинь баярлалаа.Танай хашаанд нэг том чулуу байна чулуун дор чинь нэг улаан алчуур байна.Хэний алчуурийг чи мэдэж байгаа хөөрхий сүнсийг нь амирлуулж

алчуурийг нь хүнээ хөдөөлүүлсэн газраа булчих явах ёстой хүнийг явуулдаг юм шүү дээ.Нандин зүйлдээ хоргодсон гэмгүй хүний сүнс байна.Чи ч аль эрт анзаарсан юм байна . Тэр байшиндаа хонодоггүй юм байна тиймүү? Эрт очоод орой болохоор буцдаг юм байна тиймүү? Чи тэхдээ тэр гээд байгаа зүйлийг харж байсан тийм биз . Одоо намайг хаачиж яах гэж явааг чи мэдлээ.. Өнөө эмэгтэй дугарсангүй дэмий л нулимс нь дуслав. Тэд явсаар өнөөх байшингийн урд ирхэд бүсгүй Долгор руу эргэж харан .. – Үнэндээ тэр алчуурны эзэн эмээ минь байгаа юм. Байшинд унтахаар янз бүрийн зүүд зүүдлээд эсвэл элдэв чимээ гараад байдаг болохоор хонодоггүй юм. Нэг өдөр би ганцаараа

байшингаа эргэчихээд цэвэрлэгээ хийгээд оройтчихсон юм. Яг энэ байшингийн хажууд ирхэд нэг хүүг дайрчихсан тэгээд гархад хэн ч байгаагүй би маш их айгаад тэр чигтээ машинаа асаагаад явж байсан .. Тэгсэн гэнэт машин дотор тэр хүү байсан тэр маш аймар инээмсэглэж байсан би осолд орсон ухаангүй хэвтэж байхад эмээ минь миний хажуунаас холдоогүй. Эмээ түүнийг надад ойртуулаагүй.. Долгор эмгэн санаа алдан … хөөрхий минь амьд яваа насандаа нүгэл үйлдээгүй ариун шудрага хүн байжээ. Тийм хүний сүнс үеийн үед үр удамаа дээрээс түшиж харж байдаг юм шүү дээ. Миний охин битгий ай гэртээ өнөөдөр гэртээ хоно маргааш миний хэлсэнээр хийгээрэй за

бид хоёр бууя даа.. – Баярлалаа танд амжилт хүсье..болгоомжтой байгаарай.. хэрэг гарвал шөнө том төв гэрэлээ анивчуулаарай бид хоёр давхиад ирнэ ээ.. Миний анзаарсанаар тэр зүйл өөрийнхөө дүрсийг толинд харж чададгүй юм шиг санагдсан шүү.. Долгор , Пүрэв хоёр зорьсон газраа буулаа.. Жижиг өнөөх байшиндаа орон урдын л адил зурагтаа асаав. Долгор эмгэн орон дээр суугаад Пүрэв цай чанав. Удалгүй эзэн эмэгтэй хаалганы цаанаас — – Чи хаашаа явчихав аа. эзэнгүй хаяж болохгүй гэж хэлсэн байхаа.Цалингаас чинь хасна. Пүрэв хаалгаа онгойлгон нээгээд … Уучлаарай эмээгээ салхинд гаргах санаатай угаасаа ганцаараа байдаг юм чинь эмээгээ ганц өдөрч

болтугай сайхан агаарт гаргаж байна танд хэлж амжсангүй. Уучлаарай.. – Эмээ гэнэ ээ. Чи гэрээгээ уншаагүй юм уу? гэрээнд хүн авчрах хориотой. – Уучлаарай манай эмээ өнөөдөр л хоноод маргааш бид хоёр буцах юм л даа.. Долгор хөгшин эмэгтэй рүү инээмсэглэн .. монгол хүн байна даа. хаалганы наана цаанаас юу ярих вэ? наашаа ороод ирээч хө. Гэхэд эзэн эмэгтэй орох гэснээ ухран .. – За яахав тийм байдаг байж би өнөөдөр завгүй болохоор надад саад болоод хаалга үүд тогшоод байв. Эзэн эмэгтэй ихэд сүрхий Долгор руу харан тэр хоёрын харц мөргөлдөн яг л заналт дайснууд шиг бие биенээ харж байгаа нь Пүрэвийг сандаргаад авав. Эзэн эмэгтэй эргэн хараад гэррүүгээ алхав. Пүрэв зүрх лугшин цохилж эмгэнд хандан .. Бурхан минь эмээ та

яагаад байв аа. Би үхтлээ айж орхилоо.. – Би сая ирэхдээ Должины нандин шорооноос үүдний босго дээр цацчихсан юм. Тийрэн чөтгөр тийм амар ойртчихож чададгүй юм. Бүх юм ойлгомжтой боллоо. Хоёулаа энэ эмэгтэйг үгүй хийх ёстой..Пүрэв минь чи зоригтой байх ёстой шүү.. ямар ч үед чи алах ёстой шүү.. – Эмээ өнөө хэд маань хаана яваа бол .. – Тэд ойрхон байгаа Ламтан юу хийхээ сайн мэдэж байгаа байх .. Чи харин миний хэлсэнээр л бүгдийг хийнэ шүү. Би жаахан амраад орхьё.. Пүрэв эмээг унтахаар хэвтхэд .. эмээ таныг унтчихаар энэ арын чөтгөр хорлочихгүй байгаа.. – Өдөр чадахгүй ээ… тэдний цаг

өөр.. чи наад заазуур бас хутгаа сайн ирлээд байж бай.. орой болохоор өнөө охин ирэх байх битгий айгаарай түүнээс яасанч айж болохгүй тэр бид хоёрт маш их хэрэгтэй шүү.. Чамайг айвал тэралга болчихоод байгаа чи мэдэж байгаа шүү дээ.. Пүрэв толгой дохин хутга, заазуураа ирлэж эхлэв. Үдэш болох дөхжээ.. Пүрэв байшинруу нүдээ салгасангүй.хутгаа ирлэн гадаа суусаар Долгор эмгэн нам унтсан хэвээр.. үнэндээ Долгор хөгшин хүч нь хүрэхгүй гэдгийг мэдсэн учраас хүчээ нөөж эсвэл бясалгаж байгаа нэг хэлбэр юмсанж. Энэ тулаан үйл явдал хэрхэн яаж дуусахыг Долгор л ганцаараа мэдэж байлаа…

Бүрэнхий болжээ.. Пүрэв ,Долгорыг сэрээхгүй хэмээн бодон гадаа суусаар яг энэ үед хажууд нь хүн суух нь мэдрэгдэв. Пүрэв хажуу тийш харвал өнөөх охин Сэлэнгэ байлаа.. Сэлэнгэ инээмсэглэн … – Чамд баярлалаа.. та нар олуулаа иржээ.Уулан дээр байгаа хүмүүс чамайг дагаж ирсэн биздээ.. – Чи тэднийг харсан юм уу? яаж мэдсэн юм бэ? – Би энд хэр удаж байгаа билээ дээ..байшин дотор харин хэн байгаа юм. – Манай эмээ байгаа чи яаж мэдсэн юм . үгүй ээ чи орж уулз чамтай яг уулзуулах ёстой хүн байгаа юм алив орцгооё.. Пүрэв охинтой хамт орвол Долгор аль хэдийн сэрчихсэн сууж байв. Пүрэв охин руу заан –

Эмээ тэр ирчихсэн өнөө охин энд ирчихсэн байна. – Хаана тэр вэ? – Энд миний хажууд байна .. Хүү минь тэр надад харагдахгүй байна. харин үнэртэж байна. Чи бид хоёрыг үлдээ ярих юм байна. Пүрэв тэр хоёрыг үлдээгээд үүдэнд суув. Үргэлжлэл Бий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *