
Пүрэв утсаа авсангүй тэр чигтээ явав. Ээж нь утсаа авахгүй байгааг анзааран.. Чи наад утасаа авахгүй юм уу? зөндөө дугарлаа байна. – Аан онц шаардлагагүй хүн байна аа. – Ингэхэд зурагтын эцэст Зулаагийнх
байдаг бус уу? Пүрэв таг дуугүй явсаар зурагтын эцэст буугаад Должингийнх руу алхлаа.. Должингийн хашааны гадаа ирхэд утасанд нь мессеж ирэв. Пүрэв харвал .. эзэн эмэгтэйгээс байсан байв. .. “ Би
гэртээ ирчихлээ чи хаашаа явчихсан юм гэрээгээ санаж байна уу?” Пүрэв өнөөдөр ажиллах ёстойгоо сайн мэдэж байлаа.. тэрээр утасныхаа баттерейг аван бүр таг унтрааж орхив. Хашаагаар орон
байшингийн гадаа ирээд нохой нь хуцахгүй байгаа нь их л эвгүй санагдав. Уул нь бол маш айхтар нохойтой юмсанж. Байшингийн хаалга онгойж Зулаа гарч ирэн Пүрэвийг тэврээд үнссэнээ ээж нь цуг
явааг сая анзааран .. ичингүйрэн .. – Сайн байна уу? та ..за орцгоо Должин эгч хүлээж байгаа… Пүрэв ээжтэйгээ орвол Долгор хөгшин мөн сууж байх ба Должин хөгшин бас нэг үл таних хөгшин ламтан

сууж байлаа.. Должин ихэд ядарсан дуугаар хоолой нь нэг л сөөнгө сонсогдов. – Ашгүй чи ирэв үү? ээжийгээ дагуулаад ирсэн юм уу? сүнс нь зайлчихаж дээ хөөрхий за наашаа сууцгаа.. цай унд угаад хүч тэнхээгээ базаагаад ав. Пүрэв ..Долгор хөгшинг байгааг гайхсан уу? эмээ таны бие сайн биз дээ. эмнэлэгт хэвтэж байж та наашаа яагаад… – Чи ингэхэд юу хийсэнээ мэдэж байна уу? Би тэнд тайван хэвтээд байж байх юм шиг байна уу? Чөтгөрийн дагуулууд чамайг дагаад хэр удаж байгаа юм. Би арай ч ийм айхтар зүйл гэж санасангүй .Буруу бодож …Лам ахаа та энэ хүүгийн ээжийн сүнсийг буцаж дуудаад өг.. Дараа нь
хэдүүлээ ажилдаа орьё доо … Пүрэв Долгорыг үнэхээр уурлаж байгааг хараад энэ бүхэн айхтар том зүйл болохыг ойлгов. Ламтан ,Пүрэвийн ээж хоёр Зулаагийн өрөөнд ороод ламтан ном уншиж эхлэв.. Должин ,Пүрэвээс өөрөө өгсөн зүүлтээ аван өрөөндөө ороод хэсэг байж байгаад дуудав.. Пүрэв ,Зулаа ,Должин гурав өрөөнд орход .. Должин хөгшин ихэд санаа алдан… – Уул нь бид нар их ойрхон ирсэн юмсан чи яг цагтаа л орсон бол аргалчих байлаа.. Сайхан сэтгэлт нэгэн чамайг авраагүй бол чиний үхсэн биеийг ч бид харахгүй байж мэдэх байж. Бидний хүч хүрнэ гэдэгт эргэлзээтэй л юм. Эгч минь та юу гэж бодож
байна. та юу харав. Долгор үзэж харах зөнгийн ажилаа хийгээгүй удсан бөгөөд өөрөө биенээсээ салгадаггүй. 9 жижиг чулууг гарган газар буулгаад тамхи асаан хэд сороод ханиалгахад…Зулаа ам нээн .. – Эмээ минь та тамхинаас гараад их удаж байгаа бус уу? заавал татаж байж юм харагддаг юм уу? Долгор тоосон шинжгүй дахин хэд сороод… Зулаа миний охин зочид ирж байна гадаа хаалганаас тос …. одооны хүүхдүүд үгэнд орох оо байж дээ. Танай шавь нар ирж байна. Пүрэвт дагуул тавиад их удаж байгаа юм байна. Манай нохой өчигдөр
үхчихсэнд гайхаад байх юм алга.. энэ зүйл хагацал гунигаар хүний айдас нулимсаар хоололдог айхтар чөтгөр байна.Тэхдээ нэг зүйлийг би гайхаад байна. очиж байж л мэдэх ёстой юм байна даа.. Должин лавшруулан асуун … – Та яг юу харж байна яаж дарах вэ? – Энийг ч дарна гэдэг юу л бол харин хөөрхий сүнснүүдийг чөлөөлвөл бид аюулгүй болох юм байна. Пүрэвтэй би очих нь зөв болов уу? Би ойртож тэнд байгаа зүйлсийг нүдээрээ харж үзэх хэрэгтэй байна. – Эгч минь энэ дэндүү аюултай.. Таны бие сайнгүй байгаа бид цугтаа очвол
… – Тэр дэмий байдал буруугаар эргэвэл бид тэр чигтээ сүйрнэ. Энэ үед хаалга дугаран ламтан орж ирэв. Ламтан өрөөнд орж ирэн завилан суугаад.. энэ хүн одоо давгүй ээ.. сүнс нь зайлаад их л айсан бололтой.. Должин ламтан руу лавлан хараад… – Ах минь өөр зүйл олж харав уу? миний харсан зөв байна уу? .. – Тийм ээ? зөв байна… Дээх нь ах, дүү ,хамаатан садан гэрийн эрчүүд бүгд лам тодруулвал гэрт нэг хүн лам болох үзэгдэл их байсан гэдэг миний өвгөн багш хэлэхдээ … чөтгөр болсон лам нарын орчингоос дөлж явахыг захиж байсан тэд бол маш
хүчтэй. Биежсэн чөтгөр бол дийлдэхгүй. Хамгийн их анхаарал татаж байгаа нэг зүйл байна. Тэр зүйлийг хүн л ийм хүчирхэг болгодог юм. Нэг ёсондоо амьд хүн шүтэж мөргөж биежүүлдэг гэсэн үг.. Тэр биеийг нь олж хөнөөнө гэдэг л асуудал болой. Пүрэв тэрийг мэдхийн дээдээр мэдэж байгаа учир Сэлэнгэ охины ярьсан бүгдийг ламтанд хэлэв.. Ламтан залибарч суусанаа … Би олон л юм үзсэн тэхдээ ийм дам яриа байдаг ч итгэж байдаг тухай бодож ч үзээгүй. Пүрэв учрыг эс олон .. та бүхэн ийм юм ийм юм л гэх юм. Яг юу юм бэ? Должин яриаг таслан … хүү минь ад зэтгэр , сүнс гэж байдаг болоод лам хуварга, бөө удган ,
үзмэрч гээд дээд тэнгэрээс төрж заяаж тэнцүүлдэг юм шүү дээ.. Бидний дунд сайн , муу ялгаатай хүмүүс олон байдаг. Зарим нэгэн хүчирхэг бөө,лам нар хориотой ном судар болоод тэнгэрийн өгөгдөлөө зөрчиж чөтгөрийн урхинд орцгоодог гэж сонсож байсан . Тэхдээ өдий болтол хараагүй. Тэр эзэн эмэгтэй чинь хар шид, чөтгөрийн тухай судалж анхнаасаа тэр ламтанг мэдэж байж тэгээд л биегүй тэнэж буй хорсолт сүнсийг нь энд дуудаж авчирсан байна..их л болчимгүй юм хийж дээ.. дүү нарыг нь хорлочихоно гэж даанч бодоогүй юм байна. Бид биежсэн чөтгөрыг бие сүнснээс нь салгаж байж сая хөөж чадна..
Должингийн байшингийн хаалга тогших чимээ гарав. Онгойлговол шавь нар нь зогсож байв. Должин гэрт оруулаад хүүхэд шиг загнан .. Та нарыг битгий ир гэсэн байхаа.. үр дүнг нь мэдэхгүй ийм зүйлд та нарыг би лав оруулахгүй шүү.. дээр ирж үйл хийн чөтгөрийг харсан бүсгүй Урангоо багш руугаа шийдмэг харан … – Та нарын хүч хүрэхгүй ээ. би түүнтэй тулж байсан хүн шүү дээ. Тэр намайг ч зүгээр байлгахгүй байна. Би багшаа би… Должин сая ойлгон зэмлэнгүй .. Чи юу хийчихсэн юм бэ? арай ганцаараа.. – Уучлаарай багшаа.. би тэхдээ зарим зүйлийг олж мэдсэн Тэр чөтгөр хотоор осолд орсон эсвэл эмнэлэгээр хүнд өвчтэй хүмүүс хайж явдаг юм билээ..Тэгээд тэднийг айлгаж өөрийгөө тэтгэдэг бүр цаашлаад сүнсийг нь өөрийн зараал
болгодог. Тэр өдөр тэндээ амардаг бид өдөр очих ёстой.Тэр толийг хагалвал үйл сайт сүнснүүд чөлөөлөгдөнө. Тэхдээ нэг юм байна аа.. – Хэлээч чи юу юм цаг бага байна . Бид яахаа шийдэх ёстой.. – Тэр толийг хагалсан хүн үхэх болно. Сүнснүүдийн гомдсон бухимдсан сэтгэлийг дааж чадахгүй. Бид ч юу ч хийж чадахгүй.. Должингийн царай хувьс хийн дотороо маших айв. Долгор шийдэн… надад бодсон арга байна. Пүрэв бид хоёр явья… Та нар үлд .. гэхэд Ламтан … – Бид цуг явна аа. тэнд нэг булш байгаа гэсэн байхаа бид ойрхон байсан нь дээр байх..
ямарч байсан Пүрэв чи эмээгээ аваад дөх тэр чөтгөрт эмээгээ салхинд гаргаж байгаа юм гээд л хэлчих тэр мэдэж байгаа ч өдрийн цагаар яаж ч чадахгүй. Харанхуй болохоор харин Долгор эмээгийн хэлсэнээр л байгаарай.. Тэд явахаар зэхлээ.. Пүрэв өрөөнд унтаж буй ээжийгээ хараад өрөвдөн нулимсаа унагана. Зулаа хэдий явах гэж гуйсанч Долгор эмгэн түүнд хандан Пүрэвийн ээжийг асраад байж бай бид давгүй гэж хэлээд үлдээлээ.. Пүрэв урдын адил автобусанд Долгор

эмээтэй суун явав. Тэд ардаас нь холгүй дагаж байлаа.. Пүрэв Утасаа асаан мессеж бичин эзэн эмэгтэй рүү явуулав. Очиж байгаагаа хэлхэд эзэн эмэгтэй зөрүүд нь юу ч бичсэнгүй. Үргэлжлэл бий